Би гэрийнхэндээ мөнгө л болж харагддаг бололтой…

money-05

Би 26 настай эмэгтэй гэрийнхэн маань Сэлэнгэд амьдардаг би хотод ганцаараа ажиллаж амьдарч байна. Аравдугаар ангиа төгсөөд л хотод ирж ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө төлж биеэ дааж амьдарсан. Гэтэл сүүлийн үед надад бүх зүйл хэцүү санагдаж байна. Өмнөхөөсөө л хэцүү болоод байх юм.

new_banner

Юм бүхнийг өөдрөгөөр харж хичээгээд байхад л улам хэцүү болоод байх шиг. Бусад хүүхдүүд шиг би гэрийнхэн рүүгээ яарч тэмүүлдэггүй ээ. Учир нь ээж хоёр дүү маань намайг мөнгө олдог л хүн гэж хардаг болохоос ямар нэг байдлаар дэмжиж хайрладаггүй юм шиг санагдсан. Мөнгө явуулаач, нүүрс түлээ дууслаа, ийм ч юм болохгүй байна гэдэг. Гэтэл чи яаж байна гэж асуудаггүй. Үнэндээ би яаж мөнгө олж байгаа нь ч хамаагүй юм шиг байна лээ.

Дандаа л ядуу байна хэцүү байна гэж ярьдаг. Надад түүнтэй ярьснаас яриагүй байсан нь хамаагүй дээр байдаг. Гэхдээ заримдаа тэднийг санаж бусад шиг гэр бүлийнхэндээ хайртай, тэд ч бас надад хайртай байгаасай гэж их хүсдэг, найддаг. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тэдэнд миний хэрэг байхгүй зүгээр л би мөнгө болж харагддаг нь илүү мэдрэгдэх юм. Миний амьдралд сонирхолтой утга учиртай зүйл юу ч алга. Ийм байдалд орсон хүн яах ёстой юм бэ.

27 Comments

  1. иргэн says:

    Энэ их гоё шүлэг. Үүнийг ээждээ уншуулаад өөрийн амьдарлаа бас бод . Ямар хэцүү байгаагаа хэл / кобидсон жаахан муухай орчихлоо нетээс хайгаад уншаарай/ ///////////////////////Ш. Гүрбазар – Ижий танаа
    //////////////

    Ээжээ
    Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь

    Уул өргөж таныхаа ачийг хариулах
    Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

    Ээжээ
    Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
    Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж
    Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ

    Гэлээ ч ижий минь та гарын хаа дэргэд гар
    Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор
    Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор урт холын бодол минь
    Тулганы захаас хол байдгийм шүү ээжээ

    Ээжээ
    Та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
    Уул өргөж таныхаа ачийг хариулах
    Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

    Нэг л өдөр зай чинь ханхайж
    Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүй дээ
    Үрийнхээ нүдэнд эх өтлөж
    Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддаггүй дээ

    Буянтай таныхаа ачийг би
    Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүй дээ алдаж мэдхийм аа
    Гэлээ ч миний намхан эжий та хүүдээ битгий гомдоорой
    Хүү чинь
    Уул өргөж таныхаа ачийг хариулах
    Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

  2. zevleb says:

    Ийм өгдөг хүмүүсүүд ихэд төөрөлдөж бнадаа.Загасыг биш загас барих аргыг өгөө гэж. Чи гэр бүлтэйгээ үлдье л гэж бодож бвал юу ч битгий өг. Харилцаатай бай, харин юу ч битгий өг. 10 жилийн дараа харин яаж гэр бүлээ амаа ангаагаад үхсэн ангаахай болгоогүймдээ гэж өөртөө баярлана.

