Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Одоогоос 5 жилийн өмнөөс анх нөхөртэйгөө үерхэж байлаа миний хувьд тэр үе минь үнэхээр сайхан дурсамжтай. Би нөхрийнхөө сэтгэл зүрхэнд бүрэн дурласан байлаа хичээл ном найз нөхөд хаагуур юу болж байгааг мэдэх сөхөөгүй л байсан санагдана. Үерхээд 6 сар болоод нэг өдөр түүндээ анхны шөнөө өгч билээ. Тэгээд тэр үедээ хүүхэд гэж санаанд ч ороогүй хэд хэдэн удаа хамтдаа шөнийг өнгөрөөгөөд гэнэт ухаан орсон юм шиг хамгаалах хэрэгтэй гэж бодтол аль хэдийнээ бидний үр мэндлэхээр шийдэн миний дотор бүрэлдэж байсныг бид мэдээд огт эргэлзээгүйгээр гаргахаар шийдсэн. Одоо бидний охин 3 настай.
Уг нь би өөрийн гэр бүлээ бат бүх жаргалтай гэр бүл гэж боддог байлаа. Яахав хэрэлдэж муудалцана л даа гэхдээ тэгээд л учраа олвол олоол олохгүй бол тэгс гээл өнгөрчихдөг байсан. Тэгээд бас хааяа нөхөр минь өөр эмэгтэйтэй унтчихвал бидний гэр бүл яах бол би яаж хүлээж авах бол гэж бодсноо за юу гэж тийм юм байхав дээ би чинь түүндээ анхны шөнөөсөө хойш л үнэнч байдаг юм чинь гэсэн бодол төрдөг байв. Тэгээд найзуудтайгаа тийм сэдвээр ярихаар би бол өөртөө аягүй итгэлтэйгээр миний нөхөр намайг тэгэхгүй гэж хэлдэг байлаа.
Гэтэл саяхан миний нөхөр шинэ дугаар авах хэрэгтэй болоод бид 2 хамт явж байхдаа авсан нь намайг ийм байдалд хүргэнэ чинээ санасангүй. Учир нь тэр дугаарыг аваад удаагүй байж байтал нэг л оронгын зөрүүтэй дугаараас дуудлага ирээд авангуут сонсож байгаад таслаж байгаад мсж бичээд танилцая гээд байхад нь би ч нээх юм тоосонгүй тэр үеэр ч би нүүдэл суудал бас бус юм гээд авч хэлэлцсэн ч үгүй. Гэтэл бараг сарын дараа нөхөр минь ойрхон ажлаар 1 хоног явах болоод тэгээд явах өдрөө бүр нилээн уусан шинжтэй орж ирээл явах ёстой гээд л юм хумаа бэлдүүлж аваад л тэр зуураа утсаа тас тэврээстэй тэгээд утасныхаа кодыг гаргаж байхыг нь хараад кодыг нь мэдсэндээ сэтгэл амраад явуулчихлаа.
Тэгтэл очих газартаа очоод хүний утсаар залгаж очсон гэдгээ мэдэгдчээд тэр шөнөө холбоогүй хоноод маргааш нь нилээн орой ирээд унтаад л өглөө. Тэгээд нөгөө утас нь харагдахгүй байж байгаад 2 хоногийн дараа утсаа цэнэглэж үлдээгээд өөрөө унтсан байх хооронд нь утсыг нь шалгаж үзтэл нөгөө хос дугаарын эзэнтэй тэр шөнө хоносон болохыг мэдэж аваад сэрээгээд ам асуугаад хэрэлдэе гэж бодсон ч чадалгүй хэвтэж байгаад гэнэт дургүй хүрээд л асуучихсан.
Тэгтэл тийм унтсан гээд надад үнэнээ л хэлсэн би гэхдээ орилж хашгичаад би юунд ч хүрэхгүй гэдгийг мэдэж байсан болохоор тайвнаар гэхдээ уйлж л байсан л даа яаж тийм юм мэдчээд эмэгтэй хүн байж уйлахгүй өнгөрөх вэ дээ. Тэгтэл ганц тэр ч биш өмнө нь 2, 3 удаа тийм юм болсоон гэсэн. Тэр бүгдийг мэдчээд би зүгээр л яваад өгөе гэж бодсон ч би чадаагүй. Тийм зүйл хийсэн нь охин бид 2-тоо хайргүйдээ тэгсэн явдал биш гэсэн. Хэрвээ би зүгээр л яваад өгсөн бол бидний хайр яах билээ охин мин яах билээ гэж маш олон зүйл бодогдсон. Тэгээд би нөхрөө уучлахаар шийдсэн нэг боломж өгөөд үзий л гэж бодсон үнэнээ хэлээд уучлалт гуйгаад байсан болохоор үнэнийг хэлэхэд өрөвдөөд байсан.
