Буруугүй буруутан /4/

Couples-holding-hands

…Тэрхэн хооронд Ариунаагийн зүрх хүчтэй цохилж хаалгаа нээтэл Санжаа байв. Тэр гайхан бас баярласан царайтай харлаа.

Санжаа ч бас түүний хараад түгдэрч: Би цаадахыг чинь байгаа газрыг мэдлээ. Ашгүй янз бүрийн юм болоогүй байна. Тэгээд чамайг санаа зоволтгүй шүү гэж хэлэх гээл… Цаадах чинь маргааш ажилдаа ирэх бололтой. Тэр үүнийгээ утсаар хэлж болох л байсан гэсэн ч нэг мэдсэн тэдний үүдэнд буцаад ирсэн байна.

new_banner

Ариунаа нөхөртөө санаа зовохгүй байлаа тэгээд толгой дохин: Ммм тиймүү за за баярлалаа гэхээс өөр үг хэлсэнгүй. Санжаа нэг л хорогдонгүй байсаар Ариунааг олигтой үг дуугарахгүй байсанд тэгсгээд буцжээ.

Эрхмээ Ариунаа 2 нэг гэрт амьдардаг л болохоос эхнэр нөхөр гэхээргүй, Эрхэмээ хайргүй л юм бол яагаад хаяад явчихдаггүй байгаад байдаг юм бол гэж хэн ч харсан бодно. Тэд бараг үргэлж салж нийлдэг, байр нь угаасаа Эрхэмээгийн ах авч өгсөн болохоор Ариунаа л тэндээс хөөгдөнө. Тэгээд Эрхэмээ хэд хоног дураараа дургина гэвч сонирхол нь буураад хоол хийх гэр орон цэвэрлэх, хувцас хунарыг нь угаах хүн хэрэгтэй болно. Ингээд л эхнэрээсээ очиж уучлалт гуйдаг. Сүүлдээ хадам ээж нь утсаар гуйна. Ингэж амьдарсаар олон жил өнгөрчээ.

Өдөр хоног өнгөрсөөр… Санжаа үе үе Ариунаагийн ресторанд ирж хоол иднэ. Хааяа нэг ирээд түүнтэй их л сүрхий байдаг энэ залуу юун хүн юм болоо гэж Маралаа сонжиж хараад Ариунаагаас: Хүүе энэ залуу юун залуу вэ? Арай чиний нууц амраг юм биш биздээ айн… гээд инээв.
Ариунаа: За юу гэж балайраад байгаа юм бэ нөхөртэй хүнийг, Эрхэмээгийн сайн найз нь байхгүй юу.
Маралаа: Хмм бас нөхөртэй гэнэ шүү. Яахав гаднаас нь харахад онц биш мөртлөө байгаа байдал нь өмссөн зүүсэн, биеэ авч яваа нь нэг л өөр залуу байна даа гэж дотроо шохоорхонгүй бодлоо.

Санжаагийн төрсөн өдрийг тэд амралтанд тэмдэглэхээр болж тавилгын цехийнхэн эрчүүлээрээ явах санал гаргасан ч Санжаа хэдэн хар юмнууд уухаас хэтрэхгүй шдээ гэр бүл найз охидоо аваад ирээ бөөнөөрөө сайхан ч шдээ гэв. Ингэж хэлэхдээ тэр дотроо нэг хүнийг л бодож байлаа.

Ариунаа Эрхэмээгийн ажлынхантай амралтанд явахаар болсон тухайгаа Маралаад ярьж юу өмсөж зүүх вэ гэж санаа зовсон байртай асуулаа.

Маралаа: Миний найз юу ч өмссөн яахав дээ угийн материал сайтай бүсгүй юм чинь дээ. Аль нөгөө ирээд байдаг залууу хэн гэлээ тэрний төрсөн өдөр юмуу?
Ариунаа: Тиймээ тэр чинь захирал нь байхгүй юу.
Маралаа: Мммм гоё юмаа, ойрд ишээ тийшээ яваагүй, хэний янаагүй сайхан салхинд гарах юмсөөн гээд хошуугаа унжуулснаа: Хүүе найз нь явж болох болов ууу гээд найзынхаа гарнаас зүүгдэв.
Ариунаа нүдээ эргэлдүүлээд: Ммм мэдэхгүй ээ, асуучих юмуу?

