Эрэгтэй хүмүүс эхнэрээ нэг араар тавьсан бол ахиад л тавьдаг гэх юм энэ үнэн болвуу?

trip

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би өөрт тохиолдсон зүйлээ та нарт хүргэх гэсэн юмаа. Би 34-тэй энгийн л нэг гэрийн эзэгтэй. Анх нөхөртэйгөө танилцахдаа 20-н настай залуухан охин байлаа. Нөхөртөө онгон биеэ өгч түүнтэйгээ аз жаргалтай амьдарч 2 ч хүүхдийн эцэг эх болцгоосон юм. Нөхөр мань надад анхаарал халамж их тавина. Хүүхдүүдийнхээ төлөө миний төлөө завгүй ажилдаг. Гэтэл сүүлийн 2 жилийн хугацаанд уур уцаартай болж багахан зүйлийг дэвэргэж хэрүүл хийгээд л гэртээ ч заримдаа хонохгүй алга болдог боллоо.

new_banner

Гэтэл манай найз надад чиний тэр нөхөр чинь оюутан гэмээр жоохон охинтой явж байна лээ гэх нь тэр би ч итгээгүй. Нэг өдөр ээж аав руу явлаа гэж хэлээд унаа олдохгүй болохоор нь буцаад гэртээ иртэл гэрт нэг хүүхний гинших чимээ аймшигтай чанга сонсогдож билээ. Би ч яах учраа олохгүй орох уу байх уу гэж их л бодлоо хий дэмий л орцонд уйлж суулаа. Тэр 2 орой хамт гарч ирэхэд нь би юу ч дуугаралгүй зөрөөд гэртээ орсон юмдаг. Тэр өдрөөс хойш нөхөр бараг л сарын хугацаанд гэртээ ч ирсэнгүй.

Харин нэг өдөр өнөө нөхөртэй минь явалдаж байсан охин манай гэрт ирээд уучлалт гуйгаад л уйлаад л би үнэхээр эхнэртэй гэж мэдээгүй шүү гээд л их л юм ярилаа. Би ч шууд л алгадаад авмаар санагдсан ч гэсэн тэвчиж тэр охинтой юм ярьж суулаа. Тэр охиныг ажаад байхад хөөрхөн гоё ч биетэй юм. Тэр охиныг орой яваад өгөхөд нь элдвийг л бодож өнгөрөөлөө. Гэтэл нээрээ ч би чинь анх ийм л биетэй ийм л хөөрхөн байсан шүү дээ одоо яагаад би ингэтлээ таргалаад өөрийгөө хаячихсан юм болоо гэж нөхөр минь араар тавих болсон нь надаас л болсон байна гэж өөрийгөө буруутгасан.

Нөхөр маань гэртээ сарын дараа ирсэн надаас уучлалт гуйж гувшаад л уйлаад л ахиж тэгэхгүй амлаж байна гэж зөндөө гуйсан. Би ч 2 хүүхдээ өнчирүүлэхийг хүсээгүй болохоор нөхрөө уучилсан. Харин маргаашаас нь өөрийгөө өөрчилж фитнест явж турж өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарал тавьж эхэлсэн. Урьд нь 2 хүүхдээ л гэхээс биш өөртөө нээх анхаарал тавихаа больчихсон юм байна гэдгийг ухаарсан. 1 жлийн эрчимтэй дасгалын дүнд би үнэхээр гоё биетэй болж чадсан гоо сайхандаа ч сайн анхаарал тавьж үнэхээр өөрчлөгдөж чадсан.

Харин нөхөр мань намайг одоо өдөржин л хардаж залгана. Орой ирэхэд тэврээд л үнсэнэ надаас салахгүй. Цэцэг өгнө ажил дээр хүртэл ирээд л хоол авчирч өгдөг болчихсон. Яг л анх танилцаад үерхэж байсан шиг. Гэтэл би намайг араар тавьсан тэр үеийг хэзээч мартаж чадахгүй юм. Хэдийгээр уучилсан ч гэсэн ахиад хуурвал яах бол гэж бодогдох юм. Яавал дээр вэ мартахын тулд юу хийх вэ? Эрэгтэй хүмүүс эхнэрээ нэг араар тавьсан бол ахиад л тавьдаг гэх юм энэ үнэн болов уу?

