Сүүлийн үед манай улсад үргүйдэл буюу үр хүүхэд төрүүлэхгүй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тэгвэл үргүйдэлд тухайн хүний бие махбодийн онцлогоос гадна нийгмийн үзүүлэх нөлөө их байна.Үргүйдэл нь манай улсад төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй баруун европын орнуудад эрс нэмэгдэж байна. Үргүйдэлд хүргэх хүчин зүйлд хүний биеийн онцлог, халдварт өвчин, нийгмийн орчин шууд нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоосон. халдварт өвчиний хувьд элдэв БЗХӨ нь хүнийг үргүй болгох нэг хүчин зүйл болдог байна. Мөн эмэгтэйчүүд 30 аас доош насандаа төрөхгүй бол нас ахих тусам гормоны идэвхжил буурч, үр тогтоох чадвар сулардаг байна. Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар үр хүүхэд төрүүлэх чадваргүйгээ мэдэж, үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх хүсэлтэй 250 хүн албан ёсоор бүртгэгджээ.
Үүний цаана хичнээн хүн байгааг урьдчилан хэлэхийн аргагүй юм. мөн эмэгтэй, эрэгтэй хэн ч бай үргүй гэдгийг тодорхойлохын тулд ганц удаа эмнэлэгт үзүүлээд дүгнэлт гаргах биш эмнэлэгийн цогц системтэй оношлогоо хийлгэж байж, үргүй эсэхээ тодорхойлдогоо. Эрэгтэй хүний хувьд үрийн шингэнд нь 80 сая эр бэлгийн эс байдаг бөгөөд энд тоондоо хүрэхгүй болоод ирэхээрээ үр тогтоох чадваргүй болдог байна. Энэ нь авар осолд орох, эрхтэн тус газраа хүчтэй цохиулах, болон БЗХӨ туссан зэргээс шалтгаалан эр хүн үргүй болдогоо. Иймээс эр эм хэн ч бай үр хүүхэдтэй болж, гэр бүлийн аз жаргалыг эдлэхийн тулд эрүүл мэндээ анхаарахын зэрэгцээ нийгмийн хүчин зүйл байдгийг санаж явах хэрэгтэй байдаг байна. үзэгчиддээ сонирхуулахад 1979 онд Их британид анх үр шилжүүлэн суулгах ажилбар хийж бйасан бөгөөд тус ажилбарын үр дүнд төрсөн Лиза Браун нэртэй охин одоо 30 нас хүрсэн байна. Ирэх 5 дугаар сараас манай улсад үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдэнэ.
SOURCE: tv9.mn
4 Comments
zaluusaa huseegui jiremselelt bolon tohioldoliin belgiin haritsaanaas tatgalzaj ireeduinhee amidrald tom alham hiitsgeey
sain uu. nairuulagcha ireh sard ali emnelgd ur shilzuulen suulgah ajilbar hiigdeh be?
zaluusaa uhuurdum huurhun vr hvvhdee gargaj ger bvliin az jargalaa medertsgeeye
tuunees gadna rhidalt er esiig uhuuldeg gedgiig heleh heregtei baihaa.