Буруугүй буруутан /Төгсгөл/

happy_married_couple

Ариунаа завгүй байдалдаа дасаж, тэднийх гэртээ шинэ тавилгууд авч амьдрал нь бага багаар улам сайжирч байсан юм. Санжаа тэдний ажлаар ирэхээ больсон байна. Маралаа Ариунаа 2 урьдын адил сайхан нөхөрлөсөөр…

Нэг өдөр ажил дээр нэг залуухан оюутан бололтой охин ирээд зөгийн балтай сүү зайрмаг 2 захиалаад суухдаа Ариунаагаас нүд салгасангүй харлаа. Тэгээд идэж дуусчихаад дуугай л гараад явчихав. Тухайн үедээ нээх анзаарсангүй тэгэсгээд өнгөрчээ.

new_banner

Ойрноос Эрхмээгийн утсанд шөнө ч хамаагүй дуудлага мэссэж ирдэг болов. Эхнэр нь тэр болгонд ач холбогдол өгч шалгаж байцаасангүй, Эрхэмээ ч хааяа 00-н өрөөндөө орж ярина хааяа дуудлагаа таслаад утсаа унтраачихна.

Эрхмээ охиноо нүүр гарыг нь угаалгаад унтуулчихаад эхнэрийнхээ хажуугаар орж хэвтээд араас нь зөөлхөн тэвэрлээ.
Эрхэмээ : Ханиа унтаж байгаа юм уу?
Ариунаа: Аанхан
Эрхмээ: Ханиа наашаа хардаа гээд түүнийг өөрлүүгээ эргүүлээд хажуу шүүгээнээсээ жижиг чамин хайрцагтай бэлэг гарган өглөө.

Нээж үзтэл маш гоё cваровски хослол байв. Ариунаа дотроо баярласан ч гаднаа сэтгэл хөдлөлөө нууж. Баярлалаа гоё юмаа аа гээд цааш тавих гэтэл,
Эрхмээ: Би зүүгээд өгье…

Тэр нөхрөөсөө хамгийн сүүлд хэзээ бэлэг авснаа санах гэж хичээсэн ч чадсангүй. Нөхөр нь түүнийг үнсэж, таалан хувцасыг нь тайлаад оролдож эхэлэхэд Ариунаа гэнэт Санжааг бодон түүний өвөрт жаргасан өдрүүдээ санаж нүдээ анилаа.

Хэдэн сарын дараа цагаан сарын үеэр тэдний ресторанд нөгөө охин дахиад ирлээ. Царайнаас нь харвал нилээн ууртай ч юм шиг гунигтай харагдана. Нөгөө охин авдгаа захиалаад гарахдаа Ариунаад дөхөж ирээд: Эгчээ та утсаараа нэг яриулаач тэгэх үү?
Ариунаа: Тэг тэг гээд утсаа өгөхөд охин аваад нээх удалгүй баярлалаа гээд тэднийхээс гарлаа. Тэр охиныг жирэмсэн болохыг сая л анзаарав.

Ажил тарах үеэр нь танихгүй дугаараас ТАНТАЙ ЯРИХ ЮМ БАЙНА ЭРХЭМЭЭГИЙН ТУХАЙ гэсэн мэссэж ирлээ. Aриунаа дотроо айдастай байсаар тэр хүний хэлсэн газар очоод маш их гайхлаа өдөөс нь нөгөө охин хараад сууж байна.

Нөгөө охин: сайн байна уу та намайг танихгүй байх намайг Сарангэрэл гэдэг. Ариунаа гайхсан хэвээр толгой дохино.
Нөгөө охин: Би би энэ жил 3-р курс, танд хэлэх юм байнааа Эрхэмээ ах… гээд доошоо харлаа.