30 Comments

  1. Zoloo says:

    er ni bol huuraad baina geed suid bolood baih yu baih ve dee, baidag l zuil shuu dee, minii medeh dundaas yavalddaggui zaluu gej er ni l baihgui shuu dee, dahiad l barigdahgui bol…

  2. homgor says:

    mm tgd sayhn bas margaldaad medsen yumaa barag jiliin umnuus new fb hayag neegd oor huuhnuudt hariltsdag bsniig  bas gert boldog buh processig neg huuhend bainga yarij.msg bochdg bolsoniig medsen yumaaa. Bi bol gert boldog heruul margaaniig hend ch helddgui.odoo bi yag yaaah yostoi ve tuslaach humuuseee 

  3. hongor says:

    sain bnu bi bas 2aarin umnu huurtagdsan yuma. nuhruu bol uuchilsaaan .2huuhedt .odo harin sahin huurahgui gsn batalgaa bol baidguo.ee odoo buur suuldee itgeheech baij bna yaaah weee 

  4. mbr says:

    xaxa, ene zuka gegch xaachivaa. unendee emegtei xun archaatai bol er nuxur bayarladag yum. tseverch naymbai emegtei xuntei suusan er xun xezee ch exneree araar ni tavidaggui, archaa muutai emiig bol araar ni tavixad yagaad boloxgui gej

  5. Kkkkk says:

    Ashigtai  gej  uzvel avaad  uld  ugui  bol  zailuul surtei  surtei  yum bodood  uurigu  zovoogod  baij yadgiin terend  zoryulsan uzuulengiin  huuheldei  bish  hudlaa  hardaj  hairtai  ene ter  bolj jujiglej l baihgui  yu  namaig  huurah  bolov uu  gej bodoj suuhaar  nuhtsul  bdal evguitvel  yaj  hohirol  bagatai  garah ve  gedgee  l tootsool

  6. эрүүл хүний ухамсар says:

    ернө бол хүнээсээл болийшдэээ би найз бүсгүйгээсээ салсанлдаа аймар хартай байсийг хуураагүй байхадл хуурсан болгож яридаг тиймл хүн байсан чамд гээд хэлхэд элдэв юм бодолгүй зүгээрл амьдар амьдрал баялаг шүүдээ нөхөрийн ухамсарл мэднэдээ . Эмэгтээчүүд таанар хаяа дажнүй залуу хархаар сонин болдогүй гэжүү эрчүүл бол бүгдэл адил болдог юм харин тэгээл өнгөрөх үгүйн хүнээсээл болно байхдаа 

  7. ... says:

    Эрчүүд хаана ч хэзээ ч хэдэн цагийг ч үр харгалзан секс хийж явдаг. Одоо араас чинь үхэн хатан гүйж байгаа бол хүндэлж байгаагийн шинж. Чи үнэхээр хүндлэлийг нь олж авч чаджээ. Эрчүүд консерватив хуучинсаг үзэлтэй биш л бол өөр сайхан хүүхэн хараад толгойн дотор нь тийм сэдэл төрөхгүй байхын аргагүй гэх баталгаа байхгүй шүүдээ бүсгүй минь. Нэгэнт л 2 хүүхдийн чинь эцэг чи өөрөө хүртэл амьдралаа зарцуулсан юм чинь итгэхгүй амьдрах ямар байхыг төсөөлөөд үз. 30 40 жил урд чинь бас хүлээж байна. Санаа зовоож байгаа асуудлаа өөрт нь хэлээд асуугаад үз. Тэгвэл сэтгэл чинь онгойх байх.

