Шөнө дундын үед Сэрчмаа хүүхдүүдээ унтсан эсэхийг шалгаад, өрөөгөө түгжиж, юуны өмнө умдагныхаа өтгөн хар үсийг ялихгүй тачирлан нимбэг хэлбэрээр засав. Болзоонд явах гэж байгаа залуухан бүсгүй шиг толины өмнө сууж, өндөр үнээр авсан гоо сайхны иж бүрдлээ гарган, нүүр нүддээ будаж гарлаа. Яалт ч үгүй насны нар хэвийж яваа болохоор хичнээн толиотой байсан ч нүүрний үрчлээ компьютерийн дэлгэцэн дээр томруулдаг шилээр харж байгаа юм шиг тод үзэгдэхийг нь яана. Арга ч үгүй дээ, орчин үеийн хүчтэй техник шар усны нүхийг ч тоолохоор тод харагдуулдаг юм чинь. Юуны өмнө нүүрнийхээ үрчлээг өөгүй болтол дараад авлаа. Яагаад ч хувирдаггүй юм гэж байдаг. Тэр бол нүд. Нүдний харц.
Охидын нүд ямар ч онигор байсан хар цагаанаар алаглан, тунгалагхан харагддаг бол Сэрчмаагийн нүдний үл мэдэгдэм нарийн судаснууд улайж, цагаан цэцгий нь өөхлөн шар туяа суужээ. Хүүхэн харааг нь тойрон үл мэдэг усан хүрээ татаж, гуниг хурсан нь түүний насыг төдийгүй, сэтгэлийнх нь зовлон жаргалыг дурайтал илчлээд өгнө. Бас гар. Бага залуугаасаа хатуу ажилд нухлагдаж, хэцүү бэрхийг үзсэн гар нь ямар амьдрал туулсаныг нь бэлхнээ гэрчилнэ. Эр хүн хэтэрхий их зовлон үзсэн эмэгтэйг төдийлөн таалдаггүй гэдгийг хэнээс ч билээ сонссон сон. Гадаад, дотоодын ямар ч эр хүн ялгаагүй. Зовлонгоо нулимс шиг урсгаж ярьдаг бүсгүй хүн хичнээн гоо үзэсгэлэнтэй байсан ямар ч хүний мөстэй эр хүнийг өөрийн мэдэлгүй түлхчихдэг. Хэдий чинээ бардам, өөртөө итгэлтэй, хугаршгүй нугаршгүй байх тусам сэтгэл нь татагдана.
Эрчүүд гэж эмэгтэй хүнийг бардам байлгах дургүй мөртлөө сэтгэл нь байнга тийм эмэгтэй рүү татагдаж байдаг хачин хүмүүс. Сэрчмаа орь залуу наснаасаа онгон биеэ эр нөхөртөө тушааснаас хойш харцаар нь хөдөлсөөр иржээ. Түүнийхээ үгнээс ганц ч удаа гарч байгаагүйгээр үл барам, хадмын хариг хатуу аашийг нь тэвчиж, хүний эрхэнд “жаргаж” явсаар нэг мэдэхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, амьдрал ч үгүй өнгөрснөө гэнэт ухаарсан билээ. Өнөөдрийн энэ ухаарал ч яг нарийн дээрээ нөхрийнхөө “үүрэгдсэнийг” биелүүлэх гэж Интернэт “ухаж” байхад орж ирсэн. Нөхөр нь “Том хүүгээ суралцуулах барууны гайгүй сургуулийг Интернэтээр хайж ол” гэсэн хэрэг. Сэрчмаа тэр өдрийнхөө хамаг ажлыг нугалчихаад, тавтайхнаар Интернэтээр аяллаа.
