Бас л гарын шүүс…

Сайн байцгаана уу энэ өдрийн мэндийг хүргье. Би та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Би 19 настайдаа хүүхдээ гаргаж байсан. Удалгүй нөхрөөсөө салж амьдалын хатуу бүхэн дунд 10 жилийг үдлээ. Одоогоос жилийн өмнө өөрөөсөө 13 насаар ах хүнтэй учирч хайр халамж эр хүний нөмөр түшиг ямар сайхан гэдгийг дэндүү мэдэрсэн. Ганцаардсан гунигласан амьдралд минь тэр гэрэлтээд л ирсэн. 4 сарын өмнөөс бид нэг гэртээ орсон. Ханхайсан хоосон байранд хөтлөлцөөд л орж ирсэндээ. 00-*н цаас ч байхгүй байрандаа дэндүү жаргалтай байлаа. Одоо манайх айлын дайтай айл болсоон. Бид үргэлж л инээж эрхэлж амьдралаа сайхнаар төсөөлөн ярьж бага багаар босгосоор л байгаа.

new_banner

Гэтэл сүүлийн 2 сар бүгд худал хуурмаг болж эхэлсэн. Надтай эхэлж байсан үеэс л өөр хүүхэн рүү залгаж ярьдаг байсан нь мэдэгдээд л ерөөсөө архи уудаггүй хүн архи уугаад л. Архи уусан 7 хоногт нь араас гуйж уйлж аргадаж арай хийж уухыг нь болиулсан. Эрүүл болоод л би харамсаж байна чамдаа хайртай уучлаарай гээд л би уяраад бүхнийг мартаад дахиад л хайрлана. Удалгүй дахиад л хэрүүл дахиад хардалт явна, сална гэхээр өөрөө мэд өөрөө шийд гээд л хаяад гарна. Харанхуй шөнө машиндаа суулгаад ингээд хамт үхнэ гээд л давхина би уйлна орилно аргадаж гуйна. Бид хүүхэд үргэлж хүсэж ярьдаг хүлээдэг байсан хүссэн хүүхэд минь яг бидний ийм хэцүү үед хүрээд ирсэн. Хүүхдээ бодоод бүхнийг тэснэ гэж хэлсэн ч би ингэж амьдарч чадахгүй ээ л гэж байна.

Хүүхдээ авахуулна гээд би орилж гарсан авахуулахгүй л гэдэг байсан. Гэтэл одоо авахуул гэж байна. Би аашилдаг уурладаг л даа гэхдээ хэзээ ч би сэтгэлээсээ харааж загнаж байгаагүй тэрийгээ ч хэлдэг. Хайраа сайхан ярилцаад ойлголцъё гэхээр юу ч дуугарахгүй. Би одоо яавал дээр вэ? Одоо өөрийнхөө азгүй арчаагүй хувь тавиландаа гомдоод л уйлаад хэвтэж байна. Хар багаасаа л аавынхаа уурыг гаргадаг хэрэгсэл болж цусандаа хутгалдаж зодуулдаг байсан. Хүнтэй суугаад ч мөн адил том гэдэстэй байхдаа хашааны банзаар хавиргаа хуга цохиулж л байсан. Гэтэл одоо нэг сайхан амьдрах нь дээ гэж бодож байтал бас л гарын шүүс.

