”Хоёр сүнстэн”-ээс ижил хүйстнүүдийн дотоод ертөнцийг мэдрэх боломжтой

img_06601_1f6ab58b

Гей мисс М.Энхриймаатай уулзаж ярилцлаа. Тэрбээр өөрийгөө 21 настай, оюутан хэмээн танилцуулсан юм.

-Хүний амьдралын хувь төөргийг тааж мэдэх боломжгүй. Харин таны хувьд, хэдийнээс эхэлж ижил хүйстнээ сонирхох болов?
-Тийм ээ, таны хэлснээр хувь тавилангаа бид өөрсдөө сонгодоггүй шүү дээ. Үүнтэй адил, бэлгийн чиг хандлагаа ч бид сонгож төрдөггүй. Мэдээж, төрөлхийн мэдрэмж учраас эрэгтэй хүнд татагдах байдал бүр жаахан байхаас л анзаарагддаг байсан. Охидын тоглоомоор тоглож, ээжийнхээ туфлийг өмсөх ч юмуу тиймэрхүү зүйл байдаг байлаа. Бэлгийн чиг хандлагын талаархи манайхны ойлголт бүрхэг. Тиймээс ижил хүйстэн байх нь хэн нэгний олдмол сонирхол гэсэн бодолтой хүн олон байдаг юм билээ.

-Тэгэхээр ижил хүйстнээ сонирхох нь төрөлхийн гэж хэлж болох нь ээ?
-Тэгэлгүй яахав, хүн эцэг эхээ сонгож төрдөггүйтэй л адилхан зүйл. Бэлгийн чиг хандлага олдмол байх боломжгүйг эрүүл мэндийн шинжлэх ухаан аль хэдийнэ нотолсон шүү дээ.

-Төрөлхийн ийм шинж удамшдаг юм болов уу. Энэ талаар сонирхож үзсэн үү?
-Удамшдаггүй. Үүнийг ч бас мэргэжлийн хүмүүс баталсан байдаг. Ер нь манайхан бэлгийн чиг хандлагын талаархи мэдлэг, мэдээллээр 32 жил хоцорчихсон явааг холбогдох байгууллага, том дарга нар нь өөрсдөө ч мэддэггүй байх. Тэд нийгэмд зөв зүйтэй мэдээлэл дутуу, дулимаг өгдгөөс олон нийтийн сэтгэхүй ижил хүйстнүүдийн эсрэг байна. Гэтэл ижил хүйстэн байх нь сэтгэцийн өвчин биш гэдгийг 1973 онд Америкийн сэтгэцийн өвчин судлалын холбооны эрдэмтэд нотолж, энэ өвчнийг жагсаалтаас хассан.

-Хавчин гадуурхах, үл ойлголцох асуудал нийгэмд өдгөө ч байгаа. Энэ бүхнийг бие, сэтгэлээрээ амсч яваа болохоор их л хэцүү байдаг байх?
-Тийм шүү, бусдад янз бүрээр хэлүүлэх асуудал бараг энгийн үзэгдэл. Одоо эмзэглэхээ больжээ. Харин бусдын туйлширмал бодлыг эргүүлж, нийтэд ижил хүйст¬нүүдийн тухай ганц ч болов зөв ойлголт төрүүлэхийн төлөө чадлынхаа хэрээр зүтгэх бодолтой.

-Өөрийгөө олны өмнө гаргахаас эмээх хүн олон бий. Магадгүй, ижил хүйстэн гэдгээ мэдэгдвэл амьдрал ахуйд нь хүртэл нөлөөлнө гэж эмээдэг байх?
-Энхриймаагийн дүр надад нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон. Түүнээс биш эрэгтэй дүрээр эрх ашгийнхаа төлөө тэмцэнэ гэвэл Нараа ах шиг “гомо” хоч зүүхээс хэтрэхгүй. Мэдээж, нийгэм хэтэрхий хаалттай байгаа болохоор өөрийгөө нууцлах, олны өмнө ил гарахаас айлгүй яах вэ. Бид бусадтай л адилхан хүн, “харийнхан” биш гэдгийг л ойлгоосой гэж хүсдэг.

