Төрсний дараах давсагны үрэвсэл

264482dd2182b74ebig

Төрсний дараа эхийн биеийн байдал суларч, өвчин эсэргүүцэх чадвар нь муудах, төрөх явцад хийгдсэн төрөл бүрийн ажилбарууд хийх үед халдвар авсан үед үүсдэг. Мөн төрөлтийн янз бүрийн хүндрэлээс ч улбаатай. Иймд та нэн түрүүн эмчид хандаж үзүүлээд заавар зөвлөгөөг нь чанд биелүүлээрэй.

new_banner

Мөн шээсээ огт барилгүй, шээмээр санагдах болгонд гаргаж байх, өдөрт 8-10 аяга буцалсан ус ууж хэвших хэрэгтэй. Хэрэв эмчийн заавраар бичиж өгсөн эмийг ууж байх үед дотор эвгүйрхэж, амьсгалахад хүндрэлтэй болж, биеэр тууралт гарах зэрэг шинж илэрвэл тэр даруй эмээ зогсоогоорой. Харин эм хэрэглэх явцад дээрх шинж илрэхгүй байвал эмчилгээгээ цааш нь үргэлжлүүлж дууссаны дараа бүрэн төгс эдгэрсэн эсэхийг шалгаж шинжилгээ хийлгэнэ гэдгийг бүү мартаарай.

Хөхүүл хүүхэдтэй эх жирэмслэлтээс хамгаалах энгийн арга

Эх төрснөөс хойш зургаан долоо хоногийн дараа биеийн байдал нь ерөнхийдөө эргэж хэвийн байдалдаа орж, бие организм дахин жирэмслэх чадвартай болдог. Энэ үед хөхүүл эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэх шаардлагатай. Жирэмслэтээс хамгаалдаг маш олон арга байдаг.

Үүнд:

-ерөндөг-савны амсар дээр суулгана

-тариа-гурван сард нэг удаа булчиндаа тариулдаг

-бэлгэвч -хавьтахаас өмнө углаж хэрэглэх

-дааврын бэлдмэл -өдөр бүр тогтмол нэг цагт ууна гэх мэт олон арга байдаг. Гэхдээ эдгээр аргуудыг хэрэглэхийн өмнө эх өөрөө сөрөг үр дагаварыг нь сайн судалж мэдэж авах нь чухал. Дээрх аргуудаас тариа болон дааврын бэлдмэл нь хөхний сүүнд ямар нэг өөрчлөлт өгөх магадлал өндөртэй. Үүнээс гадна эх хүн өөртөө:

-Дараа дараагийн жирэмслэлтэд муугаар нөлөөлөх үү?

-Хөхний сүүнд өөрчлөлт өгөх үү?

-Хүүхдэд ямар нэг муу нөлөө үзүүлэх үү?

-Өөрийн биед мөн муу үр дагавар авчирч болзошгүй юу?

-Хэр үнэтэй арга бол?

-Бэлгийн амьдралд муугаар нөлөөлөх үү? зэрэг асуултуудыг тавьж, сайн судалж үзээд эмчийн тусламжтайгаар хэрэглээрэй. Үүнээс өөр хөхүүл эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалдаг бас нэг арга байдаг. Гэхдээ энэ нь тэр бүр амжилттай биш гэдгийг санаарай. Төрөх үед хөхний товч, булчирхайн мэдрэмтгий чанар ихэсдэг ба энэ үед нярай эхийнхээ хөхийг хөхөхөд түүнд орших мэдрэлийн төгсгөлүүдийг цочроож улмаар мэдрэлийн импульс тархинд очиж түүнээс тусгай даавар ялгарч, үүний нөлөөгөөр хөх сүүжих үйл явц эрчимжиж шууд бус замаар өндгөвчний үйл ажиллагааг бууруулсанаар өндгөвчинд өндөг боловсрохгүй болдог. Энэ аргыг хэрэглэж байхдаа эхчүүд хүүхдээ тогтмол ойр ойрхон урт хугацаагаар хөхүүлж байхыг анхааруулж байна. Ер нь хөхүүл эмэгтэй жирийн эмэгтэйчүүдийг бодвол жирэмслэх нь харьцангуй бага байдаг. Гэхдээ хүүхдээ нэмэгдэл хоолонд ормогц жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг хэрэглэж эхлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.