Гэхдээ л би нөхрийгөө зөвхөн минийх л байгаасай гэж хүсдэг байсан. Бас нэг юм нэмж хэлэхэд би ерөөсөө тавьж үзээгүй тэгээд энд тэнд бичсэн юм уншихаар 27, 28 нас хүрэхээрээ тавьдаг гэсэн байсан. Гэхдээ өмнө нь тавьж үзээгүй тэр мэдрэмжийг мэдэхгүй болохоор надад хүсээд яараад ч байдаг зүйл огт байхгүй гэтэл нөхөр минь намайг тавиулах гэж их боддог юм шиг байна лээ тэгээд тавьдаггүй болохоор сэтгэл дундуур байдаг юм болов уу ч гэж бодогдох юм. Эсвэл надаас салах гээд тийм юм хийж явахад нь би гэнэт сайн хүн болоод чамайг уучиллаа энээ тэрээ гээд төлөвлөгөөг нь нураачисан юм болов уу ч гэж бодогдох шиг. Толгойд өчнөөн л зүйл бодогдож байна өөр нэг залуутай уулзаад унтаад үздэг ч юмуу гээд л…
Гэхдээ ийм юм болсноор би нөхрөө цаашдаа нээнтгэнд оруулж байлгахыг хүсэхгүй байгаа хэрвээ тэгвэл нөхөр минь ч гэсэн тэвчихгүй гэдгээ хэлсэн. Тэгээд бид 2 урьдынх шигээ байхыг хичээж байгаа тэгээд хааяа нойр хулжихаар юм ярьдаг юм тэгээд нөхрөөсөө миний таалагддаггүй зан чанарын талаар яриач гэхэд би юу яаж байх үедээ нэг л худлаа биеэ барьсан байдаг. Зарим зүйлийг ярихдаа өөрөөс нь санаа зовж хичээж ярьдаг гээд л бараг тэгвэл таалагддаг юм байдгиймуу гэчихмээр л байсан. Гэхдээ өөрөө эхэлж асуусан байж уурлах нь утгагүй хэрэг гэж бодоод больсон. Би уг нь өөрийгөө сексийн тал дээр гологдоод байхгүй л гэж боддог юу хүсэж юу хиймээр байгаагаа хэлчихдэг бас нөхрийнхөө хүссэн юмыг ч хийдэг гэж л боддог байсан минь эндүүрэл байж ч гэж бодох шиг.
Тэгээд би нэг ч удаа буудалд хонож үзэж байгаагүй болохоор нөхөртөө хамт хонохыг хэд хэдэн удаа санал болгож үзсэн ч тоогоогүй шинэлэг юм туршиж үзэе гэсэн ч тоогоогүй. Нээрээ би анх үерхэж байхдаа нөхрөөсөө 2 удаа 1 ширхэг сарнай авж байснаас хойш дахиж цэцэг нэг ч удаа аваагүй би авмаар байна гэж хэлэх нь хаашаа юм гээд цэцэг авбал мөнгөний гарз тээ гэж хэлэхэд өөдөөс юу гэж дээ хайр нь чамдаа аваад өгөе гэж хэлээсэй гэж хүсээд асуухад өөдөөс тийшд хог л болно гэдэг. Уншсан чинь нөхрөө бүр адгийн тэнэг новш шиг болгоод биччихэж. Гэхдээ миний нөхөрт сайн талууд зөндөө бий хааяадаа гэрийн ажил, хоол ундаа хамтдаа хийдэг хувцс хааяа өөрөө угаадаг тэгээд бас сайхан сэтгэлтэй шударга зантай гээд л сайн тал олон бий.
