Өөрийх нь мэдэх асуудал гээд орхих уу. Яах вэ?

images

Би уг нь хүнийг арьс өнгө, шашин шүтлэгээр ялгавладаггүй хүн гэж өөрийгөө боддог байсан. Гэтэл гэнэт л надаас л илүү буддын шашинтай байсан нөхөр маань сүм цуглаан гээд яваад эхэлсэн чинь эгдүүцээд эсэргүүцээд байх боллоо. Эхлээд тэр цуглаанаас хүмүүс ажил дээр нь ирээд англи хэлний хичээл орно, гадаадуудыг хамтад нь цанын бааз авч явна гэх мэт арга хэмжээтэй ирээрэй гээд л дуудаад байдаг байсан.

Манай нөхөр ч хааяа тиймэрхүү арга хэмжээнд оролцчихоод нээх тоодоггүй байсан. Гэтэл улаан христчин оюутан залуутай нийлж, чөлөөт цагаараа спортоор хичээллэх болсон. Тэр спортых нь багш нь бас тэр сүмийх нь хүн. Энэ үеэс эхлээд л бүтэн сайн болгонд цуглаанд явах болсон. Эхэндээ би ч нээх дургүйцээгүй. Гэтэл нэг удаа сүмийнхээ шинэ жилийн тоглолтыг цуг үзье гэж намайг дуудаад цуг үзсэн юм.

Нөгөө спорт заадаг багш нь эхнэртэйгээ ирчихсэн байсан. Тоглолт дундуур нэг хүн тайзан дээр гарч ирж мэндэлсэн.

Гэтэл нөгөө спортын багшийн эхнэр нь надад “Энэ хүн бол үнэхээр агуу хүн. Энэ хүнийг харна гэдэг аз завшаан.

Энэ хүний гарыг ганц удаа барьвал амьдрал чинь үнэхээр сайхан болно” гэж хэллээ. Би ч дотроо нэг хүний гар барих төдий л амьдрал сайхан боллоо юу гэж тоглоом болгож бодсон ч бүдүүдэг зан гаргахгүйн тулд “Аан” гээд өнгөрсөн. Тэгээд тоглолт дуусаад явах гэтэл нөгөө хүний гарыг барьчихаад яв гээд явуулдаггүй. Ядаж байхад нөгөөх нь бүр од, бүгд гар барих гээд оочирлочихсон, юм ярингуут нь ам руу нь орчих гээд тэр дунд нь оочирлож бүтэн цаг хүлээсэн. Би “Нөхөртөө бид 2 явлаа. Дараа болъё” гээд хэлчих” гэсэн чинь “За тэгье” гэсэн мөртлөө нөгөө багш нь би чамайг “энэ хүнтэй заавал гар бариулна. Хүлээж бай” гэсэн чинь “За” гээд хүлээгээд зогсчихдог юм. Тэр үед манай нөхөр шал танихгүй хүн шиг харагдсан. Тэгээд би гараад түрүүлээд гэртээ харьсан. Тэрнээс хойш цуглаанд явна гэхэд нь дургүй хүрээд байдаг болчихсон. Нөгөө цуглаанд дагуулж явдаг оюутан залууд нь бас дургүй хүрээд байлаа. Тэгээд нэг өдөр маргалдлаа.

Манай нөхөр хэлж байна. “Цуглаанд явлаа гээд муудсан юм юу байгаа юм. О-г (цуглаанд дагуулж явдаг найз нь) хар. Архи ч уудаггүй, тамхи татдаггүй ” гээд хэлэхээр нь нээрээ манай нөхөр цуглаанд явснаас хойш архи огт амсахаа больсныг санаад эсэргүүцэхээ больё гэж шийдлээ. Тэгээд нөгөө цуглаанд дагуулж явсан найзтай нь нэг өдөр цуг гадуур явж таарах үеэр ер нь ямархуу хүн юм гээд ярьж үзлээ. Номлол сургааль ишлэлүүдээ надад замын турш ярьж уншиж өгөөд л үнэхээр үнэн байгаа биз гээд л. Манай улсыг манай сүмд явдаг хүмүүс удирдвал үнэхээр хурдан хөгжинө дөө гээд л ярьж явлаа.

Үгүй ээ яахав шашин бүр л зөв амьдрах ухааныг заадаг шүү дээ. Ишлэл, сургаалиуд нь амьдралтай ойр байсан болохоор “Тийм байна” гэлээ.

