Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насныхан байна

A young couple holding a condom

A young couple holding a condom

Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнөөдөр 16:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

new_banner

ДЭМБ-ын 2015 оны судалгаагаар нийт хүн амын гуравны нэг буюу 989 мянга нь 18-35 насныхан байдаг. Харамсалтай нь ирээдүйн гэр бүл болсон, ид хийж бүтээх насны залуусын дунд халдварт болоод халдварт бус өвчлөл их байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал, БЗДХ-аар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуус байна. Мөн үр хөндөлтийн 18.168 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 224.6 ногдож байна. Ийм учраас оюутан, залуусыг аливаа нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хандлагыг нь өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэхэд нь зориулсан арга хэмжээг зохион байгуулж байгаагийн эхлэл нь энэхүү өдөрлөг юм.

Өдөрлөгт Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ болоод албаны хүмүүс оролцохоос гадна Uvertura, Extasy, Мотив хамтлаг болон залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх ажээ.

Мөн өдөрлөгийн үеэр өндөр шагналтай хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулж оюутан, залуучуудын эрүүл мэндэд хэрэгтэй хувь хүний хөгжлийн болон эрүүл мэндийн чиглэлийн лекц зохион байгуулах юм байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

5 Comments

  1. kjh emegtei 29 says:

    bi anh 20toidoo unseltsej 24teidee untaj bailaa, gelee gd ene jaahan huuhduudiig shuumjildeggui shdee, amidrald baih l yum, ugaasaa puberty n yum chin dee, gants bodogddog yum n l sex baidag shuu dee, yahav ih zorimog yum, bi tiim zorigtoi baigaagui, unheer durlaad nuguu hun n ch gesen adilhan sain baival yagaad untaj bolohgui gej untag l dee, gol n hooson demii haviin hun amitantai untah bas demii l dee

  2. Ystoil hoorhiis uchraa ch olooguil sexdeed guideg bhldaa odoonii huuhduud ch ert pas nis shal pal hiideg boljdee hetsuu yumdaa huuhduud duu nartaa bid l sain helj oilguulj anhaarch bhgui bol,bid yr ni ih haalttai ulsuud ene talaar ur huuhduud duu nartaigaa neelttei yariltsaj chaddgui puu paa bolgodog mortloo ene belgiin amidral dalduur tsetseglen hogjij nasjilt zaluujsaar

  3. Partizan says:

    Ene nasnixan iim zawan bolxor l, uursdigu archlad surtsan uchra meddeg egch bvsgvichvd n amar bdag bxgvi yu.

  4. Даваасүрэн даажаа says:

    мазок чинь хоцрогдоод, нарийн шинжилгээнд орохгүй л бол илэрдгүй олон өвчин байна. Эмэгтэйчүүд зөвхөн өрөвсөл зүгээр гэсэн гээд яваад байдаг, яс юман дээрээ бэлгийн замаар халддаг нян бактер. Умайн хүзүүний хавдар үүсгэгч вирус эр хүнээр дамждаг юм байна лээ шүү. Хавдартай түүнийгээ мэдээгүй, хавдрын вирустэй эмэгтэйтэй унтвалмдараагын эмэгьэйд халдаадаг гэсэн нарийн мэргэжилийн эмчийн лекц. Тэхээр бэлгэвчээ цүнхлээд кармаалаад бариад явцгааж бай

  5. GegeenCom says:

    Tal n 25s doosh nasniihan. Ersdeltei buleg bn da. 15tuud bas asuudal tarial guij yavdag ain

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.