Гэр бүлийн хувь заяа анхны шөнөөс ихээхэн шалтгаалдаг учраас түүнд эрэгтэй хүн хөнгөмсөг, хуумгай хандаж хэрхэвч болохгүй. Эрээн бараан, өнгөтэй амьдралд огт алдахгүй, дандаа онохын баталгаа хэнд ч үгүй. Тийм болохоор алдаж онох нь байдаг юмаа гэхэд анхны шөнийн явдлаас хойш эмэгтэй хүний дотор эр хүнийг үзэн ядах, жигшин зэвүүцэх сэтгэл үлдэж хоцорвол мордохын хазгай гэгчээр гэр бүлийн цаашдын хувь заяанд муугаар нөлөөлнө. Энэ хорвоод анх энгэр зөрүүлсэн хүнтэйгээ амьдран сууж байгаа хүн аль хэр олон байдаг бол? гэдгийг судлан үзэхэд судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 49,7 хувь нь амьдралдаа алджээ. Энэ нь ихэвчлэн цаад хүнээ сайн таньж мэдээгүй байж амьдралд эрт орсонтой холбоотой. Иймд охин биеэ хөндөх насны ханьтайгаа учирч, гал голомтоо асаан дэр нийлүүлэх хүртлээ охин нэр төрөө хадгалж явахыг эрхэмлэ. Яарвал даардаг хорвоо хойно охидоо хашир хэрсүү болгон хүмүүжүүлэх нь тун чухал. Тэгэхгүй бол амьдрал үзэж хосын жаргал эдлээгүй байхдаа “бутач” үр тэврэн сэтгэлийн зовлонд унаж мэдэхийг хэн урдаас таах билээ. Гай газар дороос гэгчээр охин хүн нэг эгшинд алддаг юм шүү. Харамсалтай нь анхны шөнө ахиад хэзээ ч эргэж ирэхгүй.
Хэрэв итгэж найдаж явсан хүн чинь амласан андгай тангарагаасаа няцаж, итгэл эвдвэл хууртсандаа харамсан халаглаж, ёстой яах учраа олохгүй зорьж явсан замаасаа хазайгаад явчихмаар санагдаж болно.
Тэр цагт яах ёстой вэ?
Нүдээ олоогүй анхны хайр алийг тэр гэхэв. Тиймээс өөртөө гутарч гунилгүй бие сэтгэлээ барьж, тэгэх тусам өөрийгөө улам өөд татаж, ирээдүйн сайн сайхныхаа төлөө тэмүүлэх сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй. Өнөөдөр алдсан ч маргааш заяаны ханьтайгаа учран, амьдын жаргал эдлэх мөч ирнэ гэдэгт хатуу итгэ. Гэвч түүнд бас яарах хэрэггүй. Аз жаргал хямдхан олдохгүй, түүнийг тэсвэртэй хүлээгээрэй. Хайраа илчилж, хорвоог хамтдаа туулах ханьтайгаа анх дэр нийлүүлэхэд “охин биеэрээ байгаасай” гэж залуу хүн бүр хүсдэг. Гэтэл тэр бүсгүй нь хайрт хүнтэйгээ дэр нийлүүлэхээс өмнө хүүхэн болчихсон байвал сайхан сэтгэлээр амьдарч чадах уу? гэдэг асуулт олонтаа гардаг. Цаад хүндээ үнэн голоосоо хайртай л бол сайхан сэтгэлээр амьдарч чадна гэж хариулмаар байна. Хүүхэн болоогүй байхад нь сууснаараа ч амьдрал тэр бүрий сайхан болдоггүй. Тэгэхээр нэгэнт хайртай дуртай гээд нэг гэрт орсон л бол урд өмнөх юмыг сөхөх хэрэг байна уу даа. Yүнээс болж хэн хэнийхээ сэтгэлийг сэвтээж муу л юм болохоос сайн юм болно гэж хэзээ ч үгүй. Гэвч энэ бол заяаны ханиа олоогүй байж охин нэрээ өөрчлөхийг бас зөвтгөж байгаа юм огт бишээ. Яахав, амьдралд хүн алдаж болно, түүгээр нь дайрч давшлахын хэрэггүй л гэдгийг хэлэх гэсэн юм шүү.
