Ийм эхнэр нөхөр байх уу?

husband-wife-relationship-disturbance-solution-by-vashikaran-mantras

Сайн байна уу. Нөхөр бид 2 суугаад 2 жил л болох гэж байна. Таарч тохирох гэж үйлээ үзэж байна. Сая гэхэд муудалцаад 7 хонож байна. 1  гэртээ тус тусдаа унтаж байна. Энэ тэнэг байгааз дээ. Эвлэрэхийг хүсэхгүй байгаа юмуу гэхээр уурлаж эвдэж сүйтгэснийгээ засаж янзлаад л байх юм. Намайг хоол хийхээр идчихнэ. Ерөнхийдөө хэн хэн нь буулт хийж аргадах ухаанаа олохгүй л байх шиг.

new_banner

Би яваад өгдөг юмуу гэхээр эвлэрэх гээд эвээ олохгүй байгаа юм болуу жаахан харъя гээд өрөвдөх юм. Цаашдаа ийм л зан гаргах хүн гэдгийг нь бодохоор дургүй хүрэхийн. Хэрүүл бол дандаа надаас болдог гэдэг. Би тогтсон ажилтай нөхөр тогтсон ажилгүй. Ажлынхантайгаа 1 удаа гарч хоолонд ороод удалгүй тарсан. Ажлынхаа гайгүй нийлдэг хүүхэнтэйгээ буу халж пиво уусан шалтгаанаар архичин гэдэг нэр авлаа. Ер нь бол гадуур гаргах хүнтэй нийлж найзлахад минь дургүй. Багын 2 найзыг ад үзээд ирэхээр хэрүүл болдог энээ тэрээ гээд байдаг ирэхээ ч больсон. Намайг ажилдаа яваад ирээд л энэ ганц өрөөг ухаж төнхөж цэвэрлээд боол зарц шиг бөгтөгнөж байвал дуугай байна бараг баярладаг байх.

Гэхдээл уурлахаараа юу ч чадахгүй арчаагүй удмаараа муу санаатай гээд муу муухайгаар хэлдэг. Үзэл бодол дандаа зөрнө. Юм үзэг жаахан уужуу олон талаас нь хардаг болох байх гээд 2-лаа ийш тийш явъя ингэе тэгье гэхээр би чадахгүй байх аа гээд л… Тулга тойрсон хэрүүл хийгээд энд тэгсэн байна тэнд тэгсэн байна ганц өрөө байр цэвэрлэж чадахгүй юм байж хүүхэд гаргавал заваарахын байна л даа гээд гомдмоор. Хүүхэдтэй болох юмсан би оройтоол байна даа гэхээр түрээсээр амьдарч байж юун хүүхэд гэнэ. Өөрөө хүнтэй сууж байгаад салсан 1 хүүхэдтэй.

Би цөхөрч байна. Яах гэж энэ хүнтэй сууваа. Яаж салах вэ? Ядаж муудалцлаа ч эвлэрэх зай бас байдагсан. Тийм ч юм алга. Би энэ чигээрээ байвал насан туршдаа энэний аяыг харж уурыг нь хүргэхгүй бөгцөгнөж явах юм шигээ. Гэтэл би оройтож сууж байгаа ч хайртай хүнтэйгээ хамт амьдраад хүүхэдтэй болоод амьдралын төлөө зүтгэнэ гэсэн гэнэн бодолтой явсан даа. Хүний эхнэр шиг намайг загнаж залж байгаа ч гэхийн би тэгж хүн шахаж шаардаж одоо ингэ тэг хөл гараа угаа мөнгө төгрөг олж ир энээ тэрээ гэж чадахгүй ээ.

