2008 онд “Берлиний эмэгтэйчүүд” гэдэг кино гарсан нь германчуудыг ёстой шокод оруулах нь тэр. Гэхдээ германчуудыг гэхээсээ дэлхийн хоёрдугаар дайнаар фашизмаас дэлхийг аварсан гэдэг оросын чөлөөлөгч зөвлөлтийн улаан армийг нэгмөсөн харлуулж орхисон гэж болно. Киноны үйл явдлыг 1945 оны дөрөвдүгээр сарын 20-нд Гитлерийн төрсөн өдрөөр бөмбөгнөөс хоргодох байранд байсан сэтгүүлч эмэгтэй Марта Хиллерсийн тэмдэглэлийн дэвтрээс сэдэвлэсэн байна.
Берлинг зөвлөлтийн цэрэг эзэлсний дараа түүнийг орос цэргүүд нэг биш удаа хүчирхийлжээ. Ийм хувь зохиол германы хэдэн зуун мянган эмэгтэйд яг л адил тохиож. Бөмбөгөнд нурж сүйдсэн хотын гудамжинд орос цэргүүдийн “Алив эмэгтэй наашаа” гэсэн хашгираан тасардаггүй байсан гэдэг.
Дайны дараа хоёр герман энэ талаар таг дуугүй байсан, зүүн буюу БНАГУ болохоор ЗХУ-ын анд нөхөр байсан, баруун германд болохоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэн үндсэндээ гэр бүлийн нууц болгон хав дарсан гэнэ. “Берлиний эмэгтэйчүүд” киноны гол дүрд тоглосон Нина Хонс хэвлэлд “Аль аль талдаа л чимээгүй өнгөрөөсөн. Эрчүүд нь болохоор фронтод юу болж байсныг ярьдаггүй, эмэгтэйчүүд нь өөрсдийнхөө зовлонг дурсдагүй байсан” гэж ярьжээ.
2001 онд 90 насандаа нас барсан Марта Хиллерс ч энэ бүхнийг дэлгэхдээ айж байж. Ном нь 1950-иад онд АНУ, Их британид хэвлэгдсэн ч германы тал хэвлэхээс татгалзжээ. Ер нь мэдээж хэн л өөрийн ээж, эхчүүд, эмээгийнхээ талаар ил дэлгэхийг хүсэх билээ дээ. Тэмдэглэлийн дэвтрийг кино болгохдоо ч зарим аймшигтай явдлыг оруулаагүй гэдэг. Киноны үйл явдал болохоор орос цэргүүдэд байнга хүчиндүүлэхээс сэрэмжлэхийн тулд оросын офицерт биеэ үнэлж байгаа эмэгтэйн тухай гарна. Ийм байдлаар олон немц бүсгүй амьд үлдэж, нурж сүйрсэн эдийн засгийн үед хүүхдүүдээ тэжээж байсан гэдэг.
“Харин орос цэргүүдэд хүчиндүүлсэн олон эмэгтэй амиа хорлож байсан. Маш олон нь халдварт өвчин авч, үр хөндүүлж, бас хүүхэд төрүүлж байсан” гэж нийгэм судлаач Ренат Майнхоф хэлжээ.
Үнэхээр ч 1945-48 онд Германд жилдээ хоёр сая эмэгтэй үр хөндүүлж байсан баримт үүнийг гэрчилнэ. 1947 онд зөвлөлт засаг бэлгийн замын халдварт өвчин их дэлгэрсэнтэй холбогдуулаад өөрийн цэргүүдийг орон нутгийн иргэдтэй харьцах асуудлаар хатуу цээрлэл үзүүлдэг болсон байна.
Английн түүхч Энтони Бивор Дэлхийн хоёрдугаар дайны тухай номдоо 1945 оны дундуураас зөвлөлтийн цэргүүд германы газар нутагт хоёр сая эмэгтэйг хүчирхийлсэн гэсэн тоо дурдсан байдаг.
Немцийн болон зөвлөлтийн архиваас авснаа зохиогч зөвхөн Берлинд гэхэд л улаан армийн цэрэг дайчид 130 мянган эмэгтэйг хүчиндсэнээс 10 орчим мянга нь үүний дараа амиа хорлосон гэжээ. Үүнээс гадна түүний “Берлин: 1945 оны аймшиг” гэсэн номд улаан цэргүүд зөвхөн герман эмэгтэйчүүдийг төдийгүй бөөнөөр хорих лагериас чөлөөлөгдсөн зөвлөлтийн эмэгтэйчүүдийг ч хүчиндэж байсан” гэсэн байдаг. Ийнхүү зөвлөлтийн цэргүүд чөлөөлөгдсөн бүхий л нутаг дэвсгэрт ийм хэрэг үйлдсэн гэж баталжээ. Бивор номдоо “Дайны үед эрчүүдийн бэлгийн амьдрал нь нийгмийн хэм хэмжээнээс хэтэрч, сахилга бат, ичиж зовох тухайд ямар ч ойлголтгүй байсан” гэсэн байна.
