Захидлыг минь уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сайт руу хааяа орж хүмүүсийн амьдралын тухай унших дуртай. Өөрийнхөө амьдралыг бичих өдөр ирдэг юм байна. Би нөхөртэйгөө амьдраад долоон жил болж байна. Хоёр хүүтэй том нь тав, бага нь нэгтэй. Хүн харахад сайхан гэр бүл гэж харагдах байхаа. Миний зовлон гэвэл нөхөр маань их архи уудаг. Гэхдээ ил биш орой ажлаа тарж ирээл нууж нэг ил нэг 200-300 мл архи, хоёр лааз пиво уудаг. Өдөр болгон гэж хэлэхэд хэлсдэхгүй дээ. Долоо хоногийн ням, даваад л уудаггүй байх. Одоо ажлаа солиод ростроор хөдөө явдаг болсон. Гэртээ байх хугацаандаа байнга согтуу. Хүн харахад тэгж их уудаг гэж мэдэхгүй ээ. Тийм хүмүүсийг ЗАНГИАТАЙ АРХИЧИН гэдэг юм билээ.
Ажил таслана, цалгардана гэж байхгүй, яаж ч уусан маргааш нь ажилдаа явна. Ярилцая гэхээр уурлана. Ер нь ярилцахад их хэцүү. Согтуудаа сайхан зантай, эрүүлдээ ууртай. Согтуу байж байх нь ч надад бараг амар. Секс хийнэ гэж 2 минут л болдог байх. Бараг ойртохоо больсон. Бэлгийн сулрал нь болж байгаа биздээ. Уухаараа элдэв зан байхгүй ээ зүгээр л тасраад унтаад өгнө. Ээжид нь нэг удаа ийм гэж хэлж байсан. Толгой сэгсрээд л өнгөрсөн. Би хэрүүл шуугианаас залхаад ярихаа ч больсон. Өмнө нь нэг удаа салая гэж хэлсэн чинь ажилгүй болохоор хаяж явах гэлээ гэсэн.
Өнөөдөр бас тэсэхгүй салая гээд хэлсэн. Өөрөө л мэд гэж байна. Салсан нь ч дээр байх. Гэхдээ түүнийг ядаж ярилцая гэх байх гэж найдсан юм л даа. Би ч их тэнэг хүн юмдаа. Анхны минь эр хүн байсан болохоор анхнаасаа л уудаг гэдгийг нь ойлгож болох байсан ч юу ч бодоогүй. Анхнаасаа л халамжгүй, хүйтэн хөндий хүн гэдгийг нь ойлгож болохоор байсан ч ойлгоогүй ээ. Одоо тэгээд сайхан найзуудтайгаа гадуур шоудаад явчихсан. Салмаар байна ярилцая гэж хэлэхэд маргааш болоё одоо очиж чадахгүй нь гэсэн. Би зориглоод салах ёстой юм шиг байна…
Салахад ямар шат дамжлагаар яаж явдаг юм бол. Бас надаас нилээн ах муу санаатай, танил тал ихтэй хүүхдүүдийг минь өгөхгүй байх вий гэж их айж байна ямар нэгэн аргаар. Та бүхэн юу гэж бодож байгаагаа бичээрэй.
14 Comments
Hehe mongol ers ch uursduusuu iluu garch hunii huuhed tejeehed hundhen l bdg bh l da. Uursdiinhiigoo ch barq irged olon bn. Yer n zaaval tegj hugshin huuhed urguud avciim shig bjihaar sahaltai tomiig n tusad n gargaad achaallaa hunguluhud yu n buruu gj. Arhichin hun ugaasaa belgiin sulrald ordog n jam shde. Uner tanar n ch gj hun urgeneer nevshirsen yumnuud uhlee hatlaagaa gaihaad zugatmaar l yumnuud bdg bizde.
Baisnaas bgagui n deer aavuud bas bn shd. Alag ursee bultelzuuleel arhichnii problem nemj uuruuleed huuhed nasniih n az jargaliig bulaagaad bjihar
саллаа гээд 2ын 2 хүүхэдтэй авгайг хэн тоох билээ сайн бод! магтаж хөөргөөд олсон хэдийг нь аваад өөртөө гаагаад сууж бай!