  3. Хүндхэн л асуудалдаа. Айлын томчуудын зовлон юм шиг байгаан. Хамгийн зовлонтой юм нь удахгүй чам дээр ирнэ. Юу гэхээр чи хань ижил үр хүүхэдтэй болсон үед тэдэнтэй чинь барьцах шахуу юм болох байх да. Зарим хүмүүс өчнөөн авснаа мартчихдаг. Харин хаа 1 өндөр дуугаар хэлсэн хатуухан үгийг үргэлж санаад гомдож явдаг нь ….. юу ч гэмээр юм бэ дэ? Гомдмоор гэх нь хайшаа юм. Ер нь бол айлын том бол гомдоно гэдгийг мартах хэрэгтэй юм шиг байгаан…… Ах эгчтэй төрсөн зарим хүмүүс ах эгч нар нь туслаж байсан тусыг хааяа санаж , ах маань, эгч маань надад тэр үед туслаагүй бол би өдийд яаж яваа бол гэж хааяа бодож байгаарай. Уг нь бол ах эгчийн амьдралаа золин байж гэх нь хайшаа юм гэхдээ л эрсдэл хүлээн байж тусалсан тус гэдэг хүний амьдралыг эрс өөрчилдөг гэдэгт би итгэдэг. Ахгүй эгчгүй айлын томчууд ах эгчтэй хүмүүсийн амьдралыг нь өөрчилсөн тийм том тусыг авч чаддаггүй юм ш дэ. 40 насны босгон дээрээс хэлэхэд дүү нартаа болоод ар гэртээ үргэлж туслаад байх шаардлагагүй дэ. Тэд чинь хөл гар нь бүрэн бүтэн бол яяаж ийгээд л болоод л байдаг. Хааяа 1 л томхон ганц л туслахад л болоо.. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд байнга туслаад байвал муу зан суучихана. Амьдрах чадваргүй болчихдог юм. Саяхан Фэйсбүүкээр 1 үг яваад байсан. Үгчилж хэлж чадахгүй нь. Утга нь бол байнга туслаад байвал ингэж байх ёстой гэж ойлгодог гэсэн утгатай юм аа. За тэгээд энэ бол миний л бодол шүү. Хожуухан ухаарсан ухаарал ч гэх юм уу.

  4. Ih medegch says:

    Sar bur neg togtmol udur togtooson hemjeenii mungu uguuuu hen hendee amar tgl nehsen bolgoniig ni ugnu gj yu bdin. Chamg bhgui bsan ch naad humuus chn argaa olood amidarch l bh bsan za yu. Humuus hudlaa uglugch hun saihan setgel ntr gj l bdin. Yas yuman dre uuruu yuch buteej chaddaggui hooson l hotsordin. Songolt shiidweriig zuwhun chi l gargana shde

  5. dorlig says:

    Ogohoo bagasgaad olsgo. Gar tat, tegj bj chinii une tseniig mederne.

  6. 123 says:

    За дүү минь Молор Эрдэнийн Эрх чөлөө эрхэм үг номыг авч уншдаа. Тэнд хамгийн сайн зөвлөгөө бйагаа бас гарц байгаа

  7. kjh emegtei 29 says:

    chi yu yum chamaas yum nehehed yachaad baigaa yum, bitgii iim bug bai hun shig bai malaa za – huntei ingej haritsaj bolohgui l dee bas,

    chinii ene bichsen jaahan yum chin chamaig yamar hun gedgiig haruulj bn shuu, hervee chi uuriiguu ingej dord uzdeg yum bol bi odoo yugaa helhevdee,

    hervee uuruu tegej ih erhten edree busdad belegleh durtai end tend chigteihen gegeenten tsarailaad yavah durtai yum bol tegeed yav yav, harin busdiig shahaj huchilj boldoggui shu

    ene metchilen elementary hunii etikiig medehgui baij bitgii hund yum zaah geed bai, bi chamaig ugaasaa sonsoh ch ugui

  8. 12 says:

    Chi l ene geriig avch yavj tuslah yostoi gants hun n ym bishu .oop yihev de

  9. hi says:

    Одоо хэцүү мэт санагдаж байвч сүүлд нь аз жаргал болж хувирдаг зүйлс аиьдралдволон тохиолддог юм шүү. Эхиййг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй л яв. Магадгүй чи тэдний аврал энэрэл хайр халамжын ганц гарц нь ч юм билүү. Битгий шөнтраарай мэдээж чамайг гэсэн сэтгэл гэрийхэнд чинь байлгүй яах вэ. Бурхан хэн илүү чадалтайд нь илүү ачаа үүрүүлдэг юм шүү. Амжилт.

