ДОХ-ЫН 56 ДАХЬ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

doh_c76f587e

Энэ сар гарсаар ДОХ-ын хоёр дахь тохиолдол илэрчээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ДОХ-ын хоёр дахь тохиолдол илэрсэн тухай албаны хүн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл манай улсад ДОХ-ын 56 дахь тохиолдол илэрсэн гэсэн үг юм. 30 гаруй насны, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй хүн энэ өвчний халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Сүүлийн үед манай улсад энэхүү чимээгүй тахлаар өвчлөх хүний тоо бараг л гэрлийн хурдаар өсөх боллоо. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж байгаагаар бол энэ нь халдвар тээгчийн хавьтагч байсан ажээ. Тэгэхээр энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаа болох ДОХ өвчний халдвар авсан хүний цаана зуу гаруй хүн байдаг гэсэн судалгааг нь баталж байгаа бололтой.

Нэг үгээр хэлбэл ДОХ-ын халдвар тээгч хүн манай улсад 56 байтугай байна гэсэн үг. Энэ өвчний халдвар авсан хүмүүс бүгд бэлгийн замаар халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь аюулгүй бэлгийн харьцаа. Нөгөө талаар ДОХ-оор өвчлөхгүй байх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Улаанбаатар таймс

1 Comment

  1. hi5 says:

    aimar yumuu odoo hend ch itgej bhgvi nee aidas hvrchlee enig tusaa l bol buh zvil duusaa shdee zaluusaa bolgoomjtoi ger bvldee vnench bgaarai ervvl urt nasaliy gwel ayulgvi haritsaa chuhal shvv beg horomiin dotor bvh zvil bolood unguruhniee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.