Япон хүмүүсийн тухай миний бодол

easy-japanese (1)

Хэдэн жилийн өмнө Кимура Аяако гэдэг япон хүний нийтлэлийг анх уншиж их олон зүйлийг эргэцүүлэн бодож байлаа. Түүний нүдээр “Монгол” гэх улс ямар өрөвдөлтэй, арчаагүй харагддагийг мэдээд надад харамсах сэтгэл төрсөн юм. Ингээд би ч гэсэн 12 жил Япон оронд ажиллаж амьдарч ирсэн болохоор япон хүмүүсийн тухай бичмээр санагдлаа.

new_banner

Би анх 2004 онд Японд хөл тавьсан юм. 8 сард ирсэн болохоор саунд орсон юм шиг бүгчим халуун угтсан юм. Машин, цонх, шил нь гялалзсан хотын гудамж нь цэв цэвэрхэн, машины засмал болоод хурдны зам нь ямар ч өө сэвгүй гэх мэтчилэн Япон улсын хөгжил дэвшлийг хараад ажилсаг, хөдөлмөрч байна гэдэг ямар том үр дүнд хүргэдгийг ойлгож билээ.

Ингээд би оюутан монгол эгч дээрээ очиход тааз намхан, умгар жижигхэн байр угтсан юм. Зай завсрыг маш сайн ашигласан байлаа. Манайхаар бол 1 өрөө байх талбайг 2 өрөө болгосон зохион байгуулалттай байв. Ванн, жорлон бүгд бөгс эргэх зайд багтсан байлаа. Эгч маань үүнээс ч жижиг байр байдгийг хэлэхэд би бүр ангайж билээ. Хүн ам ихтэй, газар нутаг багатай гэдэг ойлголтыг шууд л эхний өдрөөс мэдрэх шиг санагдсан юм. Энэ бол миний анхны төрсөн сэтгэгдэл.

12 жил болоход хотын даргаас өгсүүлээд дундаас доош орлоготой янз бүрийн ч хүмүүстэй уулзаж учирсан юм. Япон хүмүүсийг илүү их мэддэг боллоо. Тэднээс авах зүйл их бий ч, хаях зүйл ч цөөнгүй.

Японоос суралцах зүйл маш их. Япончууд ажлыг үнэн сэтгэлээсээ шаргуу хийдэг. Цагийг яс барина, худал хэлэхийг үзэхгүй, ах захаа мэддэг хүмүүс. Үнэхээр ажлын төлөө төрсөн хүмүүс байдаг.

Япончууд ахлах сургууль зарим нь бүр дунд ангиа төгсөөд л шууд ажил дээр гардаг. Миний харснаар их сургуулийн төлбөр өндөр тул боломжтой айлын хүүхдүүд эсвэл үнэхээр цааш сурах зорилготой хүүхдүүд л их сургуульд сурдаг юм билээ. Манайх шиг болсон болоогүй заавал их, дээд сургуульд сурсан байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Манайхыг бодвол Японд ажлын байр их байдагтай ч холбоотой байх.

Миний бодлоор өнөөгийн энэ Япон улсыг бий болгосон ахмадууд агуу хүмүүс гэж боддог. Тэдний нөр их хөдөлмөр шинэ үеийн ганхашгүй бат бэх ” Япон” орныг бий болгосон юм. Учир нь тэд маш их зовлон үзсэн, японы хэцүү цаг үед улсаа өөд нь татах гэж маш их хөдөлмөрлөсөн хүмүүс учраас. Японы хөгшчүүд өөрсдөө ч тэгж ярихыг бишгүй л сонсож байсан юм. Би хэдийгээр залуу хүн ч гэсэн ахмад хүний яриаг сонсох дуртай.

Залуусын хувьд мундаг залуу бий ч гэсэн нилэнхүйд нь авч үзэх юм бол одоогийн энэ хөгжилтэй орныхоо бэлэн юман дээр сэтгэхүй нь эвдрэлд орж байгаа залуус мэт санагдана. Наад зах нь тэд ерөнхий сайдынхаа бүтэн нэрийг ч мэддэггүй.

За, Монголыг маань “Хятад уу, морь, тал газар 2-оос өөр юм байхгүй юу” гэж асуух нь энүүхэнд. Бид хэзээ ч Японыг “самурай, гейша одоо байгаа юу” гэж асуухаар түвшний мэдлэгтэй хүмүүс биш. Дэлхий дээр 200 ч хүрэхгүй улс байхад барагцаагаар хаана ямар улс байдгийг ч тэд мэдэхгүй.

