Н.Батаа: Монголын ДОХ-той хүмүүсийн 82% над шиг Гэй хүмүүс байдаг

57441428

ДОХ гэдэг өвчин биднээс алс хол Африкт л байдаг гэж боддог байсан үе өнгөрч, эл аюулт өвчний халдвар авсан тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 55-д хүрсэн. Ингээд эл аюулт өвчинд нэрвэгдсэн ч хатуу хувь тавиланд хөл алдан сөхрөлгүй нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүмүүсийн нэг болох Н.Батаатай ярилцсанаа уншигчиддаа хүргэе. Тэрээр нэлээд зориг гарган манай сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрлөө. 

-ДОХ-ын халдвар авснаа анх хэзээ мэдсэн бэ. Мэдээж их хэцүү байсан байх даа?
-Надад одоо нэг л зүйл бодогддог юм. Хэрвээ би тэр үед тэгж их архи уугаагүй бол өвчний халдварыг авахгүй байсан байж болох л байж дээ гэж харамсдаг. Одоо толгойгоо шаамаар санагддаг. Анх халдвар авснаа сонсоход яг л дэлхий хөмөрчихсөн мэт санагдаж билээ. Ний нуугүй хэлэхэд би эрэгтэй хүнээс өвчний халдварыг авсан. Гэхдээ өнгөрсөн хойно нь харамслаа гээд биенээс гарчих биш. Аль болохоор өнгөрснийг бодохгүй байхыг хичээдэг. Насан туршийн амьдрал, ирээдүй маань орвонгоороо эргэж эхнэр хүүхдээсээ тусдаа байхаас өөр аргагүй болж гэр бүл салж сарнисан. Хүүхдээ өнчрүүлээд салах шийдвэр гаргах л хамгийн хэцүү юм билээ. Салаад долоон жил өнгөрчээ. Азаар эхнэр маань энэ өвчний халдварыг аваагүй байсан. Намайг ДОХ-ын халдвар авсан гэдгээ мэдсэн цагаас л бид хоёрын гэр бүлийн харилцаа хөндийрч, аз жаргал гэдэг зүйл байхаа больсон. Тэгээд ч өөрөө болчимгүйгээсээ засаж болохгүй алдаа хийчихээд эцэст нь гэр бүлээ зовоогоод байх нь утгагүй хэрэг. Эхнэр маань хүүхдээ аваад гадагшаа явсан. Эхнэртээ аз жаргал хүсээд л явуулсан. Үнэндээ өөрөө өөрийгөө ч өвчний халдвар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсан шоконд орчихсон тэр үед гэр бүлийнхэн маань хүлээн зөвшөөрнө гэдэг үнэхээр хэцүү, бараг л бүтэхгүй асуудал байдаг юм билээ. Ёстой гамшиг гэдэг л тэр байх. Анх гэр бүл, хамаатан садан, найз нөхөд маань яаж хүлээж авах бол гэдгийг бодох ч тэнхэлгүй шууд л халдвар авчихлаа гэдгээ хэлсэн. Тэгээд шоронгийн хоригдол шиг байдалд орсон. Хоол идэх аяга таваг, унтах ор тусдаа. Найз нөхөд ч зугтаж нүүр буруулсан. Надтай нөхөрлөх ч хүн олдохоо больж ерөөсөө асар ихээр ганцаардаж эхэлсэн. Ганцаардал гэдэг хамгийн аймаар шийтгэл. Гэхдээ дараа нь гэр бүл, хамаатнууд маань ойлгож эхэлсэн дээ. Эхэн үедээ үхмээр санагддаг байлаа.

-Одоо гэр бүлийн хүн, үр хүүхэдтэйгээ холбоотой байдаг уу?
-Утсаар холбогдож биеийн байдлыг асууж лавлана. Эхнэр маань намайг ойлгож аль болохоор сэтгэлээр дэмжихийг хичээдэг юм болов уу гэж боддог.