Гэхдээ нэг зүйлийг хажуугаар нь анзаарч л байлаа. Тэр залуу ярианыхаа дундуур багш гээд нэг хүнийг л магтаад байлаа. Төрсөн нутаг нь библийн зөгнөл дээр гардаг л гэнэ. Есүстэй л адилтгаад байлаа. 2 дахь Есүс, зөгнөлийн хүн юм байх өө. Тэгээд нэг л биш санагдаад дараа нь тэр хүнийх нь талаар хайж үзлээ.

Мүүний шашин бол биш боловч ойролцоо солонгостоо ад үзэгддэг, хүчингийн хэргээр 10 жилийн ял авсан хүн юм байна, тэр багш нь. Одоо шоронд байгаа. Энэ урсгалыг нь үүсгэн байгуулагч. Солонгост аль нэг хүнийг тахин шүтдэг урсгалыг “Сайби” гэдэг. Тэр төрлийн урсгал байлаа.

Бас би энгийн уламжлалт Христийн шашинтай хүмүүсээс асуусан. Иймэрхүү шашинд хэтэрхий автсаны дараа гэнэт маш их хэмжээний мөнгө нэхэж эхэлдэг.

Солонгост гэр орноо зараад сүмдээ өргөл өгсөн хүмүүс зөндөө байдаг гэсэн. Бас иймэрхүү буруу урсгалын хүмүүс нэг дор амиа хорлоцгоосон хэрэг ч гарч байсан.

Энэ тухай нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөр маань нөгөө найздаа хэлсэн юм байх. Тэр нь тэгтэл “Есүс шашин шүтлэгээсээ болж 10 өдөр цовдлуулсан.

Манай багш ч бас 10 жилийн ял авсан”гэж тайлбарласан байгаа юм. Ядаж л Есүс чинь хүчингийн хэргээр ял аваагүй биз дээ. Хүчингийн хэрэгтнийг тахин шүтэж байгаа нь зөв юмуу. Нөхөр маань улам бүр шашинд автаад байгаа нь мэдэгдээд байна. Бүтэн сайнд ганц явдаг байснаа болиод амралтын бусад өдөрч гэсэн очдог болсон. Тэр найз нь надад ярихдаа манай цуглаан бусад цуглаан шиг хүнийг албаддаггүй гэсэн яасан.

Өдөржин шөнөжин хэдэн цаг ч бай хамаагүй, шөнө 11 12 болж байсан ч залгаад “Өнөөдөр хаагуур явсан юу хийсэн. Муу байна. Библээ унш. Өнөөдөр уншина гэж амласан биз дээ” ч гэж байх шиг. Бүтэн сайны өглөө бүр ярьдаг болсон. Сэрүүлэгтэй цаг шиг л. Хараад байхад энэ цуглаан гэдэг хүний юманд дасдаг сэтгэхүйн дээр л ажилладаг тактиктай юм байна. Муугаар хэлвэл “Худал үгийг 1000 сонсвол үнэн болдог” гэдэг шиг л. Эхлээд элдэв янзын арга хэмжээгээр уриалан дуудаад итгэдэггүй хүмүүсийг ямар нэгэн аргаар цуглаанд байнга ирүүлэхийг боддог. Сургааль номлолуудынхаа дундуур нөгөө нэг хүнээ магтаад “тархи угаалт”аа явуулдаг юм байна.

Бодоод байхад бид ч гэсэн иймэрхүү аргыг өдөр тутамдаа ашиглаж л байдаг. Хүнд ямар нэгэн гэнэтийн зүйлийг хэлэхдээ бага багаар дасгаж байж хэлвэл цаад хүн нь арай тайвнаар хүлээн авдаг шүүдээ. Тэрэнтэйл адил.

Гэр бүлийн амьдралд маань хэтэрхий оролцоод гэр бүлдээ зарцуулах цагаасаа энэнд улам их цаг зарцуулдаг болж байгаад дургүй хүрч байна.

Бид 2-т энэнээс өөр маргах шалтгаан бол ерөөсөө гардаггүй. Өөрийх нь мэдэх асуудал гээд орхих уу. Яах вэ?

