Гэр бүлийн амьдралын үе шатууд

old-couple-at-beach

Гэр бүлийн амьдрал мушгиа байдлаар үргэлжилдэг. Энэ эргүүлэг эхэндээ тун ч эрчимтэй, учир нь үл ойлгогдом байдлаар мушгиран олон маргаан, үл ойлголцол, бүр салалт хагацал, тунирхлаар дүүрэн эргэлдэнэ. Эрдэмтэд судлаачдын олж мэдсэнээр гэр бүл салалтын ихэнх нь эхний таван жил дотор болдог байна.

Гэр бүлийн амьдралын үе шатууд

Үүнээс хойно хямрал илрэх хугацаа нь хоорондоо улам холддог. Хүний амьдралд хамгийн хямралтайд тооцогдох хэд хэдэн цаг үе байдгийг гэр бүл судлаачид ийн өгүүлж байна.

Эхний жил

Хамгийн хачирхалтай нь сүй тавьсан, хамтран амьдрахаар шийдсэн олон хосууд гэрлэж ч амжаагүй байж салахаар шийддэг байна. Энэ нь зүгээр уулзаж учирч байхад тохиолдож байгаагүй олон бэрхшээл хамт амьдраад ирэхээр нь гэнэт гарч ирэх бөгөөд эхний жилдээ залуу хүмүүс өөрсдийгөө гэр бүлийн амьдралд огт бэлэн биш байсныг олж мэддэг ажээ. Энэ нь ихэнхдээ өөр хүний хүсэл зорилгод нийцэж, маргаан, зөрөлдөөнд бууж өгөхийг хүсдэггүй зэргээс нь болдог байна. Эцэг эхийнхээ анхаарал халамжинд бөмбөрч байсан залуу хүмүүс өөрийнхөөрөө бүхнийг болгох гэж хичээн өмнөө гэнэт тулгарсан ахуйн олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй тулгамддаг. Ингээд гэр бүлийн амьдралын төлөө өөрийнхөө хараат бус байдал, эрх чөлөөгөөр дэнчин тавихгүйн тулд асуудлыг шийдэх хамгийн хялбар арга болгож салалтыг сонгон авдаг байна.

3 жил

Энэ үед ихэнх гэр бүл хүүхэдтэй болж, энэ нь залуу гэр бүлийн өмнө шинэ шалгуур болон гарч ирнэ. Хүүхэд гэдэг асар их анхаарал халамж, маш их цаг хугацаа шаардана. Урьд залуус зөвхөн бие биенээ хайрлаж, хоёрхон биеэ бөөцийлж байсан бол одоо энэ хайраа гурав, магадгүй дөрөв хуваах хэрэгтэй болно. Ингээд олон олон бэрхшээл ар араасаа цувран гараад ирэх үест залуучууд харилцан тэвчээр, халамж гаргахын оронд яг эсрэг зан чанар, үйлдэл гаргаж эхэлдэг. Эрэгтэй нь эхнэртээ өөрт нь анхаарал бага тавьж байна гэж гомдоллож эхэлнэ. Эмэгтэй нь сэтгэл санаа, биеийн ийм их ачааллыг дийлэхээ болих мэт санагдаж уур уцаараа нөхөртөө гаргаж эхэлнэ. Ийм байдлыг намжаалгүй, удаан үргэлжилбэл гарцаагүй салалтанд хүрдэг.

5 жил

Харин тав дахь жил дээрээс эхлэн хосуудын хоорондын үл ойлголцол, маргаан нь голдуу гэр бүлийн эдийн засгийн байдал, нэгэнт биелэгдэхээ өнгөрч цөхөрсөн итгэл найдвар, эд хөрөнгөний байдлаас үүдэлтэй байна. Эхнэр нь хоорондын таарч тохирохгүй байгаа байдлаа нөхрийнхөө арчаагүй, ядуу, мөнгө бага олдогтой холбон буруутгаж эхэлнэ. Хэрүүл маргаан, харилцан бие биеэ буруутгах байдал нь даамжирч, гүнзгийрэн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Эхнэр, нөхрөө ойлгохыг хүсэхгүй, ханиа байгаа чигээр нь хүлээн авахыг хүсэхгүй бол салалтанд хүргэнэ. Энэ үед тохиолдох салалт нь голдуу удаан хугацаагаар хуримтлагдсан сэтгэл хангалуун бус байдлаас улбаатай байна. Зан ааш нийлэхгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн залуус ханилснаасаа арай дөнгүүр хэн нэгнийг олох санаатайгаар хосууд хэн хэн нь гэр бүлээсээ гадуур сэмхэн эрэл сурал болж эхэлнэ. Гэхдээ шинэ гэрлэлт гэдэг шинэ асуудал, урд нь туулж өнгөрсөн бүхнийг дахин эхнээс нь амсуулна гэдгийг тэр бүр бодож үздэггүй нь харамсалтай.