Би урдах ажлаа хийгээд орой гэртээ тайван сайхан амрах, гэрийн эхнэр хүн өөрийн дураар хүнээр заалгалгүй гэр орны ажлаа хийчих нь сайхан жаргалтай санагддаг. Би ямар алт мөнгө булга шуб мөнгө төгрөг нэхээд байгаа биш. Би хүнтэй амьдарч чадахгүй нь ээ. Салаад өөр хажуу өрөө ч болохнээ олоод амьдармаар санагдаад. Даанч энэ хамаг юм эвдээд сүйтгээд хаячих болуу гэж айгаад байна. Би яах вэ надад загнаж хараалгүй зөвлөөч…

26 Comments

  1. zochin says:

    chi ooroo deed bolobsroltoi harin nohor chini deed bolobsrolgui bololtoi bolobsroliin ylgaa ih gardag shuu . Bolobsroloos bolood hunii uzeh uzel bodol shal ondoo bolchdog ym . Tsaashdaa hamt baina gewel nohoroo ydaj ynz buriin surgalt damjaand ybuul hun bolobsrood ireheer ym uzeh uzel bodol ondoo bolood irne. Jaahan oilgomjgui bichsen bol uuchlaarai. (Ene zowhon minii bodol shuu)

  2. SAL says:

    salaach naad archaagui pisdagaasaa

  3. a woman says:

    Хэцүү хүн байна.  Хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ салсан нь зөв. Эрэгтэй хүн хайртай хүндээ хэзээ ч ингэж хандахгүй. Цаад хүн чинь салах хүсэлгүй, бас жаахан ухаантай амьтан байсан бол эвлэрэх гарцаа олж, дутагдлаа засахыг хичээх л байсан. Тэгэхээр чамайг гэх чин сэтгэл алга даа.

  4. ganaa says:

    gegeen.com metiin usee chaital zowson huuhen neg shirxeg bnaa—–

  5. GegeenCom says:

    Umnuh ehner n ih tseverch ajilsag huuhen taarchde. Daraagiin amidralaa ehluuleed ch tureesiin bairnaas iluu garch chadq bhyg bodohod bas l chadal muutai l er yum huuhed shuuhadtai bolvol yasxiij avgai huuhdee tejeenee gej er hun boddog baital naadah chini ajildaa guriideg huuhen geree oligtoi manaj chadq tseverlegee ugaalga tudiiguur setgej yavna gdg yer n holiin bodolgui hogiin l hugshin jaal bn. Chi udirdaj manlailj yavlaa geed joohon seheed ireheeree yum medq zaluu joohon ohin avch suugaad chamd zahiragdahaa bolino nasaar n darlaj chadahiimu chi

  6. zochin says:

    Bur olon turluur baigaad uzee.Zarimdaa bur uuruu yag yamar baimaar bn ter uzel bodoldoo itgeltei baigaad uz.Zarim ued nuhriinhee husseneer baigaad uz.Tegeed yariltsaad uz.tegeed zuvshiltsuhgui bol salsan ni deer baih.Yagaad gevel er ni hunii gargaj bui zan aash er ni l tugtson aash zan ni haragdaad bdg. Tegeed 2jil gedeg baga hugatsaa bishee.Chi bas zarimdaa bar sav geed yavchdag bol durgui ni hurdeg um shig bn.Etssiin etsest ta 2-t uneheeriin hair setgel dutuu bna.Jinhene hair setgeltei amidarya gesen humuus bol zaaval negendee buugaad ugdug negniihee buultiig haraad nuguuh ni hundelj bdg.Tiim bish l bndaa.