Кимура Аяако монголчуудыг юм сурья гэж боддоггүй, ганц сурч байгаа юм нь гадаад хэл гэж хэлсэн байсан. Тэгвэл япон залуус биднээс дор, юм мэдэхийг ч хүсдэггүй, хэл ч сурдаггүй, хэл сурах авьяас ч байдаггүй юм байна лээ.

Ихэнх япон залуус юуны төлөө ажиллаж байгаа нь ч ойлгомжгүй.Тэдний ихэнх нь пачинко, слот гэх мэт автомат тоглоомонд донтсон байдаг. Ажил тараад тэд тэр тоглоом руугаа зүглэнэ. Ганц амралтын өдрөө ч гэсэн чих дүлийрэм чимээ шуугиантай, манан татсан мэт тамхины утаанд бүтэн өдрийг өнгөрөөнө. Энд бүх насны япончууд тоглодог.

За, тэгээд шөнийн зугаа цэнгэлийн хувьд маш өвөрмөц цэнгэдэг хүмүүс. Монголчууд бид найз нөхдөөрөө нэг газар орж суух юм уу, бааранд бүжиглэх эсвэл караокеддог бол Японд Монголд байдаггүй шөнийн цэнгээний газар жинхэнэ хөгжсөн орон. Манайхны нэрлэдгээр ширээний хүүхэнтэй газраас өгсүүлээд биеийн жаргалыг эдлүүлдэг газрууд төрөл төрлөөрөө төрөлжсөн байдаг. Хамгийн гаж секс дүр төрхийг зөвхөн Японд л харж болно. Монголчууд бол хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй тийм л садар газрыг энд харж болно. “Комбини” гэж нэрлэдэг 24 цагийн үйлчилгээний газарт хүүхдийн номтой бараг зэрэгцүүлээд хамаг нандин эрхтнээ дэлгэсэн япон хүүхнүүдийн зурагтай шалиг сэтгүүлүүдийг өрж тавьсан байх нь энүүхэнд. Японы бүх номын дэлгүүрүүдээс ийм сэтгүүлүүдийг харж болно. Япон хүүхдүүд ийм л маягаар сексийн талаар анхны мэдэгдэхүүнийг олж авдаг. Ер нь Японд гаж зүйлс маш их. Анимэ, комикт хэт автан хүүхэлдэйн баатартай төстэй болох гэж хачин стиль хөөсөн залуус маш олон бий.

Миний бодлоор япончууд өөрсдийн унаган царай төрхөндөө сэтгэл хангалуун бус юм шиг санагддаг. Яагаад гэхлээр, тэд анимэ, комик, хүүхэлдэйн киног бүтээхдээ урт хөлтэй, том нүдтэй, өндөр хамартай европ төрхийг гаргадаг. Гэтэл япончууд энэ дүр төрхөөс хол зөрсөн ази хүмүүс. Япон дүр төрхийг илэрхийлсэн баатрыг би цөөн харсан. Телевизийн “талент” гэж нэрлэдэг дэлгэцийн нүүр царай болсон хүмүүс нь ихэвчлэн эрлийзүүд байдаг.

Мөн миний хамгийн их гайхсан зүйл гэвэл, эхнэр нөхөр хоёр тус тусдаа унтдаг төдийгүй ор дэрний ажлыг бараг хийдэггүй гэж бүх танилуудаасаа сонсч байсан. Тиймээс тэд хүүхэн шуухантай шөнийн цэнгээний газраар явах нь элбэг. Тиймдээ ч иймэрхүү газрууд эрт дээр үеэс оршин тогнож ирсэн байх.

За, тэгээд монгол хүний санаанд багтамгүй зүйл маш их. Монгол хүн ээж, аавыгаа бурхан мэт дээдэлдэг хүмүүс. Япончууд нас бие гүйцээд тусдаа гаран бие даадаг хүмүүс. Тэд ээж, аав дээрээ очих нь байтугай утсаар ярих нь ч ховор. Би хэд хэдэн хүнээс ээжтэйгээ уулздаггүй, уулзаж яах юм бэ гэж хээвнэг хэлэхийг сонсоод гайхаж байсан. Нэг хүн бүр аавыгаа асрах хэцүү байсан болохоор асрамжийн газар өгсөн өөрөө хааяа эргэж очдог гэж байсан. Японд хөгшчүүдийн асрамжийн газар маш их. Тэнд байдаг хөгшчүүд бүгд үр хүүхэдтэй. Тэд хүүхдүүддээ гай болохыг хүсдэггүй, хүүхдүүд нь ч өөртөө лай үүрэхийг хүсдэггүй гэсний үндсэн дээр ийм шийдэлд хүрдэг.