  8. Moot says:

    Даваасурэнгээс бусад нь нохроо хуурдагуй

  9. Тэмцэж байгаа, өөрчлөгдөж байгаа чинь таалагдаж байнаа…

    Харин яаж мартах вэ гэж байгаа чинь өөрийгөө л хуурна гэсэн үг. Ул ухамсарт тархинд мартана гэсэн ойлголт байхгүй. Энд бичсэн юмаа нөхөртэйгөө ярь лдаа. Би чамайг дахиж хуурах болуу гэж санаа зовоод байна. Би урьднийх шигээ биш байна. Гэхдээ урьдных шигээ болохыг хичээж байна. Эсвэл өөр юу ч байдаг юм толгойдоо орсон юмаа.

    Тэгээд юу чамайг хамгийн их өвтгөөд зовоогоод байгааг ухах гэж хичээ. Хайрлана гэдэг чинь хүнийг өмчлөхийн нэр биш шүү дээ. Чи ч, тэр хүн ч дуртай, таалагдсан хүнтэйгээ юу хийх нь тэр хүний л эрх. Би хамгийн гол нь өөр хүнтэй унтсанд биш, чамд худлаа ярьсан, хуурсанд л чиний гомдол байгаа гэж бодож байна. Тийм болохоор эндээс биш нөхөртэйгээ л ярьсан нь дээр, яг энд бичсэн шигээ юу болоод байгаагаа хэл.

  10. saraa says:

    neg hyyrsan bol dahin hyyrna.taalagdh gdg n harin uurtuu l bh hergtei.ternees hvvhdvvd tomron.nuhurteigee vlden happy bh uu vgvi uy vnehr amidral ganz shv dee

  11. Shinee says:

    Oyunaa: 
    Oort chin baigaa hani chin bhad zam zuuriin zugaagaar ooriigoo ilvvd vzeh yutai gutamshig be? Zaluus chin odoo hoorhon hvvhdvvd ehner gehee bolison harin zam zuuriin nvhiig l ilvvd vzdeg boltson tiimees hajuud chin baih hania martaad zam zuuriin zaidasuudiig toowol adag svvlden yu boldgiig medehgvi gejvv 
    Ohiduud ih teneg boljee neg bandi harahaar l ooriigoo hoorhon namaig sonirhood bn geel Ted nart chinii doodoh chin heregtei boldog hvmvvs vnetei zvilrvv temvvlj chaddaggvi hymdhaniig l sonirhdog yum shvv

  12. Shinee says:

    Vneniig heleh vv? Chamaig hen ch bisheer vzej neg huursan yum chin yagaad vgvi gej harin neg zvil n nohoroos chin shaltgaalna ymar hvn be gedgeer n todorhoil hvn bvhen adilgvi shvv dee harin ooriig tani hardana gedeg bol sain bn gehdee ingeel bvh zviliig martana gejvv vgvi dee harin sain yrilts dahij iim yum bolohgvi gedgiig sanuul ter zam zuuriin delgesen saltaanuud heden hen honogiin zugaa gedgiig oilguul ooriinhon hani vr hvvhed n busdaas ilvv vnetei gedgee oilguuli harin hereldej uraltsalgvi oilgoltsoj yriltsaarai

  13. Oyunaa says:

    Нээрээ энэ эрчүүд үнэхээр сонин хүмүүс. Өөрийн нөхөр намайгаа араар тавиад байхаар би муухай юм болов уу гэхээр, өөр залуучууд намайгаа эргүүлээд байх юм. Надаас хамаагүй дүү, эхнэр нь бүүр ч дүү хөөрхөн хүүхэн байхаар би өөрийгөө бүр миарчаагүй юм байна гэж бас бодохын. Би гэхдээ тэгж заваарч явахгүй л дээ. Дорлигийн хэлдэг л зөв бололтой. Эрчүүд өөрийг л хүсдэг юм байна гэж. 

  14. Zaluu says:

    Би эхнэрээ араар н тавьж баригдаад баларсан. Эхнэр маань ухаантай хүүхэн бсан учир намайг уучилж билээ. Гэхдээ тэр хууралт эхнэрт маань маш том сургамж болсон юм шиг бгаан хэдий би буруутай мөртлөө.

