Орд, ордны эхнэр, нөхрүүд гэр бүлээ хэрхэн авч явдаг вэ…

Zodiac_2

Төрсөн өдрийн од гаригсийн нөлөөллөөс шалтгаалан хүний зан чанар, ааш араншин өөр өөр байдаг. Түүнчлэн гэр бүлийн харилцаанд хүртэл нөлөөлдөг. Орд ордны нөхрүүд болоод эхнэрүүд гэр бүлээ хэрхэн авч явдаг талаар та мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл маш сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээллийг хүргэе.

new_banner

1. Хонины орд

Эхнэр: Маш богино хугацаанд хайрлаж дурардаг ч харамсалтай нь амархан хөрчихдөг. Хэрвээ тэд жинхэнэ хайраа олсон бол бүхий л амьдралынх нь туршид энэ хайр нь бат бөх оршин тогтноно. Тэд эр нөхрөө амжилтанд хөтлөх чадвартай байдаг. Тэдэнтэй харьцахдаа нилээд бодлоготой байхгүй бол хонины ордны эмэгтэйчүүд маш амархан гомдож туньдаг.

Нөхөр: Ухаалаг гэгддэг хонины ордны нөхрүүд 30 нас шүргээд ирэхээр маш найрсаг, ямар ч хүний эвийг олоход төвөггүй болдог. Харин тэд эхнэрээ бага зэрэг “дарж” амьдардаг. Гэсэн хэдий ч эхнэртээ нэг их хатуурхаад байдаггүй бөгөөд хааяадаа цочмог уур гаргадаг ч тэр нь тийм ч аймар биш ажээ.

2. Үхрийн орд

Эхнэр: Зөөлөн, эгэл зан чанартай тэд гэрийн сайн эзэгтэй, халамжит гэргий нь байдаг. Тэднээс сална гэдэг тун ярвигтай, учир нь энэ ордны эхнэрүүдийн хувьд гэр бүл хамгаас чухал зүйл учраас эхнэр нь өөрөө хүсээгүй л бол сална гэж бараг үгүй.

Нөхөр: Гэр бүл тэдний хувьд нэгдүгээрт тавигддаг. Үхрийн ордны нөхрүүд үргэлж итгэлтэй, үнэнч, гэрийн сайн эзэн нь байж чаддаг.

3. Ихрийн орд

Эхнэр: Ихрийн ордны эхнэрүүд маш эмэгтэйлэг, бүтээлч нэгэн байдаг. Эн тэргүүнд гоо сайхан болон хайр дурлалыг чухалчлан үзэж, эдгээрийг үргэлж нэгдүгээрт тавьдаг. Сайхан ээж төдийгүй бүх баяр баясгаланг үр хүүхэддээ зориулдаг.

Нөхөр: “Хайр бол тоглоом” гэж үздэг тэднийг үүнээс мэдчихэж болно. Бусадтай сээтэгнэх дуртай бөгөөд “өчүүхэн сэхээтэн маягийн зан” нь үүнд нь нөлөөлдөг гэж хэлж болно.

4. Мэлхийн орд

Эхнэр: Тэд хүний төгс хань, хүүхдийнхээ төгс ээж нь байдаг. Тэд хань ижлээсээ ч илүү үр хүүхдээ бүхнээс түрүүнд анхаарч халамжилдаг. Гэрийн шилдэг эзэгтэй бөгөөд тачаангуй амраг юм.

Нөхөр: Хайргүйгээр амьдрал оршин тогтнох боломжгүй гэж тэд үздэг. Хүсэл тачаал болон мэдрэмж бүх зүйлийг ялан дийлдэг гэж боддог. Маш тууштай, үнэнч зантай. Хаяадаа жаахан нарийн зан гаргах гээд байдаг.

5. Арслангийн орд

Эхнэр: Сэтгэл татам эзэгтэй, тогооч юм. Орон дотроо ч мөн адил. Гэхдээ материаллаг эд зүйлд хэтэрхий их шунаж, ач холбогдол өгдөг. Олон хүний дунд байхдаа их таатай байдаг.

Нөхөр: Маш романтик бөгөөд өөрийгөө дээд зэргээр хүндлүүлэх дуртай. Мөн хүнд бэлэг өгөх дуртай төдийгүй үүндээ ч гар татдаггүй.

6. Охины орд

Эхнэр: Бүгдэд дүн шинжилгээ хийж сэтгэл хөдлөлөө ч үүгээрээ удирддаг. Өөрийн эрүүл мэнд болон орон гэрийнхээ цэвэр цэмцгэр байдалд хэтэрхий их анхаарал хандуулдаг. Ямар ч асуудлыг оновчтой шийддэг.