Эхэндээ нөхөртөө гомдож нөхөртөө л уурладаг байлаа одоо бол үгүй ээ би өөрийгөө үзэн ядаж байна. Өөрийнхөө тавиланг үзэн ядаж байна. Ханьдаа би хайртай дэндүү их хайртай хэзээ ч хуурч байгаагүй хуурах ч үгүй. Миний хийсэн буруу гэвэл би энэ хүнээс хайр халамж гуйж уурладаг нь л буруу хайртай хүнээсээ хайр гуйх чинь гэмт хэрэг биш биздээ. Надад зөвөлгөө хүсэх хүн байдаггүй ээ. Ах дүүсдээ хэлвэл нөхрийг минь муугаар хэлнэ найз нөхөддөө хэлэхээр ийм сайхан насаа хөгшин хүний араас уйлж өнгөрөөх гэж дээ л гэдэг. Тиймээс та бүхнээс надад зөвлөгөө өгөөч гэж хүссэн юмаа. Би айл гэртэж тоглоогүй шүү дээ. Гэхдээ би уурлах бүртээ чамаас сална явна л гэдэг. Яагаад гэвэл надад өөр эвсэг байдаггүй болохоор л тэгдэг.

Хүлээцтэй уншсан та бүхэнд баярлалаа…

32 Comments

  1. Aagii says:

    Kgh emegtei 29 er n zowlon uzeegui. Amidarliin aliwaa xetsvv xatuu sorilttoi tulgarc baisan c dawj garaagvi buuj ugsun ali esxvl ter bvxniig xaraagvi sonsoogvitei adil tolgoinoosoo awc xaysan xvmvvs l ingej soliordog um shig sanagddag. Ternees bish ter bvxentei nvvr tulaad temtseed tewceed dawaad garsan xvn xezee c exnertee gar xvrexgvi gedegt bi itgeltei bn

  2. mgl says:

    яагаад өөрийн амьдралын аз жаргалыг бусдын л гарт байгаа гэж бодоод бгаан. одоо үед чам шиг хүмүүс их болжээ нэг л би хайрлуулмаар байна намайг ойлгоод өгөөч намайг халажлаад өгөөч гэсэн хүмүүс фейсээр л дүүрэн нэг л ухаалаг пост бичсэн хүмүүс. чамд гэж хэлэхэд хүмүүс хэзээ ч нэгнээ ойлгодоггүй юм ойлгохыг ч хүсдэггүй юм. чамайг сул дорой нэг л хайр горьдсон маягтай байхаар эр хүмүүүс чинь эхлээд залхана дараа нь уурлаж эхэлдэг байхгүй юу. эр хүнээс хайр горьдож хүүхэд цувуулж байхын оронд өөрийгөө хүчирхэгжүүл өөртөө итгэлтэй бай чиний хувь заяа аз жаргал чиний л гарт байгаа шүү

  3. Bolor H says:

    Баярлалаа Big Boogie…………

  4. mogii says:

    Uuchlarai ynshaa geh gej bgad buruu bich.n bna sorry 

  5. Нээрээ says:

    Хамгийн түрүүнд чи ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ л хайрлаж, хүндлэж сурах хэрэгтэй юм байна. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй, яахав хариуцлагагүй муу эх эцгийн хүүхэд болж төрөө л биз. Тэр асуудалд өөрийгөө буруутгах хэрэг байхгүй. Харин сонгож болдог амьдралаа чи өөрөө хариуцлагагүй ханджээ. Эхний амьдралдаа алдсан юм бол дараачийн амьдралаа жаахан санаа муутай бодлоготой хандах хэрэгтэйшд. Хэдхэн сарын дотор хүний чанар танигдана гэж юу байхав. Үр хүүхэд гэхгүйгээх зүгээр л хамт амьдарч нөг хөнжил нөмөрч, нэг тогооноос хоол идэж байж хүний тар танигддаг. Тэгээд цаадах чинь чамаас 13 ах гэхээр 42 настай хүн байна. Өдий насалчихаад юу юугаа ч бүтээн бий болгоогүй байсан гэхээр угаасаа л их сул талтай хүн гэсэн үг.

