Эхнэр нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эр ингэж өгүүлжээ

1

Цээжиндээ хурсан бүхнээ би гаргаж хэлмээр байна. Би бол бүх амьдралаа өөрийн хүсэж байсныхаа эсрэгээр өнгөрүүлсэн, 46 настай, банкир. Бүх мөрөөдөл, хүсэл зорилго маань холоо орхигджээ. Би 26 жилийн турш долоо хоногт 6 өдөр өглөөний 9-өөс оройн 7 цагийн хооронд ажилладаг байлаа. Цаг үргэлж л амар хялбар, эрсдэлгүй замыг сонгон амьдарч байснаараа эцсийн эцэст би өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгджээ.

new_banner

Өнөөдөр би эхнэр маань намайг 10 жил хуурч явсныг олж мэдэв. Хүү маань намайг хүн ч гэж тоосонгүй. Бас ямар ч хэрэггүй зүйлийн төлөө эцгийнхээ оршуулган дээр очиж чадаагүйгээ ухаарав. Би зохиол бичих, дэлхийг тойрон аялах, ядууст туслах гэсэн мөрөөдлүүдийнхөө алийг нь ч биелүүлээгүй байх юм. Арван хэд, хориод настай байхдаа би эдгээр зүйлсийн алийг нь ч хийж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ. Өнөөдөр тэр залуу надтай уулзсан бол намайг болгож тавих байсан биз. Хүсэл мөрөөдөл маань хэрхэн замхарсныг одоо би ярьж өгье.

Юун түрүүнд 20 настай байхдаа би ямархуу залуу байсан тухайгаа ярья л даа. Дэлхий ертөнцийг өөрчилж чадна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан үе маань өчигдөр юм шиг л санагдаж байна. Хүмүүс надад хайртай байлаа. Би ч хүмүүсийг хайрладаг байсан юм. Би шинэ санаа сэддэг, бүтээлч, өөрийнхөөрөө байж чаддаг, эрсдэл хийх дуртай, хүмүүстэй сайхан харилцдаг залуу байлаа. Надад хоёр мөрөөдөл байсан юм. Эхнийх нь төгс төгөлдөр дэлхий ертөнц хийгээд там шиг муу муухайгаар дүүрсэн орчлон хорвоогийн талаар зохиол бичих, хоёр дахь нь дэлхийгээр тойрон аялж, өнчин ядуу, орон гэргүй хүмүүст туслах байв. Тэр үед би эхнэртэйгээ үерхээд 4 жил болж байлаа. Унаган багын хайр минь байж дээ. Эхнэр маань миний өөрөөрөө байж чаддаг, эрч хүчтэй, бусдыг инээлгэж, тэдний хайр хүндэтгэлийг татаж чаддаг занд минь дуртай байсан сан. Миний бичих ном дэлхийг өөрчилж чадна гэдэгт би бат итгэлтэй байсан юм. Би муу муухайн мөн чанарыг нээн харуулж, хүн бүр өөр өөрөөр бодож сэтгэдэг, тэгээд хэн ч өөрийнхөө бодлыг буруу гэж боддоггүй гэдгийг уншигчдад ойлгуулахыг хүсэж байлаа. 20 настай байхдаа би номынхоо 70 хуудсыг биччихээд байв. Гэтэл 46 нас хүрчихсэн хэрнээ 70 хуудас маань хэвээрээ л байх юм. 20 настайдаа би үүргэвчээ үүрээд л Шинэ Зеланд, Филиппинийг тойрон аялж билээ. Дараа нь Ази, Европ, Америк тивээр аялна гэж төлөвлөж байсан юм. Гэтэл өдгөө нөгөө л Шинэ Зеланд, Филиппинээсээ өөр газар очиж үзээгүй л явна.