-Тэгвэл чиний хийх алхам чинь юу вэ. Гэрийнхэн чинь чамайг мэддэг үү, хэрхэн хүлээж авсан бол..?
-Би “Хоёр сүнстэн” нэртэй шүлгийн номоо Эх үрсийн баяраас өмнө худалдаанд гаргахаар болсон. Надаар дамжуулж ижил хүйстэн залуусын дотоод ертөнцийг мэдрэх боломжтой. Хайр дурлал, олон нийтийн зүгээс ирэх дайралт бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна гэдэг ч юмуу бүхий л хүрээг хамарсан шүлгүүд багтана. Ижил хүйстэн хүн бэлгийн чиг хандлагаа нуухгүй гаргаж байгаа анхны бүтээл болно биз. Гэрийнхэн маань одоогоор намайг мэдэхгүй ээ, миний амьдрал цаашид хэрхэхийг цаг хугацаа л харуулах байх. Би хүссэнээ хийж, өөрийнхөөрөө л амьдрах дуртай. Энэ амьдрал цорын ганц л олдох болохоор.

-Аль нэгэн нийгэмлэгт харьяалагддаг уу. Найз нөхдийн хүрээлэл хэр байдаг вэ?
-Бидний эрх ашгийн төлөө ажилладаг гурван төрийн бус байгууллагатай холбоотой байдаг. Олон найз нөхөдтэй. Бүгд намайг ойлгодог. Миссийн тэмцээн дээр гэхэд л ирж дэмжсэн, зарим нь тайзны ард ажилласан. Анужин, Амрита гээд л бүгдтэй нь би дотно харилцаатай.

-Эмэгтэй хүний хэрэглээ мундах биш. Энэ бүх асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Тийм шүү, эмэгтэй дүрээр амьдрах нь хэрэглээ өндөртэй. Нэгэнт ийм сонголт хийсэн болохоор аль болох чанартай зүйл эдэлж хэрэглэхийг хичээдэг. Тэр хэмжээгээр бид олны өмнө нүүр бардам, бусдаас өвөрмөц, хараа булаам байж чаддаг. Ноолууран эдлэл, “Кристиан Диор”-ын гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгодог. Найз нөхөд, танилууд маань ч гадаадаас бэлэг болгож хувцас, эдлэл явуулдаг юмаа.

-Үнэтэй бүтээгдэхүүнийг үргэлж л бэлгэнд аваад байх хэцүү. Та тийм хангалуун амьдралтай юм уу?
-Үгүй дээ, би дундаж амьдралтай айлын хүүхэд. Ганцхан л амьдарч байгаа юм чинь өөрийнхөө юмыг өөрөөсөө харамлаад яах юм бэ. Гоо сайхан байхын тулд юугаа ч зориулах зоригтой байх хэрэгтэй.

-Эмэгтэй хувцастай гадуур явахад хүмүүс яаж ханддаг вэ?
-“Манин”, “гомо” гээд л доромжлох нэг хэсэг байхад дэмжих хүн ч олон бий. Гэхдээ бид ижил хүйстэн залуусынхаа дуу хоолой болж нийгэмд илүү ойр байж бусдад зөв зүйтэй мэдээлэл хүргэхийн тулд эмэгтэй хувцастай явдаг. Тэгээд ч транежендэр, манин, гомо гэдэг чинь тусдаа ойлголт.

-Найз залуу бий юу. Хүсэл сэтгэлийг чинь ойлгох хайртай хүнтэйгээ учирсан болов уу?
-Одоогоор найз залуугүй. Анхны хайрын тухайд бол аль хэдийнэ учраад, салаад, одоо нэг их гоё дурсамжтай л үлдсэн дээ . Анхны хайрын мэдрэмж гашуун хэрнээ амттай байдаг юм билээ. Би үнэнч байдлыг эрхэмлэдэг. Хайр сэтгэл, харилцаандаа үнэнч байх залууг эрж л явна. Гадуур байхад танилцья, үерхэе гэсэн залуус зөндөө байдаг. Бааранд орж бүжиглэхэд залуусын зүгээс янз бүрийн санал ирнэ. Эхнэртэй хүмүүс хүртэл сонирхож байгаа нь эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тэр бүх саналыг хүлээж авч танилцаж, дотносно гэдэг байж боломгүй зүйл.

-Гоо сайхны мэс засал хийлгэж, жинхэнэ эмэгтэй хүн шиг болохсон гэж боддог уу. Гадаадад хүйсээ солиулсан хүн олон байдаг шүү дээ?
-Боломж гарвал гоо сайхны мэс засалд орж, жинхэнэ эмэгтэй хүн болох зориг надад бий. Гэхдээ бас нухацтай бодох асуудал. Хүйсээ солиулах мэс засал хэтэрхий эрсдэлтэй. Ялангуяа гадаадад очиж энэ төрлийн мэс засалд ороход дотоод эрхтэний наймааны өгөөш болох ч юмуу сонсохоос ч аймаар зүйл их л гардаг юм билээ.

