Та бид хоёр олон зууны туршид хөрш зэргэлдээ оршин суух хувь заяаныхаа түүхэндээ муудаж сайндаж явсаар өнөөг хүрчээ. Таны шулганан ярьдаг хэлийг би ойлгодоггүй, таны шүтээн, зан заншилыг би сайтар мэдэхгүй, та бол миний ах биш бас бүүр хамаатан ч биш юм. Тийм болохоор бид эртний танил хөршүүд гэдэг нь хөдөлгөөнгүй баримт юм.
Таны өвөө юу гэж захисан тань надад сонин биш, харин аав чинь одоо юу гэж сургаж байгааг бүү мэд. Ямарч байлаа гэсэн танд үлдээсэн гишгэх газар, уух ус, идэх хоол, нөмрөх хөнжил, хоргодох дээвэр үлдээсэн байдгийг тань би гадарланаа. Яг түүнтэй ижилхэн надад ч бас тийм хувь заяаг миний өвөг дээдэс үлдээж өгсөн юм. Гэсэн хэдий ч та илүү харж, билүү долоохоор миний нутагт зочлон ирээд увайгүй аашилж байдагт тань миний цухал хүрсэн учраас л үүнийг танд бичиж байна. Магадгүй таны нэгэн хамаатан согтуудаа миний нутгийг таны элэнцийн эртний нутаг, монгол хүн бол таны зарц байх ёстой үхэр хүн гэж хэлсэн байж болох л доо.
Болоод өнгөрсөн түүхийн үнэнийг эрдмийн танхимд чинь заадаггүй болохоор итгээд л та явдаг байх. Тэгвэл та тэр согтуу хамаатныхаа үгийг өнөөдрөөс эхлээд март. Өөр ухагдахуунаар би танд ойлгуулъя! Айлд орж ирсэн зочин аяга цай оочоод, зүсэм талх идчихээд гэрийн эзэд рүү хутга шөвөг, сүх, жоотуу эргэлдүүлэн босож ирээд ахиад хоол өг гэж хашгичиж гуагачидаг дүрэм журам аль ч үндэстэн, ястан бүү хэл ах дүү нарын дунд байдаггүйг надаар хэлүүлэлтгүй мэддэг байлгүй гэдэгт итгэнэм.
Түүхийн хуудсыг эргүүлж нэг сөхвөл бид их дайлуулах дуртай байсан бололтой. Тиймдээ ч бид ойр ойрхон байнга зочилж танайд. Харамч чинь дэндсэн болохоороо хашаа саваа өндөрсгөн, хаалга үүдээ бэхэлсэн чинь одоо хүртэл нураагүй л байна. Чанасан будаа, хөөсөн мантуу чинь таарамжгүй байсан болохоор бид танайд үүрд үлдээгүй буцаад ирсэн тохиолдол байдгийг санаж бай хааяадаа.
Хүний олноор түрий барина гэдэг бодлыг та ой ухаандаа бат суулгасан бололтой. Цөөхүүлээ шүү бид гэж бэмбэгнэж явсан түүх бидэнд байхгүй, цөс маань хөөрөөд эрэгчин эмэгчнээ үзэлцэж энэ биеэ дуусганаа гэдэг л хүмүүжилтэй өссөн юм шүү дээ бид нар.
Тайвань таны хамаатан, Макао магад дүү чинь байх, Хонгконг холын биш ойрынх чинь харин бид бол танайх биш, таны ХӨРШ юм шүү дээ. Ирж болноо, идэж бас болно, эргээд харин гэртэйгээ бүү андуураад бай манайхыг.
Хуультай, цаазтай, хударгатай, нударгатай ард түмэн шүү монголчууд.
Номын дуу сонсоогүй, намхан өсгийт шаахайны эзэн таны, тархины багтаамжинд тааруулж бичлээ би. Тавагныхаа хэмжээнээс илүүг битгий хүс, тааллаараа байлгасан монголчуудыг бүү бас..
Ж.Зоригт
5 Comments
Ийм тэнэг юмнуудыг энд оруулахаа болиоч
Gadaadad Mongol gekheer medekh khun barag baikhgui medsen neg ni kharitsaa ni ilt ul toomsorlokh baidaltai bolood irdeg China Japan Korea gekh yum bol suid bolnoshtee
Tiim l uchhuukhen ulsiin uchuukhen khumuus …………….ingeeed yakhavdee
энэ сайтад ийм худал улс төржсөн юм оруулаад яах вэ
Гэгээн ком яг голыг нь олоод хэлчихсэн байна Хятад хилээ хаахад хамаг бизнес нь зогсож чацага царайлахаа мэдэхгүй өөрсдөө юу ч хийж бүтээж чадахгүй байж Дэлхийд их гүрэнд тооцогдож байгаа улсруу хий дэмий компьютерийн араас солиорч суугаад яах вэ
Үнэндээ Монголчууд дангаараа төрөө бариад 3сая хүнийг аятайхан аваад явах чадвартай жинхэнэ элит давхрагагүй бүгдээрээ яриад байдаг мал шигээ улс шүүдээ
Улс ч биш юу ч биш ингэж явахаар Хятадад нэгдээд их гүрний иргэн гээд явбал дэлхийд нэр хүндтэй байж магадгүй шүү Үхэр монголчуудаа за дайрлаад байгаарай мал дагасаар байгаад мал болчихсон ……………………
hudlaa um bichhee boli. buu tuilshir. yunii chini huuli caaz , hudarga mudarga ter chini hyatad l baidag baih. manaid bol alga bolood udaj bainaa hyatad bandaash huvcas omsson hun guay… idsen togoo ruugaa buu nulim
Huuye ene tegeed dayarmongol ch yumu uur site-nd bh niitlel bishu. End mongol hel sain surtsan urd hurshiinhun orj ireed bga talaar medeelel avsiimu yasiin? Hyatadaas ene site handalttai bdg hereguu? Yer n bol baishdee te yag mongold ochij bga hujaanuudaar buh hyatadiig tuluulehed hetsuu. Tsaaduul chini delhiin businessiin heliig, delhiin uildverleliin tuviig hyatad bolgochood ediin zasgiin uzuulelt hurdtsaaraa ih gurnuudiig 20 jiliin dotor guiceh n tod bolchood bnaa huu bi hurtel odoo huuhduudeesee yadaj negiig n hyatad heltei bolgochih yumsan geed yavjiina huuye. Delhii haashaa yavaad bn medremjtei baildaa. Buh tiviin ihenh gurnuud chinatowntai bolchloo ub hurtel beijingiin gudamtai boljuga duuldahyn. Garuud hilee haagaad 2 doloo honochuul bidnuus turj uhlee yanam be gazar tarialan mal aj ahui tuuhii ediin bolovsruulalt uildverlelee demjij uhaalag bj dotoodoo hamgaalah bodlogoo zuv taviltai zuv heregjilttei bolgohoo bodq bol tertei tergui l china geltgui haruud cagaanuudaas bas mongold ochsonuudiig n zuv hemneld n oruulj chadq davraagaad davarsnuudtai n shal buruu temcej hurungu oruulagchdiig zugataalgaad hetsuul bh shig