-Хүүхэддээ өөрийнхөө тухай хэлсэн үү?
-Өсвөр насны хүүхэд гэнэт мэдвэл хэцүү гэж бодоод хэлээгүй. 14-хөн настай хүүгийнхээ амьдралыг тэгж баллаад ч яах билээ. Хүмүүжилд нь яаж ч нөлөөлж магадгүй шүү дээ. Өөрийн мах цусныхаа тасархай болсон үр хүүхэддээ аль өнцгөөс нь хэлж ойлгуулах вэ гээд л сэтгэл шаналдаг. Нэг хэсэгтээ дуугүй байсан нь дээр биз. Гэхдээ хэзээ нэгэн өдөр энэ тухайгаа хэлэх л байх. Хэлнэ ч гэж боддог. Аавыгаа халдвартай дээр нь гей гэж мэдэхэд хэцүү.

-Та өөрийн бэлгийн чиг хандлагаа бүр багын л мэддэг байсан уу. Эсвэл хожим мэдсэн үү?
-Багадаа нэг их мэдрэгдээд байсан юмгүй. Нэлээд хожуу 25 настайдаа мэдсэн. Хааяа сонин сонин мэдрэмж төрөөд, эхнэр маань ч таалагдахгүй дотоод мэдрэмжээрээ өөрийгөө эмэгтэй ч юм шиг сонин сонин бодол төрдөг болсон үеэс л өөрийгөө хэвийн биш гэж бодох болсон.

-Гэхдээ эхнэртээ мэдээж дурлаж, хайрлаж байж л гэрлэсэн биз дээ?
-Нийгэм хаалттай, бүх зүйл цаанаасаа зохион байгуулалттай. 18 нас хүрээд эхнэр авч, цэрэгт явна. Халагдаж ирээд ажил хийнэ гэх маягийн. Тэр жишгээр л эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон. Хэрвээ хүслээ дагасан бол одоо хүртэл гэрлээгүй ч байж магад. Ернь бол бэлгийн чиг хандлага айл гэрийн аз жаргалтай амьдралын баталгаа.

-Секс гэдэг өөрөө физиологийн хэрэгцээ. Бэлгийн харилцааны асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Халдвар авснаасаа хойш бэлгийн харилцааг тэвчих хэлбэрийг сонгосон. Би нэгэнт халдвартай юм чинь гэж хар амиа бодоод өөр хэн нэгнийг амьдралаар нь алаад яах вэ дээ гэж боддог. Мэдээж сексийн харилцааг бие махбодь маань шаарддаг. Аргагүй тохиолдолд өөрийнхөө сайн мэддэг хүнтэй найдвартай байдлаар бэлгэвч хэрэглэж бэлгийн ажил хийдэг. Ямар сайндаа л санаа зовж сексийн хамтрагчаа дараа нь заавал шинжилгээнд хамруулж эрүүл эсэхийг нь тодорхой мэдэж байж санаа амардаг болчихов. Чамд ярилцлага өгөхийг зөвшөөрөхдөө ч бусдыг над шиг ийм байдал бүү хүрээсэй гэж сэрэмжлүүлэхийг, миний ярианаас нэгийг бодож хоёрыг тунгаагаарай хүссэн юм.

-Сексийн хамтрагч чинь эрэгтэй хүн байдаг уу?
-Тийм

-Эмэгтэй хүнийг хүсдэггүй гэж үү?
-Эхнэрээсээ хойш хүсэхээ больсоон.

-Анх халдвар дамжуулсан хүнтэйгээ холбоотой байдаг уу?
-Хааяа уулздаг. Нэгэнт хийсэн ухаангүй үйлдлийнхээ хариуцлагыг би өөрөө хүлээх ёстой. Хүн бүрийн духан дээр халдвартай гэж бичдэггүйгээс хойш халдвартайг нь мэдэлгүй хамгаалалтгүй хавьтсан. Эцсийн эцэст энэ бүхэн миний л алдаа. Тэр хүнтэйгээ хааяа нэг уулзаж сэтгэл санаагаа хуваалцдаг л юм. Тэрний хэд дэх тохиолдол энэ тэр нь хамаагүй. Ямар ч байсан бид ижил асуудалтай хүмүүс гэдгээ л мэднэ.

