Буруугүй буруутан /3/

Couple-at-a-singles-event

Ариунаа: Та хоол идэх үү халуунаараа байна? Санжаа толгой дохилоо. Ариунаа аягтай хоолоо байрьснаа санаа зовсон байртай: Ммм Эрхэмээ ажилдааа… гэснэээ хэлэх гэснээ болиод доошоо харлаа. Санжаа түүнийг юу гэх гэснийг ойлгоод: Санаа зоволтгүй дээ манай хүн харин сайн ажиллаж байгаа намайг бодоход сургууль соёл төгссөн хүн болохоор хүмүүстэй харьцах нь хүртэл өөр байгаа юмаа. ЦААДАХ ЧИНЬ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА гээд муухан инээснээ. Өө нээрээ өнөөдөр цалингаа өгсөн юм байна энэ Эрхэмээгийн цалин картанд нь хийх гэснээ больчихсон юм гээд 600,000 төгрөг  өглөө.

new_banner

Ариунаа үнэхээр их баярлав. Үнэндээ 1 хүний цалин хаанаа ч хүрдэггүй их хэцүү байдаг тэдний гэрт энэ мөнгө ямар их хэрэгтэй билээ дээ. Хоолны амт ярих ч юм биш, ийм сайхан хоол идэж байгаагүй юмшиг санагдаж айлын эхнэр лүү нууцаар харав.

Одоо ингээд харсан чинь их хөөрхөн бүсгүй юм, цэвэрхэн царайтай, мах шөл нь таарсан. Эрхэмээ азтай золиг юмдаа. Гэхдээ ийм сайхан эхнэрээ юунд ингэж зовоодог юм болдоо гэсэн шүү ухааны юм бодно. Унтлагны өрөөнөөс согтуу Эрхэмээ үе үе чанга дуугарах дуунаар хөөрхий бүсгүй айж түгшин хөмсөг зангидах нь Санжаад өрөвдмөөр бас хайрламаар санагдлаа.

Хэдэн сар өнгөрлөө. Ариунаагийн ажилдаг ресторан дахин 1 салбараа нээсэн байна. Ажлын цаг дуусах үед Маралаа түүн дээр ирээд охинтой нь 3-лаа гарч алхангаа Маралаа: Хүүе нээрээ шинэ салбарын менежер хэрэгтэй байгаа гэсэн шдээ. Чи хэлээд үзвэл яадын, ядаж хэдэн төгрөг илүү тэгэээд ч хамаагүй биенд амар шүү дээ.

Ариунаа: харин сонссон гэхдээ, өөр хүн авах байх өө.
Маралаа: Чи жоохон сэргэлэн бай л даа. Юу ч гэсэн асуугаад үзээ, захирал надад юм ярьвал би чиний тухай хэлнээ за…

Ариунаа энэ тухай бодоогүй биш бодсон л доо, өөрийгөө ч чадна гэж итгэлтэй байв. Тэгээд зориг гарган захирал дээрээ ортол захирал нь: Чиний тухай Энхээ эгч бид 2 чинь бодож байсан л даа гэхдээ дор хаяж хэл устай хүн баймаар байдаг бас албан ёсны үзүүлж харуулах юмтай байвал удирдлаган доор байх хүмүүсийн хэл аманд ч орохгүй шүү дээ. Энэ удаа арай боломжгүй байна даа үгүй чи нээрээ ядаж 6 сарын курс энэ тэрт сурчихвал дараа боломж олдох байлгүй дээ гэв.

Ариунаа толгой тохиод тэндээс урамгүйхэн гарлаа. Ямар заваараа сурах вэ. Яасан ч хэцүү юм бэ дээ бүх юманд тэр диплом гээч нь хэрэгтэй байх юм даа. Би нээрээ өдий олон жил сурах юмсан гэж хоосон мөрөөдөхөөс хэтэрсэнгүй шүү дээ. За яахав аргыг нь олноо болж л таарна. Заавал хүнд үзүүлэх юмтай болно оо гэж өөртөөгөө ярьсаар гэртээ орж ирлээ.

