Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье! Би 20 настай. Надад 3 жил хайрлаж байгаа залуу байдаг юм л даа. Арван жилдээ л сайн байсан. Одоо ч харилцаатай байдаг. Хамгийн гол нь 10 жилд байхад болсон явдлаас болоод би тэр хүнд ойртож чадахгүй юм…
Төгсөх ангид орсон жил ангиараа 2 өдөр 1 шөнө Эрдэнэт хот руу явсан юм. Өдөр тоглож зугаалаад л. Орой болоход ангиараа нэг өрөөндөө цуглараад архи ууж тоглоом тоглож сууцгаалаа. Тэгэхэд анх удаа л ууж үзсэн. Охидууд маань шахсаар байгаад 4 хундага уулгачихасан. Толгой манараад дотор муухайрч ер нь л өмнө мэдрэгдэж байгаагүй таагүй мэдрэмжийг мэдрэсэн л дээ. Тэгэхэд тэр бандиас гадна нэг банди надад сайн гээд байдаг байсан юм. Тэр банди надтай наалдаад л ойрхон байгаад байсан.
Гэтэл нөгөө сайн банди маань намайг их согтож би өрөөнд нь оруулаад өгчихнө чи ангийнхан дээр оч гээд явуулж байсныг нь бүдэг санаж байна. Тэр үед намайг харамлж хамгаалж байна гэсэн бодол бодогдсон. Тэгээд өрөөнд минь оруулж ирээд бид 2 хамт орон дээр хэвтсэн л дээ. Надад юм ярьж өгөөд л архи нь гарсан уу яаж байна гээд л. Миний архи ч бас жоохон гарсан байсан юмуу овоо гайгүй болсон байсан. Тэгж байтал тэр над руу ширтээд таг болчихсон байж байгаад намайг үнсэж билээ. Би ч сайн байсан учраас хариу үнсээд бид хэсэг үнсэлцсэн юм.
Сүүлдээ гар нь цамцан доогуур ороод гэдэс нуруу илээд л. Харин надад үнэндээ сонин мэдрэмж төрөөд дээрээс нь архи тамхины холилдсон амт дотор муухайруулж би түлхээд хэлсэн чинь тэр би амаа угаачаад ирий гээд босоод явлаа. Надад тэр хооронд нь зөндөө л юм бодогдсон айх сандрах мэдрэмж мэдрэгдээд, нэг тал минь ингэх нь буруу гэж байхад нөгөө хэсэг нь “чи тэрэнд сайн биздээ юу болохгүй гэж” гэсэн бодол төрж билээ. Гэхдээ аав ээждээ дараа нь юу гэж хэлэхэв, ээж минь чааваас гомдож аав минь урам нь хугарна даа гэж бодоод тэр өрөөнөөс гараад ангийн охидууд дээрээ очсон.
Тэгсэн маргааш нь тэр банди над руу гомдсон харцаар хараад юм дуугарахгүй байсаар ирсэн дээ. Тэгээд л төгстлөө нээх харьцаж чадаагүй. Саяхан ангийн цуглаан дээр уулзаад миний дугаарыг авсан. Одоо мсж бичиж ярьдаг. Хааяа нэг гадуур хамт гарч байгаа. Тэгээд хамгийн гол нь хоногоор хамт зугаалганд явцаагах уу гэх юм. Харин би айгаад байна. Яагаад гэвэл одоо хүртэл онгоноороо байдаг. Тэгээд тэр хүний хувьд үнэ цэнэтэй хайртай хүн нь байхыг хүсэж байна. Үнэхээр одоо тэр залууд итгээд үзвэл зүгээр болвуу? Тэр залуу ямар бодолтой явдаг юм бол? Зүгээр унтахыг хүсэж байгаа юм болвуу? Надад зөвлөгөө өгөөч гуйя. Битгий элдвээр хэлээрэй…
18 Comments
Gui ee teed uulzah yostoinuud n uulzaad uchrah yostoi bolood l untaj hevtdeg bailgui.
Uyerhej nuhurluluu ch hun gj bodgali urgelj uurchlugduj bdg ed. Bi lav uyerhej ehlehees umnuh bolon daraah bi-geesee shal uur bolcon yavj l bn, harin ch olon jil untahgui ongontoj huurhiig ih zovooj bsniigaa haaya gaihdiishd. Erthen l uzehee uzeed uzelceed bj l bhgui ogt medq-geesee bolood oirtuuldag ch gui yun ter zugiin yumiig goy sxnuu muuhai zavaanuu yamar ch oilgoltgui l tuuj yavsan bgn. Hashir uuruu zoriglood ongon shingen yumiig hucheer olon jiliin daraa buulgaj avaagui bol tegeel yostoi emee ongon gedeg ulgeriin baatar yavj bga haha
Minii duu
Chamd gej helehed ongon biye hairlaj gamna!!!