  10. зочин says:

    Хүн өөрөө өөрийгээ л жаргалтай гэж бодож байвал бусдад ямар харагдах нь хамаагүй гэж боддог.Миний жаргал бусдад зовлон болж харагдаж ч мэдэх ,гэхдээ бусдын жаргал надад  атаархал төрөх ч юмуу ямар гоё вэ гэж бодогддоггүй,тэр хүндээ.хичнээн жаргалтай байсанч надад ямарч ач холбогдол  нөлөө байдаггүй юмшдэ.Энэ эрүүл бус гэсэн үг үү,Надад юуч байхгүй би бүүр хов хоосон ядуу байсанч сэтгэлээр унадаггүй,гэхдээ амьдралд идэвхитэй ханддаг,хоосон нүцгэн гээд би гэдэг өөр болдоггүй.Үүнийг хэнд ч зориулаагүй зүгээр бодсоноо бичсэн,тэнэг байж болноо болно,гэхдээ нэг их мундаг ухаантай болох гэж ядаагүй шол.ойлгоорой хүмүүсээ,Өөрсдийнхээ бодлыг хааяа бичиж бай л даа.тунгааж бодно,хүн хүнээс их сонин гоё санах гардаг юм билээ.Би лав ингэж бодож сэтгэж чадахгүй дээ гэж заримдаа гайхдаг л юм.

  11. Хэн ч хэнд ч өргүй, хэн ч хэний ч өмч биш…

  12. man says:

    Ер нь хүнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургахаар хүнд хэцүү үед өөрийгөө аваад гарах чадвар нь мууддаг. Ан хийж амьдардаг араатан амьтныг бэлэн хоолоор тэжээгээд байхаар зэрлэг байгальд ан хийж хоолоо олж идэх чадваргүй болдогтой адил юм даа.Ээж чинь яахав одоо дүүрч гэж үзье. Харин 2 дүүдээ мөнгөний үнэ цэнийг мэдрүүл.шувууны ангаахай шиг амаа ангаагаад хоол хүлээгээд байдаг зуршилтай болчихвол ирээдүйд өөрсөдөд нь муу даа.

  13. T.. says:

    Ene clubt betii yawaarai. Tsagnii garz shvv

  14. Сайн байна уу. Наад үйлдлын гол нь наана чинь байдаггүй юм. Тэс өөр зүйлд бийв Манай клубт ирж сэтгэл заслын үйл хийлгээд яаж зүгээр л сайхан байж болхоо заалгаж аваарай.
    99931407 96881407
    Ахиад юу ч нэхэхгүй сайхан найрсаг байх бүрэн боломжтой.

  15. kjh emegtei 29 says:

    bi chamd zaaval uhaantai bolj haragdah albagui durgui bol bitgii minii comment unsh algasj bai, uzel bodloo huvaaltsdag bolhoos cham shig hun amitand uhaantai mundag haragdah gej comment bichdeggui yum end

  16. зочин says:

    Kjh ер нь сүрхий хүн болох гэж үе үп тэнэгдэж байх юм.Чи юу юм чамаас юм нэхэхэд яадгийн.Яршиг л байна,ах дүү битгий хэл танихгүй хүнд эрхтэнээ өгдөг буянтан зөндөө шүү.Бурхан биш блаа гэхэд буг битгий байгаач, чамд ах дүү чинь өгөхдөө хайрлаад өгч бгаа  биш үү,би ч ялгаагүй нэхээгүйч өгдөг,өглөа гээд би гуйлагчин  болчихгүй.Ххөрхий ээж чамахс юуч гуйж бно малах за.

