Төрхөмдөө буцсан Их аваргын гэргий гэртээ ирж эр нөхрөө халамжилж байна

pic080917192729

Монгол Японы ард түмэн хатагтай Г.Тамирыг их аварга ханиас нь ч илүүтэй сонирхдог гэхэд хилсдэхгүй. Хаанаас ч харсан хараа булаам, жинхэнэ эр хүний чимэг болсон сайхан монгол энэ бүсгүй дэндсэн гэмээр даруухан нэгэн. Аваргатай амьдралаа холбосон энэ олон жилийн хугацаандаа хуримаа эс тооцвол бусдын эхнэрүүд шиг олны өмнө төдийлөн гарч байгаагүйг олон нийт мэднэ. Эцэг эхээс олсон хүмүүжил эзэмшсэн боловсрол, өссөн орчин гээд түүнийг чимэх тодотгол ч цөөнгүй. Чинээлэг айлын отгон охин болохоор эрх танхи өссөн нь харваас илт Г.Тамир Германы Бонны их сургуульд сурч байгаад аваргын агуу их хайранд автан эргэлт буцалтгүй Япон ниссэн гэдэг. Мэдээж энэ бол амьдралынх нь сонголт байсан. 

Ямартаа ч тэр сурагч байхдаа тухайн үеийнхээ моодыг тодорхойлсон дэгжин, хорооллынхоо хамгийн хөөрхөн охидын нэг байсан. Л.Байздагийн клипэнд сургууль сургуулийн охидоос шилэгдэн тоглож байсныг нь үеийнхэн нь санах байх. Тэрээр сүүлийн жил орчим Монголдоо суурин амьдарч хүүхдүүдээ өсгөн СЭЗДС-д бизнесийн удирдлагаар номын дуу сонсч байна. Сүүлийн үеийн загварын BMW хөлөглөдөг, зам хөндлөн явган гарахдаа учиргүй айдаг, Асашёорюүгийн тухай яриа гарах бүрт ханиа эвийлж суудаг гээд түүний тухай оюутнууд нь ам дамжуулан сониучирхах дуртай. Нэг үгээр хэлбэл энэ сургуулийнхны нүдийг хужирладаг Г.Тамир хатагтайд багш нар нь ч өөриймсөг хүндэтгэлтэй ханддаг гэдэг.

Япон төдийгүй Монгол даяар Их аваргыг эхнэр хүүхдээсээ салж, 2 талд амьдарч байгаа гэж шуугих болсон тухайд хатагтай Г.Тамир ганц үг ч газар унагадаггүй. Зайсанд хүүхдүүдийнхээ хамт нам жимхэн амьдарч өнгөрсөн хугацааг өнгөрөөсөн түүний чамбай, насандаа ахадсан сэтгэлийн хаттайг гайхмаар. Цагийг эзэлсэн цуутай аваргын ханийн заяаг өөрийнхөөрөө дааж яваа залуу хатагтай саяхнаас хотын төв дэх байрандаа нүүж ирээд байна. Ууган охин нь Японы хөрөнгө оруулалттай Монголынхоо нэгэн хувийн сургуульд орж байгаа нь аав ээждээ том үүрэг оноож, “Их эвлэрэл”-д хүргэсэн бололтой. Эрдмийн далайд хөл тавьж байгаа Ичинхорлоо охиндоо аварга хүүгээсээ ч илүү хошуу дэвсдэг аав. Монгол хэлэнд тун сайн зүгширсэн охиноо аварга аав нь эх оронд нь сургахаар болсон нь эх оронч эцэг хүний алсын хараа биз ээ.

монголын нэг өдөр

12 Comments

  1. my opinion says:

    Худлаа юм бичсэн бна. Эргэлт буцалтгүйгээр салцгаасан шүү дэ. Шүүх энэ тэрээр ороод, аврага Зайсан дахь байр, хотын төвийн байр, үнэтэй сайхан машин өгөөд салцгаасан гэсээн.
    Буцаад нийлээсэй гэж олон хүмүүс хүсч бгаа бх л да. Даанч аваргийн сэтгэл хөрсөн л гэж бна лээ. Тэр шуламийн хадам ээжээс л болсон бх.
    Уг нь анхны хайраараа сууцгаасан хүмүүс арай л хурдан салчихлаа да, тиймүү хүмүүсээ. Аврага залуу бсан болохоороо уужим ууч сэтгэлээр эхнэртээ хандаж чадаагүй юм бна л гэж би дотроо бодож яваа. Залуу хүмүүс гэр бүл болохороо хэрүүл маргаанд нэг нэгэндээ буулт хийнэ гэж бхгүй, яг л ана мана үзээд бдгийн. тэгэх хэрэггүйээ.

  2. Sarnai says:

    Дахиж л авгайгаа битгий л зодоорой доо,аварга минь…..кккк
    Олны танил хүмүүс ялангуяа гэр бүлийнхээ асуудалд нухацтай хандаж баймаар санагддаг.
    Энэ эхнэр нь яахав дээ зайлуул, хүүхдээ өнчрүүлээд яхав гэж бодоод л эргээд ирсэн байх… тиймээс эхнэрийнхээ итгэлийг алдахгүйгээр эхнэрээ хайрлаж сайхан амьдраарай, танай гэр бүлд аз жаргал хүсье!

  3. tachim says:

    Àâàðãàäàà ñàéí ñàéõíûã õ¿ñüå
    Òàìèðàà õàòàãòàé æèíõýíý ìîíãîë á¿ñã¿é þìäà
    õýëýõ ÷ ¿ã àëãà ñàéí áàéíà

  4. hehheheh says:

    та 2т хоюулад амжилт хусэе

  5. ttt says:

    er hund erdem, ehner hund oyun heregtei gedeg l ene bhdaa. huurhun busgui uhaalag bh n iluu saihan yumaa.

  6. boomer says:

    uneheer saihan hosuud ta 2too az jargal sain saihan buhniig husie… Tamiraa chi sain mongol emegtei yumaa. Uneheer daruuhan hernee uhaalag. Chinii tsaashdiin ajil hudulmurt chini unduruus undur amjilt husie…

  7. War_pease says:

    oo boloo doo bayartai bna.

  8. aza says:

    neeree huurhun busgui shuu!dagvaa ch aztai,uhaalag,eh oronch yum oo. haaya l bagiin atoman zangaaraa sahilgaguitchih gd bdg blohoos..hehe. goy hosuud shuu.mungu haraad nudee ugduggui busgui ch alt shuu alt. te ho…………

  9. irgen says:

    AMJILT HVSE…SAIHAN AMIDRAH HEREGTEI SHVV.
    ALI SALJ NIILHIIG TER GEHEV.

  10. girl says:

    Manai mongoliin baharhaluudiin neg shuu. gehdee ene odoo sex.mn-d yamar negen abidlaar tiim chuhal hamaaraltai yumuuuuuuuuuuuuuuuuuuuuu???????????

  11. hudalch says:

    Hediigeer minii bie hudalch ch gesen Avargaa deedeldeg setgel min unench shuu.

  12. neg mongol says:

    zugeer baharhaj baina. zuv humuujiltei, uuriiguu oilgoj mederdeg, amidralaas avah yumaa olj avchihsan hunii hiih l estoi uildel bolovuu? avargiig demjdeg shuu.. sain barildaj, mongol tumniigee bayarluulj yvaarai…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.