Тэр Эрхэмээгээс асуух гэснээ болиод шууд Санжаагаас өөрөөс нь асуутал цаадах нь дургүйцсэнгүй. Ингээд тэд нэг унаа хөлслөөд хотоос гарлаа. Маралаад унаа таалагдсангүй жоохон хямсгардуу явна. Харин Эрхэмээ хэзээнээс Маралааг эр хүний нүдээр сонирхдог байсан болохоор эхнэр лүүгээ биш Маралаа руу нүд унагасаар явна.

Маралаа Санжааг сонирхож ярианы сэдэв хайна. Ариунаа Санжаа 2 харин юу бодож байгааг хэн ч үл мэднэ.

Сайхан байгалтай газар ирлээ. Хоол хорхог гээд бүгд цаанаасаа дүнзэн хэдэн байшигтай бас гэрүүд харагдана. Ариунаа ирэх дургүй байсан ч гэсэн нэгэнт ирсэн болохоор орчноо мэдэрч бусад бүсгүйчүүдтэй нээлттэй байхыг хичээлээ. Маралаа угаас сэргэлэн цовоо болохоор бусдаас дутсангүй. Хэдий гаднаасаа хөнгөмсөг харагддаг боловч хаана яаж биеэ яаж авч явахаа мэддэг ухаантай бүсгүй билээ. Тэр жижигхэн женсэн шорт цагаан кет, бариу маак өмссөн нь гоолиг биенд нь тун зохиж байлаа. Харин Ариунаа энгийн л бие тамирын хослол өмсжээ.

Оройхон болж залуус согтож бүсгүйчүүд өөр өөрсдийн хүнээ аван унтахаар явцгаана. Эрхэмээ харагдахгүй байгааг Эхнэр нь гэнэт анзаарлаа. Тэгээд энэ түрүүгээр хайсан боловч олсонгүй яахаа мэдэхгүй байтал Санжаа түүн дээр ирээд Маралаа бас өөр нэг залуу 4-лээ 2 2-роо хайхаар болоход Маралаа Санжааг 2-лаа хамт хайя гээд сугадаад амжлаа.

Үнэндээ Ариунаад нөхрийгө олох хүсэл байсангүй, гэхдээ хүний эхнэр юм болохоор ямарч байсан хайх нь зөв гэж бодно. Харанхуй шөнө Маралаа алхаж гишгэж чадахгүй Санжаад тус биш ус болж байв. Санжаа боловсон эрийн ёсоор Маралааг халамждах хэрэг гарах нь тэр.

Санжаа түүнийг эхнэрээс нь түрүүлж олох юмсан бас ямар юмтай байгаа бол гэж бодсоор явна. Олон гэр байшинтай болохоор тэр болгоны ёроолоор эхлээд үзлээ. Тэгээд амралтын газрын рестораны ард хэвтэж байхыг нь Санжаа оллоо.

Шөнө бараг түүнийг хайсаар дууссанд хэн хэн нь урамгүй маргааштай золголоо. Явж явж тэр 4 нэг байшинд орсон байна. Эрхэмээ Ариунаа 2 нэг орон дээр харин Санжаа газар унтаж Маралааг орон дээр унтуулжээ. Өглөө нь Эрхэмээ Маралаа 2 унтсаар л Ариунаа харин босоод гадаа наранд жоохон сууж байтал араас нь Санжаа хүрч ирэн тэд ойр зуурын юм ярилцана. Зуны өглөө ямар сайхан байдаг билээ. Ариунаад ярих юм олдохгүй газар ширтэнэ.

