Цагдаагийн байгууллага олон нийтийн цахим сүлжээнд садар самуун агууламжтай контент байрлуулан, бусдад тараан сурталчилж буй хэрэглэгч, хаалттай нууц бүлгэм, хуудас мөн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхэд татан оролцуулж байж болзошгүй 100 орчим цахим хуудас болон бүлгэмийг олж илрүүлэн, шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан билээ. Эдгээр цахим хуудсуудаар садар самуун агууламжтай контент байрлуулан, бусдад тараан сурталчлах үйл ажиллагаа явуулж байсан аж.
Одоогоор 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэдний дунд алдарт загвар өмсөгчдийн зургийг авч өгч алдаршуулдаг гэх зурагчин Ч.Өнөртүвшин ч байгаа ажээ. Түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Өмнө нь тэрбээр мөн л “Зургийг чинь дарж өгнө, загвар өмсөгч болгоно” хэмээн охидыг хуурч мэхэлж байгаад улмаар дарамтлан бэлгийн харьцаанд хүчээр орсон гэх асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар удаан шалгагдсан билээ. Харин түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч тус газраас “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.
Ийнхүү хэргээс мултарсан Ч.Өнөртүвшин дахин зүй бус үйлдэл гарган охидуудыг хуурч мэхэлж байгаа хүчээр бэлгийн харьцаанд оруулж, бие махбод сэтгэл санаагаараа нь хохироосон гэх асуудлаар дахин шалгагдаж эхэлсэн байна. Тэрбээр фэйсбүүк орчинд охид, эмэгтэйчүүдтэй танилцаж, нүцгэн зургийг нь авч дарамтлан бэлгийн харьцаанд ордог гэх Ч.Өнөртүвшин гэгчийг энэ удаад гэмт үйлдлийг нь баримтжуулсаны үндсэн дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Хамгийн гол нь цагдаагийн байгууллагаас “өөрийгөө алдартай гэрэл зурагчин. Зургийг нь гоё авч өгье” гэсэн энэ залууд хууртахгүй байхыг охид бүсгүйчүүдэд анхааруулж сэрэмжлүүлж байна. Ч.Өнөртүвшин гэх энэ хүн төрийн гэрэл зурагчнаар олон жил ажилласан, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин мэргэжилтэй, гэрэл зургийн студитэй аж. Тэрбээр охид, бүсгүйчүүд рүү “Гадаадад аялуулна. Би бол мэргэжлийн гэрэл зурагчин, зургийг чинь аваад өгье” зэргээр фэйсбүүкийн чатаар мессэж бичдэг, улмаар охидтой уулзаж нүцгэн зургийг нь дарсаныхаа дараа дотно харьцаанд орохыг шаардаж сүрдүүлдэг байсан талаар мэдээлэл цацагдаж байсан.
О.Сайхан
2 Comments
tsahim gemt hergiin heltes geed hiih ajilgui heden ym bdg ymshig bga yum
Зургыг нь тавих хэрэгтэй.