  7. mmmm says:

    Chamd hairgui hvnii shinjvvd l bn zvgeer l setgel hudluluur suutsiin bishvv ta 2 
    chamtai hvvhedtei blohiig ch hvsehgui bn gdg 100% itgeltein shinj bish tanai nuhur yaj ch chamtai mudaltsan chinii eej aaw ah dvvg MUU HELEH ERH BHGUI  eniig sain bodoj yawarai  yaaj etseg ehe udam sudra doromjlulad taiwan suuj chdaj bnaaa chamd hvndlel,hair,enerel,dulan setgel geh met zuiliig oilgoh medreh medremj bnu urusu asu ? Huhedgui bga dre salsan deer bh salah shidwere gargad ergej hrahguiger naad hvndlelgui,hairgui,halamjgui,uuntugj,doromjlogch hvnese salarai ergej nileh hereggui ergej nilwel chi ilvv zowno jahan hatuu vger helchle sorry ghde chini tulu chamd ugsun minii zuwlugu shv amjilt hvchirheg bai bvsgui mini

  8. Pahh chadahgui baij noyn zantai yumnuud bdg tednii neg biz gai bgaadaa yr ni hun ooriigoo ehleed hairlah heregtei chi ingen ingen hamt bh alba bainuu tusdaa bgaad uz huuhedgui bol salaad neg heseg bgad uz yr ni oor sain zaluus zondo bga shavriin haaltaa haysan tsagt garch irne, heden tavilga selthend horogdood hairan zaluu zandan nas bolomjoo ugui hiih uu ? Hed zasaj hadsan hereggui tavilga bas naad chirguul hoyroo tur hoish taviad ooriinhooroo amidraad uz amidrald ichnoon shan bolomj bdgiin shuu gants naad gahaigaar chin duusahgui

  9. salooooo sal sal says:

    ur huuhedgui bgaa deeeree uuntugch archaagui shalchiisan huuhen shig ymnuudaas salj uz huuy!!! muudaltssan bol yriltsaj l shiidne, aldaa dutagdlig yriltsaj l shiidne, gevch yriltsaad shiidegddgui turulhiin zan chanar bol hetsuu dee, odoo iim bgaa hun ulam tenegtnuu gehees saijirku. ene erchuud hezee ch uurchlugdduggui ym.

  10. dorlig says:

    Heruul bol bnga gariishd. Gol ni daraa ni hen ni ehelj ug odoj uhaan gargah ve gedeg bgaam daa. Zoruudleed bval ta 2 iin tsaana bie biee geh setgel baga bagaar nursaar bdag. Tiimees mash hurdan evlerch biesee uuchlaj bh chadvariig ezemsh. Dandaa neg tal ni uuchlal guigaad bj bolohgui ijil tentsuu. Daraa ni ene heruul yunaas bolov ene dahij yarihgui bh talaar yariltsaj tohiroh heregtei bdiim teriig morddog bh heregtei. Iim bdal togtoovol olon dahin hereldehgui hereldsen ch uuchlaj uhaarch chaddag boldiim daa. Ene busgui ooroo nohroo eldveer l helj, ternees ch iluu laitai yavdal chamd bgaa gej nohor chin batalj chadna. Negniihee muug toochilguigeer ene asuudliig davj garah uhaanaa bodotsgoo l doo. Chi hentei ch suusan iim yum tohiono shuu.

  11. erka says:

    uter turgen salmoi.es buguus erguutei bolno.

  12. Ноён says:

    Нөхөр чинь ажилгүй болхоор жоохон шаналаад байгаа юм бишүү чамд таалагдахгүй байгаа бол салаад өөр хүнтэй суулдаа

  13. зочин says:

    том ах ?

  14. Том ах says:

