Охид бүсгүйчүүд бараг нүцгэн шахуу явах нь хэдийн хэвийн зүйл болсон. Хэн ч үүнд гайхдаггүй, хөөе хаая, пүү паа гэж дуулиан дэгдээдэггүй. Гэтэл нэлээн дээхнэ бол ёс суртахуунтай холбоотой ойлголт тэс өөр байлаа. Жишээлэхэд, Америкт 20-оод онд тусгай заагдсан хэмжээнээс ахар, биеийн хэсгүүдийг хэт ил гаргасан усны хувцастай эмэгтэйчүүдийг нийгмийн ёс суртахууныг зөрчсөн гэж ангуучлан баривчилдаг байв.
Гэтэл одоо усны хувцастай хүмүүсийг ангуучилдаг байсан далайн эргийн наран шарлагын газар нь зөвхөн нудист очдог газар болсон байх бишээтэй. Одоо тэнд зөвхөн чармай нүцгэн л наранд шарж болно. Харин хувцастай очвол бараг л баривчлагдаж магадгүй байх.
1 Comment
Horij tsagdah tusam yes yed azdarnaa gedeg chin l ene bhdaa