Тэр сая л бүгдийг ойлгох шиг болоод гэнэт нүд нь харанхуйлж чих нь шуугиад тэр охины цааш юу ярьсныг сайн сонссонгүй түүнд ганцхан ЭРХЭМЭЭ АХЫН ХҮҮХЭД, БИ ХҮҮХДЭЭ ГАРГАНА, ТЭР ТАНААС САЛНА ГЭДЭГ БАЙСАН, гэх мэт утга учиргүй салангад үгнүүд хажуугаар нь өнгөрсөөр.

Нөгөө охин: Эгчээ та бидны гэдсэн дэхь хүүхдийг бодолдоо гуйж байна гэсээр нүднээс нь том том нулимас урсах нь тэр.

Ариунгийн нүд нэг тийш гөлөрч: БИД Ч БАС ХҮҮХЭДТЭЙ ГЭДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ, МИНИЙ ОХИН ОДОО 8 НАСТАЙ гэж хэлээд суудлаас босоод хаалга руу зүглэлээ.

Гэртээ чухам яаж ирсэнээ мэдэхгүй. Унталгынхаа өрөөнд ороод хэсэг хөдөлгөөнгүй суулаа.

Ариунаа ИТГЭСЭН, ТЭР ӨӨРИЙНХӨӨ ХАЙРЫГ ХАЯАД ТҮҮНД СҮҮЛИЙН УДАА ИТГЭЭД ҮЗЭХЭЭР ШИЙДСЭН, ДАХИЖ ЧАДАХГҮЙ, ТИЙМЭЭ ЧАДАХГҮЙ гэж өөртэйгөө ярьсаар цүнхэндээ өөрийнхөө болон охиныхоо хувцасыг хийлээ.

Гаднаас аав охин 2 инээлдсээр орж ирэхэд Ариунаа бүх хувцасаа өмссөн хажуудаа цүнх тавьсан сууж байв. Эрхмээ гайхаж бас айсан царайгаар: Ханиа юу болоов зүгээр үү?
Ариунаа хариу юу ч дуугарсангүй охиноо дуудаад: 2-лаа эмээгийндээ очоод ирье гээд гарахаар бостол,
Эрхмээ гарнаас нь татаад: ЧИ ЯАСАН ӨӨР ХҮНТЭЙ БОЛОО ЮУ, ТЭР ЧИНЬ ХЭН ЮМ, САНЖАА ЮУ, БИ ЧАМАЙГ МЭДСЭН ШҮҮ , САНЖАА ТА 2-Г УДААН АЖИГЛАСАН гээд гарыг нь өвдтөл базахад Ариунаа уурлаад ГАР ТАВЬ, ӨВДӨӨД БАЙНА…

Эрхмээ түүнийг ханаруу түлхээд унагаачихав охин нь уйлж ээжийг ЭЭЖИЙГ ЯАГААД БАЙГАА ЮМ БЭ гээд аав руугаа уурлатал,
Эрхмээ охиноо: ДУУГАЙ БАЙ ЧИ.

Тэр энэ бүхнийг хараад дуугай байж тэссэнгүй үсээ хойш болгоод босож БИ ЧИНИЙ Сараатай ЧИНЬ УУЛЗСАН одоо ойлгов уу, одоо бүгдийг дуусгъя би дахиж чадахгүй, чадахгүй мэдүү гээд охиноо тэврээд эхэр татан уйлсаар хаалга онгойлголоо.

Эрхмээ толгойгоо бариад намайг уучлаарай тэр миний хүүхэд бишээ, худлаа хэлж байгаа юм 2-лаа бие биенээ уучлаад дахиад эхлье л дээ тэгэх үү? Сүүлийн удаа боломж өгчих гэсээр эхнэртээ ойртоход,

Эхнэр нь ҮГҮЙ ЭЭ ДАХИЖ ЧАДАХГҮЙ…

Хаалга хаагдаж Эрхэмээ эзгүй гэрт ганцаараа үлдлээ.

