Эрчүүд болон эмэгтэйчүүд эсрэг хүйсний хүнийхээ гаднах үзэмж, төрхийг огт өөр үзүүлэлтүүдээр дүгнэдэг гэдгийг сэтгэл судлаачид баталжээ. Эм хүн эр хүний царай зүс, бие хааг үнэлэхдээ их өгөөмөр загнадаг байна. Өөрийн амрагаас ямар нэг сэтгүүл, киноны баатар шиг төгс төгөлдөр байхыг хэзээ ч шаарддаггүй. Ер нь төгс эр хүн гэсэн ойлголт байдаггүйг сэтгэл зүйчдийн явуулсан асуулга нотолжээ. Бүсгүй хүн бүр ханийнхаа амраг эрийнхээ бие бялдарын санаанд оромгүй хэсгүүдийг хамгийн дур булаам гэж нэрлэсэн байв. “Миний нөхрийн бүх бие маш зөөлхөн учраас надад их таалагддаг. Би түүний биед наалдаад унтах дуртай”, “Хайртай залуугийн маань цээжний үс их гоё, би хамраа наагаад үнэрлэх дуртай. Биеийн бусад хэсгүүд ямар байх нь огт хамаагүй”, “Миний хувьд эр хүний өндөр нам, жин огт хамаагүй. Өргөн мөртэй л бол болоо, би мөрийг нь түшээд суухдаа сэтгэл уярч хайлах шахдаг.
Ийм учраас би эрчүүдийн хүзүү, чихийг их хардаг байх”, “Би нөхрийнхөө нүүр биеийг ийм тийм гэж огт үнэлдэггүй, хамгийн анх тэр маань миний бүсэлхийгээр тэврэх үед би алганы халууныг мэдэрсэн. Одоо хүртэл зөвхөн энэ л надад таалагдсаар байдаг”, “Би эр хүнтэй анх танилцахдаа хамгийн түрүүнд нүдийг нь тогтоож авдаг. Хүний мөн чанар нь нүдээр л илэрдэг. Хэрэв эр хүний нүд таалагдахгүй бол тэр Аполлон шиг сайхан эр байсан ч би цаашид харьцдаггүй”. Түүнээс гадна бүсгүйчүүлийн бодлоор эр хүний эрүүний хонхорхой, өтгөн үс, буржгар үс, өргөн шанаа, хөхний жижиг товч зэрэг олон зүйл тэдний сэтгэлийг татдаг ажээ.
Гэтэл эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар 10 гаран жил хамт амьдарсан хэрнээ эхнэрийнхээ нүдний өнгийг хэлж чадахгүй нөхрүүд зөндөө байлаа. Асуулгад оролцсон олон хүүхэн эрчүүдийн бие бялдрын хөгжилд онц анхаарал тавьдаггүй нь ажиглагджээ. Эрэгтэй кино жүжигчдээс хэнийг нүцгэн байгааг хармаар байна гэж эмэгтэйчүүдээс асуухад тэн хагас нь Кевин Костнер ба Харрисон Фордыг нэрлэжээ. Гэтэл Шварценггер ба Сталлоне нар хоёулаа нийлээд ч 1/4-н саналыг авч чадаагүй. Эмэгтэйчүүдээр хүний гадна төрхөд хайхрамжгүй хандаг. Жишээ гэвэл дэлхийн алдартай сайхан хүүхнүүд бусдаас ялгарах юмгүй эрчүүдтэй суусныг дурьдахад хангалттай. Софи Лорен, Грейс Келли, Жаклин Кеннеди нар Карло Понти, Монакскийн гүн, Аристотель Онассистай суусан билээ. Голливудын од Ширли Маклейн “Миний хувьд эр хүний нүүр болон биеийн өө согог онц үүрэггүй” гэж хэлсэн бол өөр нэг од Джоан Коллинз хөгшин Шон О’Коннорыг хамгийн сайхан эр гэж мэдэгджээ.