Гэхдээ бас зохиогч үүнийгээ фашистууд Зөвлөлтийн нутагт юу хийсэн билээ хэмээн харьцуулж, орос цэргүүдийн гэм бурууг “зөөллөжээ”. Их Британи дахь Оросын Элчин сайд Григорий Карасин мэдэгдэл хийж энэ номыг “завхарсан зүйл” гээд бүгд худал зүйл гэсэн байна. ОХУ-ын ШУА-ийн профессор, ХХ зууны дайны түүх судлалын төвийн хэлтсийн эрхлэгч Олег Ржешевский ч бас энэ бүхнийг баримтаар нотлох аргагүй гэжээ. Түүнийхээр бол Биворын ном нь судалгааны бүтээл гэхээсээ дуулиант роман гэнэ.
Оросын эрдэмтэд ер нь нацистуудын зөвлөлтийн нутаг дэвсгэрт үйлдсэний аяганы хариуг улаан цэргүүд барих ёстой байсан, харин ч Улаан арми, холбоотнууд нь немцүүдэд энэрэнгүй хандсан гэж байна.
Британийн Глазгогийн их сургуулийн түүхч, профессор Эван Маудсли эцсийн эцэст эмэгтэйчүүд дайны золиос болж байгаа нь анхны тохиолдол биш гэсэн бол Лондоны түүхч Ричард Овери зөвлөлтийн цэргүүд өөрсдийнхөө эмэгтэйчүүдийг хүчиндээгүй гэжээ.
Гэхдээ л энэ бүхнийг түүхэн баримтууд нотолж байна л даа.
Гвардийн наймдугаар армийн улс өрийн газрын дарга, хошууч генерал М.Скосыревын 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд бичсэн илтгэлд “Цэргүүдийн зүгээс эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дээрэм хийх, танхайрах явдал сүүлийн өдрүүдэд эрс багасч байна. Суурин газар бүрт ийм гэмт хэрэг 2-3 бүртгэгдэж байгаа нь өмнөхтэйгээ харьцуулахад эрс багассан тоо юм” гэжээ.
Белорусын нэгдүгээр фронтын улс төрийн газрын дарга дэслэгч генерал С.Галажевын 1945 оны тавдугаар сарын 31-нд илгээсэн илтгэлд бас “Фронтын анги нэгтгэлүүдээс германчуудтаөй зүй бусаар харьцах явдал гарч байгааг шууд хэлэх нь зүйтэй. Ийм явдал ихэвчлэн гэр бүлийнхэн нь немцүүдйин зэрлэг аллагын золиос болсон, хувийн өшөө авах гэсэн хүмүүсээс гарч байна” гэж бичсэн нь ч бий.
Оросын сэтгэл судлаач Михаил Решетников “Өнгөрсөн хийгээд ирээдүй цагийн баатарлаг үйлсийн сэтгэлзүй” судалгааны ажлаараа 1992 онд Берлины кино наадамд 1945 онд зөвлөлтийн цэргүүд Герман, Польшид хоёр сая эмэгтэйг хүчиндсэн гэдгийг нүдээр үзсэн хүний яриагаар баримтат кино болгон үзүүлсэн байдаг. Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр бол тэр үед 15-16 настай байсан герман охидыг орос цэргүүд 100 удаа хүртэл хүчиндэж байсан гэсэн байна. Тэгээд хамгийн аймшигтай нь эл хэргийнхээ гэрч болгож, өөрөө хэрэгт татагдахгүйн тулд охидыг хүчирхийлснийхээ дараа буудан алдаг байсан гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
15 Comments
Дайны үед ч бурхан минь хүн хүнээ байчихсан байж гэж бодъё. Гэтэл энх цагт оросын цэргүүд манайд байрлаж байхад өчнөөн олон гутамшигт хэргүүд гардаг байсныг тухайн үед ах дүүсийн найрамдалт харьцаанд сэв суулгана энэ тэр гэж хуцаад хав дараад өнгөрдөг байсан тухай баттай баримт байдаг л юм байналээ.
Хамгийн их хохирдог нь эмэгтэйчүүд… бла бла. Эрчүүд нь амиараа хохирдог. Тэр их хохирол биш гэж үү? 80 сая амины хэд нь хүүхнүүд байсан бол?
Ер нь хүчингийн хэргийг зөвтгөх аргагүй л дээ .