    хамт л амьдрах гэж байгаа юм бол аль болох эвлэрэх хэрэгтэй дээ. Эхний 3-4 жил тэгж л байдаг юм. Түүнээс хойш бол яагаад уурлав, яавал тайвшрах гээд бие биеэ бараг харцаараа ойлгоцдог болчихдог юм доо. Тэс өөр 2 орчинд өссөн, тэс өөр 2 хүн байтугай 20-30 жил хамт аж төрсөн ах, эгч нартайгаа ч маргах, хэрэлдэх үе дандаа л байдаг биздээ. Ядаргаатай санагдах үе зөндөө байдаг юмаа. Эхний хэдэн жилийнхээ ард гарсан хойноо тиймхэн юмнаас болж маргадаг байж билээ гээд хөхрөлдөөд сууж байх дурсамж шүү дээ. Эхний хэдэн жил миний амьдрал ч ийм байсан. Одоо бол хэрэлдэх ч зав алга. Үр хүүхдээ эрхлүүлэх, эхнэрээ яаж нэг баярлуулчих вэ, гэр орноо, амьдрал ахуйгаа яаж сайхан авч явах вэ гэж бодохоос өөр юм алга даа.
    Эхнийхийгээ салах шалтаг олсон бол дараагийнаа солих шалтаг бас олдоно шүү дээ. Салах амархаан, хэн нэгэний зөвлөгөө ч хэрэггүй салах бол салчихна.
    Зүгээр л уур чинь гарахгүй байгаа юм уу л гээд асуучих тийм хэцүү байна гэж үү. Уурласан, гомдсон байхад наад хүнээсээ чи хайгаад ч сайхан талыг нь харахгүй байх. Өөрөө тайвшираад сайхан бодоод үзэхгүй юу доо…

  15. Нэг эмэгтэй says:

    Юугаа хийгээд байгаад байдаг юм. Ямар ч нийлэх юм алга байж.

  16. Захидлын эзэнд,

    Эр эм хүмүүс хууль цааз, нийгэм, эдийн засагийн хувьд тэгш эрхтэй ч, биологи, бие махбод, сэтгэл зүйн талаас яах аргагүй өөр, зөрөөтэй. Тийм болохоор эр эмийн харьцаанд эр, эмийн тоглох үүрэг, роль ч гэсэн өөр.

    Заавал ийм, тийм байх ёстой гэсэн юм байхгүй ч эр нь доминант /дээрэлхүү, онгироо, дарамтлах гэсэн үг огт биш шүү/, эм нь субмиссив /дээрэлхүүлж, зодуулж, бүх юманд хүлцэнгүй байна гэсэн үг бас биш/ байх юм бол илүү аз жаргалтай байхаар байна гэж судалгаа хэлээд байгаа.

    Гэхдээ эр нь субмиссив, эм нь доминант эрүүл, аз жаргалтай харилцаа ч гэсэн байдаг. Гэхдээ нөгөөдөхөө бодвол цөөхөн. Харин 2 доминант, эсвэл 2 субмиссив бол тамын тогоо л гэсэн үг.

    2 субмиссив бол нөгөөхөө л санаачлагатай, залууртай, манлайлж явахыг хүснэ, өөрийгөө залуулахыг, залуурдахыг, эзэмдэхийг хүснэ. 2 доминант эсрэгээрээ.

    Тэгэхээр Та 2 тохирох дүрүүд биш байна. Нэг бол чи доминант болж ар гэрээ авч явж, тэжээж, бүх юмаа чирч гулдчих болно, манай ихэнх гэр бүлүүдэд ажиглагдаад байгаа эсвэл эр чинь доминант бол чамайг эр хүн шиг байгаагаар чинь хүлээн авч, гэртээ эзэн болох.

    Тэгэхээр аль аль нь хэцүү. Өөрөө өөрийгөө бусдад зориулан эвдэн өөрчлөн байж амьдрана гэдэг аз жаргалгүй амьдрах хамгийн сайн жор. Чи ч эр хүнд эрхэлж, нялхарч, хамгаалалт аюулгүй байдлыг мэдэрмээр байдаг, нөгөөдөх нь ч хүчтэй эмэгтэйтэй учирч яаж хувцаслах амьдралаа хүртэл заалгуулаад, шаардаад шавдуулаад, хардаж сэрдэж, наана цаана жижиг хэрүүл хийгээд, 30-40-тэй хүүхэд царайлаад явмаар байдаг.