Эрхмээ гэртээ ирсэнгүй, хэд хоног овоо байсан юмсан дахиад л алга болчихлоо гэж бодсоор тэр шинэ номоо хэсэг харж байгаад унтлаа. Маргааш орой нь хаалганы хонх дуугарахад харвал Санжаа байв. Санжаа тэднийхээр Эрхэмээтэй хамт үе үе ирдэг болсон ба Ариунаа тэр 2 харьцаа ч өмнөхөөсөө арай дотно болсон юм. Ариунаа ч дуу шуутай  инээмсэглэн угтаад цай хоол болно.

Санжаа: За танайхнаар сонин юу байна даа чиний ажил сайнуу?
Ахиунаа: Сайн сайн…
Санжаа: Ингэхэд Эрхэмээ гэртээ байгаа юу, ажилдаа ирсэнгүй 2 хонолоо.
Ариунаа санаа нь зовсон байртай хөмсгөө зангидаад: Яанаа тийм үү. Гэртээ бас ирээгүй ээ.
Санжаа: Аанхаа за за би цаадахын чинь сургийг гарганаа хөө, уул нь надад хэлдгийн бүр таг шүү.
Ариунаа: Гайгүй байгаа арай…
Санжаа: Бө тэр яадгийн зүгэээрээ санаа зоволтгүй ямар нэг юм болсон бол дуулдах байсан, нэг газар л гээд гэнэт хамаагүй юм яриад яахав гэж бодоод дуугай боллоо.

Хоол болох зуур Санжаа тэднийхийг жаал сонжлоо, гарнез нь энд тэндээ бултарчихсан бас бус эр хүний гар хүрэх хэрэгтэй ажлууд харагдав.

Санжаа: Өө танайх байрандаа ороод удаж байгаа билүү ганц 2 хийх юм гарждээ, энэ гарнезыг чинь янзалчихдаг юмуу алив багжны хайрцагаа?
Ариунаа гайхсан ч багаж гээд байхаар юмгүй хайрцгаа дөхүүллээ.
Санжаа: Эрхэмээ ч гэртээ байдаггүй нь харагдаж байнааа хммм… гэж бодсоор гарнезын янзалж, кордорын гэрлийг асааж, суултуураас ус шүүрээд удаж байсныг зүгээр болгожээ.

Яг л өөрийнхөө гэрт юм хийж байгаа юмшиг сэтгэлээсээ нэг ч эвдэрхий зүйл үлдээхгүй янзалж байгаа түүнийг харсан Ариунаад яагаад ч юм сэтгэл нь нэг юмаар дүүрээд явчих шиг болов. Тиймээ эр хүн гэдэг чинь ийм л байдаг шүү дээ гэж бодон санаа алдана.

Хоол гарлаа… Санжаа Ариунаагийн хоолонд аль хэдийн дуртай болсон. Түүний хоолыг амтархан идэх эрийгАриунаа нэг мэдсэн ширтсэн сууж байв. Нөхрийг нь бодвол бие жижигтэй, онигордуу хүрэн нүдтэй гээд тэрэнд хүний анхаарал татах онцгой юм байсангүй. Гэсэн ч цаанаа Монгол эр хүний сайхан шинж бүрэлдсэн ийм хангай шиг түшигтэй, халамжтай эр хүнийг Ариунаа  хүсэн мөрөөдөж ирсэн.

Цаг нилээн орой боллоо охин нь унтсан байв. Санжаа тэднийд хийх өөр юм хайсан ч олдохгүй боллоо. Шүгээний бариул, цонхны резен гээд бүгдыг нь янзалчихсан. Тэр 2 гэрийг бүтэн эргүүлж тойруулж харцгаана, үнэхээр тэр гээд янзалчих юм гарсангүй.

Хүүхдийнх хичээлийн ширээн доор маш олон ном өрөөтэй байгааг Санжаа хараад: Хөөх чи энэ номнуудыг уншаа юу…

Ариунаа инээгээд: Тиймээ, ихэнх нь роман, уран зохиолын номнууд байгаа.
Санжаа: Нэг ном сугалаад МАЙН РИД. ХУРЛИЙЗ БҮСГҮЙ… энэ гоё ном уу?
Ариунаа: Тиймээ МАЙН РИД-н номнууд бүгд гоё дандаа эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ухаан, хосуудын хайр сэтгэлийн тухай бичдэг юм.