Мэдээж үүнд бүх япончуудыг хамруулаагүй юм шүү. Гэхдээ энэ бол Японы нэгэн хэвийн үзэгдэл.

Япончууд өглөөнөөс орой хүртэл яс ажилладаг хүмүүс. Тэд яг л робот шиг ажилладаг. Ажлын ачаалал ч ихтэй. Үүнээсээ болж маш их стрессдэг. 40,50 нас хүртлээ ганц бие явж байгаа хүн цөөнгүй. Япончууд ер нь ажлыг нэгдүгээрт, гэр бүлийг хоёрдугаарт тавьдаг хүмүүс. Японы хөгжилд энэ нь ашигтай хэдий ч, хүн амын насны тэнцвэржүүлэлтэнд асуудал гарч байгааг сүүлийн үед зурагтаар ярих болсон. Энэ нь хүүхдийн төрөлт бага мөн ганц бие явахыг илүүд үзсэн хүмүүс ихэссэнтэй холбоотой .

Миний бас нэг гайхдаг зүйл гэвэл, Япон орон маш цэвэрхэн хирнээ япончууд гэртээ тийм ч цэвэрхэн амьдардаг хүмүүс биш. Би олон япон айлаар орж байсан. Ганц, хоёр айл л цэвэрхэн байсан. Бусад нь бол гэртээ хөглөрсөн, хананд нь аалзны тор үүсчихсэн, чийг даасан үнэр үнэртсэн, гэр доторх зохион байгуулалт гэж огт байхгүй, цонхны тавцан болон ширээн дээр нь хамаг юм нь овоолоостой гэх мэтчилэн үнэхээр заваан амьдардаг хүмүүс санагдаж билээ.

Японы сумогийн дэвжээг эзэлж буй Монголын олон аваргууд бий. Япончууд тэднийг гадаад бөх гэж гадуурхаж үздэггүй ч гэсэн яагаад монгол сумо хүчтэй байдгийг тайлбарладаг тайлбар нь их тэнэг санагдсан. Тэднийхээр бол, монгол сумо нарт “хангри сэйшин” буюу “өлсгөлөн дотоод сэтгэл” байдагтай холбож үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ядуу орны юм үзээгүй нэг бөх Японд ирээд мөнгө олох гэж үхтлээ чармайж зүтгэдэг гэсэн үг юм.

Мэдээж боловсролтой, зорилготой япон залуус зөндөө бий ч гэсэн миний нүдээр харсан нийтлэг япон залуусын тухай өөрийнхөө бодлыг бичсэнийг минь ойлгож уншина уу.

32 Comments

  1. жакоб says:

    Охидууд нь хэр юм тэгээд. Царай зүс бие хаа нь

  2. хм says:

    Аливаа улс өөрийн түүх, соёл, хөгжил, философитой. Түүнд нь олон сайхан, олон муу зүйл байдаг, үүэийг олон газар явж, хүмүүстэй уулзаж мэдснээр туйлширах үзлээс ангижирдаг.Монголчууд нэг үеэ бодоход овоо л болжээнэ. Цаашид ч өөрчлөгдөх нь мэдээж. Гэхдээ ,,Монгол бол сайхан соёлтой орны нэг шүү, битгий Монголоосоо залхаж хаяаарай,, гэж надаас илүү оймс илээсэн, их ч газар орноор хэссэн гадаад найз минь намайг Монголоосоо залхсан үед хэлж билээ, залуу ч байж тэр үед. Харин одоо тэр үгийг үе үе боддогийн, Монгол маань тал шигээ сайхан уужим юм билээ, бид харин эртний уламжлалаа аль болох хадгалсаар байх хэрэгтэй юм.

  3. gd says:

    yapontoi holbootoi sedev bn, uuriin bodloo helie. Yaponchuud ern asar deerelhuu handdag l daa busad asia n ulsuud bolood, tednii irgeded. Europe, America n irgeded bol ogt uur hundetgeltei haritsana. ene bol haana ch haragddag l zuil l dee, busad orond ch, mongold ch.
    Uuniig bol huleen zuvshuuruud tevcheed yavahaas uur argagui. Uuduus ni chingis khaan, manaih aguu geh met balai yumaa yariad ehleheer ulam l teneg, yu ch medehguigee l haruulj, tednii ineediig hurgedgiin. aguu baitlaa iim bhuu teee l gej yapon hun dotroo shoolno, ene bol yaah ch argagui Power n asuudal, mungutei ni huchtei. 
    Yaponchuudiin neg sain tal ni uursdiiguu asar ih shuumjildeg, bidend yu ni bolohgui bn, yaaj zasah vee gej mash ih ajilladag l da. End setgegdel bichsen humuusees ch harsan oilgomjtoi bgaachlan, mongolchuud bol uursduduuu hir haldaana, shuumjlene gsn oilgolt bhgui l dee. Eroosoo huleej avahgui. shuumjleh, oilguulah oroldlogo hiisen negniigee mongoloo aldsan geed buur barij zodohoos butsahgui kkkkk Bid aguu, manaih aguu, tenger zayaatai geeel alj ugnu shuudee eroosoo. Huleej avah bolon bodoh chadvargui l dee manai bolovsroogui, irgenshih sonirholgui har mass 

  4. hikoshichin says:

    bidnees tes uur humuus gajiin huvid bol 50% n naidvartai gaj ym bgan. niigem ediin zasag n nariin zohion baiguulsan mungunii system deer togtdog. shuudangiin hairtsag n bainga duureestei buun nehemjileh, tuuniigee guitsehiin tuld uhtlee ajilana. buh biznesiig n hugshin humuus atgatsan, eur n zaluuchuudad n bolomj gej baihgui buhniig dooroos n nom jumiin daguu usee haltsartal hiij bj ajiltaigaa uldene. hun chanriin huvid bol baihgui ee baihgui, budg dotroo 2huntei neg n baidgaaraa shamirj ireed hai hai hai gej heldeg, nuguu n meregjiliin muu sanaat, hun muulj doosh n hiigch. hugjil ene ter n saihuun saihan gehdee untei niigem, gaji eos surthuun, az jargalgui gar hangalgiin amidral, noirgui usee haltsartal ajilah n hugjiliin tam shig sanagdsan

  5. temuulel says:

    ochij vzehiig hvsdeg blaa gj…..  buur sonin sanagdchlaaa

  6. С says:

    Японд очсон монголчууд голдуу ходоо тосгон жижиг хотод л амьдарна шуу дээ токио хотын товд амьдрна гэж хэзээ ч байхгуй тэгээд тэруугээрээ дугнэлт хийнэ монголд ирсэн гадны хун ходоо суманд амьдарч байгаад буцвал ингэж л ярина монголчууд ямар уйтгартай жижиг хурээнд амьдардаг юм бэ тэр сумын хуухнууд н гэж бэлэн борууд ертонцийн мухарт харагхуц будуулэг явцуу уйтгартай л гэж ярина шуу дээ тэгээд ч монголд утга учиртай сайхан амьдрал гэж яг юугаа хэлэд байгааг н огт овлгохгуй юм найз ноходоороо нийлж нэг газар орно ууна ходоо явна оор хицх юм юу байнаа

  7. man says:

    Ер нь ямар амьдралыг утгатай ямарыг нь утгагүй гэхэвдээ. Эрүүл саруул, гэдэс цатгалан, даарч, халууцахгуй, дайн дажин, араатнаас хол нөхцөлд л амьдарч байвал боллро. Тэрнээс цааших нь философийн асуудал болоод явчихна. Тэр аралууд монгол улсаас 3.5 дөхин жижиг. Гэтэл хуурай газарынх нь 70% хүн амьдрахад хэцүү уулс байдаг. Үлдсэн 30% д буюу ердөө 115 мянган квадрат километр монголчуудаас 43 дахин их хүн амьдарч байна. Ийм газар манайхан шиг эрх дураараа амьдарвал бие биенээ барьж иднэ. Гэтэл зодоон дээрэм хулгай хүчин автын хэрүүлгүй сайхан амьдраад чадаж байна. Тийм нийгэм босгож чадсан хүмүүс пачинкогоо тоглоно уу, бандаашаа үнэрлэнэ үү, мангагаа уншинуу, хэнтай үзнүү манайханд хамаагүй. Монголчуудын чөлөөт цагаа өнгөрөөлт тийм утгатай гэжүү? Бөөнөөрөө цуглана, иднэ, ууна тэгээд ямар ч үр бүтээлгүй яриа хийнэ. Ярианы сэдэв нь нэг бол ойр зуурын алиалал, эсвэл хэн нэгэндээ тохиолдсон хөгтэй явдал, эсвэл нэгнээн тоглоомоор доош хийсэн хийлт. Нэг нь нэг өгүүлбэр хэлнэ, бусад нь дагаад инээлдэнэ, тэгээд л боллоо. Ямар нэгэн сэдэв олж аваад түүнийгээ гүнзгийрүүлбэл нийтийг хамарсан юм яриачээ гэх юмуу эсвэл энэ хоер номын гар явж өглөө гэх аястай. Жаахан согтоод ирэхлээрээ хөндлөнгөөс ажиглабал ямар ч логикгүй хоер өөр зүйлийг хоер талаас батлах гэж оролдоно. Энийг тэгээд утгатай амьдрал гэхүү?