7 – 8 жил

Гэрлэсний долоогоос найман жил бол ерөөсөө дэлхий дахины бүх л улс гүрэнд салалтын оргил үе гэж тооцогддог. Энэ нь ихэвчлэн дунджаар 30 нас хүрч буй хүний насны хямралтай тохиодог. Учир нь энэ үедээ хүн голдуу ажил, мэргэжлээ сольж, илүү ихэд тэмүүлж, оршин суух газраа ч өөрчилж, өөрөөр хэлбэл амьдралаа бүхлээр нь өөрчилдөг байна. Яг энэ хямралд эрчүүд илүүтэй өртөмтгий байдаг. 30 нас бол эрчүүлд жинхэнэ ид үе нь эхэлж, насанд хүрч байгаа үе юм. Тэд өөрийн нь жинхэнэ хүсэл, мөрөөдөл нь урьд өмнө нь учирсан, хийсэн, амсаж эдэлсэн зүйл огт биш гэдгийг гэнэт ойлгоно. Тэднийг сексийн, биеийн огт өөр жаргал, сэрэл мэдрэмжийг амсч үзэхсэн гэсэн хүсэл эзэмдэн авна. Мэдээж ихээхэн даамжирсан амрагийн явдал салалтанд хүргэх нь ойлгомжтой шүү дээ.

15 жил

Энэ үед гэр бүлийн хямралын өөр нэг оргил эхэлнэ. Ихэнх хүмүүст гэр бүлийн амьдрал гэдэг нэгэн хэвийн, уйтгартай зүйл мэт бодогдох болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь залуу нас өнгөрч, амьдрал жирэлзэн урсаж буйг ойлгоно. Гэр бүлийн нь зүгээс сэтгэл хөдөлгөсөн аз жаргал баяр баясгаланг мэдрүүлсэн үг үйлдэл гарах нь бараг үгүй болсон байна. Нас нь ч дунджаар 40 хүрнэ. 40 нас бол угаасаа гэр бүлээс гадуурх янаг амрагийн явдлын хамгийн идэвхтэй, оргил үе гэж тооцогддог. Энэ хямрал, хүндрэлээс гарах хамгийн гол арга бол өөрийгөө “амьдрал үргэлжилж, байна, бүх юм өнгөрчихөөгүй, бид урьдын адил бие биедээ хайртай хэвээрээ байгаа” гэдэгт л итгүүлэн үнэмшүүлэх явдал юм.

25 жил

Мөнгөн хуримын жил. Гэхдээ харамсалтай нь цөөнгүй удаа энэ гайхамшигт баяр баясгалан уйтгар гуниг болон хувирдаг. Энэ үе бол хүн амьдралдаа юунд хүрч, амьдралын ямар бааз, суурийг бий болгов гэдэгтээ дүгнэлт хийдэг. Ингээд бодоод, дүгнээд үзтэл амьдрал нь ямар ч утга учиргүй юм шиг, юунд ч хүрээгүй юм шиг санагдангуут сэтгэлээр унаж, гэмтэнг гаднаас эрж хайхдаа хамгийн түрүүн ханиа л буруутгаж эхэлнэ. Тэгээд гэнэт мөнхийн юм гэж үгүй, бүх юм л хэзээ нэгэн цагт дуусч, мөхнө гэдгийг урьд урьдаас хурц тодоор ойлгонгуутаа өөрийн хийж чадаагүй юм бүхнийг хийж, үзээгүйгээ үзэж, алдсан цаг хугацааг эргүүлэн ашиглахаар хичээн оролдож эхэлнэ.

Энэ үедээ хүмүүс гэр бүлдээ хайртай, тэднийгээ үнэлж, хүндэтгэдэг, болж өгвөл салахгүй гэр бүлээ авч үлдэх гэж хичээдэг болсон байна. Заримдаа гэр бүлийн хоёрт, эсвэл хэн нэгэнд нь тэдний урт удаан хамтын амьдралд төгсгөл иржээ гэж бодогдох нь бий. Энэ үед гэр бүл салах шалтгаан их олон янз. 30 нас хүртлээ хүмүүс хүүхдээ өсгөж, ахуйдаа дарагдаж, ажилдаа албан тушаал хөөж хамаг цагаа өнгөрөөдөг тул яг хувийн хүсэл, үзэл бодлоо өөрийн мэдэлгүй хоёрдугаар зэрэгт тавьсан байна. Харин дотор нь хуримтлагдан хуримтлагдсан бүх л зүйл /тэр дундаа салах бодол хүртэл/ 40-45 насанд гэнэт тэсэрдэг. Энэ үед гэр бүл салалтанд хүний бие махбодын онцлог, түүнд гарч буй өөрчлөлт нэлээдгүй нөлөөлнө.

