Орон орны бүсгүйчүүдэд төрөлхийн давуу зан чанар гэж бий. Тэгвэл орос бүсгүйчүүд юугаараа илүү алдартай, ямар зан чанар нь эрчүүдийн сэтгэлийг ихэд татдаг болох талаар мэдээллийг хүргэж байна.
Орос эмэгтэйчүүд гэр бүлдээ бүхнээ зориулдаг
Нэр хүндтэй байхын тулд гэр бүлээ халамжлах ёстой гэсэн бичигдээгүй хууль Орост үйлчилдэг. Тэдний амьдралын туйлын зорилго нь гэр бүлдээ таатай орчин бүрдүүлж, сайн сайхан амьдрах явдал гэнэ. Тиймээс гэр бүлийн гишүүн бүртээ хангалттай анхаарал, халамж тавьдаг. Үүнээс гадна орос бүсгүйчүүд хамаатан садан болон соёл уламжлалдаа туйлын хүндэтгэлтэй ханддаг аж. Тэд гэрлэлтийг цагаан морь унасан ханхүүтэй хуримлаж буй мэтээр хэзээ ч төсөөлдөггүй бөгөөд гэр бүлийн амьдралд тохиолдох аливаа саад бэрхшээлийг мэддэг, түүнд бэлтгэгдсэн байдаг нь тэдний нэг давуу тал юм.
Орос бүсгүйчүүдийн үзэсгэлэн гоо хэзээнээс алдартай
Тэд үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд тэгтлээ их мөнгө, цаг зарцуулдаггүй. Харин дур булаам байдлыг бүрдүүлэхийн тулд өдөр бүр нүүр будалтандаа тодорхой хугацаанд анхаарал хандуулдаг бөгөөд ихэвчлэн өндөр өсгийт өмсдөг. Мөн орос бүсгүйчүүд “хувцас хүнийг бүтээдэггүй” гэж ярьдаг ч өөртөө болон эр нөхөртөө таарсан хувцас сонгохдоо тун мэдрэмжтэй ханддаг.
Эмэгтэйлэг байдлаа хэзээ, хэрхэн ашиглахыг мэддэг
Магадгүй энэ нь бусад орны эрчүүд орос бүсгүйчүүдэд татагдах гол шалтгаан болдог. Тэд эмэгтэйлэг байдлаа умартан карьертаа анхаарал хандуулахыг төдийлөн сайшаадаггүй. Харин байгалиас заяасан сэтгэл татам, уян зөөлөн чанартаа талархаж, хэрэгтэй үедээ тэдгээрийг зөв ашиглахыг хичээдэг. Хамгийн гол нь тэд хань нөхөртөө өөрийнхөө өгч чадах бүхнийг зориулж, хамгийн сайнаараа байхыг эрмэлздэг. Үнэндээ тэд хэзээ нөхөртөө сайхан загнаж, аргыг нь олохоо хамгийн сайн мэддэг.
Долоо хоногийн 24 цаг амттай хоол бэлэн
Орос эхнэрүүдийн хувьд жилийн 365 хоног, долоо хоногийн 24 цагт Талархалын баяр болдог гэж хэлж болох юм. Тэд хоол хийх дуртай төдийгүй амттай ч хийж чаддаг хүмүүс. Тиймдээ ч орос үндэсний хоол хамгийн өег, олон төрөлтэй байдаг биз. Гэхдээ энэ нь 24 цагийн турш нөхөртөө хоол бэлдээд суу гэсэн үг хараахан биш юм.
Бие болон оюун санааны хувьд хүчирхэг
Шаардлагатай нөхцөлд өөрөөсөө бие болоод сэтгэлийн асар их тэвчээр гаргаж чаддаг хүмүүс бол орос эмэгтэйчүүд. Тиймдээ ч Толстойн зохиолд “Эрчүүд яав ч адгийн шаар мэт аяглаж болохгүй. Эс тэгвээс бүсгүйчүүд тэднийг хайж олоод, турсагыг нь хуулах болно” хэмээн ёжлон бичсэн байдаг. Хэдийгээр энэ нь наргиан боловч хайрладаг хүнийхээ төлөө юу ч хийж бүтээх чадал орос эмэгтэйчүүдэд бий гэдгийг цаагуураа хэлж буй санаа юм. Дашрамд, Оросын сургуулиуд хээрийн сургуулилалтын үеэр охидод калашников бууг хэрхэн ашиглахыг зааж өгдөг гэнэ лээ.
Эх сурвалж: eagle.mn
5 Comments
Hormoi sultai mongonii toloo yu ch hiihees butsahgui gej bga hvn hezee oros hvnd mongo haruulj yu hiilgii gesnee delgerengui bich l de. Chi aygui bol 20 ch hureegui hvvhed bga da. Oros ulsiin tuhai zuvhun porno kino l uzsen baih l da.
Unen bichej minii muu ehneriig yaag bichsen baina hoorhii Mongol hel surah gej ih zudreh ymdaa
орос хүүхнүүд тэнэг шдээ.ухаан муутай.хормой султай, бас их ѳлѳн. мѳнгѳ харвал юу ч хийнэ.
Орос охид, хүүхнүүд архи тамхины хэрэглээ, хормой султайгаараа нэгдүгээрт бичигддэг гэсэн судалгаа уншсан юм байна. Харин хоол нь ч янзтай шүү.
Орос хүүхэнтэй суунаа