    Тэгэхээр хэн хэнийхээ хүсч байгаа хүн байгаа биш, эсвэл болж чадахгүй бол амьдралаа бодоцгоосон нь дээр. Хэн ч хэнд ч өргүй, хэн ч хэний ч өмч биш…

  17. Нээрээ says:

    Хүн жаргах гэж хостой болдог болохоос зовох гэж хүнтэй гэрлэдэггүй юм. Чиний захидлаас харахад өөрөө нөгөө сайн дураараа зовох дуртай л бүсгүйчдийн нэг байна. Хүн боловсролгүй, ядуу хоосон байж болно тэрийг уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө бий болгож болно. Гэтэл эр хүнд байх ёстой чанарыг хэзээ ч их сургуульд сураад эзэмшихгүйшдээ. Ийм явцуу үзэл бодолтой, уужим сэтгэл байхгүй хүнтэй цаашид амьдарч үр хүүхдийг нь төрүүлнэ гэхээр бүрхэг л санагдаж байна. Чи үнэхээр ирээдүйн хүүхдүүдээ ийм эцэгтэй байгаасай гэж хүсэж байна уу гэдгээ сайтар тунгааж бодоорой.

  18. зочин says:

    Юун арчаагүй юм боддогын,тэр тавилга нь чинийх юмуу кк Мэдээж хүний юманд сэтгэл зовоогүй л байлгүй дээ. Үнэхээр салах санаатай бол ах дүү,бүр эвдүүлчихнэ гэж айгаад байвал цагдаа авч очоод ачаад явна биз дээ.Чи өөрөө бас эргэж буцсан холион бантан зантайн биш үү.Орон гарантаад байхаар наадхи чинь амьдрал үзсэн хүн дагаад аргалаад чамайг аргалахд амьдаоч байдаг юм байна.Чи эхнэр нь болох санаатайн бол наад ажилгүй хүнээ ажил хийлгүүлж,тэгэж ингэ гэж шаардахгүй яахын бэ,ямарыг нь мэдэж суусан болохоор.Амьдрал нэг тийм сайхан урсгалаараа явахд бүтэхгүй л байх дах,хэлэлцэж ярилцаж,бие биедэн зөвлөж байж болго гэж боддог.Наад хүүхэн зантай эр чинь тэгээд тийм сайхан,чамд хайртай санагддаг уу,нэг уурлахаара дуугардаггүй шал догио эр бна.Бодвол өөрт чинь таалагддаг,тохирсон хүн байлгүй дээ.Би бол тийм чавганц шиг эр үнэн дургүй

  19. Jkk says:

    Zaaval Iim huntei bj ingej deerelhuulj amidrah yostoi yumuu? Gantsaaraa gantsaardaj bsan ni hamaagui setgel amar, taivan bish bdaggui yumuu? Ingen ingen nuhurtei hun bolj haragdah, amidrah tiim l ih shaardlaga, shaltgaan bga yum blgui dee l gej oilgohoos. Zovlontoi amidrahiig emegtei hun gantsaaraa ch bsan chadne gdg bhaa, yaah gej nuhur avsan bolj taarahuu? Iim bdalaar amidrah bsan bol 

  20. zochin says:

    Yag unen. Ireeduin huchirhiilegch dureeree ba. Naad ed hogshildoo sanaa zovood yah vee. Adag suuld ni ternees ch iluu une tsenetei zuilsee aldaad, salj  chadahaargui hunii erhsheeld orov. Naiz nohdiig chini iruulehgui goochlood, garj orohoor chini zavhai zaidangaar ni duudaad uurlaad baina gedeg bol chamaig busdaas salgaj ganzaarduulj, ooriin erhsheeldee bailgan darlaj baih taktik. Chamd utgagui sanagdaj baina gedeg sain hereg. Jinhene ger buliin hariltsaa iim baidaggui yum. Ooriin dotor hunee sain sonsood, chamaig gej ochuuhen ch bodohgui baigaa huniig hayad hurdan sal. Ternii olon avir gargaj, ailgaj surduuleh hamaagui shuu. Chi olon humuust helj, demjleg avah tusam hudal, huchgui baidag yum. Zovhon chamd setgel sanaanii daramt uzuuldeg uchraas.

