ЛГБТ хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Уг судалгаанд 1000 гаруй хүн оролцсон байна. Лондон хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ЛГБТ-үүдийн жагсаалд оролцсон иргэдийн дунд энэхүү судалгааг явуулжээ. Энэхүү жагсаал нь өнгөрсөн бямба гаригт Лондон хотод зохион байгуулагдсан бөгөөд сая орчим хүн цугларсан байна. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь бэлгийн чиг хандлагаа нуух хэрэгтэй хэмээсэн байна. Учир нь бэлгийн чиг хандлагаа үнэн бодитоор илэрхийлсэн хүнд ажлын байран дахь ямар нэгэн дарамт ирдэг гэдгийг онцолсон байна. Харин нийт судалгаанд оролцогчдын 77 хувь нь өөрийнхөө тухай бодит үнэнийг зөвхөн найз нөхөдтэйгөө хуваалцдаг хэмээжээ.
Г.Наран
1 Comment
Hudlaa. LONDOND NUUGAAD BAIGAARAI. SEX.MN -iihen SHAAGAAD BAIGAARAI!