  8. Tsetse says:

    Haana ch bsan aih yumgui bas ochson gazar burdee oocherlood zogschihdog n ih ineedtei yum shig hernee amar sanagdsan Yrsdag shataaraa hurtel neg egnee bolj ursaad hajuugaar n yarsan humuus n guildej gardag unendee juramtai hulgai zelgiigees ailtgui taivan huns n eruul sanaa zovohh zuilgui uneheer goy sanagdsaan Neeh udaagui bolohoor sain medku bnoo lav l humuus n mongolchuud shig saihan goy huuhen zaluusaa nudeeree idchih geed bdaggui hajuud n yu ch boljiison anzaardagggui yu ch umsuud yavsan toodgui goy l yum bilee

  9. ulemj.s@yahoo.com says:

    Би гадаад олон яваагүй ч гэсэн 30.д орны хүмүүстэй хамт явч ярилцаж ууж идэж явж байна.Монголчуудын хамгийн том давуу тал бол бид үнэхээр гэр бүлсэг би биенээ ялангуяа ах дүү ээж ааваа хайрлах халамжлах сэтгэлээр өөр ямар ч орныг дагуулахгүй.Хөөрхий минь ядуу ч гэсэн аав ээжийгээ гэсэн энэ хайрын сэтгэл бол бидэнд үлдсэн давуу тал юмуудаа.Үүнийгээ битгий алдаарай.Монголчууд бид бусдыг хайрлах хүнлэг тал дээр #1 шүү

  10. Zaluu says:

    Bidnii utga uchirtai amidraad baigaa ni haana baigaan. Hahuulidaa idegdeed mongonii toloo negniigee hulhidaad huuramch hugatsaa bi duussan esvel chanarguu hunseer busdiig horduulaad aav eej gerbuleesee busdiig malnaas door uzeed haraaj zuheed har energy tsugluulaad amidardagaa utga uchirtai amidral geed baigaamuu. Japanchuudaas iluu utga uchirtai amidraad baigaan bol yagad bid iluu bargar iluu stresstei amidraad baigaan yaj teden shug esvel tednees deer amidraltai bolohuu gej bodoh yostoi baital hudlaa medeelel bicheed terendee bah tavaa hangaad suutsgaah yum. 1 heseg mongolchuud bugd transheind amidardag gesen buruu oilgolt ih yavsan sayhniig hurtel shuu buur!! Teren shig l yum bolood bna gajig humuus baidag tehdee mash tsoon huvi ni l tiim gaj yumaa hiideg. Mongolchuudiin zarim ni transheind amidardag ni unen tehdee mash tsoohin huvi ni l amidardag enentei adilhan zuil

  11. Zaluu says:

    Ochood 12 jil ajillaj amidraad irsen geed bna unshaad oilgohgui bna uu esvel haraar ajillaj baigaad irsenuu tegvel ter hureendee l tanigdiishd chamd

  12. ... says:

    ochison bj bolno, dund n amidarch tanih uur asuudal shu

  13. ... says:

    zaluu sda mashin mashin toyota nissan l ged bhiin yapond ochij uzcheed daraa n bich