-Та төрийн бус байгууллагад ажилладаг гэсэн. Өөр ямар нэгэн ажил эрхэлдэг үү. Хэрвээ ажил хийдэг бол хамт олон чинь хэрхэн хүлээж авсан бэ. Эсвэл мэддэггүй юу?
-Төрийн бус байгууллагаас өөр ажил эрхэлдэггүй. Өмнө нь ажил хийдэг байсан ч хамт ажиллагсад мэдчих вий гэж айгаад ажлаасаа гарсан. Тэрнээс хойш ажилгүй байж байгаад л одоо ТББ-д ажиллаж байна даа.

-Танд ялгаварлал гадуурхалт хэр мэдрэгддэг вэ?
-Би халдвартай юм чинь гээд найз нөхөд, гэр бүлийнхнээсээ өөрөө эхлээд хөндийрдөг. Өөрийгөө ялгаварлаж байгаа хүн нийгмийн харилцаанд оролцохоороо яах нь ойлгомжтой. Монголчууд маань уг нь бие биенээ хайрлаж хүндэтгэдэг ард түмэн шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ өвчний талаар мэдлэг , мэдээлэл муутайгаас болдог ч юм уу, өвчнийхөө талаар итгэж ярьсан хүмүүс зангаа хувиргаад, цэрвэх хандлага анзаарагддаг. Найз гэж итгэж явсан хүмүүстэй гар зөрүүлж ч үзсэн.Тэгэхээр хүнлэг ёс зүй алга уу даа гэж боддог болсон. Тухайлбал бие өвдлөө гэхэд эмнэлэгт өөрийн байр байдлын тухай яриад тусламж гуйгаад очиход л нөгөө их мэдээлэлтэй байдаг эмч нар хүртэл гараа учиргүй иодоор арчаад л байн байн угаагаад жаахан онцгүй байдал гаргадаг.

-Халдвар авагсдын тоо нэмэгдлээ. Та бүхэн эмзэглэдэг байх л даа?
-Он гарсаар халдвар авагсдын тоо дөрөв, таваар нэмэгдлээ. Сэтгэл аймшигтайгаар эмзэглэсэн. ДОХ-ын халдвар надаар дуусаасай гэж хүсч найз нөхдөө л өөр шигээ болгочихгүй юмсан гэж боддог. Гэвч нэмэгдэх тусам яанаа л гэж халаглахаас хэтрэхгүй юм. Зөв ажил зохион байгуулаад бодлогоо зөв гаргаад ажиллавал тогтоож болно. Хий л 55 тохиолдол гээд хашгираад байна. Гэв гэнэтхэн 12 дугаар сарны нэгний өдөр л биднийг хайгаад эхэлнэ шүү дээ. Өмнө нь бидний тухай дурсах ч үгүй. Ер нь бол Монголд гарсан ДОХ-той тохиолдлуудын дийлэнх нь гей хүмүүс байдаг. Тодруулбал 82 хувь нь над шиг хүмүүс гэсэн үг. Биднийг “гей”,” гомо”, “би” гэж үзэн ядах амархан. Үзэн ядахын оронд урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил хийгээч л гэмээр байна. Хэдийгээр бид ижил хүйстнээ сонирхогчид гэж адлуулдаг ч гэсэн бусадтай л адил сэтгэл зүрхтэй, эрхтэй хүмүүс шүү дээ.