Гэтэл сайхан, царайлаг эр хэзээ ч царай муутай бүсгүйтэй суудаггүй, Тийм жишээг хайгаад ч нэмэргүй. Эрчүүдэд зөвхөн төгс гоо үзэсгэлэн л хэрэгтэй. Гэхдээ үүний нь төлөө эрчүүдийг шүүмжлэх гэж бүү яар. Хүн судлаач эрдэмтдийн бодлоор эм хүний гадна төрхөд хандах хандлага нь эрчүүдийн хүсэл зоригоос хамааралгүйгээр олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон гэнэ. Хүй нэгдлийн үеийн эр хүнд үр удмаа үлдээхийн тулд эм хүн хэрэгтэй байсан, тэгэхээр том хөхтэй, өргөн ташаатай, бөх шүдтэй, ер нь л эрүүл саруул эмэгтэй хүн эрүүл хүүхэд төрүүлэх нь мэдээж. Шинжлэх ухаан хөгжиж олон юм өөрчлөгдсөн ч сая сая жилийн өмнөх тэр л үзүүлэлтээр эр хүн одоо ч эхнэрээ сонгож байна.
Харин эм хүний хувьд итгэж найдаж болох “бат хэрэм” шиг эр хэрэгтэй байдаг. Иймээс эр хүний өргөн мөр, шулуун харцаар л тэднийг үнэлдэг болохоос дэлдэн чих, майга хөлийг огт анзаардаггүй. Түүнээс гадна сэтгэл зүйчдийн бодлоор хүүхэд насандаа эцгээ шүтэн биширч байсан охид насанд хүрээд эцэгтэйгээ адил хүнд дурладаг гэнэ. Энэ тохиолдолд тухайн бүсгүйн сонголт орчны хүмүүсийн гайхашралыг төрүүлдэг, мөн заримдаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй. Эр хүн бие галбир харж амрагаа сонгодог шалтгааныг сэтгэл зүйчид эр хүний дур хүсэл харцаар дамжин өдөөгддөгтэй холбон тайлбарладаг.
Иймээс эрчүүд эмэгтэй хүний гадна үзэмж харж дурладаггүй чанарын өмнө толгой мэхийн ёслох ёстой. Хэрэв таны амраг таныг богино хөлтэй, эсвэл жижиг хөхтэй гэх зэргээр өөлдөг бол түүнийг зүгээр л явуулж орхи, аягүй бол тэр өөрөө богино хөлтэй, хавчгар цээжтэй байх. Та болон таны бие бялдар өөлөх юмгүй санагдах тийм л эртэй та хэзээ нэгэн цагт учрах л болно.
21 Comments
1тэрэгний 2 дугуй байж азтай хатан юмдаа хол онхорноо та2 хуухнууд атаархдаг юм
xatan shig unenee helj chaddag humuus mundag shuu, namaig tsarai muutai gej golson huuhen daraa ni uuruu butsaad niilii, gerlie gej guij bsan, durgui hurmeer igerhej hayaj yavsaniig bodood zorigtoihon NO gej heleed yavuulchihsan.
Хэхэ инээдтэй юмаа. Би лав нөхрөө анх царай муутай, бор гэж голж байсан. Одоо тэгсэн чинь миний нөхрийн бүх юм нь гоё. Гадаад өнгө үзэмжээс гадна секс, янаглал, үг яриа, бодол, шийдвэрүүд нь хүртэл гоё. ккк. Энэ хорвоогийн хамгийн сайхан залуутай байгаа юм шиг л санагддаг. Хэдэн ч жил болсон өглөө үнсэлцэж гараад орой гэртээ ирэхдээ нэгнээ саначихсан орж ирдэг.
Minii huwid er hunii turiiwchiig ogt hardaggui. Gol n emegtei huniig oilgoj hundelj halamjildag bh heregtei. Undur yumu dund zergiin nuruutai tm aimar body bish Zuger shn tseejtei uurtuu tohirson biytei tamhi tatdaggui zaluu taalagddag.
gehdee gadaad torhoor n hun songovol butehgui. dotor chanar zan aashiig n zaaval harah yostoi.
ondor sahalgui bol bolno. Namhan hun yeroosoo sonirhohgui baygaa yum aa ih sonin. Buruu gej oortoo heleed baygaa ch butehgui.
Яацарцан ч юм дээ.
Хүүхнүүд чинь гоё болчихсон үе.
neeree l adsaga shig aashtai shulamnuud shuud hayagddag yum doo
Za minii huvid bol emegtei hun nariin belhuustei l bolchino doo. Adsaga aashtai bol hichneen saihan bgaad ch nemergui dee kk.
