Тэр секс хийхдээ хэр бол?

sexy-man

Шинэхэн болзоот залуу чинь бүх талаараа чамд таалагдаж байгаа ба чи одоо нэг л зүйлийг маш ихээр мэдэхийг хүсч байна. Тэр секс хийхдээ хэр бол? Гэхдээ түүнтэй дотно харьцаанд орох хараахан болоогүй гэж бодож байгаа бол үргэлжлүүлээд уншаарай.

Тэр секс хийхдээ хэр бол?

Доорх зүйлсийг ажиглаад үзвэл чиний шаардлагад түүнйг дөхөж очиж чадах эсэхийг нь мэдэхэд жаахан ч гэсэн туслах болно.

1. Үнсэлт

Та хоёрын үнсэлтийн талаарх өөрийнхөө бодлыг хэлээч? Чиний хувьд тэр сайн үнсэгч мөн үү? “Жоохон эв хавгүй санагдаад байдаг юм аа. Тийм ч сайн биш ээ” гэж бодож байгаа бол тэр орондоо ч муу байж мэдэх юм. Яагаад гэвэл үнсэлт болон секс хоёр хоорондоо салшгүй холбоотой. Үнсэлтээрээ л чамайг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байгаа эр орондоо ч тийм байлгана гэдэгт 100% итгэх хэрэггүй. Харин толгой эргэм, гайхалтай үнсэлцдэг бол мэдээж +10 оноо авахаар байх магадлал өндөр.

2. Олны анхаарал өөр дээр нь төвлөрөх үед…

Зарим хүмүүс зүгээр л олон хүний анхаарлын төвд байх дургүй байдаг. Харин “ноён муу секс” бол өөр дээр нь анхаарал төвлөрч байгаа мэдэнгүүтээ эвгүйцэж, зугтдаг. Тэгээд бүр өөртөө итгэлгүй гэдгээ хүн бүрт батлан харуулж байгаа юм шиг утгагүй үгс хэрэглэдэг бол бүр ч эргэлзээтэй шүү. Өөр дээр нь бүх хүний анхаарал төвлөрсөн үед ч зохицож, өөрийгөө харуулж чаддаг бол дажгүй шүү.

3. Хөдөлгөөний эвсэл

Бүжгийн талбай дахь түүний хөдөлгөөн ч түүнийг хэр хол сексдэж чадахыг харуулна гэхэд итгэх үү? Бодоод үз л дээ. Секс бол тэр чигтээ хөдөлгөөн шүү дээ. Эвсэл муутайхан огцом, хурдан хурдан хөдөлгөөн хийдэг эрчүүд орондоо тийм ч сайнгүй байх нь олонтаа. Харин сайн бүжиглэдэг бол чамайг гайхшруулж мэдэх л юм.

4. Чамд бэлгэвч байгаа юу?

Бэлгэвч бий эсэхийг асуухад “Бэлгэвчээр яах юм?” гэж асууж байгаа бол бас л эргэлзээтэй. Байнга бэлгэвч авч явдаггүй байдал нь нэг бол бэлгийн харьцаанд хандах түүний маш хойрго хандлага болон бараг л секс хийдэггүй гэдгийг нь хэлээд өгч байна шүү дээ.

5. Чамайг сонсч чаддаг уу?

Хүний яриаг дуустал нь сонсох тэвчээргүй хүмүүс сексийн тал дээр ч тэр зангаа гаргах нь элбэг. Үүгээрээ уур амьсгалаа мэдрэхдээ муу, бүсгүйчүүдийн юу хүсдэгийг мэддэггүй туршлага муутайхан залуу гэдгээ харуулж байдаг. Харин чамайг анхааралтай сонсч чадаж байвал таашаал авч чадаж байгааг чинь ч мэдэхийг хүснэ.

6. “Ээж”

Ээжийн үгнээс гардаггүй сайн хөвгүүдийн ихэнх дүр төрх нь секст муу байдаг. Секс бол тийм ч чухал зүйл биш гэсэн бодлоор хүмүүжиж, эмэгтэйчүүдийг хүндлэх ч хэзээ ч ээжийнхээ үгнээс зөрөхгүй болсон байдаг. Бүсгүйчүүд муу залууд татагдагийн шалтгаан нь тэд сексдээ сайн байдагтай ч холбоотой байж мэдэх юм шүү.

7. Гар хангалга

Хөөх, үнэн үү? Чи амьдралдаа нэг ч удаа гар хангалга хийж байгаагүй гэж үү? Энэ нь үнэн эсвэл худал байх нь хамаагүй. Гол нь тэр ингэж хэлснээрээ эмэгтэйчүүдэд таалагдана гэж бодож байгаа явдал юм. Учир нь түүний бодлоор гар хангалга гэдэг нь маш муухай зүйл. Харин сексийнхээ чадвараар чамайг гайхшруулж байсан залуу чамаас тийм асуулт сонсохоосоо өмнө өөрөө түрүүлж асуух байх, тийм үү?

8. Түүний үнэр

Түүний ам, биенээс эвгүй үнэр үнэртэж байвал бас л эргэлзээтэй. Эвгүй үнэр гэдэг нь хөлсний үнэр биш шүү. Өөрийнхөө биед анхаарал тавьдаггүй арчаагүй залуу гэдгийг нь эсвэл эрүүл биш гэдгийг нь илтгэх үнэр үнэртээд байвал зайгаа барьсан нь дээр. Мэдээж ганцхан удаагийн уулзалтаар ингэж дүгнэхгүй гэдэгт чинь итгэж байна.

Эдгээр бол ихэнх тохиолдлуудыг харгалзаж үзэн гаргасан магадлал өндөртэй шинжүүд шүү. Мөн хамгийн гол шинж нь өөртөө итгэх итгэл юм. Хувь хүний өөртөө итгэх итгэл нь эрчүүдийн хувьд бүсгүйчүүдтэй харьцах харьцаандаа хэр амжилттай байдгаас нь маш их шалтгаалдаг. Өөртөө бүрэн итгэлтэй залуугийн сексийн чадавхид итгэлтэй байж болно.

Харин чиний хувьд секстээ муу залуус ямар нийтлэг шинж тэмдэгтэй байдаг вэ?

1 Comment

  1. Нээрээ says:

    Элдэв таамаглал дэвшүүлж бодлого болж байхаар зүгээр л шалгаж үзэхээс өөр байхгүй ккк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.