Санжаа түүнийг дуугай л ширтсээр. Үнэхээр элдэв аашгүй бас хүлээцтэй, амьдралын ухаантай бүсгүй юмдаа гэж бодно. Санжаа айлын том хүү, 10 жилийн сурагч байхдаа өнчин дүү нар ээжийгээ авч явах хүнд үүрэг түүнд оногдож хэдий сурлага сайтай байсан ч их сургуулийн бараа харалгүй ямар ч хамаагүй ажил хийж эхэлсэн, хайр дурлал мэдээж байсан. 1, 2 охид бүсгүйчүүдтэй таарсан ч голж бас өөрөө гологдсоор хэдэн жилийн өмнө ганц бие хүүхэдтэй, өөрөөсөө 8 насаар эгч бүсгүйтэй учирч салж хагацахааргүй дотносоод хамт хүртэл амьдарсан.

Санжаагийн ээж уурлаж загнаж тангараг тасарна гэж айлгасаар байгаад хүүгээ салгаж авсан түүхтэй.

Тэр дотроо ИЙМ САЙХАН САЙН БҮСГҮЙ ӨӨРИЙНХ НЬ ХААГУУР ЗӨРСНИЙГ ГАЙХАН бодолд автжээ.

Маралаа сэрээд нөгөө хачин юмтай 2-лахнаа байгаагаа мэдэн ухасхийн бослоо. Гэхдээ яахав ээ түүний ачаар өчигдөр бодож байсан хүнтэйгээ гайгүй сайн ойртсон шүү гэж олзуурхана.

Үдийн алдад Эрхэмээ босч шартсан царайтай эхнэрээ баахан зарна. Хөөе ус, хөөе хоол гэж Ариунаа руу байн байн уурлана. Тэр болгонд Санжаа түүнийг цохиод авмаар болж байв.

Ингээд оройхон баахан халсан хүмүүс хотын зүг хөдөллөө. Эр эмгүй бүгд замдаа ууцгаагаад дуулалдсаар явна.
Маралаа Эрхэмээ 2 согточихсон юу юугаа ч мэдэхээ больжээ. Санжаа сөн дөшч байсан учир Ариунаагаа уулгахгүй байж чаджээ. Харанхуй ч боллоо. Хотын гэрэл холоос гялтагнана.

Ариунаа хамгийн ард 1-раа шахуу сууж явлаа. Санжаа түүний хажууд суугаад: Яасан даарч байна уу зүгээр үү, ундаа уух уу, ус уух уу гэж санаа тавина.
Ариунаа: Ундаа байна уу , дуусчихсан байхдаа за яахын яахын.
Санжаа: Өө найз нь олоод ирье гээд хайж хайж Кола олж өгөөд зэрэгцээд суулаа.

Жолооч заалны гэрлээ унтраажээ. Энд тэнд 1, 2 хүн шивнэнэ, хурхирна, согтсон нэг нь дуу аялах гэж оролдоно. Санжаа өөрийнхөө бэлтгэлийн зузаан цамцаа тайлаад түүнд нөмрүүллээ. Гэнэт Санжаа түүний гарыг зөөлхөн атгаад авахад Ариунаа бага зэрэг сандарсан ч татаж авсангүй, түүний гар халуунаар төөнөж үнэрээр сайхан мэдрэмж төрж өөрийн эрхгүй нүдээ анив. Тэр 2 бие биенийхээ гарыг улам чанга атгасаар л…

Ингэж хичнээн хором өнгөрсныг мэдэхгүй 2-лаа мансуурч зүрх сэтгэл нь бие бие рүүгээ маш ихээр тэмүүлж байв. Тэд бие биенийхээ гарыг атгахаас өөр ямарч хөдөлгөөн хийж чадсангүй.

Нэг мэдэхэд хотод орж ирсэн байлаа. Санжаа тэр 2 гэнэт ухаан орон хажуу хавиар хүмүүсээ сэрээгээд бүгд гэр гэртээ бууцгаасан юм. Санжаа өөрөө Эрхэмээгийнд буун тэр 2-г оруулж өгөхийг хүссэн ч Ариунаа: Бид 2 зүгээрээ чи манай найзыг харин гэрт нь оруулаад өгөөрэй, чамд найдлаа шүү гэв.