Гэтэл санамсаргүй нэг вэб сайтад нэвтэртэл хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй янз бүрийн хүмүүсийн хаяг, гэрэл зураг, бүр нүцгэн шалдан зураг тавигдсанаар барахгүй, эрчүүдийн зарим нь бэлэг эрхтэнийхээ хэмжээ, хүсэл мөрөөдөл, ямар хүнтэй танилцаж, ханилахыг хүссэнээ хүртэл илэн далангүй зарлажээ. Сэрчмаа тэр бүгдийг сонирхон цааш нь уудалсаар порно дүрс бичлэг рүү орчих нь тэр ээ. Нүд хальтирам, ичгүүр сонжуургүй үйлдлийг анх удаа үзсэн Сэрчмаа тийм юм үзэж байгаадаа ч ичингүйрэн нүүр нь чихээ хүртэл улайжээ. Гэсэн ч түүнийг ямар нэгэн далдын хүч, ер бусын ад компьютерийг нь унтраалгадаггүй. Сэрчмаа ганцаараа буйдаа эрэмшин бүр дуустал нь хорхойсон үзлээ. Дүрс бичлэг үзэж дуусаад, орондоо ортол өнөө явдал нүдэнд нь харагдаж, чихэнд нь сонсдоод болдоггүй. Тэр мартахыг хичээн хэд дахин хөрвөөж, аргаа барахдаа усанд орлоо. Шүршүүрт орж байхад угаалгын өрөөнд биеэ тольдож, дүрс бичлэгийн увайгүй тачаадсан хүүхнээс ямархуу биетэй байгаагаа ч сонжиж үзлээ. Ялгарах юм үгүй шиг. Харин түүний хөл нь арай богино, хөх нь ялихгүй жижиг юм уу даа. Тэр анх удаа өөрийгөө ичиж зовохгүйгээр сонжиж үзсэн нь энэ.
Ичимдэгээ хүртэл хоёр тийш нь ярж, толинд харлаа. Чингээд Сэрчмаа уснаас гарч, хөнжилдөө ороход нэг л тааламжтай мөрөөдөлд өөрийн эрхгүй автан, унтах болихын хоорондох амтат зүүдэнд умбав. Түүний бие хачин болж, өнөө бичлэгийн гол баатар чийрэг залуу эртэй хурьцаж байна. Хамаг цус нь огшиж, хэвлий хавиар нь үл мэдэгдэм гүйдэл гүйж, зүрхний нь цохилт түргэсэн байж ядна. Бие нь жингүйдэх шиг болоход юунд ч юм бэ, тачаадан улам тэмүүлж, яахаас ч буцахгүй болохын агшинд гэнэт юу ч гэмээр гүнзгий рүү живтэл, өнөө гайхам таашаалт явдал гэнэт үгүй болж, дэндүү сайхан тайвшралд автахдаа цочин сэржээ. Тэр гайхан “Юу болж байнаа, юу болж байнаа” хэмээн өөрөөсөө асуулаа. Гэтэл дотоожинд нь ямар нэгэн зуурамхай шингэн наалдсаныг мэдээд, бас нэг номон дээрээс “дур тавих” гэдгийг уншиж байснаа саналаа. Тэр гүн нойронд дийлдэн, урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм амгалан тайвнаар унтжээ. Ү
үнээс өмнө энхрийлэл, янаглал гэдэг Сэрчмаад нэг их хүсээд, дутаад байхаар юм биш юм шиг санагддаг байсансан. Тэр бүгдийг нөхрөөрөө л төсөөлнө. Нөхөр нь ердөө л мал шиг. Мал шиг гэдгийг нь ч Сэрчмаа мэдэхгүй. Сэрчмаад яавал таашаалтай байхыг сонирхож байсан удаагүй билээ. Зөвхөн өөрийнхөөрөө л… Нэгэн үйл дуусахад хачин амгалан, жаргалтай хүн гүн нойронд умбана. Бүсгүйд яагаад ч юм бэ, нэг л юм дутагдаад байх шиг санагдавч “чухам юу вэ” гэдгийг хэлж мэдэхгүй. Нойр нь хүрэхгүй орондоо хөрвөөж, бие нь тавгүйтэн уйлмаар ч юм шиг, өөрийгөө учиргүй чимхэлмээр ч юм шиг, эсвэл байдаг чадлаараа хашгирмаар ч юм шиг хачин болж хоцорно. Эр, эмийн ажил гэдэг ийм л байдаг юм байх гэж бодохоос цаашгүй. Харин нөхрөө ийм ажлын дараа ингэж бөх унтдагийн учрыг ойлгодоггүй байсан сан.
Сэрчмаа нөхрийнхөө хөдөөнөөс ирсний шөнө урьдынхаасаа арай л өөр байдлаар нэг ёсондоо урин тачаангуй хүлээж авлаа. Дотроо “аяар, жаахан байзна, яагаав өнөө бичлэг дээр гардаг эр шиг” гэж хэлж байсан ч төрөлхийн бүрэг ноомой зан, нөхрийнхөө захирангуй, түрэмгий араншинд хүлэгдсэн тэр нэг ч авиа гаргаж, ганц ч хөдөлсөнгүй. Нөхөр нь өнөө л бахь байдгаараа өөрийнхөө таашаалыг хангаж аваад, буруу харан хэвтэх нь тэр ээ. Сэрчмаагийн нойр хулжин, байж ядан хөлбөрнө. Түүнд нөхрөө дуудах зүрх хүрсэнгүй… Маргааш нь нөхөр нь Сэрчмаагийн хөдөлгөөн бүрийг дагуулан анхааралтай хараад байгааг анзаарлаа.