16 Comments
bi law anhniihaa er huntei gerleed amidarch bn bid 2t 2land ni bodoj sanah zuil baidgui saihan amidardag
Үнэн үнэн орчин үэд чин сайн залуу ховордоод зүгээр зугаа хөөхөн гарууд олширчдээ. бидний үед арай өөр байжээ. сэтгэл зурхэнээсээ дурлаад л түүнийгээ бодон хэвтэхэд орчлонгоос тасарсан юм шиг мэдрэмж төрөөд л би гэдэг хүн дэндүү жаргалтай байдаг байлаа. хажуу хашааний залуу намайг эргүүлээд хөдөө аж ахуйн сургуулийн ангийн банд нар эргүүлээд л даанч сайхан байж дээ. Залуу нас дахиад олдохгүй ни харамсалтай юм даа
эр íü бас àíõ ãýðëýõ õ¿íòýé óíòàà÷ õàðüöàíãóé þìàà õ¿éñèéí òýãø ýðõ øäýý áàñ ëëëëëë
анх 15 настай уэйинхээ охинтой зуслан дээр унтаж байсан одоо нэрийг ни ч мартчхаж хэ хэ гэнэт санагдчихлаа
жил гарангийн өмнөөс нэг залуутай танилцаад баахан уулзалдвоо. бид 2 2лаа ажил хийдэг болохоор өдөр бүр уулзаад байж чаддаггүйн. гэхдээ боломжийг алддаггүй байсын шүү ккк. заримдаа намайг ажил дээрээс ирж аваал дэлгүүр хэсч баахан идэх юм авжийгаал тэднийд очиж хононо, эсүүл кино үзнэ, зайсан гарна. анх гэрт нь очоод ганцаараа амьдардаг эрэгтэй хүн гэхэд үнэхээр дажгүй, цэвэрхэн, тансаг биш ч тохилог. надаа их таалагдсан мэдрэмжтэй залуу шиг санагдаал… би итгээл… т1 байгааз. би охиноороо байсоон. тээд саяхан ажил дээрээ байжийсан чинь нэг эмэгтэй залгаад би эхнэр нь, бид 2 хүүхэдтэй бүр охинтой гэж хэлсэн. Бурхан минь газар цөмлөөд л орчихмоор санагдсан шүү. тээд би нөгөө залуудаа хэлсэн чинь андуурсан байх оо гэж байгаам даа. тээл би холбоогоо таслий гэж шийдсэн. тэгсэн хэд хоногийн дараа эхнэр нь дахиал ярьсан. миний ээж аав бас дүү нарын дугаарыг мэдцэн хаанаас гэдгий нь бүү мэд ёстой аймаар эмэгтэй аавд чинь хэлнэ нтр гээл аймаар аймаар юм хэлээд байсан. тэгсэн эхнэртээ намайг зүгээр л ажил хэргийн холбоотой байдаг компанид ажилладаг охин гээд чи битий хамаагүй хүн зовоогоод бай гэж хэлсэн байгаам даа. тэр эмэгтэй надаа адилхан эмэгтэй хүн байжийж гсн нь хамгийн аймаар үг байсан. Будда минь гэж энэ хүмүүс чинь үнэхээр аймаар юмаа. тэр эмэгтэйг ярьсаны дараа би яг л харь гаригаас огт мэдэхгүй гариг дээр ирцэн байгаам шиг л санагдсан.тээл би гэдэг хүн тэнгэрт үүлэн дээгүүр нисэж явсаныгаа ойлгосон доо. гэхдээ би дасчихсан байлээ аймаар ихээр.
Яаг үнэн дээ тас онгоноор хүнтэй суусан хүүхнүүд нас яваад ирэхээр нөхрөө араар нь тавихыг хүсэж эхэлдэг. Тэгээд зарим нь араар нь явдаг харин цөөхөн хувь нь явдаггүй.
би 30 настай. миний хувьд би анх нохортэйгээ л унтаж байсан.Анхны юм бүхэн сайхан шүү дээ.Эмэгтэй хүн гэхдээ ийм асуудалд ухаалаг хандах хэрэгтэй байхаа.
Монголийн мин залуус бүгдээрээ аз жаргалтай гэр бүлээ олоорой гэж хүсэж байна. Бүгдэд нь амжилт хүсье!
emegtei xvnii erx choloog xorexoo boleochee.neex xudlaa emegtei xvn tegex ch ingex ch yostoi geel dandaa tegex yum xarin ch odoo emegtei xvmvvx erchvvdees ilvv deer bolson sh dee.erchvvd harin ch tsag irex tusam archaagui bolj bnsht.erchuud mini oorsdiigoo shvmjel medoo.emegtei xvnd taashaal ogj chadaaguigaasaa emegtei xvniig iim bdald xvrgej bdag teriigee oilgoj amedar shal davartsan um ene erchvvd
deerh hvmvvsiin setgegdel olon talaasni harhad tyslaj bn aa gehdee zvvd gdg ah ih shn hellee.jinhene er nohoroo hvleej bgaa ch olon hvmvvs shahaadch bg yumshg sanagdah yum odoo tegd teng hvnshg vzeegvi geedl gehdee l emegtei hvn yanz yanz anh hairtai hvnde haramsalgvi ogson bol hamaagvi ter shn l hereg gj bodoj bn yagaad gewel bvgd ongon bh bvgd ongon bish bh albagvi bh gehdee erchvvd anhi ongon emgteitei untj ohidg hvhen bolgoj l bgaa bh oorsdoo tm bolgood yawaad bgaan bj yaagad emgteichvvdg bas byryytgaad bdg yum bol doo
yagaad emegtei hun olon zaluutai untahaar yanhan gichii bolood, eregtei hun olon huuhentei untahaar lag zaluu bolchdiin. ene chin shal haritsangui bgazdee. unuu ueiin nogo ardchilsan niigem er emig erh tegsh bdal yasan be. Yagaad zawal emegtei hun nuhurt garahdaa ongon bh yostoi eregtei hun olon huntei untaj uzsen turshlagatai bh yostoi gej? Negent l bid nart chin adilhan gants l amidral humuus hoino adilhan erh tegsh amidray l da ain!!!!
