Сексийн амьдралдаа шинэ салхи оруулсан минь

3344407_3bb9c4da

“Шинэлэг бай, шинэлэг бай л гээд байдаг. Харин яг яахыг хэлээд байгаа юм бэ?” гэж нэг танил маань надаас асуусан юм. Шинэлэг гэдэг бол зүгээр л та хоёрын урьд нь огт туршиж үзээгүй зүйл шүү дээ. Бусдын хувьд өдөр тутмын зүйл байна уу үгүй юу огт хамаагүй.

new_banner

1. “Халбагадах” гэдэг билүү

Нөхөр бид хоёр урьд нь уламжлалт байрлалаар л секс хийдэг байсан юм. Та нарт тэнэг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ л үнэн. Би доор нь нөхөр дээр нь, тэ? Ойлгож байгаа биз дээ? Нөхөр маань миний анхны эр хүн, анхны хайр минь болохоор би өөр хүнтэй огт байж үзээгүй. Тэгээд ийм л байхад болдог бусад зүйлс нь ёстой л “өөр төрлийн хүмүүс”-т зориулагдсан зүйл гэж боддог байсан. Тэгээд нэг удаа найзынхаа зөвлөснөөр өөр зүйл туршиж үзэхээр болоод надад арай гайгүй санагдсанаар нь “халбагадах” гэдэг билүү тэр байрлалаар секс хийж үзсэн юм. Эхэндээ жаахан эвгүй байсан ч огт өөр мэдрэмж төрж байсан шүү. Бид хоёрын хувьд шал өөр зүйл шүү дээ энэ чинь. Тэгээд бүр миний санаачлагаар шүү. Харин одоо бол бүр өөрийг ч туршихад бэлэн байна. / 40 настай Ж /

2. Романтик оройн хоолны дараа

Бид хоёр сардаа нэг удаа гэртээ романтик оройн хоол зохион байгуулдаг юм. Миний хийсэн шинэхэн жорын хоол, улаан эсвэл цагаан дарс, бие биедээ бэлдсэн бэлэг, даашинз, хослол, бүдэг гэрэл төгсгөлд нь халуухан шөнө гээд л. Харин нэг удаа найз залуу маань хэдэн шил шар айраг авчирсан юм. Тэгээд яагаад ч юм урьд урьдныхаасаа арай илүү халаад / түүний өгсөн ганган даашинзыг хараад хөөрсөн сэтгэл минь ч нөлөөлсөн байх / юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан гэхэд болно. Цонхоо хаалгүйгээр цонхны тавцан дээр секс хийсэн юм. Манайх хоёр давхарт байдаг болохоор хажуугийн байрны дээд давхаруудаас шууд харагдана бас гадуур явж байгаа хүмүүст сонсогдохоор байсан. Гэхдээ л бид хоёр тэр мэрийг бодохтой манатай л байсан л даа. / 27 настай Г /

3. Бүтэлгүй туршилт

Бидний туршилт бүтэлгүйтсэн ч гэсэн би ярья. Юу вэ гэхээр хэдхэн хоногийн өмнө нөхөр бид хоёр анал секс анх удаа хийж үзсэн юм. Нөхөр маань надаас хоёр жил гаран шалсны эцэст болж байгаа нь энэ л дээ. Хэд хоног яриад л хэн хэн нь бие сэтгэлээ бэлдээд л анх удаа секс хийх гэж байгаа хүүхдүүд шиг сүрхий юм болцгоов оо. Тэгээд цаг нь ч болж тосолж бариад л аль болох зөөлөн хийнэ ээ гээд л зөндөө оролдож байгаад л хийсэн, дууссан, тэр тавьсан. Надад харин ямар ч мэдрэмж төрөөгүйн дээр өвдсөн гэдгээ ч хэлсэн. Харин тэр дараа нь чимээгүй хэвтэж байснаа, “Үтрээгээр секс хийгээд жаргалтай л байхад ахиж ингэхгүй ээ.” гэж хэлсэн. Бүтэлгүйтсэн ч гэсэн огт үзээгүй хүмүүсийн дэргэд бол үзчихсээн, бид хоёр бол. / 33 настай Д /

4. Хүн гараад ирдэг юм даа

Нөхөр бид хоёр тусдаа гараагүй, хадмуудтай амьдардаг байсан болохоор олигтойхон ч сексдэж чаддаггүй байлаа л даа. Тэгээд нэг орой гэрийнхээ хажууханд байдаг нэг зочид буудалд орохоор болсон юм. Оройхон тийшээ, ажил арай тараагүй байж байсан чинь нэг танихгүй дугаараас нөхрийн маань овог нэрийг хэлээд л таних уу гээд залгадаг юм байна. Тэгсэн чинь манай хүн өдөр нь найзуудтайгаа таараад жаахан балгачихсан байсан болохоор гэртээ оролгүй, нөгөө буудалд орсон чинь захиалган дээр маань асуудал үүсээд орж чадалгүй, үүдэнд нь байж байгаад унтчихаж л дээ. Тэгээд үүдний рэсэпшн нь залгасан нь тэр байж. Тэгээд би ч юун секс, зочид буудлын хүлээлгийн өрөөнд унтаад байхдаа яадаг юм ичиж үхлээ, харья гээд л үглээд явлаа. Тэгээд тэр согтуу би бөөн уур хоёулаа орцныхоо үүдэнд машин дотроо секс хийсэн дээ. Хүн гарч ирээд бараг л харах шахсан ч гэрт байснаас хамаагүй таашаалтай байсан шүү. Бас ууланд, голын эрэг дээр, гэрийнхээ 00 өрөөнд ч бас секс хийж үзсэн. / 29 настай С /

5. Уурлуулаад өгөх үү?

Би ер нь жаахан садист маягийн секс хүсдэг л дээ. Яг л нэг том эр хүнд эзэмдүүлж байгаа юм шиг тийм “зэвүүн” мэдрэмж авах дуртай. Нөхөр маань харин миний хүссэнээр байж чаддаггүй байсан болохоор бид хоёрын дунд асуудал үүсэх л юм бол үүнтэй л холбоотой байдаг байв. Тэгээд нэг удаа нөхөр маань аймар уурлаад тэр уурандаа ёстой хүссэнээр маань хүчээ гаргаад л сексийг ёстой үзүүлж өгдөг юм даа. Би ч бүр ангайж байгаа юм чинь. Тэгээд тэрнээс хойш гэнэт өөртөө итгэсэн юм уу яасан юм байнга л миний хүссэнээр сайхан сексддэг болсон. Ёстой л салхи орсон доо. Хайр нь уурлуулаад өгөх юм уу? гээд л тоглоом хийж байгаа юм чинь. хэхэ. / 31 настай Т/

6. Би түүнийг магтсан юм

Нөхөр маань орал секс хийхдээ нэг л эв дүй муутай байсан юм л даа. Тэгээд би жаахан баруун тийшээ, зөөлөн энэ тэр гээд хэлээд байхад л дээрдэггүй байлаа. Тэгээд нэг удаа би эр хүн хүүхэд шиг гэдэг болохоор магтаад үзье гэж шийдээд яг зөв, сайн байна гээд дэмжиж урамшуулсан үг хэрэглээд байсан чинь үнэхээр сайжирсан шүү. Одоогоор энэ л миний өөрийнхөө санаачлагаар орондоо бий болгосон зүйл юм уу даа. / 30 настай О /

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.