Түүний харцыг ар нуруунаасаа ч мэдэрсэн тэр эхнэр лүүгээ огцом эргэн хартал Сэрчмаа цочин харцаа бурууллаа. Нөхөр нь орой нь ажлаасаа ирж, хоёулахнаа цай ууж суухдаа эхнэрийнхээ нэг л биш байдлыг ажаад:
-Чи нэг юм хэлэх гээ юу? гэхэд эхнэр нь “үгүй” гэсэн хэрнээ санаа алдлаа.
-Хэл л дээ. Айх юмгүй хэл гэхэд Сэрчмаа цэвэрхэн байсаар атал ширээний тавцанг хичээнгүйлэн зүлгэж, шүлсээ гүдэсхийн залгиад их л хүч зориг гарган, сааралтсан цахир хоолойгоор:
-Чи эмэгтэй хүнийг хангаж мэдэх үү гэх нь тэр ээ. Эхнэрийнх нь амнаас гарах нь бүү хэл, боддог ч гэж төсөөлөмгүй асуулт. Сэрчмаа “Мэдэхгүй” л гээсэй хэмээн горьдож, уруулаа хазлахуй, ширээ арчиж байгаа гар нь үл мэдэг чичигнэнэ. Нөхөр нь:
-Юу гэнэ ээ гэж тохуутайхан асууснаа нүдээ онийлгон, эхнэрээ шалгаасан шазруун харцаар цоргиж:
-Чи үзээ юу? гэлээ. Сэрчмаа харцнаас нь дальдарсан ч:
-Үзсээн гэж зориг гарган хэллээ. Нөхөр нь:
-Хэнтэй хэмээн эгдүүтэй инээвхийлэн асуув.
-Хэнтэй ч биш
-Юу гэсэн үг юм?
-Үзээгүй. Зүгээр л мэдсэн юм.
-Тийм үү. Мэдэх хэрэггүй байсан юм. Эхнэр хүн сексийн амьдралаас илүү ахуй амьдралдаа анхаарал тавьсан нь дээр. Хүүхэд төрүүллээ. Тэрнээс илүү юу хэрэгтэй юм. Хоол хувцас, өмсөх зүүх, хайр халамжаар дутаагүй байхад л болоо биш үү. Чиний ажил чинь багадаж, жаргал чинь дэндээд бөгснөөс өөр юм бодохоо байж. Чиний тэр дутагдаж гачигдлаа гэж үхэж алдаад байгаа юм чинь хөнгөмсөг хүүхнүүдэд хамаатай. Хөнгөмсөг. Ойлгож байна уу? гэж зүгээр л нэг ажилтандаа үүрэг даалгаврыг нь сануулж байгаа юм шиг хээвнэг хэлчихээд гараад явчихлаа. Түүний яриа Сэрчмаад “хэзээ ч тэрхүү аз жаргалыг өгөхгүй, чамд авах эрх байхгүй” хэмээн илт дээрэлхсэн доромжлол шиг санагдсан юм.
Сэрчмаа “энэ мэдэхээр барахгүй, чаддаг байх нь” хэмээн бодоход элэг зүрх нь бахардан хашгирч, самсаа нь шархиран өөрийн эрхгүй нулимс цийлэгнэн, анх удаа нөхөртөө ёроолгүй гомдсон юм. Эхнэр, нөхөр хоёрын урьдын харилцаа төрөл арилжсан юм шиг өөрчлөгджээ. Хүнтэй хуваалцаж болдоггүй зовлон гэж байдаг л юм байна. Хэрэв нөхөр нь архи ууж агсам согтуу тавьдаг, мөнгө төгрөгөө үрдэг, ар гэртээ анхаарал халамж тавьдаггүй бол тэр зовлонг хэнд ч уудалж, сэтгэлээ онгойтол асгаруулж болно.
