Амьтадын дотроос хамгийн харгис өрөвдөх сэтгэлгүй нь хүн гэдэг. Хогийн цэг дээр хог ачиж байсан хүмүүс нэг хар уут хөдлөхийг хараад очиж үзтэл нэг араатнаас ч долоон дор нэг новш нохойг гялгар уутанд боогоод хаясан байхыг олжээ.
Хачирхалтай нь яс арьс болтлоо турсан, нохой гэхээс илүүтэй занданшуулсан шарил гэмээр амьтан үе үе хөдөлж амьд гэдгээ мэдэгдэж байжээ.
Амьтны эрхийг хамгаалагчид нохойны эзнийг дор нь олсон бөгөөд тэр адгийн шаар баригдахгүй гэсэндээ нохойг албаар олон хоногийн турш өслгөж яс арьс болгоод гялгар уутанд боож хаясан байж.
Патрик нэртэй нохойг тэр даруй амьтадын эмнэлэгт аваачин эмчилж эхэлжээ.
Юуны өмнө нохойг хоол, унданд дасгах амаргүй ажил эхэлсэн байна. Олон хоногоор хоол өгөлгүй байсаар хоодоод нь агшсан тул их хоол гэнэт өгч болохгүй, нохой ч бараг өөрөө хоол гэж юу болохыг мартсан гэмээр байсан аж.
Дээр нь нохой өөхөн давхарга огт байхгүйн улмаас байнга дагжин чичирж байсан тул тогтмол дулаан газар байлгах шаардлага гарч.
Ингээд эмнэлгийн ажилтнуудын байнгын асаргаа, халамжийн ачаар Патрик бага багаар сэргэсээр ийм болоод, түүнийг хайрлаж хүндэлдэг шинэ айлд очин аз жаргалтай амьдарч байгаа юм байна.
7 Comments
Gui ee, ingej tamlaj bhaar shuud buudchihgui gesen baihoo. Ih zovjee hoorhii
Амар сайхан даа төгссөн нь яамаадаа.
goe hvvhen bol ergvv gichii
Ewii ewii hoorhii amitan muu ezentei taarch ingej zowoh gj azaar sain humuus olj
Goy huuhen gj hargis nowsh bnaa hogiin hunii unergui ooriigoo goy huuhen gd hoorchihson,
shuud buudchihgui ene nohoigoo
huurhun ymbeee