  6. Baljidmaa says:

    Tur zuurdaa toohgui orhiod uzeech dee, eregtei hun toohoo bolichhoor heseg davraad yavna tegsen ch gesen toohgui bsaar l bai, uuruu l taivan uuriinhuu durtai zuliig olj med , durtai zuilee hiigeed irheer ayandaa ter huniig bodoh yaachiv iichiv gehee bolino heseg tegeed yavhaar tsaadh chn jaahan ch gesen uhaantai bol um bodnoo , tegeed bas neg um huuhdee avhuulna gej uuruu orilood baihaa bolij uz, huuhed gomdonoo, tiimees ehnii eeljind uuruu taivan bhaa bod,

  7. Dondog says:

    19-тэй гаргасан хvvxдээ орхисон юм уу. Хvvxэд орхивол насаараа тамаар амьдрана

  8. Boogie says:

    Хуучнаар барилгачдын талбай дээр их хөлгөний төв гэж байгаа. Гаднаа суваргатай. Манай ээж тэндээс надад авч өгсөн гэсэн.

  9. mogii says:

    Hi asuudal gevel chamd oort chini l bna ehleed ooriigoo hairla dotoroosoo oorchil oorchlogd hunees hair halamj guihiin orond ooroo og medruul sain saihan ehner hanitai hun oor hunluu yvdagui l bhgui yu er n tegeed uilj unjsan ynhan hund ymar ch erchuud durgui bur zugataana shdee busgui mini ooriigoo l oorchildoo

  10. Gambii says:

    НаадъДаваасүрэн чинь аймшгийн порно. Нэр нь хүртэл зэвүүн новш түй

  11. Gambii says:

    Хаяаач тэнэгээ. Удахгүй хөгшин төгцөгийн гарын шүүс болж нарт ертөнцөөс явж магад болсон байна шүү. Үеийн юм олдох л байлгүй үхсэнээ хийнээ тэр заваан хар юмаар. Яасан толгой нь хамуурчихсан хүүхэн бэ чи

  12. Oortoo itge says:

    hund naidaad hereggui huniig harj suuh ch hereggui. Ooriinhoo toloo huuhdiinhee ger buliinhee toloo tsag gargaj ooriigoo hogjuuleh heregtei gants eregtei hunii toloo amidarch bgaach bish, uilj shanalj end suuj bichihiin orond naad hunee zgr aysaar ni hayaad ooriigoo l bod

  13. Good says:

    Хэд хэдэн сэтгэгдэл уншлаа. Даваасүрэн гэж нэг мал байна аа. Ядаж зөв бичиж сураасай. Зөв бичгийн дүрэм мэдэхгүй мал бусдад заах ч яамай биз дээ, бузар авгай байна.

  14. Даваасүрэн says:

    юу юуны духанд хүрэлгүй хүнтэй сууж хүүхэд.гаргах хэрэггүй, дараа нь.харамсдаг юм байна, олон зүйл.дээр чөдөр тушаа болдгын байна гэдгийг ганц бие охид бүсгүйчүүддээ захье. Нартай нэг өдөр илүү боломж гарч ирдгийн байна лээ, тэр болтол тэвчээртэй хүлээгээрэй. Аа тийм, би тэр авгайгаас залуу хүн. 4 5н хүүхэд гаргасан авгай ямар байхуу.  Би тэр авгайгаас олон талаараа илүү гэдгээрээ бахархаж, давуу талаа болгож ашиглана. Мөнгөтэй авгай яахав гоо сайхан бусад зүйлдээ мөнгө цацдаг л байх. Хэдий тийм ч нас бол нас. Тэрний насан дээр би илүү болсон байх гол зорилго болсон. Би залуу байна.:)

  15. Sanal says:

    “a women”  яг голын олоод хэлчихэж. Харин “bold” гэдэг этгээд нэлээд тааруухан хиймэл дүртэй шаггүй садист болвуу. Сайн хүн лав биш.