  15. goy huuhen says:

    medehguie , gehdee minii 3jiliin umnu  uulzdag bsan ahiin avgai ni minii ueiin zaluuhan , tegeed bs nadaas ih ondor goy bietei, gangan bolovsroltoi seheeten markiin  huuhen bsan ter 2 neg huuhedtei gehdee ter ehnertee hudlaa heleed l nadtai uulzdag , amraltand yvdag , bi ch saihan shataadag blaa gj , daraa ni harin bi itali ubaagaa olood nuguu ahaa  jiisen dee kk 

  16. зочин says:

    Доош бүү хийгээрэй

  17. зочин says:

    Чи зөв л ухаантай л зан гаргасан байнашдэ.Ихэнх хүүхнүүд тийм тэвчээр ухаан гаргахгүй бөөн л юм болох байх.Тэр үед тийм шийдвэр гаргаж амьдралаа сайхан тайван болгочихоод одоо эргээд мартахгүй энэ тэр гээд байх юм бол чи онцгүй муу санаатай нэгэн гэсэн үг дээ.Юуч  болоогүй юм шиг өнгөрөөчихөөд дотроо бодож бодож эвгүй дуугарвал гаргачих гээд бна гэвэл их л айхтар муу санаатай хүнд хүн байх нь.Тэвчээр ухаан гаргасан шигээ тууштай,бас хүнд итгэдэг цайлган сэтгэлтэй байгаарай ,ямарч хүн алдаж бно,түүнийгээ засч залруулсан хүн бараг уучилж өгөөмөр зан гаргасанаасаа илүү ухаантай байж мэдэх л юм.Эцэст нь хүнийг уучлсанаа агууд бодож доош хийгээрэй..Урьдын адил хайрлаж улам их хайраар нь хайрлуулаарай

  18. hi says:

    oo Dorligoo neg asuult bnaa, neg huursan bol dahij huurdagiim baij, neg barigdsan bol bas dahij huurahuu?

  19. Даваасүрэн даажаа says:

    Явдалгүй эр гэж хааааааач байхгүй дээ хө

  20. hi says:

    ene dorligiin uzel bodol taalagddagguin gehdee l tiim bdag um bh daa gemeer umnuud bas bdag? Araar tavina gedeg ehnertee hairguingesen ug bish gejuu dorligoo? Manai nuhur bas tegseen gehdee bi aygui gaihsan shockond orson yagaad gevel eroosoo hamag tsagaa gertee zoriuldag bsan joohon showdahni ih mayagtai bsnaa bi erji showdahaa boliloo geed gerees garahaa baichidgiin tegeed neg ohintoi bicheed l bsiin bn lee tegeed barigdsan, ehendee medeej aimaar hetsuu baisan uhmeer l bsan gehdee odoo martaj ehelj baina bi oortoo urgelj archaatai baisoon targaldaggui biyee aytaihan l avj yavdag teheer oor deeree ajillah zuil bsangui, harin odoo bol nadad  neg sain talni bi huniig tiim aimaar hairlaj bolohguin baina gedgiig yas mahandaa shingetel oilgoson, hamt baih gej ogt hicheel zutgel gargaagui ehnii heden sar aimaar heruul
    zodoon hiisen suuldee eviig erhemlej bolson odoo bol hairiin tuvshin zohistoi hemjeendee ochson bolohoor tiim hetsuu sanagdahgui bnoo, gehdee chinii turanhai goy baigaa chini zuvuu zuv chi ooriinhoo toloo l hiij bgaan oortoo goy haragdah chini goyshdee bi bol targalah oortoo
    muuhai haagdahaas uhtelee aidag, bi ooriigoo tiim muuhaidaa gologson gej bodohgui bn magadgui ter dorligiin helsen unen bhoo ooriig husdeg gej, 

  21. Partizan says:

    Dorlig: sanal neg bnao. Er n yag golii n olod bichdeg shv.