Тэрээр энэ тухай ярихдаа нүд нь гэрэлтэн, үнэхээр ялдам энхрийхэн харагдахад Санжаа бараг л түүнд ховсдуулсан мэт ширтэж байв.

Санжаа: Би уншаад өгч болох уу… Би нээх ном уншаад байдаггүй л дээ. Энэ харин сонирхол татчихлаа.
Ариунаа: Тэг тэг гэхдээ заавал буцааж авна шүү. Энэ миний хамгийн хайртай номнуудын нэг л дээ…
Санжаа гараад явчихаж чадахгүй хорогдсоор. Харин Ариунаагийн юу бодож байгааг мэдэх үнэхээр хэцүү юм. Тэр 2 зүгээр л буйдан дээр сууцгаана.

Гэхдээ хэн хэн нь үнэхээр баясгалантай байгаа нь сонин. Санжаа түүнд хүрэхийг өөрийн эрхгүй хүсэж эхлэв. Үнэрлэхийг  тэврээд үнсчихмээр ч юм шиг санагдана. Эрүүл саруул байсан тулдаа л өөрийнгөө арай гэж барьж байлаа.

Санжаа: Та 2 2-лахнаа байгаад бүр сурчихжээ, гэхдээ орой үдэш айдаг уу?
Ариунаа: Гайгүй ээ, ихэнхдээ л 2-лаа байдаг юм дөө гэснээ буруу үг хэлсэн аятай доошоо харлаа. Санжаа түүнд улам ойртоод суулаа. Тэврэх гэсэн нэг л зориг нь хүрсэнгүй. Бүсгүйн санааг нь мэдээгүй байж айлгаж ичээгээд яахав дээ гэж бодон өөрийгөөө хорьсоор нилээд минут өнгөрлөө.

Тэгж тэгж Ариунаа: Нилээн орой болчихжээ. Энэ бол түүнийг харьсан дээр гэсэн үг гэдгийг Санжаа төвөггүйхэн ойлгов. Бүсгүй Санжааг гаргаж өгөөд дахиад л 1-аа уйтгарт автана. Нээх удсангүй хаалганы хонх дуугарлаа…

10 Comments

  1. GegeenCom says:

    4 deh n hezee ve. Sanjaa ch laitai sunjruulah n de

  2. харш says:

    Энэ ДАВААСҮРЭН пзда чинь нөхрийнхөө найзтай шаалцаад үзцэн юм уу хаашаа юм. бүтэхгүй янхан шинжийн хямдхан товарищ уу гүү юу. 

  3. Partizan says:

    jaaxan bvdvlegch gsn yag tsaga tulxaar sxan shaay shaaltsay l gj yarix bxalda

  4. минжээ says:

    энэ гоё хүүхэн нээрээ бүтэхгүй ээ ха ха ха…
    Эндорж ирж хэдэн зохиол манадаг ажилтай боллоо гэж…

  5. GegeenCom says:

    Ariunaa nuhurgui single mom bsn bol Sanjaa tooj shinshleh bsyn bolu lol hunii hool amttai gegcheer kk.

  6. Даваасүрэн says:

    Хаяаагаа удахгүй хадралцлаа эд нар . Нөхрүүд ернө гадуурх эрчүүдтэй харддаг болхоос найзтай нь явбал нэх анзаардгүйн шдээ нээрээ. 

  7. goy huuhen says:

    ene 2 tgd shaaltahgui ymuu hezee shaaltsahiin be ymar dund surguuliin huuhduud bish dee

  8. Partizan says:

    sanjaa towarsh l orj ired darad awch bga biz. Nzud nere ayultai2. Zoxiol yumda. 4uu xurdan tawiarai Nomio…

  9. Emegtei says:

    Medeej Sanjaa , haalga ongoij Sanjaa shuud Ariunaag tevren unsene tegeed gal haluun shunu huleej bna daa kk

  10. GegeenCom says:

    Erhemee irj bgn bhda kk. Ene hesegt onciin yum bolsongui ungurchlu. Bagaj muutai deeree ganc udurt amjaad huichij bgn bol uldseniig n ehner uuruu zohicuulchdag l bh n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.