Дахиад намайг битгий тийм байдалд оруулаасай гэж бодож дахиад тийм юм болвол би зүгээр яваад өгөх байх. Би харин эсрэгээрээ олдсон хором мөч бүрийг л нөхөртэйгээ хамт байж өнгөрүүлэхийг хүсдэг гэхдээ гадуур дотуур орж гарах үед нь залгаж дарамтлаад байдаггүй. Өөр хүнтэй унтаад явсан нь заримдаа миний буруу ч юм шиг санагдах юм. Эсвэл бүх эрчүүд ийм байдаг юмуу? Ийм юмнаас болж замынхаа дундаас нэгнээ хаяад буцмааргүй байна. Гэхдээ надад зөвлөгөө өгөөч. Би цаашдаа яавал гэр бүлээ жаргалтай байлгах вэ, эсвэл зүгээр л хувиа хичээгээд алга болоод өгөх үү? Эцэст нь хэлэхэд хүнийг буруутгах 1000 шалтгаан байхад өөрийгөө өмөөрөх ч 1000 шалтгаан байдаг залуус минь ухаантай л амьдраарай…
13 Comments
Нэг л зүйл хэлье. Бүсгүй минь чи өөрийгөө хүндэлж хайрла. Нөхөр бол нэг өдөр байна эсвэл байхгүй ч болж мэднэ. Эрчүүдэд өөрийгөө нэгт тавьдаг арчилгаа сайтай хүүхнүүд таалагддаг. Яадаж байхад анхны унтаж байсан залуутай сууцан байх юмаа. Тавьж ч үзээгүй гэхээр харамсалтай санагдаад байх юм. Эрэгтэй хүнд хайртай байж болно гэхдээ өөрөөсөө илүү хайрлах хэрэггүй. Өөрийнхөө сэтгэлийг тэгэж шаналгаж яах гэсэн юм. Зүгээр л хүссэнээ хийгээд өөрийнхөө төлөө нүдэн дээр нь цэцэглэ. Тэгэхэд наад нөхөр чинь аараас чинь гүйгээд алдахаасаа айгаад сүйд болно.
Huuee bolio. Yagaad busdiin hiisen aldaag uurinhuu aldaa bolgoj haraad bgaan. Uchnuun jil amidarchaad chamaig tegj shuumjilj bval naadah chini chamd uneheer hairgui, uudgui teneg zaluu bna! Naad nuhurt chini setgel zurh gej alga, zugeer l hunguhun adal yavdaltai amidaech uur huuhnuudiig sonirhohoosoo hezee ch butsahgui. Chi tgd tiim tom asuudal deer yun ch hurdan uuchildag yum be! Barag shuud l uuchilchihdag, oo ene tgd uuchilchdiimaa gee l odoo yavj ugnu duu. Uurt ni yamar ih heregtei, tsor gants utga uchir ni bj gej bodoj haramsaj uilj duultal ni yavuulah estoi bhgui yu. Buur hugiin tsarailaad sahal usendee barigdaad buur dooshoo ortol ni chi tooj harahgui bh bsan bhgui yu! Getel teneg teneg yum asuunguutaa uuchilchihiin. Tgd tegj dooshoo orohgui sembiigeed bval ugaasaa chamd hani bolohgui ni oilgomjtoi l hun bna gej haraad yamaanii mah haluun deeree bye bye geh bsan shdee. Chi bod doo. 5 jiliin hariltsaa yamar baiv, ushuu 40 50 jil hamt amidarna shde. Tgd iim teneg hulduu chamd hairgui huntei uuchlaad l amidarna gej uu. Amidral chini umnu chini bna sain bod!
Нөхөр өөрөө хөлдүү чамайг арчилж, торддоггүй хайхардаггүй юм байна. Хэрвээ гайхалтай хань байсан бол чи өдийд цэцэглэчихсэн, нөхөр чинь юун өөр хүүхэн харах байтугай чамайг алдчих вий гээд л хамаг байдгаа зориулчихсан л яваа шүү.
Нэг хуурсан хүн дахиад л хуурна шдээ. Цаашдаа ч хуурна. Ѳѳр мэдэгдээгүй хэд ч байгаа юм билээ. Чиний хувьд нас чинь залуу байна. Гэр бүлээ хадгалж үлдэх нь зѳв. Гэхдээ дотроо бодолтой бай. Эмэгтэй хүн нас явах тусам чангарч догширдог юмаа.
