Австралийн Сидней хотод амьдардаг Андреас Вонг, Наташа Лау нар хуримаа дээд зэргийн тансаг хийхээр шийдэж 150 мянган доллар зарцуулжээ. Гэвч бүгдийг дээд зэрэглэлээр хийхэд зардал нь 150 мянгыг хамаагүй давж гарах гээд байсан тул зарим зүйл дээр аргагүйн эрхэнд хэмнэлт гаргаж хямд зүйлс ашигласан гэнэ.
Тухайлбал, тансаг зоогийн газар түрээсэн 300 зочдод зоог барихдаа илүү үзэмжтэй гоё сандал нэмж түрээслэлгүй зоогийн газарт байсан бүх сандлыг ашигласан гэх мэтээр багагүй хэмнэлт гаргасан юм гэнэ.