  16. зочин says:

    Хайрлуулах гэж уурлана гэдэг буруу даа буруу.Өөрөө сэтгэлээсээ л хүсэхгүй бол тэгэж хүн залхааж яана.Зүгээр байсан хүн тийм болсон бол өөртэй.чинь холбоотой байх нь.Залхаахын туйл болгосон юм биш үү.Зүгээр л амьдраач

  17. GegeenCom says:

    Hm zovoh durtai zovlongoo ereed yavdag huniig odoo yaj zorigjuulmaar yumde. Ugiin udamshliin yumu usuh processt chini tohioldson uudgui sul doroi bolgodog neg dald uhamsar bh shig bnaa. Yaj ch uud n tataad uudrug huntei uchraad nemergui uuriiguu uneldgui uudrug bus yum gongonoj bdg humuus yer n tevcheer shalgana shuu. Anhny nuhruus hoish 10 jil asuudlaa shiidej amidrahdaa az jargalaa olj chadaagui hereguu. Asuudliig uuruusuu davhar haival yadag yum bol. Amidraldaa nemer muu bj bainga l am angaih burtee zovlon toochood argaduulj buutsiiluulj halamjluulah geed bdg complextoi bolcon yum bishuu. Anhnaasaa zugeer bsn huniig hurtel evdeed aash zan chini neg l zohicloo olq bh shigee. Zodoh genguut zoruuleed uzelceh l bsymda. Zorig zurhgyin bj yun ih aashtai baashtain. Uuriiguu halamjilj busdad iluu garch surch bj ger buliin amidral orshin togtnohod uchirtai bolno. Dandaa l neg tal n avaad nuguuh n uguud bdg chini mundag eceg eh ur huuhdiin hoorond l yu yum gehees yadaj chamaig halamjilj harj uzseniih n tuluu unelj hundelj deedelt shutdeg baridag dur uzuulj surahguimuu uguu avaatai harilcaand ortson yavaagaa oilgohgui zunug yum bj joohon huuhed shig nugasan hushuulaal baingiin nehsen ulbuntsun shahaj shaardsan umnuh zovlongoosoo ch salj chadq zuuraldsan l yum yavaad bsym bishu.

    Ter hun uul n chadlaaraa ehendee hairlah geed uzsen l yum shig bn daanch davartsan damsk het hetruulsen uniig n barahaargui nehemjleh yavuulchij. Zodoldoh buruu l da gehdee zoddoggui bj bgd tegtlee tevcheer n duusna geheer chi mini ee naad aash zangaa ayatai taatai amgalan taivan bolgohod suraltsaad yoga byasalgal nuhruus gaduurh yertunciin yumnuudaar zanimaldaj uuriin huch chadlaa bii bolgohiig bod.

    Daraa n dahial neg har yum olj zoduulaad salaad yavaad bh shinjiin bn neg l yum chini bolq bn. Uurchlultiig uuruusuu

  18. kjh emegtei 29 says:

    jaahan amidral daaj chaddaggui honshoorgui erchuud bainaa, yundaa bolood ingetlee evderdeg bainaa, yu uzeed yaj zovson bolood ingej soliortsgoodog yum bol??? bi tegej yarival ter baitugai l yum uzsen esun busiin yumiig daaj tuulhaas uur argagui baisan nadaas shahaad ch iim aimshgiin zan garahgui, arai denduu davarj baigaa yum bishu zarim humuus, yu uzsen gej ingej soliortsgoodog yum, neeh heden tom gavya baiguulsan mungu ch gui u ch gui neg ch hun tejeeh chadvargui za tejeevel aguu tom uils hiisen shig aashildag,, bi ter baitugai l yumand hursen hun ter baitugaig chadna teglee geed huntei deerengui haritsdaggui heden hooson tolgoitoi hooson karmatai archaagui yumnuud, zahidliin ezend bitgii uuriiguu muud bod, uuriiguu unelehgui uuriiguu muugaar bodoj amidralaa zuheh n hamgiin tom nugel shuu, chi hervee uuriiguu hairlaj chadahgui bol yaj busad n chamaig hairlah yum be, naiz min chi 1raa iim amidral tuulaagui mash olon emegteichuud iim zuiliig tuuldag 1han chamtai iim zuil tohioldood baigaa yum bish, bitgii uuriiguu buruutga, chinii buruu gej yu baihavdee, shuud sal geh n ch yum teglee geed iim huntei bas amidrah n ch yu yum, ehleed araa sain daaj bair mungutei boljiij huntei suuhgui dee