Нөхөр: Зөрчилдөөнтэй, хүйтэн хөндий, мөрөөдөмтгий хүмүүс байдаг. Шүүмжлэлийг тэвчиж чаддаггүй. Эхнэрээрээ цаг үргэлж, хэмжээлшгүй их бахархаж, шүтдэг.

7. Жинлүүрийн орд

Эхнэр: Мөрөөдөмтгий, эмэгтэйлэг эхнэрүүд. Магтаалд их дуртай. Хэрэв тэднийг урмаар тэтгэж магтахгүй бол сэтгэлээр амархан унадаг. Маш их атаархуу зантай. Гэсэн ч гэр нь тав тухаар дүүрч, заримдаа хайраар бялхдаг.

Нөхөр: Үнэнч ханиудын нэг. Гэр бүлийнхэн нь бүгд аз жаргалтай байдаг бөгөөд төгс харилцаанд маш өндөр босго тавьдаг. Хүсэл эрмэлзэл ихтэй.

8. Хилэнцийн орд

Эхнэр: Их эрч хүчтэй, нэг янзаараа байх дургүй, нэгэн хэвийн уйтгартай амьдралыг таашаадаггүй. Хууран мэхлэлтийг үзэж чаддаггүй, хэрэв тийм зүйл болсон бол хэзээ ч уучлахгүй. Хүүхдүүд болон нөхөртөө бүх зүйлээ харамгүй зориулдаг.

Нөхөр: Ордууд дундаас хамгийн халуухан эрчүүд. Эрх мэдэлтэй. Гэр бүлдээ бүх хайраа зориулдаг. Өмчлөгч бөгөөд хардагчид байдаг.

9. Нумын орд

Эхнэр: Сэтгэл дэврүүн, хөөргөн зан гаргахаас аль болох зайлсхийдэг. Нөхрийнхөө хувьд тэд хамгийн сайн найз нь байдаг. Нөхөрсөг, найрсаг гэрийн эзэгтэй. Эрх чөлөө болон гэрийн бүлийн тав тухтай байдал тэдэнд хамгаас чухал.

Нөхөр: Сайхан сэтгэлтэй, нийтэч, найрсаг зантай. Юманд чин сэтгэлээсээ ханддаг ч, хайрыг нэгдүгээрт тавьдаггүй. Хамгийн сайн аавууд байдаг.

10. Матрын орд

Эхнэр: Тэд нөлөө бүхий эмэгтэй байхыг хүсч тэмүүлдэг. Маш үнэнч. Өөрсдөө юмыг их шүүмжилдэг мөртлөө, өөрсдийг нь шүүмжлэхэд дургүй, хүлээж авдаггүй.

Нөхөр: Эгэл зантай тэдний хувьд ганцаардлаас хамгийн их айдаг. Амьдралаа авч явдаг гол удирдагчид юм. Хүмүүсийн юу гэх нь тэдэнд огтхон ч хамаагүй. Аливаа зүйлийг сайн хийж чаддаг.

11. Хумхын орд

Эхнэр: Нөхөртөө маш өндөр шаардлага тавихаас гадна тогтвортой байдалд дуртай. Сайн ээж ба гэрийн эзэгтэй юм. Ихэнх цаг хугацааг сэтгэл оюунаа гэгээрүүлэхэд зарцуулдаг.

Нөхөр: Өөрийнхөөрөө, байгаагаараа байдаг хүмүүс. Хайр сэтгэлийн хувьд тогтвортой, хэтэрхий гэмээр үнэнч хүмүүс. Эхнэртэйгээ маргалдсан тохиолдолд, ер нь аливаа зүйлд амархан харилцан буулт хийж чаддаг.

12. Загасны орд

Эхнэр: Бүхий л хайраа нөхөртөө зориулдаг гэхэд болно. Үнэнч, хэнд ч сайхан ханддаг. Түүнчлэн тэдний 2 дахь нэр бол “бялдууч, долигонуур зан” юм. Хоолыг гоё сайхан амттай бэлтгэхээс илүү амтархан идэх дуртай.

Нөхөр: Бие болоод сэтгэлийн асар их тэвчээртэй тэд хэзээ ч эхнэртээ зааж зааварлаж, тэднийг гомдоодоггүй. Ор дэрний явдалдаа ч мөн ихээхэн ач холбогдол өгдөг.
Эцэст нь та ямар ордных ч бай, эхнэр нөхрүүд хоорондоо сайн харилцан ойлголцож чадвал гэр бүлийн амьдрал бат бөх, тогтвортой байдаг байна.

4 Comments

  1. zochin says:

    Zaluu hosuud shig msjlii ohid busguichuudee  msj bicheerei 98208272

  2. ... says:

    Хилэнцийн эр эм үнэн байна

  3. уур хилэн says:

    гэр бүлээ авч явах чадвар нь хаана байна. Манай эхнэр үхрийн орд намайг баян тансаг амьдруулахуу

  4. сувд says:

    hudlaa bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.