Эр хүн хайртай хүнээ бүгдээс харамлаж явдаг юм аа тиймдээ энэ асуудал сөхөгддөг,тэр хайрладаг хүнээ элдвээр төсөөлөх хэцүү байдал үүсгэдэг,өөрөөр хэлбэл өнгөрсөн одоо ирээдүйгээс харамлана гэсэн үг,тэгээд бас хайр халамж дутах үед бусадтай харьцуулалт үүсч хуучин асуудал сөхөгддөг,мэдээж хүнд алдах зүйл байж л таарна гэхдээ өнгөрсөн тэр зүйлд хэн буруутай вэ алдаагаа давтах хүн үү одоо чамайгхайрлаж чадаж байна уу Монголчууд хэлдэг дээ зөв хүн гэж зүгээр тэр бүсгүй чинь зөв сэтгэлтэй хайрлаад явах хүн мөн үү гэдгийг л таних хэрэгтэй,яг үнэндээ одоо ихэнх хүүхнүүд зүгээр л амархан болчихож,нэг талаасаа тэр залуу чинь таалагдаж байвал ядаж хэсэг хугацаанд гүйлгэж байж оронд нь орж байх хэрэгтэй ш дээ гай болж хайр зарлацгаагаад дараа нь тэгээд л халуун нь буугаад ирэхээрээ амар хялбараараа дуудуулж нөхөртөө угаасаа л тийм ойлголт төрүүлнэ ш дээ, нөгөө талаас эмэгтэйчүүд байгалиасаа заяасан тэр сайхан бүхнээ үнэлж чадахгүй өөрийгөө хүндэтгэж чадахгүй байна,хүссэн бүхэн авч чаддаг тийм бараа таваар биш ш дээ,тийм зүйл ойлгохгүй хүн хүний өвөр дамжаад л явдаг болчиж тэгээд л хүн болохоор нөхөрт гарч л таарна бид хэдүүлээ билээ тэгээд л элдэв зэс нь цухуйгаад л өөртөө ч өрөөлд ч гай л болно ш дээ танай авгай ч гал шүү дээ хө гээд гараад явчихад юу л болох бол доо хоногийн жаргал гээд л явах эхнээсээ авахуулаад нүцгэн зураг бичлэг нь нэтээр тавигдаад эхэлсэн ш дээ тэгээд нүүр хийх газаргүй л болно доо гэхдээ эрчүүд бид өөрсдөө бас л нөгөө сармагчин зангаа тавихгүй л хүмүүс шүү дээ одоо хүн бүхэн л муу санаа муу зуршлаа л их хөгжүүлж байна тэгвэл хэн хэн нь эхнээсээ л бодолтой байх хэрэгтэй дээ
охин биеэ хөндөх насны ханьтайгаа учирч, гал голомтоо асаан дэр нийлүүлэх хүртлээ охин нэр төрөө хадгалж явахыг эрхэмлэ. Яарвал даардаг хорвоо хойно охидоо хашир хэрсүү болгон хүмүүжүүлэх нь тун чухал. Тэгэхгүй бол амьдрал үзэж хосын жаргал эдлээгүй байхдаа “бутач” үр тэврэн сэтгэлийн зовлонд унаж мэдэхийг хэн урдаас таах билээ. Гай газар дороос гэгчээр охин хүн нэг эгшинд алддаг юм шүү. Харамсалтай нь анхны шөнө ахиад хэзээ ч эргэж ирэхгүй.
Hunii hereg yamar hamaa bnaa.. tegeed ohiduud ni huuhen bolj bolohguie gevel ter erchuud chine ch bas er hun bolj bolohgui gesen ug uu? esvel 1 emegteitei olon er havitah yostoi yumuu? oilgohgui yum.. erchuud yagaad emegteigee ohin bieree bhiig husdag yum be? ted nar oorsdoo bas bandi bieree bgaa bolhoor uu?? tegsh bus bna za…
gerleh hurtlee ongon bai gejee. hedtei gerleh heregtei gesen ug ve? 18? 20? ert baina sht. yadaj 23,24 hurch baij surguuli soyoloo togsson hoinoo gerleh heregtei bailgui dee. getel ter hurtel ongon guigeed baih uu? gerleh hurtel chini huntei uerheh, ooroor helbel naiz zaluutai baij uzeh, sexiin turshlaga suuh, sain muug ni yalgaj meddeg, taarah taarahguigee ch gesen meddeg bolj baij taarah hunee olj suuh ni deer baihoo. het 18r zuunii utopi yum bichihee bolivol taarna.
odoo veiinhen hamaa zambaraagvi belgiin haritsaand orj nuhurt garahdaa ali hediinee bvsgvi bson ni ihenh huwi ni ezleh blgvi gewch ohin bhdaa nuhurteigee suuj bvsgvi bson hvmvvsch bgaa bhaa.uursdiiguu medeed tsewer ywdag bol bno blgvidee.bohir ywbal uuriiguu ch uuruuliigch hohiroono shvv