Цус ойртсон эх хүү хоёрт ял онооно

0
Америкийн Нью-Мексико мужийн Кловис хотын шүүх хоорондоо ёс бус бэлгийн харилцаанд орсон эх хүү хоёрыг шүүж ял оноохоор болжээ. 38 настай Моника Марес, 19 настай Калеб Петерсоны нарыг цус ойртсон гэж шүүх бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай удаа дараалангийн хүсэлтийг нь шүүгч авч хэлцээгүй байна. Калебийг өөр гэр бүлд өргүүлсэн, өөр хүмүүс өсгөсөн бөгөөд Моника ажилгүй, хүүхдээ тэжээх чадваргүй гэсэн шалтгаанаар эхийн эрхээ хасуулсан байж.

new_banner

Гэтэл өнгөрсөн жил эх, хүү хоёр Facebook-ээр нэгнээ олж ахин танилцсан гэнэ. Улмаар хүү нь эхтэйгээ уулзахаар гэрт нь ирээд ухаанаа алдтал дурлсан юм байх. Гэтэл тэр үед 9 хүүхдийн эх болоод байсан Моника хүнд өргүүлсэн том хүүдээ хариу татагдан бэлгийн харилцаанд орсон байна. Тэдний харилцаа хэсэг хугацаанд нууц байсан ч наймдугаар сард “The Daily Mail Online” тэднээс ярилцага авч, ёс бус харилцааг нь олонд ил болгожээ.

Америкийн 50 муж бүгд цус ойртсон бэлгийн харилцаанд орсон хүмүүст эрүүгийн хариуцлага ноогдуулдаг. Одоо энэ хоёрт Нью-Мексико мужийн хуулиар дээд тал нь 18 сар хорих ял оноож магадгүй аж. Харин хэргийн эзэд өөрсдийгөө GSA буюу генийн гаралтай бэлгийн дур хүсэл гэсэн өвөрмөц хам шинжтэй тул эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй гэж мэдэгдээд байгаа аж. Энэ GSA хам шинж гэдэг нь насанд хүрсэн хойноо уулзсан ойрын хамаатнуудын хооронд үүсдэг бэлгийн дур хүслийг нэрлэдэг юм гэнэ.

Хэргийн эзэн хоёр энэхүү GSA гэдэг хам шинжтэй хүмүүсийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулан яваандаа хуульчлан зөвшөөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг хүсч байгаа гэнэ. Одоогоор энэ хоёр шүүхэд оролцоход шаардлагатай хандивын аяныг интернэтээр өрнүүлээд байгаа юм байна.

Ингээд зогсохгүй Моника нь том хүүдээ аймаар их хайртай, шүүхээс сонголт хий гэвэл бусад 9 хүүхдээ орхиод том хүүгээ сонгоход бэлэн гэж мэдэгджээ.

 

4 Comments

  1. kkk says:

    aaaiii huurhii hun amid yavahdaa ih yum uzeh yum daa uul ni mal ch tuluu gishgedegguisen

  2. Ih medegch says:

    Sejgiin yum bee, mal bga bish dee

  3. hdhdfhhf says:

    Yaj chaddag bn gaj donton ochij2 huuteigee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.