  21. zochin says:

    hen buruutai ni uuchlal guij nuglee naminchlah heregtei, medeej chi ch gesen buruutai l bgaa, terniigee yagaad end bicheegui ve, 

    gerlej bui er em 2 chin 2 uur bodgali uchir sanal zurulduh ni medeejiin hereg, harin terniihee tung ni taaruulj chaddag bhiig chin ger bul boloh gedeg yum, ternees bish er em shaldlaad hunjild orood otsogonohiig heldeggui yum shd, chinii naad hort mogoi shig horon hel amand ih uchir bii, 

  22. эни says:

    салаад явчихаар тавилга юмаа эвдээд хаячих болуу гэж санаа зовно гэнэ үү. чи өөртөө санаа зовохгүй хэдэн хэрэгтэй хэрэггүй новшинд санаа зовно гэж юу бхав дээ. чамайг хайрладаг чиний төлөө үнэн сэтгэлээсээ амьдардаг тийм хүн хэрэгтэй дээ

  23. goy huuhen says:

    ymaa evdene bnuu chamd hamaaguishd, heden tavilga selt hezeed oldono , zaluu nas tsag hugatsaa ergej oldohgui 

  24. goy huuhen says:

    dugai sal

  25. Alina says:

    Анх хамт амьдрахаар шийдэж байхдаа наад хүнийхээ юунд нь татагдаж байсан гэдгээ бодоод үз тэгээд тэр татагдсан зүйл чинь наад хүний чинь одоо гаргаж буй араншингаас үнэ цэнэтэй гэж бодож байвал тэвчээд амьдрах харин үгүй гэвэл тэгээд хүүхэд шуухадтай болохоосоо өмнө өөрийгөө бодсон шийдвэр гаргавал яасын гэж бодогдлоо. Монгол хүүхнүүд хүнтэй суугаад л өөрийн орон зай эрх мэдлээ их алдахын ямар учиртай ч ийн. Нөхрүүд нь ч эрээ цээргүйгээр хувийн орон зайд нь халдаж эзэн сууж авдаг тэр хүнийг өөрийн үзэл бодолдоо тааруулж амьдрахыг хичээдэг үүнээс бол хэрүүл салалт их гардаг бололтой. Анхнаасаа л өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй, хэтэрхий сагсуурч орж ирэх гэвэл нь хориг саадыг хүчтэй тавьж өөрийн үзэж бодол байр сууриа хамгаалдаг бай л даа хүүхнүүдээ тэгээгүйгээсээ болоод дараа нь уйлан дуугарах хэцүү шүү. Охин хүүхэдтэй хүмүүс ч гэсэн охиноо үнэ цэнэтэй өсгөж, барагтай юманд толгой бөхийдөггүй болгож өсгөх хэрэгтэй гар хөлийн үзүүрт бөгтөгнүүлээд л зарцлаад байвал охиныг чинь нэг эрийн зарц болох ирээдүй л хүлээж байгаа шүү.

  26. zuka says:

    salaach archagui neg shimegch l bn. Gerte angaigaad zuger hevtej bj ger ornoo taeverlehed yadgin. Tgd ng l ih ajil huutsuldsun gangalsan hun garaal yvj bga biz. Yg tgdiin imerhu erchuud bn. Udahgui tom hudulnu but bayjna gl yavaad bn. Unende chamar tejelgej bj. Huhedgui bga dre tusda bgad uz. Tim l ih hairt durt yum bol guigaad buult higed irne biz. Uuriguu hundel hairla. 1raa ta taivan shan amidraad chadah bhd ter hunt iluu shan l amidrana gj bodoh heregt. Tgj chadahgui bol salsan deerdee. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.