Санжаа түүнийг л гуйсан болохоор Маралааг сэрээгээд гэрийнх нь хаалган дээр хүргэж өгөөд буцлаа. Маралаа харин гэртээ оронгуутаа эв эрүүл болох нь тэр. Учир нь тэр огт согтож унаагүй зүгээр л нойр нь хальт хүрээд жоохон дуг хийсэн гэтэл Ариунаа Санжаа 2-ыг нэг л биш байгааг сандалныхаа завсраар харсан байлаа.

Тэр 2 харанхуйд юу хийгээд байсан бэ… Харанхуй байсан боловч тэр 2 огт хөдлөхгүй бас юм ч ярихгүй маш удаан суусан нь Маралаад ойлгомжгүй санагдав. Арай учиртай юм биш байгаа гэж бодон өөрийнхөө өрөөнд ороод хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэв.

Би эртхэн гадарлах ёстой байжээ, Санжаа намайг сонирхохгүй байсан нь ийм л учиртай байж, яагаад заавал Ариунаа гэж, би түүнээс юугаараа дутуу юм бэ. Би яагаад өрөвдмөөр азгүй эхнэрүүдэд найр тавьж бууж өгөх ёстой юм бэ… гэсэн эмэгтэй хүний тэр дундаа үл тоогдсон хүний атаархалын хорон бодолууд түүний толгойд дүүрлээ.

Ариунаа миний сайн найз шүү дээ би одоо яах вэ гэж бодсоор унтах гэж оролдно.

Ариунаа гэртээ ороод нөхрөө арай гэж ор бараадуулан хэвтүүлээд машинд болсон зүйлийн тухай бодон буйдан дээрээ жаргалтай хэвтэнэ. Тэр бараг нөхөртэй гэдгээ таг мартсан мэт.

Шүршүүрт ороод гараад иртэл утсанд нь Санжаагаас 5 дуудлага ирсэн байлаа. Эргүүлээд залгах эсэхдээ эргэлзэж байтал мэссэж ирэх нь тэр.

Мэссэжийг уншаад огол үсрэн юу ч хамаагүй олж өмсөөд гэрээсээ гүйхээрээ хурдан гарлаа. Тиймээ түүнийг дурлалт залуу нь машинаа налчихсан хүлээж байсан юм. Ариунаа догдолсон зүрх, амьсгаа 2-оо арайх гэж дарсаар түүн дээр очив.

Хэн хэн нь юу ч дуугарсангүй Ариунааг машиндаа суулгаад хаашаа ч юм хөдөллөө. Гэрлэн дохион дээр Санжаа түүний гарыг дахин атгахад бүсгүй инээмсэглэнэ.

Тавилга гэхээр юмгүй саруулхан байранд орж ирсэн нь Санжаагийн гэр ажээ. Түүний нүдэнд цагаан өнгийн хоосон номын тавиур содон тусахад хажууд нь очоод: Ямар гоё тавиур вэ, яагаад хоосон байгаа юм бэ, номоор дүүргэхгүй.
Санжаа түүний ард ирж зогсоод ТААЛАГДАЖ БАЙНА УУ?
Ариунаа: Үнэхээр их, гоё тавиур байна.
Санжаа: БИ ЧАМД ЗОРИУЛЖ ХИЙСЭН ЮМ, ДААНЧ ХЭЗЭЭ ЯАЖ ӨГӨХӨӨ МЭДЭХГҮЙ ОЛОН ХОНОЛОО
Ариуна: Нээрээ юу ямар гоё юмбээ гээд Санжаа руу инээлээ.

Санжаа түүний үсийг үнэрлээд араас нь зөөлхөн тэврэв. Тэгээд хүзүүн дээр нь үнссээр өөрлүүгээ харуулахад
Ариунаа өөдөөс нь хайр гэрэлтсэн нүдээр ширтэнэ. Тэд маш удаан үнсэлцсэн. Санжаа хайртай бүсгүйгээ тэврээд буйдан дээр хэвтүүллээ.

