Өндөр шилэн барилгын цонхоор гадаад орчныг харан зогсох тэр бүсгүй бол Золоо. Намрын шаргал навчис, хаашаа ч юм яарах хүмүүс, бүүдгэр тэнгэр түүнийг яагаад ч юм гунигт автуулна. Бүсгүй өөрийн эрхгүй гүн бодолд автан зогсох ба түүний бодлыг халуун кофе, янжуур хоёр л хуваалцах мэт…
Бүсгүй тэртээх 8 жилийн өмнөх он жилүүдийг эргэн дурсана. Тэр үед 20 дөнгөж гарсан залуухан бас гэнэхэн байснаа бодно. Тэр л үед бүсгүй Итгэлтэй танилцаж байсан юм. Итгэлтэй санаандгүй байдлаар танилцсан нь бүсгүйд хамгийн их жаргал бас түмэн зовлон авчирна гэдгийг хэн хэн нь санаагүй байсан.
Үе тэнгийн өндөр биетэй цагаан царайтай залуу бүсгүй дээр очиж танилцья гэхэд бүсгүй инээд алдан бас нууцхан гайхаш төрөн зогсоно. Залуу бүсгүйн утасны дугаарыг авах хүртлээ бүх л аргаар яриа өдөн зогсоход Золоод инээдтэй санагдаж байсан ч тэр л үед бүсгүй аль хэдийн соронзоор татаад буй мэт мэдрэмж төрөн ховсдуулсан байв.
Тэр цагаас хойш Итгэл, Золоо 2 халуухан хайр гэж юу байдгийг хэн хэндээ мэдрүүлж, хорвоо дээр 2-уулахнаа мэт жаргалтай байдагсан.
Бүсгүй цонхоор харан янжуураа асаалаа. Дахиад л бодолд автан яагаад гэдэг үгийг өөрөөсөө асуулаа. Итгэл Золоог юу юунаас илүү хайрладаг байсан. Түүний хайр бүхнийг даван туулах хүчтэй гэдэгт тэр итгэдэг байлаа. Үнэндээ Итгэл тийм ч боломжтой айлын хүүхэд биш байсан болохоор ар гэрээ Золоогоос нууцална. Үнэндээ Итгэлийг хэлээгүй ч Золоо бүгдийг ойлголог байв. Харин Золоо нэлээн боломжтой айлын ихэмсэг танхил охин болохоор Итгэл хамаг чадлаараа хичээнэ.
Цаг хугацаа ч өнгөрсөөр нэг л мэдэхэд Итгэл Золоо 2 их сургуулиа ч төгсөж ажилд орцгоолоо. Тэдний өмнө амьдрал гэдэг урт зам хүлээж байв.
Бүсгүй дахиад л нэг янжуур асаалаа. Түүний нүднээс нулимс урслаа тэр ЯАГААД гэдэг үгийг дахин өөрөөсөө асууна. Чухам би юуг буруу хийсэн гэж, би энэ амьдралын төлөө чадах бүхнээ хийж, золиослох бүхнээ өгсөн гэж бодоход дотор нь шатаж зүрх нь дахиад битгий гэсэн шиг хүчтэй цохилно.
Тэр мөчид хаалганы хонх дуугарч бүсгүй гэнэт ухаан орсон мэт цочин хаалгаа онгойлговол Итгэлийг тэр чигээр нь хуулсан мэт охин нь зогсож байлаа. Золоогийн дүү нь цэцэрлэгээс нь хүргэж ирсэн байв. Золоо охиноо тэвэрч үнсэхэд түүний бүх уйтгар гуниг замхран одов.
Золоогийн сэтгэлийг дэвтээж амьдралынх нь утга учир болдог цорын ганц хүн нь түүний охин мэт санагдана. Охиндоо хоолыг нь хийж өгөөд оронд нь хэвтүүлээд аавынх нь ярьдаг үлгэрийг нь ярьж өгөөд унтууллаа.
Золоо зурагтын өмнө дэмий л суваг солин суунгаа дахиад л бодолд орлоо. Анх жирэмсэн болсноо Итгэлд хэлэхэд ямар их баярлаж байсан нь нүдэнд нь буулаа.
Охиноо төрүүлээд 3-уулаа боломжийн байранд орж өрх тусгаарлаж байсан цаг өчигдөрхөн мэт санагдавч 4 жил өнгөрчээ. Тэдний хувьд амьдрал эхлэх биш үнэндээ тэр l үед дуусч байсан юм…
9 Comments
үг үсгийн алдаагүй утгын өрнөл дажгүй ойрд ийм юм уншлуу яалаа. тунгалаг тамирыг лодойдамба гуай 10 жил бичиж сайд байхдаа дууссан гэдэг. Сексийнхэн 1 хүнд гартай болчихоод тэрийгээ хүмүүжүүлэх гэж бүгд харааж 1 загнаж 1 үзэж байнада хэхэ. их л зүдэрсэн бололтой 1 маань
Itgel zaluugaaraa yavchih shig bolhiin
Хамт.байж үзлээ, нөхөрөө гэж амьдарсан цаг надад байгаа. Энэ олон жилийн амьдралын туршлагаас үзхэд ийм л байна. Өөрийгөө бөөцийлж амьдарсан нь хожоод байна. Заза хүн бүр адилгүй.
Даваасүрэн минь дээ хүн хумсаа нууж амьдарвал сайхан амьдарч чадна гэжүү??? Чадлынхаа хэрээр 2 биендээ бүхнээ зориулна энэ чинь л амьдралын утга учир. Хүнтэй ашиглана гэж хүн амьдардаг гэжүү … би лав чадахгүй. Тэрний оронд ганцаараа сажилж бсан нь дээр
Itgeliin ar tal asuudlaa naah geed ail ger samraad hayatsan bj neg magadguimda
Bolomjtoi ailiin ihemseg tanhil ohin medeej evlej zohicoj tarchig bj surahiin tuld ih l yum zolioslono shde. Uul n tusdaa garaad goy l bsym shig bn diilq ih zardal bolchooguil bol urh ger ingej tusgaar togtnoh shig tom ehlel goy uil yavdal gj yu bhv de. Ehner l joohon tusdaa garanguut iherhej tomrood bgagui bol yav l gj
dawka neere muxaishde. Xumsa nuuj amidarch gex shig. Chinixer bol nuxur ajil sn sxn ger orno awch yawj bgad genet ajil n dampuurwal xani vr xvxde shuud xayad yawaxu? Chi yamar tejeewer noxoi bga bishde. Tm xyamdxan bodoltoi bj bolkve…
Хүний төлөө амьдарвал эмэгтэй нь хохироод унхиагүй хүн болж хаягдана. Тиймээс одооноос зөвхөн өөрийгөө тордож хөгжүүлж хайрлаж амьдар хүүхнүүдээ. Хумсаа сайн нууж сур
yamar gunigtai exlel we… Urnul goe vrgeljlex bailgvde.. N.