Компьютер гээч зүйл хүний өдөр тутмын хэрэглээ болж, түүнийг дагаад фотошоп гээч программ зохиогдохын өмнө хүмүүс зургийг янз бүрээр засч янзалдаг байлаа.
Манайд гэхэд л өнгөт фото гээч зүйл байхгүй үед хар зургийг өнгийн будаг ашиглаж будаад өнгөт болгодог байсан.
Тухайн үеийнхээ фотошоп л гэсэн үг.
Хар зургийг өнгөт болгож будахтай зэрэгцэн нүүр царай, орчин тойрныг засч янзалдаг байсан. Үүнийг дагаад Америкт пин-ап нэртэй өвөрмөц чиглэл бий болсон юм. Пин-апын уран бүтээлчид эхлээнд загвар өмсөч, эсвэл одуудын зургийг аваад дараа нь өнгийн будгаар засч янзлан реклам сурталчилгаа, ухуулга гэх мэт олон зүйлд ашигладаг байв.
Ингэсээр пин-ап нь 20 дугаар зууны дунд үеийн нүүр царай болж чадсан юм. Энэ чиглэлийн бурхан гэгддэг Жил Элвгрений бүтээлүүдээс сонирхуулж байна.
1 Comment
Aviyastain bn.