Дайнд ер нь зөв зүйл байхгүй . Хамгийн их хохирж хэлмэгддэг хүмүүс хүүхнүүд болон хүүхдүүд .
Дайны хөлд үрэгдсэн гэр бүлийнхээ төлөө гэж байгаа хэдий ч тэнд байгаа хүүхнүүд тэр гэр бүлийг нь хороогоогүй ш дээ .
герман эмэгтэйүүдийг хүчирхийлэхээс гадна польш эмэгтэйчүүдийг бас хүчирхийлсэн байдаг.Польшууд бол тухайн үед орост ямар ч муу зүйл хийгээгүй мөн адил немцүүдийн дарлалд шаналж байсан ард түмэн шүү дээ.Ингээд бодохоор дайн гэдэг бол дайн.Орос байна уу,хятад байна уу ялгаагүй.Хэрэв ялагдвал тэд манай,эсвэл бусдын нутагт хүссэнээ хийнэ.Эх орон тусгаар тогтнол гэдэг юутай үнэ цэнэтэй
heden saya oros hunii tsusaar garaa ugaasan tuhai kino bas hiihgui yum bhdaa.
Тэр үе чинь ДАЙН байсан??? Дайнд ЯЛСАН ТАЛЫН Л ЗӨВ. БУСАД НЬ БҮГД БУРУУГ ҮҮРНЭ…
gegeencom genuu enen tengiin ohiniig german tsereg nudend deer ni huchindeed daraan alaad hayaghad urubduj bain geed suuh genee huts ni biz. harin asar ih ushuu horsold abtagdsan ter ih huniig muu nertei kommiust uzel surtlaar darj baij gaigui ungursun baih shuu. esregeeree german ruu orosuud ehlej dairaad daraa ni ylagdsn oros huuhnuud huchinduuleh ni bagadah baisn baih shuu. neg german tsereg alagdsanii tuluu buhel buten neg suurgiin irgediig bugdiin amidaar ni shataj baihd neg muu german huuhniig huchindeh gedeg unseed ungursuntuu adil geed bayarlaj ybah heregtei
delhiin 2 daind germanchuudiig zubtguh ymar ch shaltgaan baihgui ee. ted orsuudiig undseer ni ustgah gej irsen baihd yagaad urubduh gej bugdiin alaaguid bayarlah heregtei
Tamd ochson bhda aimaar yum. Mongolchuud ch gsn uzesgelent ems undesnii bayalag gedgiig oilgohgui TVn nevtruulegch gadar saitai huuhniig buunuuruu tsuvraad unuuh n amierica ru bultaa bizde ochood bodvol mongolchuud araatan met avirlaad bn aij bn bucq zunduu hohirloo geel tuuh zohiogoo blgui. Huurhun huuhnuudiig huch heregleh munguur uurgalahaas uuruur shaansgyi humuusiig uruvduh heregtei ch yum shig. Husliig n tataad duriig n bulaagaad hen hendee jargal beleglej chadq yaj tegeed husq bga huntei hucheer bolgood bdyn bgn taashaal avsan bolj chaddiin bhda, yostoi shartai huuhen taarchuul guiceedguil yum bol ulaan mahnii hergees tsaashaa zunduu asuudluud huvrunushd. Hun l yum chini huuhedtei boloh l blgui. Ehneriig n ohiniig n munag t1 yumnuud oroldoj zovlong n amsuulchih vii
Үмхий фашистууд тэгээд орос оронруу дайрахдаа эхнэртээ боовоо хадгалуулчихаад явсан юм уу. Тэд хүчин аллага бүгдийг нь хийсэншдээ. Орос ялагдсан бол бид ч бас… Аймаар
Наад кино чин эсрэгээрээшд гэрман офицер орос хүүхэнд дурлачаад, хоол унд зөөгөөд бдаг.
Uhsen baasnii huchin muchin be. 20 saya oros hun uhej oros oron yu ch gui boltoloo bombogduulj suirsen. Yalgaagui l oros huuhnuud huchinduulsenshdee. Dain bol dain germaniig negmoson ustgaad duusgasan bol odoo yugaa gutsah ve. Orshooj uldeesen bhad bayarlaj yavmaar yum heden huuhniig gusaal biz lai l bn. Hend heregtei ii ene too.
Spany france fin norway hungar romania turk chez poland gd 13uls orosiig huwaaj ezemshih gereeg german.ta hiij baildsan ym ble shv tr ued orost 1mongol ewsel uusgesen kkkk
2say hvvhen amid l uldeed dursamja bichesen nl 28say oros duugai l uhsen gedegiig bodooroi bvh europa hitlertei geree ewsel nld orosuudiig tamlaj alsan bdg odo ted martah gd bdg blje