Залуу байхад нэг охин эргүүлээд бардаггүй надаас толгой өндөр, ёстой муухай амьтан л даа, тэгсэн яг жилийн дараа гадаадад 2 уулаа таардаг юм байна. Хойноос нь гүйж байсан шигээ гүйсэнгүй, зөнд нь орхисон боловч хэдхэн сарын дараа өвөрт минь орсон. Миний гарыг гоё гээд үнсээд байдаг байсан хэхэхэх. Одоо эхнэр болохоор чих чинь таалагдсан гэдэг. Бас нэг охин хэлж байсан, миний ундаа саваар нь шууд гулгуулж уугаад савыг нь хогийн сав руу шидэж байхыг харах дуртай гэж. Өмнөх найз залуу нь ундаа өгөхөөр аяга өгсөнгүй гээд уурладаг байсан гэсэн. Хүн бүр өөр өөрөөр харж , дурлах юмдаа, охид хүүхнүүд гэж ийм л сонирхолтой . Би болохоор охидын гурван юмыг л хардаг. ӨГЗӨГ, бөгс, онжиго . Монголын бүх охиддоо хайртай шүү, та нар бидний , Ну А, нэг шөнийн учраа, харахаас хазаж чадахгүй янаг, хайрлаад ханахгүй хань минь шүү…
Het hugjuuleegui chiireg changaduu guzee ugzugtei bol undur nam huurhun muuhai neeh hamaagui gol n partnertaigaa zohicol saitai hamt bhda happy bj chaddag l bol hamaa shd. Bidnii uyeiinhend mungu chadvar hezee ch chuhal bgagyi
Мэдээж эмэгтэй хүн ѳѳрѳѳсѳѳ намхан залууг нэг их таалахгүй. Бас том гүзээтэй залууг хараад хэзээч дурлахгүй. Сүүлийн үед залуучууд булчингаа их хѳгжүүлдэг болжээ. Гэхдээ учиргүй булчинд нь бас дурлахгүй л дээ. Булчингүй залууд дурласан бол дурласнаараа л байна.
Эрчүүд хүүхнүүдийн гаднах үзэмжийг хардаг бол хүүхнүүд амьдралаа авч явах, үр хүүхдийг нь тэжээчих чадалтай эсэхийг илүү хардаг, тэр боди бие мие падлий алга. Хүүхдээ л хүнээс дутаалгүй хүн болгочих чадалтай чадвартайг л харна
hudlaa shd, shaal hudlaa. ertunts deer buh hun, er em geltgui, bugd saihan tsaraind durladag. tsarailag bh ni buh ajliin diilenh huviig buteegeed ugchihdug, tsarailag bish bol buh yum esregeeree. Busguichuud saihan tsarai, zuzaan turiivch 2iig l hamgiin turuun shinjdeg. busad chanaraaud ene 2iin daraa shd. erchuud ch gesendee tsarailag erchuuddee iluu zuulun, eyeldeg handdag, huuhnuuded bol buur bugasgui. sarai muutad bol tegtlee sain handahgui, tsarailag busguichuud ch gesen tsarai muu busguichuuddee deerengui handdag, unen biz dee.
Yag gevel ohiduud tsarai shigee zan gargadag. Esvel tsarailag tusmaa ter zan ntriig toolgui ungoroodog bh… gej.
neeh undur bish yg dundaj toxirson medeej shn urgun tseejtei bol shn haragddag bs goy ugzugtei bwl shn l daa hehe
Gar. Dulaahan tom gartai hunii garaas ni bariad alhah saihan. Biyd hurehed ch saihan
Надад лав найз залуугийн маань гар таалагддаг. Том чанга хирнээ миний биеийг илэхээрээ нэг л гоё зөөлхөн, халуу дүүгүүлээд л. Бас намайг өргөөд явдаг нь гоё санагддаг. Уруул нь халуухан.
надад лав өндөр, өргөн мөр 2 чухал
Өндөр сайхан бие хаатай залуус харахад
сайханч хазхад
амтгүй
Erchuudiin ymar bie galbir busguichuuded taalagddag ym bol medeej undur oroh baih za tegeed guzeetei guzeegui halzan userheg geed bicheed baigaarai busguichuudee