Салах зөв эсэхийг тунгаа, гол нь өөр хүн үрд чинь эцгийн сэтгэлээр хандахуу. Архийг яаж хэрэглэж бна гэдгээс их хамаарна. Танай хүн боломжийн л санагдаж бна. Чи салах тухай биш харин түүнийг яаж уух, уусан үедээ яавал дээр гм хэлэлцээрийн маягтай зүйлсийг яривал ямар вэ тэгээд тоохоо болиод өөрийнхөөрөөгэртээ тайван байдлыг үүсгээд амьдарвал…түүнээс бараг бүгд уудаг зөвхөн яаж, гэртээ ямар орчин үүсгэдэг, хажуудах нь яаж ханддаг гэдэгт л бна. Ихэнх гэр бүл уудаг, асуудлаа хоорондоо асуудлаа яаж зохицуулж амьдарч буй нь суралцууштай
Архи ууна гэдэг тухайн хүний ухамсар, сэтгэлийн тэнхээний асуудал. Манай нөхөр их уудаг байсан. 1 уухаараа 5-7 хоног хордлогонд ортлоо ууна. Тэгээд хэсэг гайгүй байж байгаад эргээд энэ үйлдэл нь давтагдана. Уусан үедээ агсам. Хамаг юмаа эвдэж хагална. Хүүхдээ айлгана, бид 2-ыг гэрээсээ хөөнө. Уугаагүй үедээ тэр хүн шиг сайн хүн үгүй. Архинаас гаргах бүх арга чарга хэрэглэсэн, байдал улам дордож байсан. Эцэс сүүлд нь согтуу байхдаа охиныхоо толгойг цохиод уйлуулахад л тэсвэр минь алдарч салахад хүргэсэн. Ядаж охиноо архигүй орчинд, тайван амьдруулахыг хүссэн. Одоо харин салсандаа харамсдаггүй. Тэр хүн одоо ч уусан хэвээр, бүр ажил ч үгүй болсон. Хааяа архины мөнгө нэхэж утасдаад байж байдаг. Архи л уудаг бол алт шиг хүн байгаад ч нэмэргүй юм билээ
Shuud salna gedeg hereggui bi bas ih uudag bsan tanai nuhuuruus iluu ih uudag bsan uugaad bhaar suuldee ajil tasdana ner nuurgui bolno gehdee ehner maani l ih zovson salna geheesee iluu yah uulgahgui bhuu geed olon l arga hereglesen gehdee ehneriin alga eruusuu tus boloogui zugeer uglee ynshaa ug l bsan bi uuruu l shiidej arhi uuhaa bolison uuhaa bolohgui bol gudamjind garch bgaag min harin ehner sain oilguulsan yum daa
Yun sonin zovtson humuus be
Yag manai ehneriin dur bn. Ajlaa taraad orii irehed gantsaaraa uutsan sogtuu baij bn. Neg yalgaa n sogtuu uyedee shanalgaatai. Agsam tavina
Salsan deeree hedii boltol arhichnii hajuud daramttai amidrah ym bee 2hvvhdiig yaj ch bsn eej n awnaaa
Mongol ehneruudiin 78% n nuhriiguu arhinii heregleegee bagasgaasai gsn husel muruudultei yavdag geed sudalgaa urjnan gartsan bn le.
Chi uudag hun uzdeggui bol hetsuu l yum bn da. Ternees ten hagasaas iluu n tevcheeriin manlai bolool ert uhehiig n huleegeel bjidag boltoim shig bn le.
Bi lav chadq ee. Uudag zoddog bol uchiggui salna gancaaraa n hamaagui deer. Muu amidrahiig emegtei hun uuruu ch hiichihne, er huntei amidralaa huvaalcah gj bgn bol saihan l amidrah heregtei
bi amidral medehgui ch salaaad demiizdee. Arhichin ch gsn torson etseg ni huuhduuded chini heregteiz.
7s doosh nasniihaniig ehed n ugnuu. Chi yag yundn bolood bdgiin. Aash zan n bolq alga daram gazriin amt n ch ungurtsun anhny gedgees uur torgooh togtooh yum n sanhuu l bnu? Bagiigaa joohon tomruulj avaad ediin zasgiin huvid behjihee bodoo. Ugiin sul doroi humuus busdiin durmeer l toglono. Huch chadaltai hund l uuriin husleer bh bolomj irne ok? Zaaval busdaas hamaarch amidrahiig tuiliin zorilgoo bolgooguil yum bol odoonoos sanaatai amidar. Salsan ch seheheer sembeger bolooroi
94401098 luu zalgaarai bi tuslay gehde huhdudig chin bodsondoo shu huuliin talda bi gaigei awad ugiii msj bijed uldeegeerei
stressee haash n chihehee medehgui huurhii ingej argalaad l baih shig bn daa, salj hayaj yahnu dee za za bi yugaa medhevdee…
Агсан согтуу тавьж айлгаж зодож нүдээд.байдгүй бол тэсээд эвлэрээд амьдраач. Харин сексийн өндөр чадвартай чамайг ойлгож дэмждэг сонсдог портнёртой болчихвол 2н 2 хүүхэдд чинь дээр. Салчихаар 2 дагвар хүүхэдтэй чамтай хэн тооэ суухын.