Одоо харин чухам хэзээнээс эхлээд буруу замаар будаа тээх болсноо буюу хамгийн их харуусаж явдаг зүйлийнхээ талаар ярья. Би дөнгөж 20 настай байлаа. Хүүхдээрээ ч байж дээ. Би амьдралаа босгож, төвхнөх хэрэгтэй байлаа. Надад цаг үргэлж өсөн дэвжиж байх, одоогийнх шиг маань ийм ажил хэрэгтэй байсан юм. Бүх амьдралынхаа турш өглөөний 9-өөс оройн 7 цаг хүртэл ажиллахын тулд шүү. Би тэр үед чухам юу бодож байсан юм бол оо? Амьдралаа тэр чигт нь ажилдаа зориулчихаад би яаж “амьдарна” гэж бодсон юм бол? Ажлаа тарж ирээд, оройн хоолоо идмэгцээ маргаашийнхаа ажилд бэлдэнэ. Тэгээд шөнийн 10 цагт унтаж, өглөө нь 6 цагт босно. Бурхан минь, би бүр хэзээ хамгийн сүүлд эхнэртэйгээ энгэр зөрүүлснээ ч санахгүй байна гээд бод доо.

Өчигдөр эхнэр маань намайг 10 жил хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 10 жил шүү. Дэндүү урт хугацаа юм шиг санагдаж байгаа биз? Гэтэл надад тэгж санагдсангүй. Тэр байтугай би гомдоо ч үгүй. Би урьдынхаасаа маш их өөрчлөгдсөн учраас араар тавихад хүрсэн гэж эхнэр маань хэлсэн юм. Тийм ээ, би огт өөр хүн болж хувирчээ. Өнгөрсөн 10 жилийн туршид би юу хийж байсан юм бол? Ажлаас өөр юу ч санаанд минь орохгүй юм. Би сайн нөхөр байсангүй. Өөрийгөө ч алджээ. Би ингэхэд хэн юм бэ? Би яачихсан хэрэг вэ? Би эхнэртээ салъя гэж хэлээгүй ээ, түүн лүү хашгичиж, уйлж унжаа ч үгүй. Надад юу ч мэдрэгдээгүй юм. Харин одоо үүнийг бичиж суухдаа би уйлж байна. Гэхдээ эхнэр маань намайг хуурч байсанд биш, харин би дотоод сэтгэлдээ аль хэдийн үхэж байснаа ухаарсандаа л тэр. Хорвоо дэлхийг өөрчлөх хязгааргүй хүсэл эрмэлзлэлтэй, эрч хүчээр дүүрэн, эрсдэл хийхээс буцахгүй, цоглог хөгжилтэй тэр залууд чухам юу тохиолдох нь энэ вэ? Сургуулийн маань хамгийн хөөрхөн охин намайг болзоонд урьж байсныг санаж байна. Тэгэхэд би эхнэртээ дурлачихаад байсан болохоор урилгыг нь хүлээж аваагүй юм. Ер нь ахлах сургуульд байхад охид намайг тун их шохоорхдог байлаа. Коллеж, их сургуульд сурч байхад ч ялгаагүй. Гэхдээ би үнэнч байсаан. Элдэв учрал хайж явсан тохиолдол надад үгүй. Би зөвхөн хичээл номдоо л шамддаг байж билээ.

Үүргэвчээ үүрээд аялалд гарч, ном бичиж эхлүүлсэн тухайгаа ярьсныг маань санаж байгаа биз дээ? Тэр бүхнийг би коллежийнхоо эхний жилүүдэд л хийсэн юм. Тэр үед би цагийн ажил хийж, цалингаа авахаараа сайхан ч үрдэг байж. Харин одоо бол сохор зоосыг ч болов хадгалдаг гээч. Наргиж цэнгэхэд цаг гаргасан эсэхээ ч санахгүй байна. Өөртөө зориулж би юу хийлээ? Хамгийн гол нь би яг одоо юу хийхийг хүсэж байна вэ?

