Горьдлого тээсэн гар 16 жилийн дараа

0
1999 онд болсон энэ түүх дэлхийн бүх л том сонин хэвлэл, сайтуудаар гарч олны анхаарлыг маш ихээр татсан. АНУ-д хөл хүнд эмэгтэй эход харуултал хэвлий дэх хүүхэд нь нугасны төрөлхийн гажигаас болж явах нь бүү хэл сууж ч чадахгүй хүүхэд төрнө гэсэн онош сонсоод сэтгэлээр унаж.

Гэвч мэс засалчид хүүхдийг төрөхөөс өмнө, эхийн хэвлийд байхад нь мэс засал хийж нуруу, нугасны гажигыг нь засах маш хүнд мэс засал хийхээр шийджээ. Мэс засал амжилттай явагдаж байтал гэнэт саванд хийсэн зүсэлтээр бяцхан гар цухуйж аврахыг мэс засалчаас гуйж байгаа мэт хуруунаас нь атган авчээ.

Энэ агшнийг мэс заслын өрөөнд байсан зурагчин дарж амжсан бөгөөд “Горьдлого тээсэн гар” нэр авсан энэ зураг дэлхий даяар алдартай болсон түүхтэй.

Нурууны гажигийг арилгах мэс засал амжилттай явагдаж, хүү 1999 оны 12-р сарын 2-нд эсэн мэнд төрсөн. Хүү 2012 онд ийм байсан бол одоо тэрээр 16 хүрсэн. Хэвлийд байхад нь хийсэн мэс заслын ачаар бүрэн дүүрэн амьдралаар амьдардаг болсон.

Нурууны гажигын зарим үлдсэн тул тодорхой хэмжээний асуудалтай байгаа хэдий ч өдгөө спортоор хичээллэдэг, сагсан бөмбөгийн тэмцээнд хүртэл оролцон анхны шагналаа авсан байна.

2 Comments

  1. nmsd says:

    anagaah uhaan iim lag mortoo neg muu allergy emchilchihej chadahgui

  2. GegeenCom says:

    Anagaah uhaan hugjinuu gj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.