  14. Zaluu says:

    Ishh bi bas 12 jil ajillaj amidarch baigaad irsen uneheer yavtsuu esvel jijighen hureend amidarch baigaad irjdee hoorhii. Ter gaj humuus chine 1 huvid ni hurehgui shuudee. Ajil iig 1 t tavidag ni unen delhiin ondor hojgiltei buh l ulsuud ajliig 1 t tavidag. Terneesee bolood ger buliin amidralaasaa hondiirdog ehner huuhduud ni ch terentei evlerchihsen baidag yum. Ene ih hatuu shiruun orsoldoon ta nariin unaad baigaa toyota nissan asar ih huch hodolmor zoliosiin ur dund bii boldog yum.  Ted tegj ajillaj hicheegeegui baisan bol japan mashin onoodriin tuvshindee hurtel chanartai delhii dayar zaragddag bolohgui baisan yum!!  Ger bul ooriinhoo ur huuhduuded ch zav gargaj chaddagui humuus aav eejeesee bol buur ih hondiiroh ni todorhoi ter ih zavgui ajil ni ooroo yavaandaa tiim baidal ruu tulhdeg yum. Huuhdee untaj baihad ni orood untaj baihad ni ajildaa yavaad sar bolj bna gej yarij baigaa huntei ochnoon taarch l bailaa tiim ih zavgui humuus yaj aav eej geed yariad uulzaad yavahavdee.  Yamarch zorilgogui gevel hudlaa shuu hun hiisen ajlaasaa uramshij terneesee kife avna gej bas 1 yum baidag ym tegeed ajillaad amidarch baigaa olon japanchuud baigaa. Ooriinhoo gar bie oroltson mashiniig unaad ter mashin chine delhiin hamgiin naidvartai mashin bolj chadval baharhal taashaal mon bizdee. 

  15. ... says:

    Постны эзэн, сэтгэгдэл бичигчдээс “нэргүй” 2 л яг японд удаан амьдарсан, япончуудыг маш сайн ойлгож мэдсэн хүмүүс байна. Үнэндээ тийм, миний хувьд япон охид, хүүхнүүдтэй явалдаж, үерхэж, бүр батлуулж ч байлаа. Би ч өөрөө тэнд амьдрахаасаа өмнө асар өндөр хөгжсөн, хүмүүс нь үнэн гоё сайхан зантай нөхөрсөг хүмүүс л гэж төсөөлж байсан. Миний нэг явалддаг байсан хүүхэн дэлхийг тойрох аялалд гарч олон орноор тэнэхээсээ өмнө япон бол дэлхийд number one орон гэж боддог байсан гэжуга. Тэгээд газар үзэж нүд тайлж хорвоо ертөнцтэй танилцсаны дараа ямар утгагүй тэнэг амьдралаар амьдардагаа, өөрсдийгөө ямар өөдгүй новшийн муу санаа тай хүйтэн, юм үзээгүй хүмүүс гэдгээ бага ч атугай ухаарсан гэсэн. Тэр гэрлэсэн хосууд секс хийдэггүй тухайд өөрсдөөс нь асуухад “хэрэв тогтмол хийгээд байвал бие биенээсээ залхаад салж болзошгүй, сексийг төлөвлөж тодорхой хэмжээтэй хийх ёстой” гэж хариулж байсан. Мэдээж японуудын сайн тал нь хятадууд шиг хэлснээсээ ухарч буцаад, солонгосууд шиг хөөрөөд далдаганаад байхгүй. Юм болгоныг “долоо хэмжиж нэг огтолдог”. Хэзээ үхэхээ ч төлөвлөцөн явж байдаг. Эцэст нь хэлэхэд дэндүү үхмэл гунигийн амьдралтай хүмүүс дэ.

  16. GegeenCom says:

    Lol jijgevter biyetei yumiig ih durem juram technik tuhuurumj gariin avlagaar shiideh geed joohon ersdel gargah durgui ev dui muutai l sanagddag bsn shw. Avah yumn ajliig ch arhiig ch avgai huuhnuudiig ch hashraaj ugdug bha. Dotooddoo huntei suuh huuhedtei boloh tal deer bodlogo zohicuulalt n aldagdtsan huvia hicheemhii ch yum shig gehdee l neg n niitiin tuluu bdg shw.

    Eceg eh n mungutei chadaltai uls yu gj zavgui zaluus huuhnuuded shavar haahiig husehev

  17. dgsdgsdg says:

    40-50 onii japonchuud bol baatruud, ternees hoishih zaluus ni bol baasnuud

  18. сувд says:

    Япончууд бие гэж авах юмгүй. Яаж тѳрѳхѳѳрѳѳ хагас дутуу тѳрчдѳг байнаа гэмээр. Майжийсан яажийсан юмнууд. Монголчууд хажууд нь мэдээж бие хаа шал ѳѳр.