Аав маань 10 жилийн өмнө бурхны оронд очсон юм. Ээж маань над руу ахин дахин утас цохиж, аавын маань бие өдрөөс өдөрт муудаж байгаа талаар ярьж байсныг санаж байна. Харин би албан тушаал ахих гээд улам л завгүй болсон үе байлаа. Би аавыгаа эдгэнэ гэж итгээд эргэж очихоо хойшлуулсаар л байлаа. Удалгүй аав маань ч өнгөрч, би ч тушаал дэвшлээ. Аавтайгаа би 15 жил уулзаагүй байсан юм даа. Аавыгаа нас барахад би түүнтэй уулзсан уулзаагүй ялгаа байхгүй гэж өөртөө хэлсэн юм. Нэгэнт л үхэж байхад уулзах ямар хэрэг байна гэж өөрөө өөртөө шалтаг тоочиж суусан хэрэг. Би үнэхээр юу бодож байсан юм бол доо? Юм бүхнийг хойшлуулах гэж өршөөл эрж, шалтаг тоочоод л. Хүлцэл өчнө. Хойшлуулна. Энэ бүхэн маань нэг л зүйл рүү намайг хөтөлж байсан юм. Юу ч биш рүү. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хамгийн чухал зүйл гэж би боддог байлаа. Тийм биш гэдгийг нь одоо л ухаарч байна даа. Эрч хүчээр халгин цалгин байх тэр л үедээ түүнийгээ ашиглаж чадаагүйдээ харамсаад барахгүй нь. Хайран залуу нас минь. Хайран чиг хүсэл мөрөөдөл минь. Бүхний түрүүнд ажлаа тавьж явсандаа харамсаж байна. Халамжтай сайн эр нөхөр байж чадаагүйдээ, зүгээр л “мөнгөний машин” байсандаа харамсаж байна. Зохиолоо бичиж дуусгаагүйдээ, дэлхийгээр аялж чадаагүйдээ харамсаж байна. Хүүгийнхээ дэргэд эцгийнх нь ёсоор байж чадаагүйдээ, хөндий хүйтэн, “мөнгөний хэтэвч” шиг байсандаа харамсаж байна.

Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол, хэрвээ таны урд бүхэл бүтэн амьдрал тань байгаа бол, гуйя, юуг ч битгий хойшлуул. Хүсэл мөрөөдлөө дараа биелүүлнэ гэж бүү хая. Бүхий л эрч хүч, энергээ түүндээ л зориул. Чөлөөт цагаа интернетээр хэсэж /хэрвээ таны хүсэл мөрөөдөлтэй яах аргагүй холбогдохгүй бол шүү дээ/ бүү өнгөрүүл. Залуу байгаа дээрээ амьдралдаа ямар нэгэн утга учиртай зүйл хий. Хориодхон насандаа төвхнөх гэж бүү яар. Гэр бүл, найз нөхдөө, тэр тусмаа ӨӨРИЙГӨӨ бүү март. Амьдралаа шал дэмий бүү өнгөрүүл. Хүсэл мөрөөдлөө хөсөр бүү хая. Миний алдааг бүү давт. Над шиг бүү бол.

18 Comments

  1. нэгэн says:

    амьдралд ийм байнаа би нөхөртөө хууртагдаад бас 10 жилийн дараа мэдсэн…. бүүр хүүхэдтэй болоод шүүхдэхэд нь мэдсэн гээд боддоо. амьдрал ийм л байдаг…

  2. Esergene says:

    Банкир тэгээд ендер албан тушаал боловсрол уу тээ. Сонирхолтой л байсан байсан бол гар утас тоглодог бацаануудын тоглоомын vйлдлээс нээх дпвсан сэтгэхуй шапрдаад байхааргуй хариуцлага байхад гайгуй сайн сурдаг 6р ангийн хуухэдэд.заагаад егчихед хийх ажил.  ямар ч ажил хийж байсан боловсролоос хамаарахгуйгээр гэр бvл эцэг эх vр хvvхэддээ цаг гаргаж чадахгуй амьдарвал ухаан, сэтгэл дутсаных.

  3. Эр хүнд says:

    Эр хүн гээд байгаа гар эхлээд Монголоороо зөв бичээд сурчихаа чи гадаадад явлаа ч Монгол хүн. Монголоороо зөв ч бичиж чадахгүй байгааг чинь харахад зүгээр л нэг нэтээр хэсч явдаг мешок бололтой. Чиний яриад байгаа наад хэлцэлүүдийг чинь хийдэг гарууд зүгээр ажилтнаараа дуусдаг удирдагч хүн өөр, уучлаарай. Чи зүгээр барууныг шүтсэн амьдралын мэдлэггүй бацаан байна