Ариунаа ээжийндээ очиж амьдарсан юм. Тэгээд болсон бүх үйл явдалыг Маралаад ярихад тэр ч бас сэтгэлээ уудлан: Чи бас намайг уучлаарай би Санжаа та 2-н харицааг мэдэхгүй байхдаа түүнийг болзоонд хүртэл урьсан харин тэр надад чамд хайртай гэдгээ шууд хэлсэн. Тэр үнэхээр чамд хайртай юм билээ. Чи цаадахтайгаа уулз л даа гэв.

Ариунаа: Мэдэхгүй ээ надад Санжаагийн нүүрийг харах ичмээр байна. Тэглээ ч бараг хагас жил боллоо одоо ч намайг мартсан байлгүй дээ.
Маралаа: Тийм амархан мартахааргүй л байсан даа заза тэгж байж өөр хүнд алдаж амаа баривдаа
эсвэл би эргүүлээд авчихна шүү гэж тоглоом шоглоом хийнэ.
Маралаа: Тэгээд нөхөр чинь одоо яаж байна. Заза тэрний яах ер нь чи бид 2-т ямар хамаа байхав дээ. Санжааг л алдав…
Ариунаа: Эрхмээг бодох хүсэл алгаа харин тэр жирэмсэн охиныг яагаад ч юм өрөвдөөд байх юм. Миний үзсэн зовлонг битгий л үзээсэй билээ хөөрхий… гэж санаашрангүй ярихад, Маралаа юу сонин юм ярьдаг юм бэ, өөрийгөө яая гэж бас нөхрийгөө булаасан хүүхэнг өрөвдөөд байхдаа яахавдээ гэж дотроо бодно.

Эрхэмээг сурсан зангаараа Санжаа дээр согтуу ирж ЧИНИЙ НӨГӨӨ ТАНИЛЦУУЛДАГ ОХИН МИНИЙ АМЬДРАЛЫГ БАЛАЛЧИХЛАА. ТА 2 ХУЙВИЛДАЖ АРИУНАА БИД 2-Г САЛГАСАН УУ. ЧИ Ч АРААР МИНЬ ЭХНЭРИЙГ МИНЬ ЭРГҮҮЛДЭГ НОВШИЙН ЭР ЮМДАА гэх мэтийн хараалын үг урсгаж баахан агсанаж гарлаа.

Санжаад түүнд хэлэх олон юм байсан ч юуч хэлээд ойлгохгүй болохоор хэлэхийг ч хүссэнгүй тэр оюутан охиныг өөрт нь хандраад ядаргаа болоод байсан учир санаандгүй шахуу Эрхэмээтэй танилцуулсан төдий тэр 2-г хүчээр нэг оронд оруулаагүй нь үнэн.

Харин хайртай бүсгүй рүүгээ гүйгээд очмоор санагдаж байв. Гэсэн ч нэг л бэргэсээр өөртөө итгэлгүй явсаар.

Ариунаа ажил хичээлдээ яваад завгүй нэгэн болжээ. Санжааг маш их үгүйлж ганцаардаж байсан хэдий ч түүнийг зориод оччихож чадалгүй нэг мэдэхэд зун болжээ. Маралаа тэр 2 нэг пабд уулзахаар болсон билээ. Маралаа ярих юм байна гээд байсан юу юм болдоо гэж бодон түрүүлж ирээд хүлээж байлаа.

Меню хараад байж байтал нэг л танил дотно хоолой: Сайна уу Ариунаа толгойгоо өндийлгөн харвал олон сар өдрийн бодол шөнийн зүүд болсон хайртай залуу нь зогсож байх нь тэр.

Тэд эхэндээ бие биенээсээ бишүүрхэнгүй байцгаасаар сүүлдээ байдал арай дээрдлээ. Харин тэндээс гараад хотын гудмаар алхахдаа яг л хайртай хосууд шиг хөтлөлцөөд алхлаа. Санжаа хайртай эмэгтэйгээ хүлээж чадсан юм. Тэд шууд нэг гэрт орчихож чадалгүй тал талд уулзалдсаар намар гэхэд 2 талынхаа гэрийнхэнтэй танилцаж, Санжаа бүх зүйлийг ном ёсоор нь хийнэ гэсээр түүнийг бэр гуйлаа.

