Жилд 18,168 хүүхэд хорвоод мэндэлж чадалгүй, эхийнхээ хэвлийгээс буцжээ

kak-sdelat-abort

Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрөх нь зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтохтой адил их хувь заяа гэдэг. Азаар олж авсан их хувь заяаныхаа эзэн нь байж, ганц олдох насандаа хүний дайтай амьдрахыг бүгд хүсэж, тэмүүлдэг. Тэгвэл “азгүй” гэж нэрийдэж болох хүүхдүүд нарт орчлонд мэндэлж, нар сар, өндөр тэнгэр хүмүүний хувь тавилангаар амьдрах хувь дутаж байна.

new_banner

Эхийн ариун хэвлийн хүний биеийг олсон хэрнээ эцэг эхийн ч юмуу, өөр бусад шалтгааны улмаас болж үр хөндүүлж, амь таслуулах ариун бус явдал газар авсаар байна.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгааг харвал Нийслэл хотын хэмжээнд үр хөндөлт сүүлийн 10 жилд тогтмол өсөлттэй харагдана.

Тухайлбал, өнгөрсөн 2015 онд улсын хэмжээнд үр хөндөлтийн 18,168 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 13,164 тохиолдол нь нийслэлд тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 18,168 хүүхэд хорвоод мэндэлж чадалгүй эхийнхээ хэвлийгээс буцсан гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээр бүртгэгдсэн албан тоо. Цаана нь бүртгэгдээгүй хэчнээн тоо байгааг бид бүхэн мэдэхгүй.

Энэ оны сүүлчээр дээрх тоо хэдэн хувьд хүрэхийг тааж мэдэшгүй нь. Харин үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн насны бүлгийг авч үзвэл 20-иос доошхи насных 5.1 хувь, 20-34 насных 70.0 хувийг эзэлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насныханы үр хөндөлтийн түвшин 1.5 хувиар буурсан нь сайшаалтай боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Судалгаанаас харахад нөхөн үржихүйн насны 1,000 эмэгтэйн 540.6 нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь ямар нэг жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хэрэглэдэг гэж байгаа ч ийнхүү үр хөндөлт өндөр үзүүлэлттэй гарчээ. хүсээгүй жирэмслэлт, хариуцлагагүй байдал, хайнга үйлдэл, түр зуурын жаргалын золиос таныг онож ирсэн бяцхан хүүхдүүд биш шүү гэдгийг хаана хаанаа ойлгож ухамсарлаарай, залуусаа. Үр хүүхэд гэдэг та бидний зугаа цэнгэл биш юмаа.

О.Сайхан

6 Comments

  1. GegeenCom says:

    Yamruudad n ingeel jiimee bolgoh hun zayajiidiin bee

  2. mujak says:

    2013 ond hediigeer shine huulibbatlagdaj urhonduuleh ajliin tusgai erhiig zovhoj 1r torhod ogson ghd ene bol aimar too bgazde. Herev huuchnaaraadurin emegteichudin emch ur honduulehvajilbarbhiij bolsdog bsan bol ene too zambatraagaa aldah bh.

  3. mujak says:

    Hamgiin gol n bid buhen tr tusmaa emegteichuud min ohiduud min ta nar l oorsdiigoo jiremsneesbhamgaalahgui yum bol oor hen ch bidniig hamgaalahgui shuum tiim uchraas dor burnee ooroo oorsdiigoo jiremsneehamgaalah arga heregsluudiig ashiglaaraim tegvel ene olon huuhdiig hevliigees n butsaah hereg garahgu shuudee. Emegteichuudiin emchnarinsanaa zovnidog gol zuil n manai emegteichuud ooroosoo haramlaad orooliig gedeg zantai gn. Zarim n bur ajil hiideggui nohriinhovgarig hardag emegteichuudn burmongoguigese bolj em ch avch uuj chaddaggu gnlee shuu. Sudlaad uzehnee jiremsnees hamgaalah emtarianuud ondor zardaltai yum bnle

  4. cahirmaa says:

    Энд ганц эмэгтэй хүнтй буруу гэж бодож байвал эндүүрэл шүү

  5. hariutslagaguigees bolj bgaan says:

    Burhnaas zayasan beleg ene ter yanz buriin shuleg,zuirlel,uyangiin halilaas iluu SEXDSEN EZDIIH NI tolgoi MEDJ HIISEN YAWDAL BOLHOOS HUUHED YAMAR TENGEREES UNAAD IRDEGU,ZUW ZUGEER BHAD CHNI L GENET GARCH IRDEGU,NAMAIG TEJEE,USGU,SHUNU NOIRGUI HONO,UUREG HARIULTSLAGA UUR,UHTLEE UWDUJ MAH TSUSAA URSGAJ TURUUL GEJ BGAA YU! HAIIRAAS UUSSEN L BMAAR YUM. TER ARIUHAN SHINE HUND HEN CH STRESEE GARGAJ,ERHEND NI HALDAH YOSGUI. Altsaganah bolhooroo altsganachaad huuhed ru buruugaa chihwel adilhan hariugaa zaawal edelj amidardin

  6. Нээрээ says:

    Үүрдийн биш зуурдын жаргалыг илүүд үзсэний золиос шүү дээ хөөрхий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.