  4. GegeenCom says:

    Oz zaluugiin tuuhiig orchuulsan bn. Uur hun umnuus n ter amidraliig n muruuduud ch olj avch chadq escel ergeed harahad haramsahgui ch bj boloh bsn. Saihan ajiltai salaad bultdaggui bolomjiin hanitai uidah zavgui hiih yumtai l ungursun bn dag bgaga dutuu unelj bnaa. Mongold bol buur gombiin gozon biye esvel 18 dahin baga unelgeetei ajild 2 dahin olon cagaar guriigeed yun hil davj ch uzeegui tovarishuud jargaad bolood l bn dag. Hugjliin berhsheeltei ch bai uuriin amidraldaa gutdaggui gudiggui ulsuud ch bdg. Ene zugeer l naiz nuhudgui hun tur zuuriin setgel hudluluu l facebookeer ilerhiilsen busdaar bol ene tegj ih guniad bh shaltag yerduusuu ch bish

  5. jjjj says:

    Zunguuruu ajil hiihgvi bga hvnd hezee ch tysalj bolhgvi.ternii orond nastai hvn hvvhed hugjliin berhsheeltei hvnd tyslawal tanii amidral mash saihan bno.hvnii setgel bie biedee tysalj bj deedeggeeree mungunuus ilvv mash ih hvchtei.zalyy hvn ajilgvi mungugvi bn ggdg byryy yyland garch songino jims modond garch samar tvvsen ch mongol oron bol hudulmurluwul hamgiin bayan oron.ene bol jinhene ajliin mashiniig haryyljee.amjiltand hvrehd zolios bn a bn.

  6. jjjj says:

    Hvn etseg ehiin achiig hariylj amidrah hergtei.ene bol oroitohgvi.hvvhdee sn hvmvvjvvleh engiin saihan hvnii yosoor amidarch yawah chadwartai bhad l bno.nuhur ehner n bas uuriin turdun etseg eh shig hadmyydaa byryy um hiisen ch hairlaj hvndelj haritsah hergtei.ted hed ch naslaa aj.mungu bol ygaasaa tetgewrt gartlaa l ajil hj olno.shynah tysam hvn amar taiwniig medrehgvi bh.

  7. монгол says:

    Зарим эрчүүд эхнэр,хүүхдүүдийнхээ төлөө амьдарч эцэг эхээ тоохгүй орхидог,,энэ нь өөрт нь муугаар тусдаг..эцэст нь насны сүүлд их шаналдаг..муу эхнэртэй болоод л эцэг эхээ өргөлгүй орхиж байгаа юм..эрчүүдийн толгойн багтаамжнаас их юм шалтгаална:::

  8. ene yuuldaa ene mongol hunii amidral bish ene neg australi hunii amidral ymaa.

  9. Эр хүн says:

    ЗАЛУУ би банкир хүний хувьд өндөр албан, тушаалтай боловсролтой хүмүүсийн талаар бичсэн. Дундажаас доош орлоготой хүмүүс болон цагаачид, хувийн бизнэст цагийн ажил хийгчидийг хэлээгүй шүү.
    Миний ажилын газрын олон жил ажилсан ажилчид 8н долоо хоног цалинтай амардаг.
    Залуу чи их сонин газар, сонин ажил хийдэг бх, бичиг баримтгүй ч юмуу.

  10. сувд says:

    Орчуулга л байна шдээ. Дэлхийг ѳѳрчилнѳ гэж том том юм бодож байхаар  авгайгаадаа санаа тавихгүй дээ. Дэлхийг ѳѳрчлѳх гээд үхэн хатан явах хүнд эхнэр хэрэггүй.

  11. Zaluu says:

    Er hun buruu yarij bna esvel chi europ iin neg orond amidardag baih. Americuud bol mash oh ajilladag ooriin erhgui huniig ajliin mal bolgodog japan korea ch mon adil. Huulindaa hedii amrah erhtei gej zaasan baisanch mash olon huviin companiud teriig ni morddogui amraad baival ad uzegdeed eheldeg.  Ooriinhoo career osoj devshij tuhai bodohiin bol ajliin mal bolj baij l osoj devshine ugui bol busdad ad uzegdseb engiin neg dundajaas dooguuur ajiltan l boldog yum chadvar ntr hamaaguiee amraltaa turuund tavidag geel nid uzuurlene 10 s deesh jil ajilsanii huvid helj baigaan shuu!!