-Таны хувьд ямар эмчилгээ хийгдэж байгаа вэ?
-Өнгөрсөн долоон жилийн хугацаанд дархлаа сайжруулах эмчилгээ хийлгэлээ. Хүний дархлал олдмол хам шинж өвчний вирус 250-д хүрчихвэл HRV гэдэг эмэнд ордог. Миний хувьд тэр эмэнд ороогүй байгаа. Сайн сайхныг л мөрөөдөж байна. ДОХ өвчний эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тус дэмээр эмчилгээ үнэ төлбөргүй хийгддэг. Хэрвээ эдгээр байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй байсан бол эмчилгээний үнэ төлбөрийг дийлэхгүй. Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж буй энэ цаг үед ДОХ-ыг эмчлэх вакцин удахгүй гарна гэж итгэж хүлээж байгаа. Тун удахгүй. Би тэр мөчийг хүлээж байна.

-Одоогоор өвдөж зовиурлах шинж тэмдэг илэрч байна уу?
-Өвдөөд нэг их зовоогоод байх шинж тэмдэг илрэхгүй байгаа. Хааяа удамшлын онцлогоос шалтгаалсан эмгэг хөдөлж өвдөх үе бий. Тийм тохиолдолд эмчдээ ханддаг. Эмч маань намайг сайн ойлгодог учраас итгэдэг. Миний нууцыг чандлан хадгалж өргөсөн тангарагтаа үнэнч байдаг эмчдээ баярлаж явдаг. Халдвар авсан зарим маань гэрийнхэндээ хэлж чадаагүй л байгаа. Энэ бүх нууцаа бид чинь эмчдээ л хэлнэ шүү дээ.

-Эл өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй бусдынхаа тухай сонсоход хэцүү байдаг байх даа?
-Адил өвчтэй, найзын дайтай уулзаж нөхөрлөдөг байсан хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үнэхээр хэцүү байдаг. Нэг хэсэгтээ арай дараагийнх нь би биш байгаа даа гэж бодогдож өөрийн эрхгүй нүднээс нулимс унагадаг.

-Та ДОХ-ын халдвар авсан хүмүүст туслахаар ажиллаж байгаа. Танай байгууллагад хичнээн хүн хандаж, үйлчилгээ авдаг вэ?
-Одоогийн байдлаар 30 гаруй хүн манай байгууллагад хандаад, хүссэн үйлчилгээгээ авдаг. Эдгээр хүмүүст чадлынхаа хэрээр тусалж, сэтгэл санаагаа хуваалцах юмсан гэж хүсч өнгөрсөн жил байгуулсан. Яахав манай байгууллагын үйл ажиллагааг олон байгууллагууд дэмжиж хамтарч ажилладаг. ДОХ-той тэмцэх сан, Глобал сан гээд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дөрвөн газартай хамтран ажиллаж, тэдний туслалцаатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Халдвар авсан хүмүүст урмын үг л хэрэгтэй. Тэднийг нийгэмшүүлэх ажил зохион байгуулах нь чухал. Үгээр хүнийг сэхээж чаддаг. Үхүүлж чаддаг гэдэг шиг бидэнд туслаад сүйд болоод байдаггүй юмаа гэхэд урмын үг хайрлаж, ад үзэхгүй байгаа ч гэж хүсмээр байна. Зүгээр л пал хийтэл хэд дэх тохиолдол энэ тэр гэж зарлах тийм ч таатай биш. Нийгэмд бидний талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх хэрэгтэй юм шиг. Төвөөрөө дамжуулаад хэрэгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх гээд зүтгэж байна даа. Энэ өвчин ахуйн замаар огт халдахгүй гэдгийг дахин дахин сануулъя.