12 Comments

  1. venus says:

    Neg l buruu tiishee yvaad bgaam shig sanagdjiin… Bi ch gsn haya tsuglaand ochij l bsan… tegtlee susegleed uilj unjaad bgaa humuusiig haraad agua itgelee gej boddogoos bi uuruu hezee ch teden shig bolj chadahgui yum yum shig sanagddag. Itgeed amidralaa oltson… uuriiguu zuv tsogtslooson humuus bdag ch ene bol arai l bish yum shig sanagdjiin… zuv yum bol harin ch itgel turuulj huch ugduguus bish… barits alduulj aidas hurgedeggui

  2. Эр хүн says:

    Нэмж хэлхэд өөр сүмд явий гэхээр дургүйцээд явуулдгүй гэд бгаам. Гэр орон н нүүгээд холджоод гэрийнхээ ойрхон сүмд явж болдгүй гсэн

  3. Эр хүн says:

    Хайрцаглах бодлого гэж нэг юм байдаг гсн. Улам л сүмийн хараат болдог. Удахгүй нөхөр чинь боол мэт зүтгэх болно

  4. adsf says:

    Ene shashin bish CULT-uud l bh shig bna daa. Manai mongolchuud shashin bolon cult 2iin yalgaag arai l medehgui baih shig bnaa…

    Iim tolgoigui bolchih gej….

  5. zochin says:

    Ene shashinii asuudal estoi zund orhij bolohoorgui zambaraagui bolj bainaa. Balai Esuschid n bur tarhia ugaalgachihsan chichreed l dairaad baih 

  6. hulan says:

    Ene like dardag yumaa yagaad haesiin be zugeer uridiinh shig ni bolooch ugui bol naad huruunuudaa bur baihgui bolgo

  7. ania says:

    Oligtoi shashin bol bas yay gexew getel solongostoo ad vzegdsen. Buruu gariin xvnii vvsgesen shashin yum bol zund ni orhij bolohgui bhaa. Argalj bgaad setgel zvich xvnii tuslamj awahgui bol xetsvvl yum bnadaa. Geree zaraad urgul barits ugnu geed unawal yanaa

  8. новш гэж says:

    Ямар шашин шүтэх нь хувь хүний эрх гээд зөнд нь орхино гэдэг хамгийн тэнэг санагдлаа.бусдад ялангуяа гэр бүлдээ ямарч үүрэг хариуцлага гүйцэтгэж байгаа юм байхгүй байж бусдад тархиа базуулчихсан нэг эргүүг үнэгүй тэжээхийн төлөө зөнд нь орхино гэдэг бол дэмий байхаа?бусдад гай төвөг учруулахгүйгээр тэр шашны манкурт боолоо гүйцэтгээд явбал одоо хамаа алга гэхсэн.гэр бүлийн гишүүн эцэг хүн байж эргүү төлөг шиг яваа нь дэндүү харамсмаар юмдаа.жаргал нь дэндсэн малнуудыг эргүүгий нь гартал эцэж унатал нь хар ажилд зүтгүүлээд олон юм ярьж эргүүтэхийг нь харах юмсан

  9. Urnaa says:

    Zond ni orhio ymar shashin shuteh ni huvi hunii erh ingej eserguutsej baij ger bul salah dere tulav..ger bulel salaltiin 30% shashin shutleg uzel bodol taarahguiges salsan bdg.

  10. Хэрэмхэн says:

    тэр мунхруулаад бгаа новшийн утсыг сэмхэн блок хийчихвэл яадгын холбогдох бүх зүйлийг нь блок хийгээд орхичих гэрт ирвэл улайм цайм хөөхгүй юу

  11. GegeenCom says:

    Holhon ter cuglaan n boldoggui gazraar sar amarchaad ayalaad iree. Saihan zun cag bolj bn utsaa untraagaad huduu gadaa gar

  12. mm says:

    orhih hereggui bhaa, bur gun shigdhees ni umnu tataj gargaj avsan ni deer shuu dee. bodit amidral ger bulee songohuu naad tsuglaan esusee songohuu geed uuruur ni songolt hiilgesen ni deer bh shuu. ymarch ym heterheeree ayultai! teglee geed muudsan ym alga gesen teneg ugend ni buu avt. amidraliin chini horom muchuus iluu hulgailj l bgaa bol muu ur dagavartai l baij taaraa. zugeer sportoor hicheellej surgalt damjaand yvj bgaa bish tsuglaand tegj tsag zartsuulj baih demii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.