Садар, самуун сурталчилсан фэйсбүүкийн 100 хаягийг илрүүлэв

featured_facebook

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд садар самуун сурталчилж, биеэ үнэлэхэд зуучилдаг хууль бус ажиллагааг шалгажээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад:

-Олон нийтийн цахим сүлжээнд садар самууны агуулгатай контент /мэдээлэл/ байрлуулж бусдад тараан сурталчилж байгаа хэрэглэгч, хаалттай нууц бүлгэм, хуудас мөн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхэд татан оролцуулж байж болзошгүй зарын бүлгэм /facebook group/, хуудас зэргийг олж тогтоох ажлын хүрээнд 100 орчим цахим хуудас болон бүлгэмийг илрүүлэн шалгаж байна.

-Зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үү?

-Есөн хүнд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д зааснаар эрүүгийг хэрэг үүсгэсэн. Тухайлбал, 26 настай Б хуурамч нууц фэйсбүүк бүлгэмийг үүсгэн садар самууны агуулгатай дүрс бичлэг, зураг зэр­гийг нийтлэн бусдад тараа­сан, сурталчилж байсан.

Мөн фэйсбүүк орчинд хаалт­тай бүлгэм үүсгэж биеэ үнэлэх ажлыг зо­хион байгуулж байсан С гэгчийг олж тогтоож Эрүү­гийн хуулийн 124 зүйлээр эрүүгийн хэрэг үүс­гэн шалгаж байна.

Олон нийтийн сүлжээнд охид, эмэгтэйчүүдтэй танилцаж зургийг нь авч дарамталж бэлгийн харьцаанд ордог гэх Ө-ийн үйлдлийг баримт­жуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Б.ЭНХ
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

4 Comments

  1. erdenhuu says:

    uur hiih ajil bagui ym bhdaa. garj hulgaich nariig barihiin orond comouteriin tsaana suugaad l baij bh durtai gedeg n haragdaj bn. 1-d ted haa hamaagui humuust sadar samuun surtchlaagui uchir n sex nertei group neehed ter taliin sonirxoltoi humuus hoorondoo zurag soliltsdog tur ch gesen ajlaasaa hunduurch husseneer 10 20han horom amidardag. getel odoo sex xuseh n gemt hereg gj heleed bga ym uu haashaa ym, saihan ehnertei bolson ta nariin az l ym bga biz. oxin toogdodgui nad metiin ymnuud ih shude, yahav fb eer dald huslee haaya gargaad ym yrih erhiig n bas ugmuur ym

  2. unen says:

    Mongoliin tsagdaa gej unekheer khiikh ajilgui ulsiin khuvtsas umsch tsalin avch yavdag amitad yumdoo
    Ardchilsan  uls gekhed yum bukhniig khaaj tsagdsan unekheer dur uzuulsen ardchlaltai tsagdaagiin daranguilaltai uls  boljdee 
    Ene zasag ikh khural ogtsorch arai ardchilsan uzeltei khunii erkh gedgiig erkh zuin onol undesleleer meddeg mederch kheregjuuldeguud ni garch ireesei

  3. woman27 says:

    teneg gegeen comoo fb t mongol hel meddeg ajillaa yu? heniigee zarj hedeer tohirch bgaag n yaj medeh yum ted nar? nasand hvregchdiin erotic zurag bichleg vzdeg uchnuun gadaad mongol group bdg teriig horidoggvi biye vnelj hvn naimaalahiig horino ok 

  4. GegeenCom says:

    Huuh yostoi medqm bn. Maniig tooj tiim groupuuded n oruuldag hun ch gj bhguimda. Yostoi harj bgagui suraggui ed bnaa. Fb n uuruu horiglocon bdguimj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.