-Халдвар авсан иргэд хэд орчим насны хүмүүс байдаг вэ?
-16-60 хүртэлх насны хүмүүс байдаг. Бид сардаа нэг хоёр удаа уулзаж сэтгэлдээ бугласан зүйлээ ярилцдаг. Мөн өөрсдийн адил өвчтэй дэлхийн хүмүүсийн аж амьдрал болон бусад мэдээллийг авч бие биетэйгээ хуваалцдаг. Монголд л халдвар авсан иргэдээ гадуурхах хандлагатай байдгаас биш дэлхийн олон орон бидэн шиг өвчтэй хүмүүстээ тусалж дэмжин ажлын байраар хүртэл хангадаг юм билээ. Хүссэнээр болдогсон бол хаагдмал нөхцөл байдлыг арилгамаар байна.

-Харин 16-17 насны хүүхдүүдийн тухайд та юу гэж боддог вэ?
-Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орно гэдэг бол тэнэг хэрэг. Мал адгуус биш дээ. Хүүхэдтэй бэлгийн харилцаанд ороод байх даа ч яах вэ дээ. Даанч яав даа л гэж харамсах юм даа. Эцсийн эцэст энэ чинь хууль зөрчсөн хэрэг биз дээ.

-Халдвар авагсдын хэдэн хувь нь эрчүүд байна?
-Янз бүрийн бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс байна л даа. Жирийн нэгэн албан хаагч , малчин, биеэ үнэлдэг гээд. Тэн хагас нь дээд боловсролтой, чадалтай хүмүүс байдаг. Халдвар авснаа мэдээд өөрийгөө хүлээн зөвшөөрч өөр бусдад ДОХ-ын халдвар дамжих вий гэдгээс болгоомжлох нь бидний хувьд чухал үүрэг. Гэхдээ өөрийгөө өвчтэй болохыг хүлээн зөвшөөрнө гэдэг үнэхээр хэцүү. Гэвч нэгэнт халдвар авсан нь тодорхой болох л юм бол хурдан хүлээн зөвшөөр. Энэ нь тухайн хүнд сэтгэл санаагаа тайвшруулахад дөхөмтэй байдаг арга ч гэж ойлгож болно.

-Нэг хүний цаана 200 хавьтагч байдаг гэдэг?
-200 гэдэг тоог зүгээр ч нэг хэлээгүй байхаа. Миний бодлоор 200 хүн байх магадлалтай. Гадагшаа гарч байгаа иргэдээсээ шинжилгээ аваад байдаг хэр нь ирж байгаагаасаа шинжилгээ авч яагаад болдоггүй юм бэ. Албадахгүйгээр төрийн бус байгууллагаар дамжуулан хяналт тавих бодлого бий болгож эрх зүйн орчинг бүрдүүлэх нь л чухал.

SOURCE: Сэрүүлэг

17 Comments

  1. xmenn says:

    баяарлалаа би энэ бух хумууусийг сайн ойлгодог шуу

  2. ulzii says:

    сайн байна уу
    зориг гаргаж энэ бугдээ уудалр бичсэн чин сайн бна. их л тэвчээр гаргах гэж хэтсүү бсан бхдаа.
    солонгост дох эдгэрэх увчиний тоонд орсон гэсэн анхан шатандаа бвал. эм ни гарсан уым шиг бналээ. мэдээж их унэтэй блгуйдээ. би тсаг зав гаргаж судалж угч болох л уым.
    эмайл хаягааа улдээчих .

  3. emma says:

    Chi tegeed HIV-n shinjendee yavj bgaa gesen uguu chadval minii asuultad hariulaach Bied chini yamar zoviur ilerch bna bien deeguur chini yar sharh gardag yumuu germanii erdemted udahgui ene tahliig ustgadag em gargah yum shig medee sonsson. MGL-d ene tahlaas sergiileh uhuulaga surtalchilgaa dutagdaj bna. Stuuhun hun amtai yumchini ug ni surtalchilgaa sain hiivel heden hun ch gesen avragdah bolomjtoi chi ih saihan yarilstlaga ugsun bna hoich hoichiin zaluusd sanamj dohio maygaar iimerhuu arhi sogtuurliin esreg yaria urnuulej baigaarai.