АМЬДРАЛ ДЭЭР БҮХ Л ХҮМҮҮС АЛДАА ГАРГАДАГ. ЭХНЭРТЭЙ, ЭХНЭРГҮЙ БҮХ ЭРЧҮҮД ИЛҮҮ ДУТУУ ЮМ ХАРЖ БОЛЖ ӨГВӨЛ ҮЗЧИХ ГЭЭД Л БАЙДАГ УЛС. ЭХНИЙ УДААД УУЧИЛСАН БОЛ УУЧИЛСАН ШИГ БАЙ. ЭРЧҮҮД ЯАЖ ЯВАХ НЬ ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС Л ШАЛТГААЛНА. ХЭРҮҮЛ МАРГААН ГАРВАЛ ЭНЭ ТАЛААР НЬ БИТГИЙ Л СӨХӨЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ. СЕКСИЙН ТАЛ ДЭЭР ГЭВЭЛ ЧИ БИЕЭ БАРИАД БАЙДАГ БОЛОЛТОЙ ЮМ. ЭМЭГТЭЙ ХҮН ЧИНЬ ЭР НӨХРӨӨСӨӨЛ ТААШААЛ АВНА ШҮҮ ДЭЭ. СЕКСИЙН ТАЛААР СУДАЛ. ӨӨР ЗАЛУУТАЙ УУЛЗАХ ЭНЭЭ ТЭРЭЭ ЮМАА МАРТ.
chi ih uhaantai uujuu dotortoi busgui yumaa tanai nuhur ih aztai zaluu bn. Tewcheert bas hyazgaar bdag yum. Uuriinhuu zun soving l dagaarai.
mon tsagaa olj chamaig shuumjilew ee?! Ain?! Uhaantai hun bol duugai ongorood ooriinhoo sain duriig sergeesnii daraa heleh baisan biz? Asuulaa geed hariulahaar baahan yavsnaa chamaas bolloo gej baigaa yum shig?! Ter chamaas bolj oor huntei yavaagui shuu. sain oilgo! ter ooroo yavaldah shiidver gargaad yavsan. Buruugui met haragdah gej busad ruu chihej baina. Uneheer heleh yum baival yavahaasaa omno heleed salah n yasan? Iimerhuu teneg argatsaasan tailbart bitgii unemshij bai emegteichuud mini.
busdiin aldaanii tuluu uuriiguu bitgii buruutgaj bai, buruug buruugaar huleelge, tevchihgui gedeg ugiig nuhur chin bish chi heleh yostoi, tevcheed bhaar chin davarch bhgui yu, dahij iim uildrl gargaval tevchihgui shuu gedgee hatuu hel.
Bi bsan bol uuchilj chadahguiee harah bolgond uur hureed zail geh bsan bhaa hvnii setgel sewtuulsen muu nuhur bnadaa erchuud yagaad iim uudgui muuhai bdg bnaa
Эрэгтэй хүний төрөлхийн зан чанар энэ. Хүндээр тусгах хэрэггүй. Ямар ч байсан чамд хайртай л байж таараа. Өдөр болгон нэг хоолоо идэхийг хүсдэггүй гэдэгтэй адилхан
denduu ih yum bodoj bn, nuhurtuu ih hairtain bndaa bi bol chm shg bish manius yu gj ch helj bolno gol ni ooro biyere mederch bj oilgoh bh, nuhurtuu bish oorto anhaaral handuul tsaaduul chn araas ni bish hoinooso guilgeh durtain bishuu
bie bienee sain taniagui huuhdees bolood suusan bolohoor udalgui iim boloh yumda. uhamsargui zaluu, gemshsen shinjgui bga ni yaasan ch yaahvee l gej uzej bga gsn ug l dee. uur huuhentei untana gdg uildel hiihdee l er hun aldahaas aih yumgui gdgee haruulj bgan. ehner huuhed bol tuunii huvid yu ch bish l bolj bgam l da. huuhed l hairan bn. nasaaraa hunees hair halamj guij amidrahiig huseegui l yum bol uur deeree ajil da. chaddag yumtai bol, uurtuu itgeh itgel olj av.
Za duu ohin min chi turuulj duugaraad baidaggui bodoltoi l uym. Amidral deer erchuud bid nar ehnereesee oor hun harj l baidiin…tegj baigaad bolikh bailgui dee. Yag minii huvid tanai hun shig l baisan. Odoo bukh zuiliin 1rt Ger bul bolson doo.