  17. kjh emegtei 29 says:

    nadaas jaahan mungu neheh gd baidag n eej l baidag yum, busdaas n bol bi neheestei, neheh n ch yu yum dee, neheegui baihad ugtsguuguud baidag yum, iim yum heregtei u tiim yum heregtei u geed l, bi tiim zuuraldaad baidag humuust durgui, eej bainga nehdeggui ch gesen asuuh ued n durgui baidag, ogt asuudaggui baisan bol durtaya yu ch haramlahgui hamag munguu uguh bailaa, asuugaad jaahan neheh tal ruugaa baih gd baidagt n durgui hureed baidag yum, uurandaa helj l baisan bitgii namaig zoosnii nuheer haraad bai bi taniig tejeej chadahgui shuu albagui! gej, bi hervee huuhed gargaval huuhdeesee yu ch nehej chadahgui uuruu bolomjtoi boljiij ugaasaa huuhed gargana, ene huuhed daraa n namaig tejeene hugshirhud nemer bolno gesen uudnees bi huuhed gargahgui, business baigaa bishdee hariu haraad baidag, tiim bolhoor bi eejid durgui baidag yum uur hureed baidag, bur aimar durgui hurvel hatuuhan heleed yu ch uguhgui! odoohondoo neeh uur hurcheegui baina

    Huuheddee chiregdel bolood baidag humuusiig oilgohgum bn, business hiij huuhed gargasan yum uu haashaa yum, ingej hoorndoo bie bienteigee uyagdah n hamag yumnii haalt boolt boldog shuu dee, chi zarim ued hatuu bai, bitgii tiim buruu belenchleh zuiliig tetgeed bai, daraa n ergeed harval zuv shiidver bolson baina shu,

  18. gegeen ania ni bish bna aa says:

    Урьп насандаа өртэй байсан юм байх л гэж боддог доо.

  19. hdhdfhhf says:

    Geriinhen chn bas haranhui ulsuud bn unendee za tgd chmd utga uchirtai setgeld chn shn bwal hamaa alga blnoshd hamag nasaa zoriul, hund yron ehleed biy hun bas hani ijil ur huuhed daraan aaw eej chn orno shu

  20. Хэцүү хэцүү says:

    Манай нэг танил ах байдаг юм. . Одоо эхнэр 3 хүүхэдтэй. Ээж аав, дүү нар нь хөдөө байдаг. Тэгээд л нөгөө хэд нь нэгжний мөнгө, хоолны мөнгө, хувцасны мөнгө ийм ч юм дууслаа тийм юм дууслаа гээд л байнгын нэхээстэй хөөрхий нөгөө ах 500 мянган төрөгний цалинтай тэрийгээ тэгээд л тэд нартай зориулж өөрийн үр хүүхэд, эхнэр гэр бүлдээ цалин нь ирдэггүй . Төрсөн болохоор яаж ч чаддаггүй юм шиг. Ер нь чиний амьдрал энэ байдлаараа үргэлжлэвэл яг л манай ахын замнал шиг байх юм байна даа. Нөхөр хүүхэдтэй болоод явсан ч наад хэд чинь салахгүй ээ байнгын нэхээстэй байна. Ямар төрсөн хэдээсээ холбоогоо таслалтайн биш дээ.Хоёр дүү чинь хотод сургууль соёлд сурахаа ирвэл чамайг л зулгаана тиймээс эртхэнээс мөнгөний үнэ цэнийг мэдрүүл. Миний зөвөлгөө гэвэл зүгээр л сардаа ганц удаа цалингаасаа хамаараад 1/10-ийг нь 500000 цалинтай бол 50000 төгрөг ч юм уу өгч бай тэрэнгээрээ лаагаа иднүү луувангаа иднүүү өөрсдөө мэдэг. Эхэндээ хэцүүү байна байх сүүлдээ өөрсдөө арга эвээ олоод сурчих байлгүй дээ. Харин үлдсэнийг нь өөртөө зарцуулж хуримтлал бага ч гэсэн үүсэг. Ирээдүйгээ баталгаажуул.