Дахин үнсэлцэж Ариунаа Санжаагийн цамцны товчыг нэг нэгээр тайлсаар түүний цээжийг нүцгэлээд зөөлхөн үнсэхэд Санжаад үгээр хэлэмгүй сайхан байлаа. Цонхоор тусах сарны гэрэлд 2 биенээ энхрийлнэ. Цагаахан булбарай биеийг нэг ч сөөм үлдээлгүйгээр үнсэн таалсааар дотоожийг нь аяархан шувтлаад нандин нууцхан газарт нь гараараа аярхан хүрлээ.

Ариунаа эр эмийн ажилд хөлдүү гэж нөхөртөө гологддог байсан ч одоо тэр бүсгүй биш болсон мэт өөрийгөө хамгийн сайхан сэрэл тачаалдаа умбасан тачаангүй нэгэн болсон мэт янаглаж байна.

Тиймээ бүсгүй хүнийг хайрлаж энхрийлэх тусам улам өнгө ордог дэлбээлдэг ажээ. Тэд бие биенээ үнэн сэтгэлээсээ хүсэж хайрласаар өглөөг угтлаа…

10 Comments

  1. Даавка says:

    Харш гуай хүний зохиол дуушүй уншиж сур! Надад ийм хайр ирсэн бол сайхан байлаа, нөхөртэй ч түүндээ хайргүй амьдрах ямар хэцүүг чи мэдэхүү??? дурлах нь эмэгтэй хүнийг ахин эрч хүчтэй болгодог. Зуны асуудлаас болж би хүчирхэг бас гоёж гоодож сайхан байх ёстойгоо ухаарсан. Хэдийгээр миний нөхөр намайг хэцүү, ядуу дульмаг дутуу амьдарлаас салгасан ч амьдрал өөр, үргэлж өөрийгөө тордож гоёж, дээшээ тэмүүлж амьдрахыг зуны учралаас ухаарсан. Чи хартай, ууртай хагас мөнгөөр дүүрэн биш амьдралд амьдарч үзээгүй болохоор энд пээдийж байна. эмэгтэй хүн улам сайхан, юугаарч дутахгүй амьдрахыг хүсдэгийг мэдхүү. Дурлаал биз учраал биз, унтаал биз, би чиний амьдралд гай болоогүй.биздээ.

  2. Нээрээ says:

    Тийм хөгийн ханийг араар нь тавьсан нь болж гэмээр санагдчихлаа.

  3. N. says:

    Ккк хэнд ч зориулаагүээ. Угаасаа зарим бүсгүйчүүдын бараг бодит амьдрал .

  4. харш says:

    Даавкад зориулсан юм бишүү. 

  5. N. says:

    Баярлалаа. Тэгэее

  6. эни says:

    үргэлжлэлий нь хурдан тавиарай гоё болж

  7. harley88888@yahoo says:

    gants oldoh amidraliig uitgarlaj unguruunu gj yu bhav de 

  8. Partizan says:

    Ariunad buru bxgvie xuurxii mine. Ashgv neg xursun bie setgelin serel tachali n dvrelzvlj buyn bolson bnashd …

  9. GegeenCom says:

    Buruutail buruu nomtnuud bolchloo doo

  10. GegeenCom says:

    Uu yun ch amarhan yum. Erhemeegeesee ehleed salj maldiimu tur tusdaa bj maigaad muudalcaad 2 tiish bolcon bhda shogtohgui dee. Unelemj navs unalaa. Ailiin avgai heveeree l bga. Yadahad Sanjaa n ch bas eejiin ugnees gardgyi er hun boloogui yavaa tovarish hayagaa hadraal.

    Za bid ch yukve uneheeriin neg negendee taalagdsan bol ter busad zuils n daraagiin asuudal bdyn bhda. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.