Магнитофон, кассет гарахаас өмнө пянз, пянз тоглуулагч гэж нэг зүйл байлаа. Дуучид дуугаа олонд хүргэхдээ пянзан дээр бичдэг байв. Тэд өөрсдийн бүтээлийг бусдаас онцлох, борлуулалтыг нь нэмэгдүүлэхийн тулд хавтсан дээр нь аль болох сонин, содон зураг тавихыг хичээдэг байв.