Цэвэршилтийн элдэв хямрал илэрч, сексэд дургүй болж эхлэхдээ хөгширч байгаагаа ухамсарлан айдас төрж эхэлнэ. үүнтэй зэрэгцэн ямар нэгэн цоо шинэ мэдрэмжийг хүснэ. Энэ нь ялангуяа эрчүүлд тод илэрнэ. Тиймээс эхнэрээ нэгэнтээ араар нь тавингуутаа өөрт нь шинэ хүч төрөн орж ирж байгаа мэт сэтгэгдэлд автдаг. Тиймээс бүх л зүйл энэ шинэ амтлаг мэдрэмж, шинэхэн амрагт нь байгаа мэт санагдана. Ихэнх тохиолдолд салах санаачлагыг нөхөр нь гаргаж, эхнэр нь гомдол тээн хоцордог. Ингээд өчнөөн олон жилийн турш хичээнгүйлэн бүтээн босгож ирсэн амьдрал нь нэг л өдөр нуран унах нь эмэгтэйн сэтгэхүйд айхтар хүнд цохилт болж мэдрэлийн цочролд ч хүргэнэ. Тэгээд ч 45 наснаас хойш гэр бүл салах нь ичгүүр гэсэн бодол нийгмийн дунд хүчтэй бий. Тиймээс нэгэнт 40-45 хүрсэн эмэгтэй ганцаараа үлдэхдээ ганцаардлаас айж, мөн хүмүүсийн хэл ам, нийгмийн зүгээс түүнд үзүүлж болох доромжлолыг бодож шаналж эхэлнэ. 45 настай эрэгтэйн хувьд амьдралаа өөрөөр эхлэх нь тийм хэцүү биш байдаг бол харин хөөрхий эмэгтэй бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болно. Гэвч олон зүйл нэгэнт боломжгүй болсон байна.

Салахаасаа өмнө хосууд тулгараад буй бэрхшээл юунаас болж вэ гэдгийг сайтар тунгаан бодож нөхцөл байдлыг цэгнэж үзэх нь чухал. Хэрвээ энэ нь ажил дээр тохиолдож буй хямрал, эрүүл мэнд, зүгээр л ядарсан зэрэг цаг хугацааны асуудлаас болсон байвал салах гэж яарах хэрэг юу байх вэ? Хосууд өөрсдийгөө ядаж зохиомлоор ч бол өдөөж, сэтгэл санаагаа өргөх хэрэгтэй. Жишээ нь шинэ дүр төрх олж, хувцаслалт, үс засалт, биеэ авч явах байдлаа өөрчилж, сексийн харилцаандаа шинэ хандлага бий болго. Ийм үед өдөр тутмын, байнга тогтсон хэмнэл тогтлоо эвдэх хэрэгтэй гэдгийг бүгд л мэддэг шүү дээ.

Гэр бүлийн хямралыг аймшигт эмгэнэлт явдал биш, зүгээр та өөрөө хувь хүний хувьд өсч, өөрчлөгдөж байна гэж ойлговол хавьгүй хялбар байх болно. Ямар ч нөхцөл байдалд эерэг, сайн зүйлийг олж харж түүнийгээ аль болох хөгжөөхийг оролдох хэрэгтэй. Хямралаас зайлсхийхийн тулд гэр бүлийнхээ хэвийн харьцааг хадгалахыг хичээ. Хүн бүр л халуун дулаан байдалд, бусдаар хайрлуулж, үнэлүүлж, хүндлүүлж амьдрахыг хүсдэг. Харин үнэхээр ингэж амьдарч байгаа хүнд ямар ч хямрал хүнд хэцүү биш байдаг шүү дээ.

8 Comments

  1. Emegtei says:

    Omg yu unshchihvaa. Himral

  2. GegeenCom says:

    Mungu tulj virus avah hun bhgui bhoo.
    15 jil deerh hyamral n numurtsiin bn l da gehdee ert ehelsen bolohoor dunguj 30 garch bsn haricangui zaluu bn gj bodogdoj bsn. Mongoldoo hevtjiisan bol zuuraldaal bjiga. Mgloos 30 jileer urt nasalj boldog gurend ireed buh yum uurchlugdsun. Mongol huuhnuud shig busdiin tuluu uuriiguu zoliosolj huviin az jargalaa huuj bardgui huuhnuudteidee bayarlaj yavaarai. 

    Araar tavihiig avgai nar l uildej medeheer aimaar davartsan huuhnuudtei ornuudad ochchihvoo mgl erchuudee. Taanuus mini haahna yavaagaa daanch uhaarq l de

  3. Эр says:

    100$-оор сексдэх аятайхан хүүхэн байвал утасаа тавина уу.

  4. tests says:

    40 настангуудаас өвчин авуузай. Аймшигтай суурь өвчтэй явдаг юм бн лээ. тэр янзан бүрийн вирус тараагаад л. охидуудаа цэл залуугаараа тийм өвчнөөр шаналж явуузай.

  5. Jillia says:

    Эхнэрт чм арайчдээ

  6. zochin says:

    Amjuul amjuul sain amjuul, nugeliin chin toogoog ERLEG densleed, chamaig huleej suugaa, lol.

  7. exner says:

    Kkk amjuulj bgoo. 

  8. сос says:

    40 гараад эрчүүд араар  тавих нь ихэсдэг эрчимждэг гэнэ шүү. Хүүхнүүд минь бас амжуулж аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.