Онгоноороо нөхөрт гараагүй бүсгүйг цамхгийн орой дээрээс түлхдэг

muslim_woman_in_yemen

Европ, Америкийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран орчин үеийн Арабын ертөнц дэх сексийн чиг хандлагыг тодорхойлохыг хичээсэн залуухан сексологичид хэдийн бий болжээ. Саяхан Ливанд “Колумб”, “Оксфорд” болон Бейрут дахь Америкийн Их Сургууль”-ийн энэ мэргэжлээр төгсөгчид болон шашны залуу төлөөлөгчид оролцсон гурван өдрийн хурал болжээ. Тэр хурлын эхний өдөр л Европчуудын төсөөлдөг байсан үзэсгэлэнт Шахерезада хатны хүүр-нэдэг “1001 шөнийн үлгэр”-т гардаг шиг тийм романтик сексийн харьцаа лалын шашинт улсуудад байдаггүй болох нь илэрхий болсон аж. 

Энд эмэгтэй хүнийг үл хүндэтгэсэн бүдүүлэг секс, цуст хүчирхийлэл л байдаг. Хэрэв сүйт бүсгүй нь онгон биш байвал сүйт хархүүгийн хамаатан садангуудад бүсгүйн гэр бүлийнхнийг үхтэл нь зодохыг зөвшөөрдөг дундад зууны үеийн ёс заншил Арабын зарим орнуудад өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Ойрхи Дорнодын олон оронд “нэр төрөө аварч үлдэхийн төлөөх аллага” гээч аргыг өргөн хэрэглэдэг. Энэ нь нөхөрт гарахаасаа өмнө бэлгийн харьцаанд орсон бүсгүйг өчиггүй ална гэсэн үг юм. Иорданд ийм төрлийн аллага жилд 20 гаруй үйлдэгддэг бол Йеменд бүр 400 шахам охид, бүсгүйчүүд ийм аллагын золиос болдог гэнэ. Жуулчдын яриагаар бол нөхөрт гарахаасаа өмнө онгон байдлаа алдсан охид, нөхрөө араар нь тавьсан эмэгтэйчүүдийг ямар ч гарц, хаалгагүй цамхгийн орой дээрээс хурц үзүүртэй хад асга руу түлхэн унагадаг, тусгайлан босгосон “Үхлийн цамхаг” бүхий арал байдаг гэнэ. Өндөр цамхгийн оройгоос “ниссэн” хөөрхий бүсгүйд зоволгүй шууд үхэх нь дээдийн заяа.

Учир нь хөл, гараа хугалан өөрийнх нь адил шийтгүүлэн үхсэн эмэгтэйчүүдийн илжирч өмхийрсөн цогцос дунд халуун наранд үхлээ хүлээн хэвтэх нь ямар сайхан байхав. Мөн зовж шаналан тэсэхүй бэрх ёолон орилж байгаа бүсгүйн зүрх зүсэм дуу эргийн ойролцоо бэлчиж яваа мал болон загасчилж байгаа хүмүүсийг айлган цочоодог гэнэ.

Мароккод хэрэв эмэгтэй хүн нөхрөөсөө өөр хүний хүүхдийг төрүүлбэл хүүхдийг нь тусгай асрамжид өгдөг бөгөөд эхнэрээ дур зоргоор тавьсан аз нь хаясан нөхөрт их хэмжээний торгууль оногдуулж, залуу эхийг зургаан сарын хорих ялаар шийтгэдэг аж. Арабын ямар ч улсад ижил хүйстнүүдэд хатуу чанга хууль үйлчилдэг бөгөөд цэнхрүүдийг агталж, ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хэлийг огтолж, үсийг нь хусдаг. Гэхдээ орчин үеийнхэн ялангуяа гадаадад суралцдаг оюутан залуус дундад зууны үеийн энэ ёс заншлыг эсэргүүцэх болсон нь ажиглагджээ.

Хүн амын дунд явуулсан сүүлийн үеийн санал асуулгаар Ливаны охид бүсгүй-чүүдийн 50 хувь нь л онгон хэвээр нөхөрт гардаг гэсэн тоо гарсан байна. Гэвч нөхөрт гарахаасаа өмнө охин насаа гээсэн охины эцэг нь инжинд ирсэн / сүйт бүсгүйн эцэг эхэд мөнгө төлж худалдаж авдаг гэсэн үг/ хөрөнгөний тодорхой хэс-гийг сүйт залуугийн ар гэрийнхэнд эргүүлэн өгч асуудлыг нам жим зохицуулдаг байна.

