Бүсгүй та шинэхэн амрагтай болсон уу

2299296_4b1b1a8d

Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн шинэхэн танилдаа, тэр тусмаа хайрлаж дурласан хүндээ аятайхан харагдахыг хүсдэг. Хайртай хүнээ алдахгүйн тулд тэгэхээс ч өөр аргагүй. Энэ байдлаас болж, ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө бодит байдлаасаа тэс өөрөөр авч явахад хүрдэг. Ингэснээр хайртай залуу нь түүнд улам ихээр дурлах ёстой гэж тэд ойлгодог. Гэтэл дурласан залуу нь харин ч бүр дайжин оддог. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хэн ч бай ямагт зөвхөн үнэнийг ярих ёстой гэсэн үг. Харин юуг ярьж, юуг ярьж болохгүй вэ гэдгийг одоо хэлж өгье!

  • Сайн танилцаагүй байж анх төрсөн цагаасаа өнөөдрийг хүртэлх бүх амьдралаа тоочин ярих хэрэггүй.
  • Өөртөө тохиосон хүнд хэцүү байдлын талаар гомдоллож ярих хэрэггүй,
  • Өнгөрсөн үеэ санагалзаж, алдаа оноогоо дурсан ярьж хэрхэвч болохгүй,
  • Эрх танхи өссөн тухайгаа бүү ярь. Тэгвэл өөрөөс нь яг тийм юм шаардах нь хэмээн эрчүүд бодоход хүрнэ.
  • Айлын эрх танхил, зөрүүд, дур зоргоороо авирладаг эмэгтэйг эчрүүд эхнэрээ болгож авах хүсэлгүй байдаг.
  • Харин багадаа зовж зүдрэн амьдарч байснаа дурсаад байвал, туулж өнгөрүүлсэн зовлонгийх нь төлөөсийг би төлөх юм байна гэж эрчүүд бодоод зугтчихдаг.
  • Өмнөх нөхөр юмуу урьд өмнө нь уулзаж учирч явсан эрчүүдийнхээ талаар илэн далангүй ярих хэрэггүй.
  • Өмнөх нөхрөөсөө яагаад салсан тухайгаа ч гэсэн ярихгүй байхыг хичээ.
  • Хэрэв та өөрөө өмнөх эрчүүдээ хаяж байсан гэж яривал эрэгтэй хүн тантай суух сонирхолгүй болно.
  • Харин дандаа хаягдаж байсан гэж яривал таныг хэн ч үнэлэхгүй.
  • Хүүхдээ ор тас нуух юмуу, чи л түүнийг тэжээх ёстой гэж шинэхэн хайртдаа шууд даатгах гэж оролдох хэрэггүй.
  • Ямар ч эр хүн, хүний хүүхдэд шууд л эцэг эх шиг нь хайр халамж тавиад байдаггүй.
  • Хэрэв хүүхдээ үл тоомсорлоод байвал шинэхэн амраг чинь хүүхдэд чинь бас л тэгж л ханддаг болно.
  • Эрчүүд дандаа ямар нэг өвчин яриад байдаг эмэгтэй хүнд дургүй.
  • Өөрийгөө эв эрүүл, сав саруул хэмээн гайхуулж магтах нь ч эрчүүдэд сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй.
  • Өөрийгөө бусдаас илүү гойд ухаантай, мэдлэг боловсролтой хэмээн гайхуулах юмуу, өөрсдийнх нь мэдэхгүй гадаад хэлээр ярихад эрчүүдэд өөрсдийг нь доромжилж буй мэт сэтгэгдэл төрдөг.
  • Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй тэнэгхэн хүн шиг байвал ямар ч эр хүн таныг тоохгүй.
  • Иймд шинэхэн танилдаа анхнаас нь өөрийгөө аль болох зөвөөр ойлгуулахыг хичээгээрэй. Таныг, өөрийнх нь бодож байснаас тэс өөр хүн юм байна гэдгийг чинь мэдэх нь эрчүүдэд том цохилт болдог.
  • Шинэхэн танилдаа сайн муу бүх талаа нуулгүй яриад, өрөө яг одоо юу хүсч байгаа, гэтэл өнөөдөр бодит байдал дээр ямар байгаа зэргээ жишиж бодох боломжийг түүнд олгох хэрэгтэй.

/Хань/

5 Comments

  1. unshigch says:

    болохгүй болохгүй л гэх юм тэгээд юу нь болдог юм бэ. энд болох юм нэг ч алга. болдог юмийг нь бичээч ээ тэгвэл

  2. the man says:

    Saikhan hariltsaatai, sanhuugiin bolomjtoi, zaluu- gualig, tsarailag, udriin tsagaar uulzah burt 100-300usd aar uguh bolomjtoi tul sonirholtoi emegteichuud manfirst30@yahoo.com ruu handana uu !

  3. mergenboodii says:

    gaigui setgeleerei hamtragch boloh huuhen baival 99151465 ruu zalgaarai esvel cylos_06@yahoo.com ruu mail bicheerei dajgui 168sm 75kg handsome zaluu bna

  4. xe xe xe says:

    he he he tiim baina gehdee er ni eregtgeigee sons gesen ug bololtoi

  5. tseegii says:

    yun sonin zovlogoo be. eniig ch yarij bolohgui tegj ch yarij bolohgui gecheed. barag yarih yumgui boltson baihad Шинэхэн танилдаа сайн муу бүх талаа нуулгүй яриад, өрөө яг одоо юу хүсч байгаа, гэтэл өнөөдөр бодит байдал дээр ямар байгаа зэргээ жишиж бодох боломжийг түүнд олгох хэрэгтэй. genuu. shal tenegiin. suuliin oguulber bol iluu ug bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.