  12. zadsexdeye@yahoo.com says:

    би бол бүх цагаа гэртээ зарцуулдаг, мэдээж амьдрал бүх сэтгэл ханамж өгөхгүй тул сайхан сэгсгэрийигг бол тольдонон таалагдвал мэдээж сээтэн хаяна, хаяхдаа зүгээр зугаа болгохгүй юу хүсэж байгааг эхэлж мэдэж авна, дараа нь тэрэнд нь тааруулж харьцана. хэрвээ зураас давах сэгсгэр бол сорри гд холдоно. Харин хамт нөхөрлөж чадах эмэгтэйп бол шэйх шиг нь байж чаддаг. Ердөө л энэ хүүхнүүд үнэндээ бол амьдралд хэтэрхий нухлуулчихсан бдг тул хааяа тэдний хичнээн тэнэг зан гаргасан ч ойлгож чаддаг болсон. Тэдний ийм болсон нь өөрсдийнх нь буруу биш шүү дээ, элдэв юм үзүүлсэн “хөтөч”үүдийн буруу. Тийм буруу хөтөчтэй баахан тэнэчихээд амьдралыг тэр хөтчөөрөө дамжуулж бүү хараарай л гэе дээ

  13. dorlig says:

    Gadaadiin huuli yamar hamaataim be malaa. Tendhiin undesnii orlogo ogt oor manaid duuriagaad tiim huulitai bolvol buh compani dampuuraad dotoodiin niit buteegdehuun gej bhgui bolnoshdee haha gadaadaar tenej yavsnaa yu gej boddii. Her hemjeendee tohirson huulitai bdiim.

  14. Эр хүн says:

    Нэмж хэлхэд энд дурдигдаагүй маш олон юм бий. Жишээ н ажилгүй болход дараагийн ажилд ортол ажилгүйдэлийн тэтгэмжийг тухайн компани олгоно, нэг бол 3-6 сарын цалинг олгоно. Хэрэв чи ээлжийн ажилтай бол баяр ёслолын өдөр заавал амрах 2 удаагийн эрхтэй. Ямар баяраар амрахаа өөрөө шийднэ.

  15. Эр хүн says:

    Нилээн дээх н үед энийг уншаад бодит амьдрал бх гэж боддог блаа. Сая уншсан чин зохиол юмаа. Гадаад дотоодын хэд хэдэн оронд албан болон, хувийн ажилаар, сурж ажиллаж явсаны хувьд. Өндөр хөгжилтэй хүний эрхийг хуулиар хамгаалсан орнууд цалин амралт, эрүүл мэндийн даатгал, янз янзын benefitiig шууд тохиролцдог ялангуяа ийм өндөр мэргэжлийн ур чадвартай өндөр боловсролтой хүн цалин олгогчоос юу дуртайгаа шаардаж болно. 2 рт цалинтай чөлөө, цалинтай өвчтэй өдрийн тоо, гэр бүлийн ямар нэг шалтгаантай өдрүүд хуулиар хамгаалагдсан бдаг. 6 н сараас дээш ажилж жинхлэгдсэний дараа нэг 7 хоног цалинтай амрах эрхтэй болж тэр газраа тогтвор суурьшилтай ажиллах тусам цалинтай амрах өдөрийн тоо автоматаар ихсэж, ажил дээрх ачаалал багасаж чи ажиллах биш ажил чин чамд ажилдаг болдын. Хэрэв зээ чи янз янзын хуулиар хамгаалагдсан чөлөөгөө авахгүй хадгалаад бвал тэр чин маш том benefit, юмуу bonus болж буцаж ирдэг. Монголчууд хэл ус, хууль дүрэм мэддэггүй болхоор гадаадад хөдөлмөрөө маш ихээр шулуулдаг.

  16. Нээрээ says:

    Хэдэн жилийн өмнө уншиж байсан юм байна. Монгол биш орчуулгынх байсан. Ер нь бол хүн АЖИЛЛАХ гэж амьдардаггүй АМЬДРАХ гэж ажилдаг гэдэг энгийн зүйлийг ойлгочихвол аандаа болноо.

  17. Баагий says:

    Энэ зохиол биш амьдрал байна. Би энэ сайтаас анх удаал хүний амьдрал уншлаа.

  18. bayarjaan says:

    Оо бурхан минь хэтэвч болчих вий дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.