Санжаагийн ээж эхэндээ дургүй байсан ч хүүгээ өдий хүртэл өөрсдийнх нь төлөө амьдарч хувийн амьдралаа ч гаргуунд нь гаргасныг ухаараад ганц хүүгийнхээ хайртай эмэгтэйг элэгсэгээр хүлээж авсан билээ.

Санжаа олон эмэгтэй дүүтэй тиймээс л эмэгтэй хүнийг тэгтлээ ойлгож хайрлаж хүндэлж сурсан болохыг Ариунаа тэднийд очихдоо мэдэж авав. Тэр Санжааг сайн хань болж чадна гэдэгт улам итгэлтэй болжээ.

Тэрнээс хойш яг 1 жилийн дараа Ариунаа даруухан мөртлөө чамин хийцтэй цав цагаан даашинж өмсөөд толинд харна. Санжаа түүнийг хаалганы цаанаас харж зогсохдоо ЭНЭ БҮСГҮЙГ НАСАН ТУРШДАА ХАЙРЛАЖ ЯВАХ БОЛНО гэж өөрөө өөртөө тангараг өргөв.

Өнөөдөр бол тэрний хувьд хамгийн жаргалтай өдөр, өнөөдөр тэр хайртай хүнтэйгээ хуримаа хйинэ.

ТИЙМЭЭ ТЭР ИЙМ ЖАРГАЛЫГ ЭДЛЭХ ЭРХТЭЙ, АМЬДРАЛ ӨӨРӨӨ ҮНЭХЭЭР БАЯЛАГ БИЛЭЭ.

24 Comments

  1. Shal teneg says:

    Shal teneg yum !!! 

  2. Baagii says:

    Taaladlaa harin jinhene mongol realist amidral gargaj chadaj, zarim oguulleguud bur ulgeriin ulgeriin uil yawdaltai baidag , ene hamaagui engiin dajgui amidral haruuljee

  3. zochin says:

    gegeen analyze synthesis iig bol hiisen bndoo, neeree krilleer bichuul ih hun unshih baihaa, friendly advice shuu, no offense, aruinaa swarowsky haraad bayarlaad gnu kkk mongol ohiduudiin goyoliin hemjee swarovsky l doo, bug ijil goyodog, yalgarna gej bhgui neg hevend tsutgasan yag uka giin duu hen ch bilee bariu jeanstei usgiitei puuzdee urt gil har usee namiruulj swarovsky zuusen overly done make up tai girls od oo od,

  4. N. says:

    Өө тэгэлгүй яах вээ. Амьдрал дээр ихэнх бүсгүйчүүд хүүхдээ бодсон сонгодт хийж эцэгтэй нь үлддэг эсвэл ганцаараа насыг бардаг. Бас сайн хойд аав маш ховор лдоо. Сайн залуус ч бж л бна. гэхдээ бас азтай бүсгүйеүүд ч олон бдаг

  5. GegeenCom says:

    Ohin bolon sarangereliin urag 2 helj yarij duu hooloigoo hurgej chadq bolohooroo hohirogchdiin toond orohoo baichij bgamu yasan ineedtei yum. Amidral deer bol Ariunaa nar ohinoo bodood Erhemeegees evgui ersiig tevcheel yavj l bga bur mass-g ezelne. Sanjaa nar ch bas tiim olon bish savaagui ers hayagaa hadrah geed yavjiidgiig niigmeeree uugshuulmeerguil bgamda. Sanjaa daraa n Ariunaag yaj ch zovoogoo bilee kino bol ingeed happy ending geed duusgachihna l da Amidral daanch tsaashaa 10 20 jileer urgeljleed yavna. Hoid aavtai ohin 20 hurne jijig sajig yuman deer l emzeglej jinhene minii eceg bish bolohoor ingelee teglee geel asuudal tarina.