-Гэхдээ гэр бүлийн амьдрал, зохиох үр удмаа үлдээх талаар боддог биз дээ?
-Нэгэнт эр хүн болж төрсөн болохоор үр удмаа үлдээх талаар боддог. Хэзээ нэгэн цагт би хэн нэг бүсгүйг гомдоож, хэдэн бяцхан жаалыг өнчрүүлээд явах вий гэдгээс айдаг. Мэдээж, бэлгийн чиг хандлага төрөлхийн зүйл учраас дотоод хүслээ дагах нь тохиолдох л явдал. Дунд нь хэнийг ч хохироохыг хүсэхгүй байна. Эхнэртэй болж, үр удмаа үлдээлээ гээд эрэгтэй хүнийг хүсэх хүсэл маань хэвээр байсаар байна шүү дээ

-Гэр бүлтэй хэрнээ ижил хүйстэнтэйгээ уулзаж учирдаг хүмүүс байдаг гэсэн?
-Өөрийнхөө сэтгэлийг л хуурч байгаа явдал юм даа. Зүрх сэтгэлээ дагах нь зүйтэй. Би хүний охиныг хайртай гэж авч суучихаад хуурч амьдрахыг хүсэхгүй. Эр хүн эр хүнтэйгээ олон жил аз жаргалтай амьдарсан жишээ дэлхийд олон.

-Зарим гей биеэ үнэлэх замаар мөнгө олж амьдардаг. Тэднээс болж өсвөр насны хүүхдүүдийг уруу татаж байгаа гэсэн яриа хүртэл гарах болж?
-Чухал асуулт байна. Ижил хүйстэн залуусыг биеэ үнэлдэг, бусдыг уруу татдаг гэсэн яриа маш их байдаг нь үнэн. Үнэндээ бидэнд хүний жаахан хүүхдийг уруу татах ухамсрын доройтол байхгүй ээ. Биеэ үнэлдэг хүн байгаа нь ч үнэн. Гэхдээ тухайн хүний шийдвэр, өөрийнхөө амьдралыг яах нь түүний эрх шүү дээ.

-Олны танил, нөлөө бүхий хүмүүстэй хүртэл дотно харилцаатай гэлцдэг. Зарим нь бүр тэднээсээ байр, машин нэхэж нэрийг нь олон нийтэд зарлана гэж сүрдүүлж эхэлсэн шүү дээ?
-Нөлөө бүхий хүмүүстэй дотно харилцаа үүсгэх тохиолдол байдаг. Миний хувьд тэдний нэрийг ил гаргах, мөнгө нэхэх санхүүгийн шаардлага, хүсэл сонирхол байдаггүй.

-Ингэснээр хөрөнгө мөнгөтэй хүний нөмөр нөөлгөнд амьдралаа дээшлүүлэх боломж гардаг юм биш үү?
-“…Шалиг эрсийн өмдний түгжээг тайлах гэж биш
Шаналж сөхөрсөн нэгнийг босгох гэж л бөхийдөг би бардам зантай…” гэсэн шүлгийн минь мөрүүд бий. Үүн шиг хэн нэгний хэтэвч рүү өнгийх сонирхол үнэхээр байхгүй.

-Мэдээж, эрэгтэй дүрээрээ нийгэмд амьдарч байгаа учраас охидын зүгээс дурлалын асуудал үүсгэх юм уу?
-Нээрээ, тийм тохиолдол байдаг шүү. Өөрсдөөс нь дөлөөд байхаар гайхдаг биз. Охидтой холбоотой хөгжилтэй асуудал их үүсдэг дээ, ер нь. Үерхэхгүй, дотносохгүй гэхээр тэд гомдоно, загнана, уйлна.

SOURCE: Өнөөдрийн монгол

23 Comments

  1. ganaa says:

    taniltsii

  2. Nasaa says:

    за daa ene ch hudlaa gar bn daa. Uul ni ijil huistnuud bj boloh l asuudal. gehdee en enhriimaa lav neg bishee.