  22. Zahidliin ezen says:

    Yor ni l gazar tsomrood ene orchlond gantsaaraa uldchihsen yum shig l buh zuil utgagui sanagddag yum bilee minii huvid minii 2 ur mine avaa gej duudah duu ni nadad neeree ch bi uuchilsan ni deer baijee ene 2 mine etseggui osvol ymar humuus boloh bol gej boddog…medeej etseggui osno gedeg hetsuushuu..

  23. Zahidliin ezen says:

    Yun turuund ta nart bayarllaa…bi urid ni nohroo huseed bn gehed ni toohgu l uurlaad hevtchihdeg bsn odoo bol oor urgelj shiniig sanaachilj bainga l nohroo shamduuldag bolson hehe…harin nohor mani bol odor shonogui sanaj bn gej msg bichdeg bnga zalgadag bolchihson…

  24. Oo odoo martahiig hichee mongold chin araar yvaldah heviin uzegdel bolsiim bishuu heden yvdaltai erchuudee uuchlaal hajudaa guih ni holgui togtoodgiim bishuu sain er hun hovordson tsag bolj zarim neg ni bur haltar zavaan er deer hurtel alaltsaj bnshde omg

  25. Hi all says:

    Yamar aimar yumbe. Dorligoos asuumaar bn. Tegwel ter yawaldsan huuhen ni hen ch bish gesen uguu chinii huwid. Erchuud yagaad huurdag yum be.

  26. dorlig says:

    Neg huursan l bol dahij huurna chi miss bh ntr ogt hamaagui bdiimshd. Chi turanhai bol targaniig husne. Chamdeer hevtej bgaad targan huuhen deer hevtehed yamar alaanztai kaiftai geech. Gehdee sanaa buu zov chamaig huursan ch amidralaa alddaggui yum chamaig urgelj hairlasaar bn.

  27. tip says:

    нэг хуурвал дахиад заавал хуурна гэсэн үг биш. нэгэнт болоод өнгөрсөн юмыг одоо март.
    одоо надаас уу, салаад уу, хаашаа тэрэв, хэн лүү юу руу явна гэж хахаха гээд л сууж бай. тэглээ ч хэн хэнд чинь сайн сургамж болж, үгүй бол чи одоо ч тарган авгай царайлаад л явж байгаа шдээ

  28. kjh emegtei 29 says:

    zahidliin ezen nuhruu uuchilj chadsan yum bolu, yaj davj tuulsan bainaa, yaj ergeed uurtuu itgeltei boldog bol? gazar tsumruh shig boldog baih daa, busguichuudee er n ta nar yaj iim zuiliig davj tuuldag be, yaj ergej sergesen be?

    zahidliin ezend helhed yahav uurtuu archaatai baih heregtei, gehdee zaluuhan jaahan ohiduud shig baingiin goyo bietei baina gej baihgui ee, bi uuriiguu goyo bailgahgui bol nuhur maan yavaad ugnu huurna gesen aidas deer suurilj bainga uuriiguu tasarhai bietei baih heregtei gej uuriiguu shahaj bolohgui, tamtai shdee yoiyoyioo bi lav chadahgui, tanai nuhur chin chamaas zugeer l sexiin huvid uidchihaj, chamaig muuhai bietei bolood tsarai muutai bolson bolhoor tegej bgan bish, eregtei hun saihan huuhnees hurtel sexiin huvid uiddag yum, tegeheer chi zaaval uuriiguu tamlaj zaaval goyo bietei bailgah gej hicheeh shaardlagagui ee, sanaa amar taivan yav bitgii uuriiguu zovoo, uuruusuu goyo energi yalgaruul, tanai nuhur chin chamaig hunii huvid ehner maan baihaar busgui baina bi ene huntei nasaa barmaar baina gej bodsondoo 2 huuhedtei bolj udii hurtel chamtai hamt baigaa baiha, zugeer saihan bie tudii harj baisan bol neg sexdeed l alga bolood ugnu shdee

  29. Alina says:

    Одоо гайгүй биз дээ, гоё биш болчихвол харин магадгүй тиймээс гоёороо л байгаад бай ккк

  30. kjh emegtei 29 says:

    evgui yum bolj dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.