    Ariunaa Sanjaa 2n huuhed gj neg garahaar Sanhaa ali huuhdee alag uzsen bolqgeer evtei bailgahu gj urchiine. Yer n mongold tegj hunii huuhded buu hel uuriin huuhded sain eceg bolchii geh hun hovor ungursun jiliin sudalgaagaar huuheddee sanaa tavidag ecguud 7% tai l garsan bn ehchuud 57%. Yahav bodit tuuh bish yumdaa geel bodood unguruh n haashaan gehees barimt faktuud bol eniig muruudliin hulug ongoc gedgiig n batlalcaad bolj uguhguim

  6. Нээрээ says:

    Харин ч хохирсон хүн байхгүй юм зүгээр юм биш үү хэ хэ.

  7. Partizan says:

    xaxa tgvl oxin vrii n jargaltai bailgax vvdnes jinxene tugsgulii n bish…

  8. N. says:

    Мм тиймээ бүх ээжүүд хүүхдүүддээ хайртай. Тэднтй төлөө бүхнийг хийдэг бүхнийг тэвчдэг. Энэ удаа Ариунаагын жаргалтай байх хувилбар л энэ байлаа.

  9. GegeenCom says:

    Nuhriinh n hajuugaar sambaganuulj bhaar salgaad saihan amidruulchij boldguimu saijruulsan hani n daraa n garch irdeg bhd bas boljeeshd. Bugd holildoj sharhalj negnee uzen yadaj gomdolcoj bj yahaaraa jargaj amjdiin yalanguya nuhur myaa bn geed uur eriin uvurt hevtej bhd jinhene jargal ene yum bn gj bodood hevtjaah huuhen olon gju? Osoldohgui l ohin urtei l hun bhyn yamar ch eh hun ohiniihoo erh ashgiig uuriinhuusuu deeguurt tavidag bmaar yum realityd bol. Ene arai l amia bodson ariun bish eej uu gui yu. Ohin n happy bish bol ohinii eej happy bj chadahiimu

  10. N. says:

    Ингэхэд ер ньмонгол эмгтэй хүнд бие сэтгэлийн жаргал эдлэх эох байна уу. Засардгүй нөхрийг насаараа хүлцэж эсвнл муу санаалсаар ганцаараа насыг барах 2хон сонголт байх естой юмуу заавал.. Азтай. Бас Жаргалтай байж болохгүй юмуу

  11. GegeenCom says:

    Nadad bol yostoi unrealistic sanagdlaa. Hunii yum bol huniih l bdg Sanjaa anhnaasaa hureh erhgui uuriiguu zahirah chadamjtai bh yostoi bsyn. Salj niilsen ulsuud saijruulj chadaad yavaad bdg gej hovor tohioldol bn tegeed ch umnuh amidralaas uldsen ur huuhdees ugsuuleed sain muugaaraa duuduulah yum bishgyi l garahiin bishuu. Erhemee yahavdee ter Sarangerelnuudiin negtei tsaashdaa amidraal yavna bas baahan Ariunaanuud uildverleel yavaad bhyn bn l da tuvugtein be. 

    Ariunaa ch gsn salj maltalaa Sanjaatai zavaarq bj bolooguimuu, yer n l Sanjaa hunii ehner bulaasan uudgui er, Ariunaa avgain unench jurmiig sahiagui huuramch zavhai em, Erhemee m ch gsn er nuhur bh gej hicheesen ch oroitson erhbish etseg hiihiigee umartq ireeduid ohinoo ergej toiroh bh l gej naidahaas argagyi azgui zaluu, ter Sarangerel Ariunaagaas iluu academically bolovsrood yavjiital ohintoi hun bj tsetseg saihan mongol ohidiinhoo ireeduig bodq hugiin zavhai yumnuudaas bolj tend huuhed chirchihiimaa nuhun urjihuin bolovsrol ger bul tuluvlult Ariunaad ch bas bsngui yaj neg yum zavaarch yavahdaa Sanjaagiin huuhdiig teecheegyin unuuh n Erhemeegiin ohiniig etseg shig n uuriimsug handlaa geed uhaan medee ortson ter ohin huurhii uur ahad aav shigee handahu urgelj l emzeg tsegtei usch tornih n evgui ch yum shig.