Хөнжил доторхи зовлонг хэнтэйгээ хуваалцах юм бэ. Түүнээс хойш өнгөрсөн амьдрал нь Сэрчмаад тэнэг хүний мэлийсэн харц шиг даанч харамсалтай, гашуун санагдах болжээ. Эр, эм хоёр хэд хоног хэг ёг хийж өнгөрлөө. Нэг шөнө нөхрөө өвөрт нь орж ирээд, өөр лүүгээ эргүүлэн татахад эхнэр нь гарыг нь түлхээд:
-Би чамаас сална гэж шийдэмгий нь аргагүй хэлэв. Нөхөр нь арчаагүй, халирхай эхнэрээ гэнэт ингэж хэлсэнд гайхан хувьсхийж, хор шар нь буцалсан эгдүүтэй дуугаар:
-Өөрөө л мэд. Тэр бол чиний эрх. Чам шиг улсад ч олигтой ажил хийж үзээгүй, гал тогооны өрөөнөөс цаадахыг хараагүй авгай хэнээр тэжээлгэж, хэдэн хүүхдээ яаж өсгөхөв. Баталгаагаа яаж салгуулах вэ гээд асуудал гарах л байх даа. Чи өргөдөлдөө “Миний нөхөр намайг хангахгүй байгаа учраас би гурван хүүхдээ хаяад саллаа” гэж бичих хэрэгтэй. Бич, бич. Аа тийм, бас хүүхдүүддээ тайлбарлах хэрэгтэй. Арваад настай хүүдээ “Аав чинь чамайг олохоос эхлээд отгон дүүгий чинь төрөх хүртэл надтай эр эмийн ажил олигтой хийгээгүйг завхайрч яваад би гэнэт олж мэдлээ. Тэгээд салахаар шийдлээ гэж тайлбарлаад үзэхгүй юу. Аав, ээж, хадам эцэг эхэд ч тайлбар хэрэгтэй” гээд хэнэг ч үгүй буруу харан хэвтэв.
Сэрчмаа уг нь “сална” гэж хэлэхэд нь учир шалтгааныг нь асууж, аргадан тайтгаруулна. Чингэхэд нь дотроо бэтгэрч асан хамаг гомдол, цөхөрлөө уудлан, энгэрт нь асгаруулна хэмээн бодож байсан сан. Тэгсэн бол нөхөрт нь ч, өөрт нь ч дээр байх байлаа. Сэрчмаагийн зүрх цээжээ балбан галзуурч, дэлбэрэх шахсан ч мөрөө ч чичрүүлсэнгүй. Түүний нулимс чимээгүй хичнээн удаан урссаныг бүү мэд. Харин хажууд нь хэвтэх нөхөр нь пижигнэтэл хурхирч байв. Сэрчмаад эртний нэгэн явдал тодоос тод санагдлаа. Эрүүл саруул хүүхдээ төрүүлсэн эх хүүхдийн хүй цөглөнгүүт л амаржих газраас гарах учиртай. Гэтэл нэг хүүхэн намайг ядаж дахиад гурав хонуулаач… манай нөхөр төрөхөөс гарсан өдөр л… хэмээн мэгшүүлэхэд эмч: -Тийм тэвчээргүй юм гэж юу байдаг юм.
Ор дэрнийхээ явдлыг зохицуулж чадахгүй хаашаа янзын гэр бүл гэж ийм байдаг юм хэмээн зад загнаад гаргахыг нь сонсч билээ. Сэрчмаа нөхрөөсөө хүртээгүй, хүртэх ч үгүй жаргалыг өөрөө олж авахаар шийдсэн нь энэ юм. Мэдээж нөхрөөсөө салж чадахгүй. Гэхдээ сэтгэл нь аль хэдийнэ хөрсөн. Нэг л мэдэхэд Сэрчмаагийн нойрмог, үхээнц байдал хийсэн арилж, өөртөө итгэлтэй, биеэ даасан шинжтэй, өөрийн ямар нэгэн нууцлаг зорилго агуулсан нь нөхөрт нь мэдрэгдээд байлаа. Зав л гарвал өрөөгөө түгжин компьютероо шагайн суух болж. Сэрчмаа Интернэтээр тив алгасан хэлийг нь мэдэхгүй, бараагий нь ч хараагүй огт танихгүй эртэй секс хийнэ. Тэр америк, голланд, франц гурван эрд зургаа явуулахад бүгдээрээ хариу өгч, танилцан дотносохыг хүссэн билээ. Харин тэр дундаас хараажаар тэсгэлгүй байрын франц эрийн захидал, үг яриа, түүний үсэрхэг нүцгэн цээж, зангирч хөвчирсөн булчин шөрмөс, инээвхийлсэн ч нэг л зэрлэг шинжийн түрэмгий төрх гойд таалагдсаныг хэлэх юун. Өмнө нь олон удаа захидлаар харилцаж, камераар бие биенийхээ дүрсийг харсан.