  21. Yr ni hen negnii omnoos amidrana gj yu bhav chi eejdee ogolgui yahav gehdee hemjee hyzgaartai bai chmg noots gd bodchihson bga za mongogui bolchuul ohin ogno gd tuunees bas amid humuus argatai ogohgui bol bas bolool bdgiin bnlee 

  22. Ar ger chadal muutai bh hetsuu zovlong bi medne ogood l bvl avaad l bdgiin ene ch teglee ene ch ingelee gd butehgui bolohgui dan zovlon toochoostoi tgeed bi mongo oldog mashin shig l zutgedeg bj gadaadad surdag bsn tetgelegiinhee hediig avaad tsalingaa niiluuleed l yvuuldag bla ailiin huuhdud gereesee mongo avdag bhad bi esregeeree bsn zarimda durgui hured utsaa ch avahgui holbogdohgui bhar bas chadahgui sanaa zovood l baigaagaa savna suuld togsdog jil gent uur hureed utsaar ch yarihaa bsn aav zalgaal mongo yvuulahgui bol bolohguin ah chin bla bla geheer ni gar hol buten busad huuhduudese nehelde gsn chamas oor oligtoi hun bhguine argal gd l bas l emchilgeenii zardal enee teree tgeed suuld odoo bi chadahguiee bi ooroo end zovj bn ydarch bn gd ogohooch bsn bas bolood l bh shig bsn butsaj ochihod nmg harj uzsengui ingesengui gsn gomdolson humus bsn hunii ogsniig ogson ch gj boddoggui ogoh ystoi gj boddim shig bgaan 

  23. зочин says:

    Ээж чинь дүү нарт чинь ухаангүй л хайртай бгаа даа

  24. зочин says:

    Чам шиг ийм хүмүүс ерөөсөө чадахгүй өгсөөр өөрөө хоосон л дуусдаг юм дах.Хүнтэй сууна хэрэлдэж уралдаж нууж хаасаар өгсөөр л байдаг.Өөрийг нь тоохгүй хайрлахгүй бхйсагч хамаагүй тийм нэг биеэ даах чадваргүй хүний үгээр ч гэх юмуу хаашаа юм.Хэнч хэлээд нэмэргүй,чи ч гэсэн ойлгоод бгаа юм шиг л бна гэвч уйгагүй тэдний төлөө зүтгээд бгаа нь харагдаж байна.Бүүр тоохгүй байх нь юу юм жаахан хамжаарагтай байвал чамд л дээр .Учир утгагүй ар гэрээ гэдэг хүүхэнд ч эрчүүд дургүй шүү.Ээжээс чинь чамайг гэх сэтгэл байхгүй бол тэгээд л ээж минь шдэ гэсэн утгаар л бодоод өөрийгээ хайрлахгүй бол чамайг гэдэг хүн байдаггүй юм бол.Ээж чинь дүү нар чинь ухаангүй л хаыртай бгаа тийм ээжүүд зөндөа бий.Тэгэхээр өөоийгээ л гуниж уйтгарлужлахгүй авч явах ёстой.Тэгээд ээж чинь чдраад хөгшрөөд ирэхээр чамаас сайн хүнгүй болно,яагаад гэвэл дүү нарт чинь төвөг болохгүы гэснээс.Хүмүүсийн хайрыг горьдож байхаао ганцаараа өөрийгээ авч явах чадварта байх хэрэгтэй.Тэгээд ч аав ээж гэлтгүй хэн нэгэнд тусалж,мөнгө өгч байж хайрлуулна гэж байхгүй,тийм хайр хэрэггүй,яг ийм нөхцөлд ганцаараа байх жаргалтай доо

  25. Даваасүрэн даажаа says:

    Хая хая тийм хувалзуудыг. Чиний урагшлах замд чөдөр тушаа л болхоос өөр нэмэргүй. Би ч ядуу эх, гэрийнхнийгээ хэрэндээ тус дэм болоод явдаг үе байсан. Улам давардгийн. Тэрний оронд өөртөө олсноо наа, сур боловсор. Өөрийн гэсэн баялаг бүтээ.

