Жуниор Кокс-Нун гэдэг энэ жаал ердөө 9 долоо хоногтой. Өөрөөр хэлбэл 2 сартай. Гэтэл хоёрхон сартай жаалыг ийм айхтай үстэй болно гэж ээж нь зүүдлээ ч үгүй гэнэ. Хүү нь малгай өмсөх дургүй болохоор хүүхдээ тэврээд зүгээр ч дэлгүүр ороход бэрх байдаг аж. Хүүг нь харсан хүн болгон үсэнд нь хүрэх гээд хэцүү байдаг тухай ээж нь ярьжээ.
Жуниор Кокс-Нуны ээжЧелси нь хүүгээ яагаад ийм лут үстэй болсон тухай ямар ч тайлбар хэлж чадахгүй байна. Жуниор дээрээ хоёр ахтай, тэр хоёрын үс нь зүгээр. Гэхдээ Жуниорыг тээж явахдаа цээж нь их хорсдог байсан нь холбоотой байж магадгүй гэж хэлсэн байна. Өрнөдөд жирэмсэн эмэгтэйн цээж хэдий чинээ их хорсоно хүүхэд тэр хэмжээгээр өтгөн үстэй төрдөг гэдэгт итгэдэг аж.
3 Comments
Sensnees aidguin bjde. 2hon sartaidaa iim myaraalag bolj amjdiin bjde
Hehe zaraa maygiin style
Хүн зараа