  19. нэргүй says:

    Захидлын эзэн яг оноод хэлчих шиг боллоо. Нэлээд хэдэн жил японд байхдаа миний анзаарсан зүйл захидлын эзний хэлснээс өөр гэвэл япончууд, голцуу залуучууд нь, (мэдээж бүгд биш) асар явцуу ухаантай, чулуужсан сэтгэлгээтэй санагдсан. Ярьж байгаа зүйлийг нь, сонирхож байгаа зүйлийг нь саруул ухаанаар тунгааж үзвэл ойлгоход тун төвөгтэй, яаж бодохоороо ингэж боддог байнаа гэж бодогдохоор. Өөрсдийгөө их голно, гадны европ юм уу, заримдаа африк гаралтай залуусыг харахаараа баярлана, яаж тэдэн шиг болох уу гэж хичээнэ. Тэгсэн мөртлөө бусад азийн улсаас ирсэн хүмүүсрүү асар их дээрээс харна, доош нь хийнэ. Хүн гэмгүй царайлж доромжлохдоо асар их сайн улс санагдсан. Түрүүн хэлсэн шиг асар их чулуужсан сэтгэлгээтэй хэзээ ч өөрчлөгдөхийг хүсдэггүй, арлаараа хязгаарлагдсан хүмүүс санагдсан. Нийгэм нь эдийн засаг талаасаа хөгжсөн үү гэхээс хүний талаасаа огт хөгжөөгүй, хүмүүсийн харилцаа хүйтэй хөндий, хаалттай, нүүрэндээрээ инээсэн цаанаа өөр, гэр бүлийн харилцаа яг захидлын эзний хэлсэн шиг, хүний хөгжил нь дутуу явагдсан гэмээр. Бас өөрөөсөө илүү гарсан хүнийг үздэггүй, тэр нь япон биш ази хүн байвал бүр үзэн яддаг юм билээ.

  20. сонс says:

    zarim neg mongoloo muulsan garuud bhiin .uher muhereer n duudaad bga unen gdeg ter nuhurt helehed ene niitleliig mongolchuudad zoriulsiin za muu hujaa min. soelgui gd bga n uuruusuu ehleed soeliig taril daa. Manai uls tehnik tehnologior zarim neg biet zuilsser hotsorch bga bhlda ghde medleg bolowsrol medee meddeellig delhii niittei zeregtsed l olj awje.ne.hotsorogdood bnaa gj aij bga bol helee sain sur haanaas ch medeeleliig oilgoj orchulj bolowsrulah chadwartai boliishd. Hugjlig uuruusuu ehel

  21. rose says:

    uher mongol geed uursdiiguu nerleed bga sda nariig bi gaihaad bdag yum. Bas gadaadad amidardag Mongolchuud Mongoliig uhtel ni muulahiig yana puu paa yaj tm gazar amidardag bnaa geed l … sonin shuu. Minii huvid Mongol gazar shoroon dree Mongol saihan zaluutai gerleed saihan amidarna l gj boddog. Getel ihenh huuhnuud gadaad huntei suumaar bn gj yaridag boljee

  22. hana says:

    Haritsuulah um bol yaponchuud mongol zaluuchuudaas iluu hariutslagatai, soyoltoi, bie bienee hundeldeg, ajilsag, daruuhan, um uzej nud tailsan humuus baidag. 
    harin mongolchuud yaponchuudaas iluu  hurdan setgedeg, ger bulee hundeldeg. 

    Hamgiin muuhai n mongolchuud jijken nuheer neg zereg garkeed dairdag huvia hicheesen bie bienee demjdeggui sonin setgehuitei. Mashin zam der l harahas todorhoi. Huuli durem gj medehgu uuriiguu ih l sergelen gj bodoj buduulegee gaihuuldag humuus olon

  23. unen says:

    Mongol japan 2 khuniig kharitsiulakh bomjgui ukher mongolchuud  khunii khugjluur ed naraas 200-300 jil khotsorson malnuud gedgee oilgodoggui  tengeriin amitadtai uursdiigguu kharitsiulakh yumaa Sumochdiin tukhai Japanuud yag l onood khelchikhej  

  24. kkk says:

    Jinkhene ukher mongol setgekhuigeeree bichijdee 12 jil amidarsan khun ug ni arai uur untsguus kharj oilgomoor yum 12 khonood irsen yum bishuu zailuul

  25. Нээрээ says:

    За нүдэнд харагдтал бичжээ. Нэмж хэлэхэд авууштай тал нь аливаа ажил хийхдээ ЭНЭ МИНИЙ Л ХИЙХ АЖИЛ гэж хандаж хичээнгүйлэн хийдэг учраас ажлын гүйцэтгэл өндөр байдаг. Гэтэл манайхан ӨӨРИЙН ҮНЭЛЭМЖ хэтэрхий өндөр хүмүүс учраас цэвэрлэгч ч байсан “БИ ИЙМ АЖИЛ ХИЙХ ЁСГҮЙ ХҮН” гэж бодоэ ажилдаа ханддаг учраас нүд хуурсан юм хийдэг. Тэгээд япончууд гаж сэтгэлгээтэй хүмүүс. Энэ сексийн талаарх сайт учраас тэр талаас нь бичвэл эрчүүл нь хөгшин залуу гэж голохгүй хүүхнүүдтэй унтдаг. Бүр хамаг хамаг арьс нь унжчихсан хөгшин авгайг татаж чангаадаг гэж байгаа. Бас хүүхнүүд нь үгүй гэж хэлдэггүй үнэхээр бэлэн. Наргиж цэнгэж байгаад нэг хүүхнийг “өнөөдөр чамтай унтана” гэхээр дуртай нь аргагүй налаад унадаг гэж байгаа. Мартсанаас манай найзад “танай монгол залуустай унтах гэж манай хүүхнүүд их очдог. Мөнгө өгөхөөр дуртай нь аргагүй эдэлдэг юм байналээ” гэж хэлсэн гэж байгаа. Би үүнийг их олон хүний амнаас сонссон. Тэгэхээр охид хүүхнүүд завхай зайдан мөнгөнд дуртай байна гээд л муулаад байдаг. Яс юман дээрээ залуус минь биеэ үнэлэгч болчихсон л байгаа юмдаа хөөрхий.

  26. Boldo says:

    Би ч гэсэн Японд нилээд хэдэн жил болсоон. Үнэнийг хэлэхэд би тийм хүүхнүүд үхээд байхаар сайхан залуу биш ээ, гэхдээ л япон охидыг ёстой нэг үхүүлж байгаад ирснээ энэ далимыг ашиглаад онгироод авдымуу. Монгол охидууд бидэнд жоохон баярлаж, хүндэлмээр юм. Юу хэрэглэж байгаагаа та нарын ихэнх нь мэддэггүй шүү дээ. Монгол залуучууд чинь экологийн цэвэр бүтээгдхүүн шүү, хайрлаж яваарай алдахаасаа өмнө.

  27. Mongolzalyy says:

    Гудманд өвөө нар 10 жилийн охидоос өмсөж байгаа бандаашийг нь мөнгөөр авья гээд гуйгаад зогсож байдаг, тэд нар нь ч жорлонд орж тайлаад зардаг. Манайд ийм юм байдаггүй нь их учиртай. Өвөө нарын сайнд ч биш охидуудын бандааш нь нуль хир, бөөн баас. Үнэрлэсэн хүн кайф авах гэсэн биш шууд өвчин аваад зогсохгүй бөөстэй болчихсон гэж энд хальт ирээд явсан Япон өвөө ярьж байна лээ.

  28. Mongol er says:

    Bi ch gesen japand 10 jil amidarsan bodit baidliig ih sain gargajee. Minii ajliin gazriin 52 hunii 30 ni gerleegui 12 ni zaluudaa salsan 8 ni 50-60 nasandaa salsan bugd ger bulgui bsan. Ted erunhiilegch ,erunhii said, songuuli ch gej medehgui. Ajil hiiheed tsalin abch baibal boloo. Amidral ni yamarch utga uchirgui. Abtomat mashinaas kope 1iig abaad uguhud beleg absan yum shig bayarlana. Nasaaraa hamt ajillaad margaash neg ni ajlaas halagdbal nuguudur ted taniig tanihgui geh met denduu uchuuhen humuus ih bdag yum daa. 

  29. sar hagas bolohod end bichsen dur zurag bugd haragdsan gehdee manaihiig bodvol tuuh ulamjlalaa sain hadgalj hamgaalj avch ulddeg yum bn le manaih bolohoor tuuhiin dursgaltai barilga sum hiiddee sergeen zasvar archilgaa ogt hiideggui

  30. oldhouse says:

    Mongolchuud ch t1 ni ch unen l de. Suuliin uyd buur aimar tuilshirdag bolchood bga.

  31. deli says:

    bas aygui sonin yaridag uilaad bgaamuu uurlaad bgamuu buu med

  32. сэтгэгдэл13 says:

    сайн нийтлэл болжээ өөр сайтуудад тавигдаасай… наад аяако гээд нөхөр чинь монголчууд тийм биш ээ гээд инээгээд зурагтаар гараад байсан шдээ надад энэ хүн огт таалагдаагүй эцэст нь монголчууд нийтээрээ тэнэг болж харагдаад өөр хоорондоо хэмлэлдээд аяако япон сайхан болж харагдаад… монголчууд гадаад хүнийг шүтэх хандлагыг улам лавшруулсан үйл явдал өөрөөр тагнуулч гэж боддог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.