Хойд Африкийн улсуудад “бүрэн бүтэн” сүйт бүсгүй тун ховор. Учир нь халуун цуст араб эрс өсвөр насны охидыг таалах дуртай байдгаас тэр гэнэ. Тэр бүү хэл тэд өөрсдийн татвар эмсээс төрсөн охидыг хүртэл зүгээр орхидоггүй аж. Дараа нь баячууд “хэрэглэсэн” үзэсгэлэнт бүсгүйчүүдээ ядууст өгөөд, дээр нь нэмж мөнгө төлдөг байна. Коран судрыг дээдэлдэг Арабын улсуудад ижил хүйстэн эрчүүд бай-даггүй гэдэг нь ч худлаа төдийгүй шоронд орсон царайлаг хөвгүүдийг эхлээд хамгаалагчид, дараа нь шоронгийн овгорууд гээд эрэмбэ дараагаараа “эдлэх” бичигдээгүй хууль байдаг аж. Шариатын хуулийг хатуу сахин мөрддөг саудын Арабууд хүртэл ижил хүйстний сексийг онцгойлон авч үзэж байгаа юм. Арабын ертөнцийн бэлгийн амьдралын хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудын нууц хөшгийг нээхийн тулд Ливанд саяхнаас “Шатер янки” хэмээх бэлгийн амьдралын тухай харуулсан шөнийн нэвтрүүлэг гарч эхэлсэн нь үзэгчдийн үзэх дуртай зүй-лийн нэг болоод байгаа аж.

Уг нэвтрүүлгээр сексологчид бэлгийн амьдралын бүхий л асуудлаар нээлттэй ярилцаж, ижил хүйстнүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалсан, өөрсдийгөө бусдад ойлгуулах талаас нь ярилцлага өгдөг байна. Гэхдээ тэд болгоомжлох үүднээс танигдахгүйн тулд нүүрэндээ баг зүүн оролцдог аж. Хэдэн жилийн өмнө Арабын ертөнцөд бүх зүйл хаалттай, хориотой байлаа.

Харин энэ хуралд оролцогсод лалын ертөнцөд сексийн хувьсгалын шинж тэмдэг илэрч байгааг тэмдэглэсэн юм. Үүнд дайн тулаанаас болоод улс орноосоо дүрвэн гарч харь орны ёс суртахуун, зан заншилд дасан зохицож байгаа хэдэн арван мян-ган ливан, палестинчууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм. Юм үзэж нүд тайлан, оюунаа тэлсэн тэд хатуу хориг бүхий Коран сударт захирагдах дургүй болж байгаа гэнэ.

Түүнээс гадна Араб эмэгтэйчүүд эр нөхрийнхөө ивээл дор, тэдний аясаар байхаа больж, өөрийн гэсэн бизнест хөл тавьж, улс төрд бие даасан байдлаар хандах болжээ. Мэдээж эртнээс улбаатай хууль цаазыг ганц далайлтаар өөрчилж болохгүй нь ойлгомжтой ч лалын шашинт орнуудад сексийн хувьсгал гарсаар байна.

11 Comments

  1. Fatma says:

    Assalam alaykum, 
    Bi mongol Muslim emegtei hun. ymar eregtei hun saikhan setgegdeltei baih ve ehner boloh hun ni urd uur zaluutai untsan baibal. Ymar archaagui zaluu huleen zubshuuruh ve. Mongoliin niigem ikh zambaraagui bolchood ergeleheesee umnu hun huntei untah ni zugeer neg jiriin asuudal bolchihson. Iim asuudlaas bolj haa saigui muu muuhai ubchin tusch taraaj ybaa biz dee. Emegtei hun uuruu uuriiguu hundetgej baibal uuriinhuu bie setgeliig nuhur hanidaa l uguh heregtei. Busad ulsiin busdiin shashniig muugaar helj bsanaas uuruu uuriinhuu amidraliig bodoj ybbal yasan yum be. Mongolchuud ikh buduuleg archaagui zangaa haymaar yum .