  19. gfgghh says:

    hairtai ch gesen hair halamj guihgui zger toohgui orhichih heseg het anhaarlaa handuulaad chi toosongui barisangui ged gomdollood bhiin bol teneg erchuud ulam l tsaashildiin bnlee uhaantai neg n oilgod zasna gehdee naa chin bol teneg l amitan bn tiimees naadhndaa anharad blgui uurtuu huuheddee anharaad uuriig n jhn toohgui taiwan bgad uzerei amjilt busgui min amidral n udahgui saihan bolnooo

  20. Даваасүрэн says:

    Chi avhuulna geed orulood baihaar avhuul l gene bizdee.  Ayduu namuun baij baigaad salhaa hurvel naad bair mairaa avhaa bodooch. Etseggui huuhed chireed haachna geed yavdgiin. Naad gedsen dehee avhuulchihgui yu gai. Yamar huuhedgui baigaa bish

  21. Ehleed ooriigoo hundel hairla ooriigoo hend ch deerelhuulj gar hurehiig buu zovshoor bitgii uilagna ene bugd chinii songolt uneheer butehgui gj sanagdaj bga bol dotor hun chin ene bishee gj bvl orhi tsaashaa gantsaaraa bsn ni deer setgel taivan bh hamgiin shan shuu hun amitni yu gh ni hend hamatai yym yunaas ch bitgi sanaa zov hussenee hii ooriigoo oorchil hichee busgui

  22. Bolor H says:

    Hi Boogie. Тэр ном тань хаагуур зардаж байна аа? Олж авч унших гэсийн…
    Хариу үлдээгээрэй. pls pls pls

  23. Partizan says:

    Exled er xvniig xvn shig xairlad xalamjlad surchix. Dara n aynda xvsed bsan xair xalamj cham dr boroo bolon asgarnaa.

  24. Boogie says:

    Гэвш Тэрэнлэйн гэр бүлийн амьдралд өгөх зөвлөгөө гэдэг номыг олж уншаарай. Ер нь буддизмын сайн гүн гүнзгий уншаад ойлгоод ирэхээр өөрөөсөө алдааг хайж эхлээд тайвшраад ухаараад амьдралыг арай өөрөөр хардаг юм бнлээ

  25. a woman says:

    багадаа хүчирхийлэлд өссөн хүүхэд том болоод бас тийм хүнээ сонгох магадлал их байдаг гэж сэтгэл зүйн ухаан үздэг юм байна лээ. Өөрөөр хэлбэл чи ухамсаргүйгээр тийм хүмүүсийг олж сонгодог гэсэн үг. Гэхдээ тэглээ гээд хувь тавилангаа харааж зүхэх биш. Ахиж алдахгүйг хичээж явахад болно. Мөн эрэгтэй хүн нэг гар хүрсэн бол дахиж гар хүрэх нь зайлшгүй гэдгийг шинжлэх ухаан ч тэр, амьдрал ч нотлосон гэдэг. Түүнчлэн нэгэнт төлөвшчихсөн ёс суртахууны доголдолтой, хүмүүжилтэй хүн засарна гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр юун түрүүнд наад хүнээсээ салах чинь зөв. Чи энэ байдлаараа гарт нь үрэгдэж дуусна. мөн хамаатан садан найз нөхдөөсөө ичилгүй тусламж ав. нуух хэрэггүй. Муу хүнийг нууж өөгшүүлэх хэрэггүй. Чамайг өөрөөс чинь өөр хэн ч хайрлахгүй гэдгийг бат нот ойлго. 

