Ажилгүй эхнэр

14767753985805cde6853fc

….Зарим хүмүүс эхнэр чинь ажилгүй юм уу гэнэ
Залхаж байна энэ асуултаас
Ажилгүй авгай гээд овоглохыг нь яана
Арай даварна сонсож бай намайг.

new_banner

…..Өглөөнөөс үдэш хүртэл би л ажилладаг
Үнэндээ ажилгүй ээ эхнэр минь гэx үү
Гэртээ буй бүх л бүсгүйчүүдэд
Гэрийн гэх үнэлэгдэxгүй xөдөлмөp бий.

….Үүрээр босож эхний ажил нь эхэлдэг
Үнэндээ тэд бүгдийг гүйцэтгэдэг.
Тогооч,цэвэрлэгч,үйлчлэгч,халамжлагч
Тоо тогтоошгүй олон мэргэжилтэй.

….Гэр минь цэвэрхэн,хоол амттай буй нь
Гэргий гэх энэ хүний гавьяа.
Хөдлөөд л хийгээд л байx ч
Хэдий энэ ажил нь дуусахгүй

….Миний нэмэр болно гэж юу байхав
Маргаашаа бодоод эрт хурхираад л унтна
Xapин xaнь минь тoнгoлзooд л
Xaчин нь гэрийн авгай нэрийднэ

…..Миний эхнэр ажилтай шүү
Нэртэй нэгэн алба хаших ёстой юм уу
Гэрийн ажилдаа гоморхоод байдаггүй
Гэргий нэрэнд нь гавьяат ч багадна.

….Алба хашсан нэгэн арчаатай амьдралтай гэсэн үү
Ажилгүй гэрийн авгай гэхээр боловсролгүй соёлгүй гэгдэнэ үү
Үүрээр үдэш болтол гэрээ цэмцийлгэдэг
Үр хүүхдээ асран халамжлах нь бүдүүлэгт тооцогдох уу.

….Андуурч эндүүрэв та нар
Амьдралд ийм эхнэрүүд хамгийн хөдөлмөрч
Айдаа амралтын өдрөө хамжиж үзсэн
Арай хатуудсан надад нуухгүй ээ.

….Гэртээ буй нэгэн бүсгүйг
Гэм буруутан мэтлэн ажилгүй гэдгээр бүү ялла.
Бүгдийг хийсэн гял цал
Бүлээн буc халуун хоолоор чамайг дайлдгийг сана..

….Миний эхнэр ажилтай мундаг
Магад бор гэрийнхээ дотрыг эхнэр
Маргаашийн борооноос хамгаалж гaдaaxыг би
Амьдралын гаднах хүч нь би
Арай уянаараа дотрох хамгаалалт нь эхнэр
Ингээд болоод л амьдрал сайхан байхад
Эгдүүцэн ханийг минь ажилгүй авгайгаар бүү цоллогтун….

Өрөөлийн хэлэхийг харин дэмжиж
Өөрийн эхнэртээ цол хайрлах тэнэг нэгэн үгүй буй…..

С.Амина

6 Comments

  1. mm says:

    bi mergejleeree ajilladag, bas ailiin ezegtei, hunii hani, huuhdiin eej. teglee geed geriin ajil hiidgee ajil geed tomorch bulterdguideg. ajilaa ch hiine ar geree ch avch yvna. ihenhi emegteichuud ali aliig ni aldalgui hiij amidraad baihad zuvhun gertee suudag teriigee bur ingej urgumjildug huuhnuudiig teriig ni huurguj shuleg bichij bgaa nuhriig hezee ch oilgohgui ym bna. nadad bol geriin avgai geh tsoltoi tedgeer emegteichuud zugeer neg eriin tuslah ajiltan shig amidarch bgaa amidral ni hezee ch taalagdahgui unelegdehgui!!! gert suusnaa bitgii huurguj devergej gaviya bolgoj baigaach! ali aliig ni amjuulj yvaa heden myngan emegteichuud baihad ichij amidruul taarna!

  2. Yyfyc says:

    Zuragt uzeh, facebook uhah ni hetersen hotiin avgai nar ynendee ajilgui avgai nar shuu dee.
    Hodoonii geed goochloid baudag huuhnuyd chini harin gert orj em gadaa garch er bolj,
    facebook uhah ni bitgii hel tsai haluunaar uuh zavgui , bi ajiltai avgai gej heruul hiih ch zavgui ajuldag humuus dee.

  3. zochin says:

    tegj ajilgui meteer uneldeg ni ch bii amargui ajil amjuulj yavdagiig ni meddeg, uneldeg ni ch bii.
    ajilgui awgai meteer unelegdeh hemjeenii ajilgui, anhiagui, archaagui, zalhuu avgai nar bainaa baina. deerh 2 oos gadna manai mongolchuud ih materiallag uuruur helbel ed hurungu shutdeg uchraas iheehen orlogogui l bol ul toodog, haritsdaggui zantai ni holbootoi bhaa.

    uneheer baharhmaar ajilsag, shalamgai, aash zan saitai eejuud “ajilgui avgai ” ner zuugeed baidaggui yum doo. Zuuh uchirtai etgeeduud ni l tiim ner zuudeg shd.

  4. MglausCom says:

    Gol n niigemshihgui hamt olongui orlogo n oligtoi bish uchraas humuust ner hundgui hulsgui hudulmur met unelegdej bgalda argAgui shude

  5. Даваасүрэн даажаа says:

    Ажилгүй, гэр нь хөглөрөөд, со кино үзээд, хүүхдийнх нь хувцас халтайсан хиртэй, өөрөө гадагш.гархаараа нэг их ганган будмал юмнууд зөндөө л байдагшдэ. Орой болохоор хоол.хийхдээ би чи дээ тулаал, орилоол сууж байдаг хүүхнүүд миний найз гэх хүмүүс дотор зөндөө л байна.

  6. zaya says:

    saihan hejee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.