Анхны харцаар дурлах нь зөв үү

84553212

Ихэвчлэн өсвөр насны охид хөвгүүд анхны харцаар дурлах нь бий. Анхны хайр гэдэг нь анхны харцаар дурласныг ч хэлж байж болох юм. Гэтэл анхны хайр гол төлөв бүтэлгүйтэх нь элбэг байдаг. Яагаад? Гэдэг асуулт мэдээж гарна. Анхны харц хуурмаг

“Анхны харцаар дурласан” гэх яриа өсвөр насныхны дунд нилээд түгээмэл байдаг. Тэдэнд эсрэг хүйстнээ гүнзгийрүүлэн судлах, танилцах туршлага дутмаг учир дийлэнх нь хөнгөн, болчимгүй дүгнэлт хийдэг. Гадаад үзэмж, өнгөц мэдлэг боловсрол, чамин хувцаслалт, эелдэг найрсаг харьцаа гэх мэтийн эсрэг хүйстний хүчин зүйл анхны харцаар дурлахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл хайр сэтгэлийн объект нь цаг хугацаа өнгөрөхөд, явц дунд “багаа” хуулж тараа таниулах тул гонсойлгоход хүргэдэг. “Баатар ханхүү” мэт санагдсан залуу нь өчнөөн дутагдалтай, тэр бүү хэл аминдаа арчаагүй, байдаг л нэг жулдрай болох нь илрэхэд охид хэмжээлшгүй гонсойх нь тодорхой.

Дурлах гэж бүү яар

Анхны хайр, анхны харцаар дурласан бүхэн гунигтай төгсгөлтэй гэж туйлширч болохгүй л дээ. Гол нь яаран дүгнэлт хийж түүндээ хэт итгэлтэй байхаас зайлсхий. Хүнийг бүрэн таньж мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Та хоёрын хооронд үзэл бодлын, хүмүүжил боловсролын, зан чанарын гэх мэт асар том ялгаа, зөрүү байхыг үгүйсгэхгүй. Тиймээс дотносон дасахад эхлээд жирийн, сайхан үерхэл, энгийн харьцаа байхад л хангалттай. “Ханхүү” маань илүү сэргэлэн охинд хайраа өгчихнө гэж бүү ай. “Анхны шөнийг анхны хайртайгаа өнгөрөөе” гэх ч юмуу романтик зан хандлагыг жаахан тэвчих нь ашигтай. Хичнээн охид хөнгөмсөг болчимгүй, бусдыг дууриах гэх мэт саваагүй зангаасаа болж хэвлийдээ үртэй, нүдэндээ нулимстай хоцорсныг санахад гэмгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.

/Хань/

7 Comments

  1. Anonymous says:
  2. Duluu says:

    Хүн анхныхаа харцаар дурлана гэж байдаг. Би анх 7-р ангид байхдаа 5-р ангийн нэг охнинд анхны харцаар дурлана гэдэг болсон. Захиа өгч гуйсан зөвшөөрсөн бид 2 захиагаар их харицдаг байсан. Би оюутан болж тэр маань надаас салж хэсэг хугацаанд салсан.Энэ үед би тэрнийхээ гараас цөөхөн хэдэн удаа барьж үзсэн байх салахад би тэр чигтэй хагцсан гэж бодохгүй байсан ганц л юманд харамсаж байсан би нэг ч удаа хайртай гэж хэлж үзээгүй байсан.Би хотод ирээд бие маань үнэнч байгаагүй хэдэн ч хүнтэй унтсан бүү мэд.Харин түүнийг хайрлах хайр нэг ч хором өөрчлөгдөж байгаагүй.иймэрхүү байдлаас явсаар байгаад 2 жилийн өмнө тэрэнтэйгээ санаандгүй хотод таарж анх удаагаа үнсэж үзэж байсан одоо бид 2 гэрэлсэн сарын дараа хүүхэд маань төрнө энэ анхны хайр мөн болов уу ККК

  3. Guy says:

    anhnii hartsaar durlah esehiig shiiddeg gesen yg yumu? yaagaad zov buruu gesen yum yarigdaad bgaag oisongyie? ug ni bol anh haraal durlachihiig l heldeg gej oilgood baidiishd, ooroor helbel uhamsart shiidelgyigeer boldog yil geltei. yyniig zov yy buruu yu geed baih ni sonin l yum… Teed naadah chini zov yumuu buruu yumuu heheh…

  4. ryuns says:

    Shohoorholin tuhai yariad bgamu, anhnii hartsaar durlah chin shal oor heregshdee.

  5. hutsatsgaa says:

    lol

  6. bi says:

    tekhdee ankhnii hair saikhan bainshdee

  7. yu geech says:

    anhnii hartsar durlahad yu n bolhgui gej uulzaj yariltsaad taalagdahgui bol tegeed l sonirhol buurdagshde neeh uhaanaa aldana gej yu bsiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.