  26. Jin says:

    Тэгээд л нэг хүүхэд шиг чаргууцалдаад, үргэлж өөрийгөө бөөцийлж энхрийлүүлэх гээд царай алдаж гонгиноод л эсвэл уурлаад л. Чи наад нөхрийнхөө хамаг тэвчээрийг нь бараад байна. Ямар ч хосууд анхных шигээ үргэлж нялуун байна гэж байхгүй. Нөхрөөсөө өөр бодох хүсэх юм алга уу. Өөр юм сонирхоод өөрийгөө хөгжүүлээд сонирхолтой сэргэлэн бай. Ингээд арчаагүй царайлаад байвал ямар ч хүн чамаас уйдна.

  27. iiiiiiiiiii says:

    erin chi uuriiguu urchluud uzeechee end bichsnees chini uzbel neg l ih huneer hairluulahiig husej shaardaad baidag ym bish uu yrshigtai huuhen gedeg shig. uuriiguu uurchluud uz chadahgui sal daa

  28. 5417 says:

    2 udaa huntei suugaad hoyuland ni zoduulj bval emegteid ni asuudal bh bolomjtoi gej bodoj boloh uu, esvel mongol erchuudiin diilenh ni iim yumuu?

  29. Zochin says:

    Ene emegteichuud uu. Neg teneg har ymnaas salaal dahiad oor teneg har ymtai suuhiin. Zugeer l huuhdee usguud ooriinhoo duraaraa saihan erh cholootei ydaj ydargaatai heruulgui amidrah talaar bodoj boldoggui ymuu. Nuhurgui bol uhlee yu. Yah gj tgj hunii erheer amidrah durtai bdiin boloo. Chi naad huuhdee toruuleed naad nuhur chini salaad hayad yvuul yana. Oortoo tgj zovlon nemj yah ni ve. Zugeer l salaad yvaad ugch bolohgui bgaa ymuu.

  30. Undraa says:

    Chamd neg l ym helie. 30n jil zasraagui zuiliig chi shuud zasna gej bhgui. Yun tesej amidrah. Zarim ni huseed huleegeed guigaad huuhedtei bolj chadahgui bhad zgr neg urgus avah gej bgaa ym shig avna avhuulahgui gej yrij bgaa ta 2 aimshigtai nugelten bna. Hund Hun iluudehgui. Chi ehleed naad huniinhee asuudliig zgr orhi. Yvbal yvaad irvel ireel bj baig. Hamgiin turuund huuhdee turuuleed av. Tegeed tenheetei bolood ireheeree naad huniihee uchriig ol. Er ni bol salsan deer. Emegtei hun  chine ih setgeliin amitan. Amidariin chine Gol utga uchir bol setgel amgalan taivan bh. Tiim bval ur huuhed chine amar taivan zuv humuujiltei usnu. Bi hairtai, huuhdiinhee tuluu tesej bna geed uuruu ingej tamlagdaj amidraad ur huuhdee iim orchind usguh gej bgaa bol tegeel amidral chine utga uchirguu shuu dee.  Uree bod uuriiguu bod. Er Hun bol hezeech alddaggui ym bna lee

  31. Bold says:

    Pizdaaanuuudaaaaa bitgiii ta nar emegtei hund gar hurtsgeegeed baigaacheeeee… Muuu pizdaanuud chini… Heleh muuuu ug oldohgui yum.. Hun zodmoor baigaaaa Bol garaad uurteiguuu adilhan er huntei zodold….. Yanziiiin archaagui pizdaaa nerendeee taarsan pizdaanuud yumaaa…. Emegtei Hun ta bariiig baij suuhiin argaggui bolgood baival zugeer l salchih… Amarshdeeeee… Yoooh hamag nerv hudulchluuu..

  32. sain bod says:

    chinii amidral chinii gart baigaa sain bodoj tungaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.