  4. mz says:

    бурхан таныг ивээг.тэр эм удахгуй бий болоосой.хэнд ч юу
    Ч тохиолдож болно.таныг хэн ч зухэх эрх байхгуй .урт удаан амидраарай ахаа

  5. tuya says:

    ягаад эрэгтэй хумуус гэй болчдог бнаа. зондоо сайхан хуухнууд бхд ягаад эр хун эр хунийгээ хуснэ гж би бодоод бодоод ойлгодоггуй юм.

    гэхдээ тийм турсун байлаа гээд би тийм хумуусийг гадуурхаж гоочлохийг огтхон ч хусдэггүй, харин ч ойлгож хани болхийг хусдэг.
    надад энэ эр хумуус хайран санагдаж бн.

  6. Aagii says:

    би танай байгууллага дээр очий гэвэл хаана очих вэ?

  7. Aagii says:

    харин би бол тэднийг ойлгодог шүү.

  8. baby says:

    хаана шинжилгээ өгдөг юм бол үзүүлэх гэсэн юм

  9. boogii says:

    herevee doh- toi bval horiond oruuldag gej vnen vv? gadagshaa uur uls oron yvj bolohgui gesen vgvv?

  10. Zanger says:

    http://prizebg.net/Deathwing <– Vote and win a prize 🙂

  11. stuped says:

    HUN GEDEG UHAANGUI T1 amitad yumdaa

  12. Hellboy says:

    Aruinaa-d
    Tanai baiguullaga hiigeech gej helehiin umnu uuruusuu bi yu hiij ugch chadah ve gej bodoh heregtei.Ternees bish hene negen hiih biz nadad hamagui gesen bdaltai handaj bolohgui.Iim belenchleh setgelgee odoo ene niigemd er tus bolohgui.Hun bur dor burnee uuriiguu ayulaas hamgaalah heregtei.Hun hunii umnuus amidardaggui uuriinhuu tuluu l amidardag.

  13. Hvsel says:

    Teneg uhaahgvi amitad gej yu gesen vg ve.Chamd hvniig orovdoh setgel zvrh gej baina uu.Er ni bol gadaad ulsad gei bol jiriin neg asuudal. Manai mongold l hachin hachinaar heleed baidag bolohoos…Tanid setgeliin asar ih tevcheer tsohorshgvi setgeltei baij oor hen negniig ni iim asuudald orohgvin toloo ulam iheer zvtgehiig hvsej baina.Ooroo hiisen aldaagaa uhaarch oor hen negniig ni ayuliin har nvhend unahaas ni omno tosoj avaarai. Manai mongoliin hvn am tsoohon bas amidraliin erheer ar geree tejeeh gej gadaad ulsruu ocnoon hvn yavdag.Mongol gesen saihan neree bid nar l vldeej yavahgvi bol heniig hvleej baih ve dee.Hend haana yu tohioldohiig hen ch zvilej medehgvi.Tand vneheer ih setgeliin tevcheer hiij baigaa zvildee uharhgvigeer temtsehiig hvsej baina. Hurdhan AIDSiig emchleh em garaasai gej bi hvsej baina.Saihan setgeltei hvn bas zondoo baigaa gedegt bi itgej baina.Hervee nadad minii naiz nohort iim zvil tohoildson bol bi yaahav yaaj hvleen zovshooroh bol gej say bodoj vzsen bolovch setgel dotroo orovdovch aygvi bol taniig gaduurhdag ter hvmvvstei adilhan ch baij magad. Vneheer hetsvv yumaa…

  14. erka says:

    teneg uhaangui amitad

  15. emegtei says:

    aimshigtai yumaa

  16. tuulai says:

    yu ch gehevdee

  17. Aruinaa says:

    tanai bguullaga teged busdad surtalchilah yumaa sain hiigeech! Manai mongoliin hun am tsuuhun shde. Iim uvchnuur uvchiluud yavad bh yum bol yu uldeh yum be.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.