Хөгийн хүний хөгийн хүүхэд…

Mournful man sitting head in hands on his bed in a bedroom at home

Mournful man sitting head in hands on his bed in a bedroom at home

Анхны хайр гээд киног үзээд ийм хөгийн юм байдаг л юм байхдаа гэж бодож байсан чинь жилийн өмнө Дэлгэрийн дүрд тоглочихсон явж байсан гэдгээ өнөөдөр фэйсбүүк ухаж байгаад мэдэх шив дээ. Арван жилдээ нууцхан сайн болоод их сургуульд ороод ил сайн болоод, үерхэх гэдэг үйлийг үйлдсэн ч биш үйлдээгүй ч биш оронцоглож сармагчин царайлж явж байгаад гадаад руу гурав дөрвөн жил сургуульд яваад ирсэнд маань охин надад талтай хандаад эхлэв ээ.

Хэдийгээр талтай хандаж байсан ч ямар нэгэн байдлаар шинэ савалгаа үүсгэж хуучны орцонд тамхи татангаа болох болохгүй бүх зүйлийг ярьдаг харьцааг өөрчлөх хэрэгтэй санагдаад болдоггүй. Гурван жилийн өмнө сурж байсан улсынхаа хөрөнгө оруулалттай нэг компанийн толгойд нь очоод суучихсан чамгүй амжилттай явж байсан би, нэг удаа сөрөг хүчинд байгаа ч гэсэн эрх мэдэлтэй хүний хүүхэд (надаас ч ах байсан л даа)-г дагуулан одоо бидний яриад байгаа оффшор данс гээчийг нээж өгөхөөр явах хэрэгтэй болсон юм. Томилолтдоо түүнийг дагуулж явсан нь сайхан дурсамж үлдээсэн ч өнөөдөр өөрийнхөө тэнэгийг гайхах шалтгаан болжээ.

Хоёр жилийн өмнө усанд хаясан чулуу шиг алга болчихсон чинь тэр товариштай нийлээд хүүхэдтэй болчихсон сайхан амьдарч байгаа ажээ. Анхны хайр гуай ч яахав эмэгтэй хүнийхээ хувьд эрэгчин хэр чадалтай байна тийш нь татагдана. Өөртөө татаж чадаагүй нь миний хохь. Гэхдээ тэр нөхөр болсон хогийг бодохоор уур хүрэх юм. Ажил дээр ч араас хутга шаасан амьдрал дээр ч балиус шаагаад тавьсныг нь мэдээгүй байжээ. Эх нь хээр алаг бол унага нь ямар гэдэг бодит туршлага болж ясанд минь шингэж хоцорлоо. Гэлээ гээд очоод тэр хүмүүст энэ өвдөлтийг мэдрүүлсэн ч миний сэтгэл засрахгүй ба тэр нэг эмэгтэй сайхан амьдарч байгааг хараад өс төрөх сэтгэлийг уучлал нөмрөн авлаа.

Бичлэгийн эхэнд дурьдсан Дэлгэр шиг дараа нь тэнэгтэж явахгүйн билээ.

17 Comments

  1. зочин says:

    bolor tsomd oruulchmaar hogshin bandi uu gu

  2. sda says:

    suulde bichsen hun n eregtei ymuu emegtei hun ymuu gedgin oilgohoo baila llr

  3. sda says:

    yu yrih ged bgaaga shuluuhan helcheech pisda chin tolgoi erguuleed hoilogtood kino edr yriad shaahin

  4. Shhdzgg says:

    Admin an uneheer sn zohioj bichih chadvartai shu haaya hetruulchdeg.g es tootsvol hahahha

  5. que says:

    та нарын ухаан хүрэхээргүй цэцэн биччиж, ном уншдаггүй үхэрнүүд нь ингээд мэдэгдээд байдын.
    нэгэнтээ болоод өнгөрсөн юманд өс санаад ч яахав дээ. тэр хоёр хүн хэн хэн нь тараа таниулсан байна. буруу юм хийсэн хүнийг амьдрал өөрөө шүүгээд өгнө. 

  6. Yu ch oilgosongui  bi gantsaara oilgohgui bhga yum bhdaa k

  7. bi says:

    яруу найрагч болох гээд чадахгүй байгаа юм биш үү

  8. Unshigch says:

    oigomjtoi todorhoi bicheechee, neeree l 5-6 angiin huuhdees muu bichsen bna.   “сайхан амьдарч байгааг хараад өс төрөх сэтгэлийг уучлал нөмрөн авлаа” ene bol goy shaasan bna haha

  9. odoo yhv dee. says:

    mal.

  10. zochin says:

    hen ni hen be gedgiug ert medeed avsan sain hereg, haramsah yum alga,

  11. ВТ says:

    Бас оффшор гэчижээ. Монголд оффшор ярих моодонд ороод бгаа биздэ.

  12. KEKE says:

    4 hemjeesteer setgedeg nuhur vv gvv yu

  13. d says:

    Боловсролтой гэхэд наймдугаар анги төгссөн хүнээс ч дор утгагүй юм бичих юм.

  14. zochin says:

    Bichij chadahgui cham shig suga hayagdahaas oor yaadgiin. 

  15. 789 says:

    ТОМИЛОЛТОО АВЧ ЯВААД, ТЭГСНЭЭ ГЭНЭТ НӨГӨӨ ХҮҮХЭН НЬ ТАГ ЧИГ БОЛООД ГЭХ МЭТ САЙХАН ХУДЛАА БИЧЖЭЭ. ТИЙМ Л ИХ ХАЙРТАЙ БАЙСАН ЮМ БОЛ АРААС НЬ ХӨӨЦӨЛДӨӨД АВААД СУУХГҮЙ ЯАСАН ЮМ?

  16. kaka says:

    haana ingej goy shaaj survaa andaa. halhiin huuhen hadand garsan bish gaishdee dahiad ternees tasartsang ni avaad iluu shan amidarval boloo bishuu. iim ohin shig bolhoor chin tegj bhgui yudaa huu. hun uragshaa hardag bolhoos bish hooshoo harj amidardaggui l bizdee. 

  17. Жаргал says:

    галзуу хvний едрийн тэмдэглэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.