Бусдын нүд, чихнээс холхон байлгавал зохих зүйлс бидний хувийн амьдралд байдгийг Дорно дахины мэргэн ухаан сануулж байна. Үүнд:
1.Та өмнөө тавьж буй зорилго, төлөвлөгөөгөө бусадтай бүү хуваалц. Зорьсондоо хүрэх хүртлээ ам ангайх хэрэггүй шүү. Учир нь, ямар ч төлөвлөгөө төгс бус, түүгээр ч үл барам гаднын саад бэрхшээлд хялбар өртөх, бүр сүйрэлд хүргэж ч болох олон сул талыг агуулж байдаг.
2.Сайн үйл хийсэн тухайгаа яриад байх хэрэггүй. Буянтай сайн үйл ертөнцөд ховорхон, иймээс үүнийг нүдний цөцгий мэтээр хайрлан хамгаалж байх хэрэгтэй. Өөрийгөө магтан дөвийлгөх аваас хийсэн сайн үйлээ баллуурдан хаях аюултай.
3.Хоолны дэглэм барьж, сексийн хатамжлал хийж байгаа зэргээ буруу солгойгүй яриад байвал хүлээсэн үр дүн чинь гарахгүй. Бие, сэтгэлийн хатамжлал зохицон нийцэж байж сая зохист хэмжээнд хүрдгийг санаарай.
4.Эр зориг, тэсвэр хатуужилтай гэдгээ хэнд ч бүү мэдэгд. Бид өдөр бүр тодорхой гадаад, дотоод шалгууртай учирч байдаг. Гадаад шалгуур хэн бүхний нүдэнд ил тул хүн магтаал сайшаал хүлээдэг. Харин дотоод шалгуур далд тул хүн хичнээн бэрх зүйлийг давж гарсныг хэн ч мэдэхгүй байж болох талтай.
5.Сэтгэлээр гэгээрч чадсан тухайгаа бусдад ярих хэрэггүй. Гэгээрэл зөвхөн таных учир хэнд ч мэдэгдэх албагүй. Харин бусад хүмүүст үнэхээр хэрэг болсон цагт л та элбэрэл нигүүлслэлээ хайрлаарай.
6.Гэр бүлийн амьдрал, хэрүүл маргааны талаар бусдад бүү мэдэгд. Та гэр бүлийнхээ асуудлыг хичнээн сайн нууцална, төдий чинээ бат бэх харьцаа үүсдэг. Хэрүүл маргаан бол удаан хугацааны харьцааны явцад гарцаагүй үүсдэг сөрөг энергийг зайлуулах жирийн нэг арга гэж ойлгоорой.
7.Хэн нэгнээс сонссон муу муухай үгийг давтан ярихгүй байх хэрэгтэй. Хүн гудамжны шаварт гутлаа балчиж орхидог шиг сэтгэл санаагаа бохиртуулах үе бас байдаг. Харин гэртээ ирээд сонссон муу үгээ ярих юм бол шавартай гутлаа тайлалгүй өрөөндөө орсонтой яг адил. – See more at: http://www.info.mn/news/76205.htm#sthash.5UBavuQK.dpuf
7 Comments
Odoo uyed ch hund olon yuma delgej yarih ch hereggui tsag shig bgan hende yutaiga ch gaihulah yarih hereggui hen negend hor tarihguil amidarch bvl tgeel bolchij bgaan.zarim neg humuus hel am hiigeel hunii amidrald hoshuu nemej guiged ataarhaad uhlee muud durlaval muu zuil l chmg buchine gj dalai bagsh hlsen bnle
Kkk gegeeniig neg harj uulzaj yariltsah yumsan gent sonirhol tatabshde aguu turshlaga hurimtluulsan hun shig sanagdahiin zarimda sain zovlodog shuu bas ch gj haha
Yugeel sanagalzaad bdymde
Augaa setgegch gegeen.com guai setgegdel bicheegui baihiin gaihmaar yum aa ha ha
Endees iim medeelel unshina gej bodoj bsangui!
Ene harin taalagdlaa.
Tiim shu,er ni hen negend tegtlee itgej,bie bieniihee buh amidralii ni meddeg bwal ontsguishde. tiim hun bnu. Ehner nuhur,ger bul l bish bol naizaas ehleed itgeh hun bgui l bnashu. Harin setgelzuichid hamag nuutsaa yaribl yadiin bol humuusee,zuwulguu uguuch.