Үсээ хусвал яадаг бол?

aesthetic-baby-bae-black-favim-com-3435398

Сайн байцгаана уу сайтын уншигчид аа, би 26 настай эмэгтэй, урьд нь их гоё урт намирсан хар үстэй байлаа. Тахимаа шүргэсэн өтгөн гэж 2 хүний үсний дайтай, их эрүүл даанч сүүлийн хэдэн жилийн турш байнга ороож, индүүдэж олон дахин будаад, гэмтэхээр нь үзүүрээс нь тайраад янз янз болгоод. Яахав нэг сайн тал нь тайрсан ч миний үс их хурдан ургадаг. Өнгөрсөн жилд л гэхэд 3 удаа цайруулагч салоны перксээр түлж цайруулж шар өнгөтэй болгосноо дахиад бараан болгоод тэгснээ олон дахин дахиж перксдээд алж өгсөөн.

new_banner

Хамгийн сүүлд сарын өмнө цагаан үс моодонд ороод байгаа шдээ тэгэхээр нь цагаанаар будуулахын тулд дахиад 2 удаа салоны перксэр цайруулсан. Бас тайрмал. Одоо даанч үс маань шингэрээд урд хэсгээсээ бараг халзарч байгаа юм шиг их зарим хэсгээрээ халцархай юм шиг болсон. Дахиж өтгөн эрүүл үстэй болохын тулд одоо байгаа үсээ тайрчих уу? Энэ зун тэр Хайрбурст гэж бэлдмэлийг уусан чинь уг нь ургаад гайгүй болоод байсан мөртлөө сарын тэмдэг тасалдаад балрангаа алдсан. Үсээ хусвал хуйхнаас эрүүл ус ургаж илүү өтрөх болов уу? Туршлагатай хүн байвал хуваалцаад зөвлөөд өгөөч. Одоогийн үс маань шингэхэн тайрмал л юм байна…

8 Comments

  1. caйхан says:

    Хусах аюултай юм билээ,азгүй гэхүү миний танил үсээ хусаад халзарч эхэлж байсан хэсэг нь томроод дахиж ургаагүй,хичнээн арга хэрэглээд халзан.Ямар аймаар хор хэрэглэнэ бэ,шууд чамайг удирлдаг тархи чинь яг дор нь үгүй мөн хордсон байх даа,дэндүү маягтай юм..тийм сайхан үсийг оригоор нь халгалаад явж байхгүй,Толгойдоо юм хий гэж дээр бичсэн хүн  үнэн хэлж дээ.Хүний сонирхол өөр болохоор яая гэхэв ,үа тэгээд нэг халзраад шингэрээд ирэхээрээ эргэж өтгрөөд хэвдээ орно гэдэш хэцүү.

  2. Сайн ах says:

    Үсээ хусна уу будна уу секст ямар хамаа байна. Толгойтой үсээ яахаа шийдэж чадахгүй байгаа бол хусчихаад парик зүүгээд явахгүй юу

  3. zevleb says:

    эрхтнээрээ оролдвол эвдлэхийн зондон гэж охид хөвгүүд минь алив зүйл оригоороо сайхан гэж үргэлж бодож яв

  4. emegtei says:

    Хусахаар ямар ч байсан эрүүл үс ургадаг нь үнэн. Манай найз хүүхэн байна, гадуур дотуур их явдаг маш олон хүнтэй уулздаг ажил хийдэг, гэхдээ хусаад л хаячихсан, маш хурдан ургаад дажгүй л байна шд. Ургадаг л хорвоо, юунаас нь санаа зовдог юм, харин ч бага зэрэг ургаад халимаг үс чамд гоё зохих ч юм билүү. Насаараа халзан явах биш ямар, зориглоод хийгээд үз, хөөрхөн толгойтой эмэгтэйчүүд гадуур зөндөө л байна даг кк

  5. Nzhdh says:

    Minii bodloor chi odoo bgaa usee bor ch yumuu, baraanaar  buduulaad, dahij 1 jildee ch yumuu bitgii budag ene ter hiilge. Harin gertee heregleh shampoo, angijruulagchaa gemteltei usnii chiigshuuldeg sain chanariig ni songood, bas ugaasniihaa daraa dandaa tejeeliin tos tuheed yavaad bhad us eruul bolood urgaj eheldeg. Hamgiin gol ni  budahgui, himi hiilgehgui bx. Tegeed salaatai heseg garaad bval ter burd ni baga zereg tairuulaad yavahad bolno. Bas salond 2doloogoos~ 1 sardaa 1 udaa ochij sain tejeel hiilgeh zailshgui shaardlagatai. Usee husah ni chinii songolt ch gesen er ni bol goo zuin talaasaa emegtei hund ontsgui sanagddag.

  6. Даваасүрэн says:

    Зааассс иймхэн юмаа шийдчиж.чадахгүй эндээс асуухдаа яадгын

  7. zahidal bichsen busgui bn says:

    uschin bishee , ongo ni ch yahav  gol ni shingersen ni l asuuldal bn , yahavdee heterhii moda hootsolddogiin l gor ni ymdaa odoo harin yaj otgoruuleh ve l gdg bn , husval ymar ve l gej zarim ni husaad nemergui l geh ym zarim ni hussan ni deer l geh ym olon huntei haritsaj gaduur dotuur ajil hootsoldoj amjuuldag , deerees ni nohort garch ch amjaagui emegtei hun bolohoor tiimhen l bn 

  8. tip says:

    чи үсчин үү, үсчингүүд голдуу үсээрээ их оролддог юм шиг санагддаг. тэр ч яахав… хусаад нэг их нэмэргүй байх аа. харин тэжээлийн тос тууштай сайн хэрэглэ. аль болох натураль, үр дүнтэй аргуудыг нетээс хангалттай мэдэж болно, заавал салонд очиж тэжээлийн маск түрхүүлэх шаардлагагүй.
    эцэст нь хэлэхэд, үсний өнгө яах вэ толгойдоо юм хий 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.