    Ene bugdees dugnehed iimerhuu hordson setgehuig bugd okey huleej avaad bga n l mongol tumnii emgenel shuu. Uursdiin oyun uhaan tolgoi tarhi n unendee uimerch samuursan erguutcen. Iim nuhtsuld chigch shudarga, ger buldee amia tavidag humuust hurtel amidrah itgel nurna doo hajuudah n t1teed bvl hani ijil bololcoj guigeed ch yalaa. Buunuuruu iim muuhai samuurtsan yum chini buh ard tumnees ch shuurdeed shuurdeed burheg ireedui zuralcah l huniig songoj tevchij salj niilj amidrah albatai bolohiim boljinu. Yostoi boli boli ternii orond Ariunaag yadaj ariuhanaar n bailgaad urh tolgoilson uurtuu unench chadmag huuhen bolgoj uz. Iim niigemd zohicoj amidrahiin tuld iim erguu yumiig hurtel olj harq bga met chimeegui bh yostoimu. Usvur nasnii huuhdiin amidral ruu uur ah egch hucheer avchirch chihehgui heseg teschij uneheer boldguimu

  12. N. says:

    ӨӨ мэдээж БҮХ нөхрүүдэд таалагдахгүй бх ,

  13. Bayaraaa says:

    Yostoi nowshiin sanagdlaa. Xairan ger bvl. Iim tng bh hereggui shv bvsguichvvdee

  14. Жиргээч says:

    dajgui boljee tugsgul taalagdlaa. erhemee hurteh ystoigoo l hurtlee

  15. N. says:

    Чадсан үгүйгээ мэдэхгүй бнөө.

  16. N. says:

    Баярлалаа all. Эмэгтэй хүнд боловсрол ямар чухалыг, амьдралыг илүү томоор харах естой гэдгийг,эмэгтэй хүний тэвчээр дуусдагыг, ямар эмзэг энхрий гэдгийг, эцэст нь амьдрал баян гэдгийг л харуулах гэж хичээлээ

  17. Partizan says:

    yamar xvgiin tugsgul we. Amidral aygv goe tsegtsred irj bxad. Xvvxed n eej aawtaiga eleg bvten bsn bol xichnen sxan. Erxmegin sanjad xandaj xeldeg vg vnenshd. Nz nz gj nzarxdag xvmvs ar nurunas xutga shaana shv er n…

  18. zochin says:

    manai niigmiin bodit torhiig haruulsan saihan zohiol boljee, yana daa iim novshiin niigemd amidrah gej, emegteichud l zovj duusah ymda

  19. минжээ says:

    ашгүйдээ нэг юм дуусдагын байж… Ахиад боломж олгосон бол яах бсан бол ууг нь Эрхмээ нь овоо л хүн төрхөндөө орж бсан юмсан. Тэр охин гэж муу шавар ийм шаварууд хаа сайгүй бх юмдаа

  20. bodrol says:

    Солонгос киноны төгсгөлийн анги шиг л болж дээ . Ямар ч хурдан хурдан өрнөдөг үйл явдлууд вэ дээ

  21. dorlig says:

    Udahgui sanjaagaasaa salaad erhemee deeree ochood chi arai deer yum bn geed ireh blgui.

  22. Dajgui zaluu says:

    2tiishee bolj yag l minii taamaglsnaar

  23. Эни says:

    Хөөрхий саран. Гэхдээ ариунаа болжээ болж одоо жаргалгүй яахав. Гоё болжээ байрлалаа зохиолчооо ахиад зөндөө олныг бичээрэй

  24. Solo says:

    GeV genet l uil yavdag ni usreed bas yamar ch nairuulga bhgui tegsen bilee ingesen bilee geed sul ug, uguulber ihtei yum. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.