  26. GegeenCom says:

    Adilhoon. Chi zovlon toochih durgui uudrug bgad asuudlaa huvaalcdagguim chini argaguishdee bolood bgaga l yer n holgoh handlagatai ugaasaa l tiim l bdg chi haaya bodoj husej muruuduj yavdag zuilseesee tsuhuilgaj l baihgui yuda yadaj ganc uruu bairtai bolj uzeh yumsan ch gdg yumu. Gehdee naaduul chini ter hemjeend hurch setgehgyi oilgohgui l tal ruga bhda. Yadagshuu yum bgn. Chi ch uuruu nasaaraa l naaduultaigaa zuuraldah shinjiin huuhed bololtoi. Duu naraa biyee daaj amidrahad her bgaga hen negneer hairluulj halamjluulj bgaga medreh husel ih turdug tuhaigaa haaya helbel yadgiin bol. Duu nar chini hoolondoo hurtel eej chini sehehgui l bhada. Duu naraa l erguuleed eejiigee gechiheer hun bolgooroi yarch bitgii huntei suugaarai bas neg ailiin huug ar gereesee bolj zovoogood baivaa. 

    Chi uneheer ireeduidee itgeltei baival naaduulaa nusiig n sugartal suga uud n tatah hemjeend ochtooo heseg uuriiguu bodoh heregtei bn gedgee heleed uz chadahgui shig bol tegeel duu naraa nasand hurtel n yadarsan eejdee nemer bolj chireltsehees yah ve. Ar ger chadal muutai baih ch amargui l de gehdee chi chadnaa naadahaa tur zuuriinh gej bodood l eruul buten baigaa tsagt enenees ch ihiig davna eej duu naraa saihan amidrah hemjeend hurgenee l geed uzeed bai. 

    Neg talaaraa buh yum n belen bgad chadaltai bayarhuu ailiin huuhed bolj tursun bol chi uuriiguu daichlah shaltag shaltgaan oldohgui yahav jiriin l negen boloh bsn bh. Naadahaa davj chadval chi jiriin bus oncgoi chadaltai huchirheg negen bolno. Yahav zaaval hair goridohgui l amidarch surah bolno bh.

    Ugaasaa cham shig gurger huuhnuudiig hani ijil ur huuhed chini hurtel oligtoi haihrahgui bizde ehendee l yu yum gehees. Chi attitude personality-gaa uurchluh shaardlagagui zugeer l huchtei bur huchirhegjsen negen l boloh bh. Iim humuus tiim amar zovlon toochson gonginoson negen bolj huvirna gej bodogdohgui bn. Haricangui chinii maturity mglyn ard tumniihees ert guicej. Asian soyol bol iim humuusee haihardgui yum gehdee iim humuusiinhee buyanaar uragshildag yum. Yumnii tuuchee n bolj zutguuriin depo tsarailaal chirguuluudee chireel yavjde. 

    Uur songolt bi olj haraagui ee. Odoo tegj erh muur tsarailtsan zalijin negen bolj busdaas haraat baih sonirholgui bolood udaj bn happy l bdg. Tuslamj hussen negend n savchihdag uuriiguu neeh busdaas goridolgui avaad yavchdag tegeed l boloo shuudee uur yu heregtein. Halamjtai hairtai ulsuudaar hureeluuleye geed chi uuruu halamjluulj suraagui barag asuuj anhaarch bga ulsuud teertei yadargaatai sanagddag bolno bhda haha

  27. hdhdfhhf says:

    henii yunii toloo amidraad bgan naad mongoo hadgal daraam amaa barina shuu etsesiin etsest het aaw eeje bodoj yum bolgond tuslaad bwal ymarch une tsenegui ystoi zarts barlag blno oorteigo yri husel temuulelee daga surj bolowsor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.