Үнэндээ тэр хоёр Интернэтээр гэрлээд, хоёр сар орчим болж байна. Тэр эр Сэрчмаагийн биеийг хараад сэрэл нь гайхалтай хөдөлж, янаг амрагийн жаргал амсахыг санал болгосон билээ. Түүний байж ядсан төрх, адгуу хоолой, энхрийлсэн үгс. “Сексийн үед чи минь тийм байдаг байх, ийм байдаг байх” гэсэн төсөөллүүд нь ч хүүхний сэрэл мэдрэлийг өдөөж байлаа. Өнөө шөнө тэр өрөөндөө хаалгаа дангинатал түгжээд, алс холын тэр хүнтэй анх удаа Интернэт хэмээх цаг хугацааны зөрүүгүй гайхамшигт дүрст сүлжээгээр зайны секс хийнэ. Биеийн хэлбэр галбирын хувьд гологдоод байх юмгүй гэдгээ тэр мэднэ. Сэрчмаа гоёж дууслаа. Түүний сэтгэл туйлын их баяраар цалгилж, ер бусын догдлолоор зүрх нь булиглавч үл мэдэг айдас судастай нь хамт лугших аж. Тэрээр компьютерынхоо товчлуурыг дарахад зүрхнийх нь цохилт түргэснэ. Хурууных нь өндөг товчлуур онохгүй тэмтчиж, Интернэт Эксплерор хэмээх программ руу орлоо.
Бяцхан камераа ор луугаа чиглүүлж байрлууллаа. “Би энэ өчүүхэн камерт эхээс төрсөн биеэрээ багтаж, Франц эрийн өмнөх дөчин хоёр инчийн дэлгэцэнд яраглан хэвтэх бөгөөд биеийнх нь бүхий л эрхтэн хүссэн хэмжээгээр нь ихэсч, багасч түүнд үзэгдэнэ. Нууцгай эрхтэнээ түүний нүдний өмнө дэлгэн харуулна. Тэр эрийн тачаал түймэр мэт асч, дээд цэгтээ хүрэхүй дуу алдан дур тавихыг нь үзнэ гэхээс аазгай нь хөдөлж, би ч мөн тэсгэл алдан тэлчигнэнэ хэмээн бодохуй хамаг бие нь гижигдүүлэх мэт агдасхийлээ. Хамгийн чухал нь айдас бишүүрхлээ ор мөргүй таягдан хаях… Нууц үгээ оруулж, “Интернэтийн амрагийнхаа гэрт нэвтэрлээ.” Харин өглөө “хөдөө ажлаар явлаа” гээд гарсан нөхөр нь түүний энэ явдлыг сэмээрхэн тандаж мэдээд, одоо үүдэн дээр нь хулгайч муур шиг гэтэн чагнаж зогсоог даанч гадарласангүй.
24 Comments
busgui-d Id-gaa uguuch
Esundelger
Esundelger yes_1213@yahoo.com ene skype shu add hgere
Bi nuhurtei huuhedtei bolovch gantsaarddag busgui. 30orchim nasnii zaluutai yariltsana.
Ider
Setgelee huwaaltsah bvsgvi egch nar bnuu yriltsatsgaay 88620569
Hi zaluu skyped add xiisen shoo
би ч сайн дураараа ганцаарддаг хүн шүү
ochirbat.uuganbaatar minii skype esondelger holbogdooroi
zaluu
Hi.email hayagaa uldeeh bolomjgui bnaa.
Ene yagaad comment ustgaad baigaa ym be.tegj toxirsiimoo
Estoi tegex l bxdaa Minjee
Setgelee xuwaaltsiiii
Энд чаттай гэхдээ бүүр чат өрөө нээчвэл энэ ганцаардсан хүмүүс найзаа ханиа ямар хурдан олох болоо… даанч сайны хажуугаар саар гэгчээр нөгөө эр эмгүй биеэ үнэлэгсэд нь бас ороод ирэх бхдаа ???
Yunaas bolj setgeld chini hurehgvi baigaa gj.
Emegtei
Ymar emegtei bwal setgeld chin xvrex bol?
Zola email hayagaa uldeegeech bayarlalaa
Bi ch bas gantsaardaj bna.er em ch hamaagui,setgeleesee shan yariltsaad suuh yumsan.
unshihad taalamjtai baib. ty
Би эхнэртэй л дээ гэхдээ эхнэр нэг л сэтгэлд хүрэхгүй насыг барж байна
эр үү эм үү
Gantsaardliig dawan tuulj saikhan xariltsan yariltsax nadtai ijil xen negen bnu