  2. Sugiii says:

    Муслим шашин үнэхээр эмэгтэй хүнийг дарамталдаг нь үнэн ш дээ тэрэн дээр маргаад байх юм байхгүй харин тэд маш цэвэрч. залуучууд юмаа өдөрт 3-5 удаа угаана хэрвээ гэрлэсэн тохиолдолд бараг л эхнэрээ хуурахгүй дээ коран д тэгэж үгүйлдэг болхоор.sex-ийн хувьд бол тэд нар онгон хүнтэй суухийг эрхэмлэнэ онгон биш бол ална тэгээл гүйцээ. Монгол хүн муслим шашнийг хэт шүтэж болохгүй шүү монголчуудаа. Тийм шашин тай хүнтэй битгий суугаарай өнөөдөр тэр шашинтай хүмүүс нэгнээ алж хоорондоо байлдаж байна ш дээ

  3. fatimahossain1@yahoo.co.uk says:

    муслим ахан дүүсээ холбоо бариарай

  4. fatima says:

    саламаликум муслим ахан дүүсээ
    би өөрөө муслим xүн бас би гэвлүүр зүүдэг
    та бүхэн харж бга энэ зураг шиг. монгол хүмүүс яахараа ийм буруу ойлголтой бдаг бн аа
    муслим шашинийг сонирхож бга хүмүүс байга бол майл бичээрэй асуусан асуулт болгонийг чин хариумж өгөх болно иншаллах

  5. Ramirez Sanchez says:

    ИСламийн ертөнцөд хөл тавиж үзээгүй бж энгэж хэлэж болохгүй би өрөө Паластинд жил гаруй болсон үнүдээ шаал өөр сэтэгхүйтэй нийгэм.
    Үнийг хэлвэл Францууд бас сонин ард түмэн ш дэ бас яопончууд бна бас л сонин нийгмийн харицаатай ш дэ. Бүгдийг зөвхөн өрийн 1 л өнцөгөөс харж бас болохгүй л дээ!

  6. bi says:

    mongol ohiduudig yag ingevel taarna. Buzar zavaan yanhanuudiig ingevel yadaj banzaldhaa bolino biz. Nohort garahdaa ongon bish baij bolno harin garsniiha daraa oor huntei banzaldval ingeh ni zov

  7. Nik says:

    Tiimee Nohort Garahdaa Ongon Bish Baival Ehnheriin Talaas Nohort Yum Ogdog Ni Unen Shuu Neg Bish Neleed Hunees Sonssiin Bna. Nogoo Eregtei Ni Zandan Baihgui Bol Yah Bol Wahahaha Daanch Hamaaguildee Eregchingiin Yos Dagasan Emegteichuud Ni Barag Zugeer Tejeemel Shalnii Alchuur baas beldegch , Huuhed Uildberlegch Haramsmaar !!!!!!!!Yaj Yabaad Mongol Bas Gaigui Shashin Songochihboo Aztai Shuu Kkkk ( Za ODoo Muulii Lol ) Laliin Shashin Musilman Nar Lalariin Humuus Baidag Ihebchlen Doodohooroo Amidrasan Lalariin Tabiasnuud Baidag.. Tednii Door Orj Yabdag Mongol Huuhenuuudch Bii…. Hun Bolgon Adilgui Sain Saikhan Yabj Bgaa Humuusch Bii Bas Gehdeeel Lal Musilman Bol ARai Bishee

  8. ноён аз жаргал says:

    манай найз охин надтай үерхэхдээ онгон байсан тэгээд ч би найз охинтойгоо гэрлэнээ. монголд онгон охид байхгүй гэж бодвол хэт туйлшрал болно шүү.
    хичнээн замбараагүй амьдралтай эмэгтэйчүүд байгаа ч бас цэвэрхэн цэмцгэр бас дэг журамтай охид байдаг ш дээ. монголчуудаа туйлширахаа больцгооё

  9. amaraa says:

    yooy hehe manai naiz zaluu Morocco hvn shd ee. alchdiin bna ain.

  10. taavar_man says:

    hervee mgl-d ingevel neg ch amid emegtei vldehgui bh da huurhiis…

  11. TGR says:

    Àðàáóóä áóñàä ¿íäýñòíèé õ¿¿õíèéã ç¿ãýýð øààãààä ÿâæ áàéäàã þì áíà ëýý. ªºðñä人 òîì ýðõ îëãî÷èõñîí.Áè îðîñîä îþóòàí áàéëàà. Îðîñ õ¿¿õí¿¿äèéã ºðººí人 óðü÷èõñàí õºãæèì òàâèàä ë …. äàðàà þó áîëîõ íü îéëãîìæòîé. È÷ã¿¿ðã¿é íîâøíóóä æîðëîíä îðîîä õîøíîãîî çààâàë í¿öãýí ãàðààð óñààð óãààíà. Òýãýýä ýìýãòýé õ¿íèéã äîîðä ¿çíý. Åð íü ë àðàáòàé ñóóñàí ìîíãîë õ¿¿õýí îþóòíóóä çîâëîíãèéã íü ÿðèõ áàéõàà. Ýð÷¿¿ä áèä òýäíèé õ¿¿õí¿¿äèéã íýã øààãàà ë îðõèî .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.