  3. zaluu says:

    gay lesbian humuus erh chuluutei amidrah erhtei mglchuudiin huvid uuniig oilgoh boloogui tiim uchiraas hezeech hugjihgui zovhon gadaad yavsan yumuu gadaadad tursun zaluusal oilgoh bolno en bol unen

  4. shemale says:

    manin sex habtragch haij bna hoorhon bval zugeer deer n zaluuhan mail bicheerei selke_les@yahoo.com

  5. би эрэгтэй одоо 16 настай би эрэгтэй хүх эрэгтэй хүүхдүүд сонирхоод байх боллоо би яахуу надад туслаач

  6. mya says:

    minii zugees uneheer bayarlalaa nom uneheer ih taalagdsan setgeld uneheer hursen 🙂

  7. hvslen says:

    танай сайт ийм байдлаар удаан тогтохгуй тэртээх ноднин уржнангийн байсан юмнууд одоо хүртэл огт өөрчлөгдөөгүй ямар ч шинэ содон юм хийгдээгүй нэмэгдээгүй үнэхээр та най сайт руу орохоос дургуй хүрч байна наад сайтаа татан буулгасан н дээр новш

  8. hvslen says:

    тэднийг траннү гэдэг үнэхээр сайхан амитад шүү дээ тийм хүнтэй үзэхэд бэлэн байна

  9. Bulgaa says:

    Bizda nar uursdiiguu zuvtgeuh geed shaachix yumaa baliar zavaan lalarnuud

  10. Hellboy says:

    Anonymous -d
    End hen buruutai ve? gejuu end Niigem humuus buruutai.Bid tedniig huleej avan,bidentei adilhan gerlehiig zuvshuurbul ene asuudeal ugui bolno.Ter humuus erduu l bie hamgaalah gej setgel bolon bie huurch amidarch bgaa.

  11. demjigch says:

    ih uhaalag hun ym. demjij bn.. GLBT humuus ingej biye awch ywbal niigemd gadurhagdah ni buurah bolow uu

  12. Zolboo says:

    hi bi m26 nastai. san zaluu bna.enhriimaa chi mail bicheerei. sain naiz bolie

  13. hair says:

    Enhriimaa chamaig demjej bna shvv emegtei chvvden ingeed garaad irwee goy doo ene asuudal tiim aimar zvil gejvv vgvil baihgvi yuu da chinii im zorogtoi zang vnlej bna amjilt hvsii

  14. LALA says:

    irgen,baldan 2 uhamsriin doroitoltoi yu ugui yu?yu yariad bgan?yum unshaad oilgodoggui yumu?ta nar shg teneg yumnudas bolj mgl uls delhiin hogjloos hotsorch bna.ter irgen guai medehgui bga bol net-ees haigad unsh!yu yariad bgan!baldan guai naad yariltslagaa sain unshach!oldmol gj baidaggui gd bhad t1 mal ve

  15. kdhfgd says:

    ghdhdhhch hhjg

  16. Baldan says:

    tegeed odoogiin ohiduud bas ijil huistnee sonirhoh bolj baina uu? , tegvel egniin zaluus yaah yum be? hentei … YUI -s Baldan av ni asuuv, uguulberee zuv bichij suraachee

  17. yui says:

    nadad enhriimaagiin uurtuu itgeltei bardam zan mash ih taalagdaj bnaa. Odoogiin ohiduud ene hunees ulgerleh heregtei yum shig sanagdlaa.Hedii belgiin zan uil uur ch gesen hunii bodol sanaa ih chuhal shuu dee. amjilt husiye nomiig chini tesen yadan huleeye

  18. Anonymous says:

    Ehnertei hirnee gomo zaluu gedeg chini harin asuudal b da.Mgl-d tm zaluuchuud zunduu bdag gesen.Huurhii ehner ni,bas ternees garsan huuhed ni..gadagshaa yavaad bur gay bolood yavaad ugdug nuhuduud zunduu bdag shde.End hen buruutai ve?

  19. negen zaluu says:

    irgen chi odoo jinheneesee iim ym asuugaad bgaa ymuu esvel hudlaa toglood bgaa ymuu shal utgaggvi teneg ym asuuj baih ymaa mal ymuu chi. ijil hvistnvvdiig hvleen zuvshuurch tednii erhiig hvndleh heregtei bi huvidaa demjij bna ta ene chini baidag l neg engiin, jiriin vzegdel shdee dandaa iim neg teneg bvdvvleg mangar mangar ym yrij uursdiiguu doosh ni hj bhaa odoo bolimoor ymaa uuriinhuuruu l amidar. uruuld gai saad bolchilgvi bolomjooroo tus dem bolood yvj chadval sain l bnashdee…

  20. irgen says:

    tailbarlaj ogooch,,ene hvn chin eregtei hvn bizdee,,,er hvn sonirohdog geheer boovgvi gesen vgvv,esvel boxsondoo hiilgedeg gesen vgvv eroosoo oilgohgviym…tailbarlaach..

  21. alba says:

    huuuy cekc.mn ygaad bichsn niitlel orohgui bgambeee.ali ochigdr bichsn shdeeee…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.