3 jil urheed, sui tavisan zaluutaigaa suuh yum chin geed , hurimaasaa umnu untsandaa odoo ch haramsdag !!! Nadtai untahaasaa umnu , 1 huuhentei friends with benefit baisan gedegiig ni medeed , salsan .
Emegtei hunii zovlon , er huntei untsan tsagaas ehlene gej Ug Baina ! Huseegui jiremslelt, uvchin enter geed !!!! Hunee ch taniagui baij yun untaj hevteh !! Ehleed naizuud , daraa ni hair setgel , Ar geriihen ni ymar humuus , aav Eej chin yaj huleej avah , ber guih enter geed zunduu uye shat Baina shuu !!!!
Davaasuren gej baliar / teneg emzeg bulegiin yumnii ugiig buu sons ! Mungu gevel nudee uhaad uguh , hymdhan amitan ! Hiij uzeegui sex turul baihgui gej soliordog sizo avgai shuu !!!!
……….
tiim shuu… ooriinxoo yu bodoj yvdag talaar shuud xelchixoo… chmg gesen xun bol oilgood xundleed xarin ch chamd iluu tatagdax bx… une tsenee meder… odoo bol chi mash unetei bn shd kkk….
Зөвөлгөө өгсөн та бүхэнд баярлалаа.Их сургуульд ороод нэг залуутай танилцаж үерхэж байсан л даа.Тэр үерхэл 6 сарын л настай байсан.Үнэндээ бас л өөртэй нь унтахад бэлэн биш байснаас болоод хөндийрсөөр байгаад салсан юмаа.Харин сайн залуугаа мартсан гэж бодож байтал холбоотой болсоноос хойш мартаагүй гэдгээ ухаарсан л даа.Уул нь үнэхээр нийтэч сайхан зантай чадварлаг нэгэн.Гэвч хүүхнүүдийн тал дээр хэтэрхий хөнган ханддаг учраас ойртож ер зүрхэлдэггүй юм.
хайртай ч байсан унтахыг хүснэ, хайргүй ч байсан унтахыг хүснэ. Чи үнэхээр мэдмээр байгаа бол зүгээр л асуучих.
…унтаж хэвтэх бодоостой ккккк
Мөнхөөгийн хэлснийг дахин дахин унш даа,их сургуульд орчихоод хүнд хайрлаж дурлаж үерхэж нөхөрлөж мэддэггүй яацийн,
хахаа Мөнхөө гоё шүү
helj bga ni davaasuren bolohoos barag uh emegtei l tejeej chadah hurungutei, alban tushaaltai, bas tom boovtoi er haij yavaa shdee
Одоо цагт онгон тийм чухалуу. Хайрлаад чинээлэг сайхан амьдруулчих эр хэрэгтэй болхоос хайр майр сонин бишээ. Амьдрал үзээд ирхээр ойлгоно. Би ч чам шиг бодолтой байсан.
chi ter hunee sain medehgui yum bna shde, tiim bolohoor ter zugaalgand yavaad demi.
sain meddeg bol, sain dotnos, ter hunee sain meddeg bolohod dor hayaj 2 jil hereg bno,
terentei untaaguin tuluu chi uuriiguu buruutgaj bolohgui ee. ter ch chamd gomdoh uchirgui.
Naad hovguun chin zugeerl belgiin dur huseliin talaar l bodoj chmg husej yvdag boltoi tuunees chmg hairlaj hundeldeg bol tiim zuil husehgui bh mon chamd yaj hamdaj bn ter hunees chamd ymar setgel gargaj bn gdg handlaga chuhal odoonii ene zaluuchuud uyehej nohorloj biy biyne taniad daraa ni sex yarival ymar ve yu yugui l neg orond ortsgoochih yum. Za tgeed chi ooriigoo belen bolson hairtai sain ntr gj uzej bvl odoo yahav sex ee hiideg l bhdaa tasarch unaad zavaartav ydaj eruul saruul bj hamgaalalt ntr hereglene shuu
Дэмий гэж зөвлөе. Эрэгтэй хүн нэг унтаж чадаагүй эмэгтэйгээ дахин унтчих гээд л анаад байдаг юм шиг байна лээ. Нэр хүндээ бодоорой.
Nz.zalutai boloe gvl arhi uu oglo serhed hajud chin 1zaluu untaj bh bolno gdg de keke
ер нь тэгээд үерхэж ч үзээгүй байжийж л унтах хэвтэх тухай бодоостой.
odo shud tasaraad una kkk
шууд хэлээч дээ. хэрвээ чи надтай унтахыг хүсэж байгаа бол би чамтай суухыг хүсэж байна гээд. суухгүй гэвэл би чамтай унтах хүсэлгүй байна. учир нь би зөвхөн нөхөр болох хүнтэйгээ ойртоно. гүйцээ